2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******5 01 14 191/ШШ*******5/00157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж *******, ******* *******, тоот хаягт байрлах /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Зээлдэгч Дашцэрэн овогтой нь *******4 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 1232130102000032 тоот Барьцаат зээлийн гэрээ, 1232130102000032 тоот Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ /Орон сууц, обьект/ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 30 хоногт 3.1 хувийн хүүтэй авсан. Д. нь *******4 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээнд заагдсан хаяг дээрээ байгаа эсэх нь тодорхойгүй, ирж уулзахгүй, банк бус санхүүгийн байгууллагын зүгээс удаа дараа хаягаар нь очиж уулзах, утсаар холбогдох оролдлого хийсэн боловч огт олдохгүй байна. Зээлдэгч нь банк бус санхүүгийн байгууллагад дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягийг бүртгүүлэн зээлийн гэрээ байгуулсан хэдий ч уг хаяг дээрээ байгаа эсэх нь тодорхойгүй байгаа. Иймд овогт /Регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, ******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******2.12.02-ны өдрийн 13/ШЗ*******2/*******559 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, -ийн хуулийн этгээдийн ******* бүртгэлийн гэрчилгээ, ТЗ101/9 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, *******4.01.30-ны өдрийн 1232130102000032 тоот Барьцаат зээлийн гэрээ, 1232130102000032 тоот Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ /Орон сууц, обьект/, *******4.0.27-ны өдөр Д.ын бичсэн тайлбар, *******4.12.1-ны өдрийн итгэмжлэл, 1232130102000032 дугаартай зээлийн дансны хуулга,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******4.01.13-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж *******, ******* *******, тоот хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн ******* бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. нь овогт /Регистрийн дугаар *******/-тай *******4 оны 01 сарын 30-ны өдөр 1232130102000032 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 1232130102000032 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автозогсоол барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь зээлдэгч болох хариуцагч Д.ын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

5. нь хариуцагч Д.ын хаягийг дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 19,345,152 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн *******2 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13/ШЗ*******2/*******559 дугаар захирамжаар дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Д.ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаяг нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тодорхойлсон хаяг байх ба тухайн хаягт хариуцагч Д. бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт болон ******* шуудан ХК-ийн шуудангийн илгээмжийн магадлагаагаар тогтоогдсон байна.

 

. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ******* тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг ******* орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ******* тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг ******* орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР