| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01029/И |
| Дугаар | 320/ШШ2025/00860 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00860
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,***-р хороо, С**** тоотод байрлах, О***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, **** тоотод оршин суух, З.Б**** (Р****)-д холбогдох,
Зээлийн төлбөр 945,335 (есөн зуун дөчин таван мянга гурван зуун гучин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 320/2025/01029/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О***** ББСБ ХХК З овогтой Б****тай 2023.11.15-ны өдөр 20231115-18151 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2024 оны 10 сарын 19-ний өдөр 842,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000628719 тоот зээлийг ХААН банк дахь 5**** тоот дансанд зээлдэгч З.Б**** нь шилжүүлсэн авсан.
Хариуцагч З.Б**** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025.06.04-ний өдрийн байдлаар:
z000628719 тоот зээл 2024 оны 12 сарын 18-ны өдөр дуусч үндсэн зээлээс 84,200 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 757,800 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 228 хоногийн хүү 331,116 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 143,561 төгрөгийг хасаж нийт хүү 187,555 Нийт дүн 945,335 /есөн зуун дөчин таван мянга гурван зуун тавин таван/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Б**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие З.Б**** нь О***** ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус ББСБ-иас зээлээр гар утас худалдан авсан нь үнэн. Нэхэмжлэлийн нийт төлбөр болох 945,335 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч З.Б****д холбогдуулан зээлийн төлбөр 945,335 (есөн зуун дөчин таван мянга гурван зуун гучин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Б**** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 945,335 (есөн зуун дөчин таван мянга гурван зуун гучин тав) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,238 (хорин долоон мянга хоёр зуун гучин найм) төгрөг (дөрөв) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б****гаас 13,619.02 (арван гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг хоёр мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 13,619.02 (арван гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг хоёр мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Б****д холбогдох 945,335 (есөн зуун дөчин таван мянга гурван зуун гучин тав) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 945,335 (есөн зуун дөчин таван мянга гурван зуун гучин тав) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,238.04 (хорин долоон мянга хоёр зуун гучин найм) төгрөг (дөрөв) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б****гаас 13,619.02 (арван гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг хоёр мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 13,619.02 (арван гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг хоёр мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН