| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/00072/И |
| Дугаар | 191/ШШ2025/00156 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/00156
*******0*******5 01 14 191/ШШ*******0*******5/006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* *******, ******* тоот хаягт байрлах ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Зээлдэгч Д. нь манай ******* ******* -тай *******0*******1 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын *******,9 хувийн хүүтэй, *******4 сарын хугацаатай 4,9*******9,9 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ бүрэн төлөхгүй зугтааж, манай байгууллагаас удаа дараа хаягаар очиход бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар *******/-г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
*******. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
*******.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******0*******4.1*******.*******7-ны өдрийн итгэмжлэл, ******* ******* -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******0*******1.10.05-ын өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Д.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн дугаар хорооны Засаг даргын *******0*******4.1*******.06-ны өдрийн 6*******0 дугаартай тодорхойлолт,
*******.*******. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0*******5.01.13-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
*******. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
******* ******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* *******, ******* тоот хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. ******* ******* нь овогт /Регистрийн дугаар *******/-тэй *******0*******1 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 4,9*******9,9 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй, *******4 сарын хугацаатай худалдан авч буй барааны үнийг худаладгч руу шилжүүлэх бэлэн бусаар шилжүүлэх нөхцөлтэй байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь зээлдэгч болох хариуцагч Д.гийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. ******* ******* нь Д.гийн иргэний үнэмлэхийн хаяг болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, *******0 гудамж, *******7 тоот хаягаар зээлийн гэрээний үүргийг шаардахаар түүнийг эрэн сурвалжилсан боловч Сүхбаатар дүүргийн дугаар хорооны Засаг даргын *******0*******4 оны 1******* дугаар сарын 06-ны өдрийн 6*******0 дугаартай тодорхойлолтоор тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогджээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Д.гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, *******0 гудамж, *******7 тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн бөгөөд тус хаягт Д. бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон буюу Д.гийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэж үзэхээр байна.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Д.г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн ******* дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
8. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, *******0 гудамж, *******7 тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн ******* дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР