Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/04076

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2024/04076 Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би, Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 552.118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лэндмн ББСБ ХК2023 оны 08-р сарын 2 өдөр зээлдэгчийн LendMN аппликейшнээр дамжуулан гаргасан 2 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 380.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 3.99 хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийг эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож өнөөдрийг хүртэл зээлийн хуримтлагдсан хүүнд 159.118 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөгийг үндсэн зээлийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК нь Б.Баатарчулуунд холбогдуулан уул уурхайн машин, механизм түрээслэх гэрээний үүрэгт 552.118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК нь тус шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн хүсэлтэндээ: Хариуцагч Батмөнх овогтой Баатарчулуун /УВ01291917/ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж манайд өр төлбөргүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК-ийн 17.300 улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.300 төгрөгөөс 8.650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 8.650 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Б.Баатарчулуунаас 8.650 төгрөг тус тус гаргуулан нийт 17.300 төгрөгийг нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Лэндмн ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Баатарчулуунд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 552.118 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК-ийн 17.300 улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.300 төгрөгөөс 8.650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 8.650 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Б.Баатарчулуунаас 8.650 төгрөг тус тус гаргуулан нийт 17.300 төгрөгийг нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ