Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00851

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **-р хороо, С*****, 8 давхарт байрлах, **** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***-р баг, **** тоотод оршин суух, У.Б**** (Р****)-д холбогдох,

Зээлийн төлбөр 1,313,409.67 (нэг сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун ес) төгрөг 67 (жаран долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 320/2025/01008/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч У овогтой Б**** нь **** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.            2024.01.02-ны өдөр ЗГ2024010206081 тоот зээлийн гэрээний дагуу Samsung А54 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,238,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

2.            2024.11.19-ний өдөр 2243294 тоот **** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 359,640.46 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд **** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: 2243294 тоот **** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 308,309.0 төгрөг, үндсэн хүүнд 60,609.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,990.93 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 1,313,409.67 төгрөгийг хариуцагч У.Б****ООС гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Б**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие У.Б**** нь **** ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус ББСБ-иас зээлээр гар утас худалдан авсан нь үнэн. Нэхэмжлэлийн нийт төлбөр болох 1,313,409.67 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч У.Б****ид холбогдуулан зээлийн төлбөр 1,313,409.67 (нэг сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун ес) төгрөг 67 (жаран долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Б**** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 1,313,409.67 (нэг сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун ес) төгрөг 67 (жаран долоо) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч **** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,965 (гучин таван мянга есөн зуун жаран тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б****оос 17,982.5 (арван долоон мянга есөн зуун наян хоёр) төгрөг 5 (тавь) мөнгө, улсын орлогоос 17,982.5 (арван долоон мянга есөн зуун наян хоёр) төгрөг 5 (тавь) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. **** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Б****ид холбогдох зээлийн төлбөр 1,313,409.67 (нэг сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун ес) төгрөг 67 (жаран долоо) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,313,409.67 (нэг сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун ес) төгрөг 67 (жаран долоо) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,965 (гучин таван мянга есэн зуун жаран тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б****оос 17,982.5 (арван долоон мянга есөн зуун наян хоёр) төгрөг 5 (тавь) мөнгө, улсын орлогоос 17,982.5 (арван долоон мянга есөн зуун наян хоёр) төгрөг 5 (тавь) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН