Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00852

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Е****, Х**** төв байранд байрлах, Х**** хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сум, *** дугаар баг, ***-р гудамжны *** тоотод оршин суух, С.С**** (Р****)-д холбогдох,

Зээлийн үлдэгдэл төлбөр нийт 23,249,030.33 (хорин гурван сая хоёр зуун дөчин есөн мянга гучин төгрөг гучин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 320/2025/01004/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х**** хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х**** нь харилцагч С овогтой С****гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08- р сарын 02-ны өдөр 2010112781 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5005869119 тоот дансанд 13,000,000 төгрөгийн жилийн 21,6 хувийн хүүтэй худалдан авалтын зориулалттай зээл, 2010112772 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5005869119 тоот дансанд 10,962,580 төгрөгийг шилжүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 2010112772 тоот зээлийн гэрээний төлөлт үндсэн зээлд 1,599,411.28 төгрөг, зээлийн хүүнд 870,038.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,757.91 төгрөг нийт 2,473,207.59 төгрөг төлсөн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 2010112781 тоот зээлийн гэрээний төлөлт үндсэн зээлд 1,617,535.64 төгрөг, зээлийн хүүнд 914,202.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,462.03 төгрөг нийт 2,536,200.41 төгрөг төлсөн. Нийт 5,009,408 төгрөг төлсөн.

С овогтой С**** нь 2010112772 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 06 сарын 27-ны өдрийн байдлаар 153 хоног, 2010112781 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 12 сарын 02-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 06 сарын 27-ны өдрийн байдлаар 207 хоног хэтрээд байна. 2010112772 тоот зээлийн зөрчигдсөн дүн:

-Зээлийн үлдэгдэл: 9,363,168.72 төгрөг, хүү: 1,005,075.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 24,679.09 төгрөг, нийт үлдэгдэл: 10,392,923.04 төгрөг.

2010112781 тоот зээлийн зөрчигдсөн дүн: Зээлийн үлдэгдэл: 11,382,464.36 төгрөг, хүү: 1,432,203.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 41,439.48 төгрөг нийт үлдэгдэл: 12,856,107.29 төгрөг. Нийт 23,249,030.33 төгрөг.

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас 2025 оны 06-р сарын 27-ны өдөр нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцалсан тул зээлийн гэрээний үүрэгт нийт 23,249,030.33 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.С**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.С**** нь Х**** ХК-иас гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Зээлийн төлбөр болох 23,249,030.33 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х**** хувьцаат компани нь хариуцагч С.С****д холбогдуулан 2010112772 тоот зээлийн үлдэгдэл төлбөр 9,363,168.72 төгрөг, хүү 1,005,075.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,679.09 төгрөг, нийт 10,392,923.04 төгрөг, 2010112781 тоот зээлийн үлдэгдэл төлбөр 11,382,464.36 төгрөг, хүү 1,432,203.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,439.48 төгрөг, нийт 12,856,107.29 төгрөг, бүгд зээлийн үлдэгдэл төлбөр 23,249,030.33 (хорин гурван сая хоёр зуун дөчин есөн мянга гучин төгрөг гучин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.С**** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн нийт зээлийн үлдэгдэл төлбөр 23,249,030.33 (хорин гурван сая хоёр зуун дөчин есөн мянга гучин төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х**** хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,195 (хоёр зуун далан дөрвөн мянга нэг зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С****гаас 137,097.5 (нэг зуун гучин долоон мянга ерэн долоо төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 137,097.5 (нэг зуун гучин долоон мянга ерэн долоо төгрөг тавин мөнгө) төгрөгийг, тус тус гаргуулан нэхэмжлэгч Х**** хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х**** хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч С.С****д холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр нийт 23,249,030.33 (хорин гурван сая хоёр зуун дөчин есөн мянга гучин төгрөг гучин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 23,249,030.33 (хорин гурван сая хоёр зуун дөчин есөн мянга гучин төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,195 (хоёр зуун далан дөрвөн мянга нэг зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С****гаас 137,097.5 (нэг зуун гучин долоон мянга ерэн долоо төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 137,097.5 (нэг зуун гучин долоон мянга ерэн долоо төгрөг тавин мөнгө) төгрөгийг, тус тус гаргуулан нэхэмжлэгч Х**** хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН