Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/56

 

                                       *******д  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Ч.Мөнгөнцэцэг, шүүгч Р.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн дугаартай, *********** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт , Монгол Улсын иргэн, *оны **** дугаар сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, *****эгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймаг, ***** сум, **** дугаар баг, ***** дугаар хэсэг “*******************”-ны 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*************/,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 03 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг “Физик эмчилгээний байр”-ны 01 тоотод байрлах өөрийн гэртээ хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан тэй “тамхи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, ийн зүүн хөлийн гуяны гадна хэсгийн арын доод хэсэгт хутгаар нэг удаа хатгаж, амь насыг нь хохироож, хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан *******д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 120 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн амь хохирогчийн оршуулгын зардалд 12,466,000 /арван хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга/-н төгрөгийг, “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-д зааснаар нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу (150x550,000=82,500,000) 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/-н төгрөгийг, нийт 94,966,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснээс 1,000,000 /гурван сая/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл 91,966,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.т олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт” устгах комисст даалгаж, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Анхан шатын шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

Архидан согтуурсан үедээ хийсэн айхтар хэрэг байна. Эмнэлгийн тусламж хурдлан авах байтал хэтэрхий их согтуу байсан учраас хийсэн үйлдлээ мэдэхгүй байна гэж бодохоор хутган дээ нь гарын хээ байхгүй байдаг. Миний бодлоор хийсэн үйлдлээ мэдэхгүй санахгүй байх шиг байна. Гэм буруутай болов уу гэж бодож байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б. өмгөөлөгч Б.Содболд би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/401 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөх дараах үндэслэлүүд тогтоогдож байна.

Миний бие 2023.10.30-ны өдөр өөрийн гэртээ амь хохирогч болон ******* нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад унтсан. Шөнө 03 цагийн үед сэрээд эргэн тойрноо хартал унтаж байгаа харагдсан. Сайтар хартал биеийн доод хэсгээр цус болсон байдалтай байсан. Ингээд удалгүй ******* гаднаас орж ирээд ийг харчихаад гарч яваад буцаад эхнэртэйгээ орж ирээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандсан. Би талийгаач болон ******* нартай архи ууж байгаад унтаад өгсөн учир юу болсныг мэдээгүй. Тухайн өдөр ийм л зүйл болсон.

Гэтэл миний ээж болох нь цагдаа нар намайг дарамталж байгаад чиний эсрэг мэдүүлэг өгүүлчихлээ, би худлаа мэдүүлэг өгчихлөө, энэ талаар зохих байгууллагад нь гомдол гаргана гэсэн. Ингээд миний ээж болон бусад гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн намайг тус хэрэгт яллагдагчаар татсан.

Миний бие талийгаачтай хамт архи уусан нь үнэн боловч түүнтэй маргалдсан, түүний амийг хохироосон үйлдэл гаргаагүй, цагдаагийн алба хаагч нар ээжийг минь дарамтлан төрсөн хүүгийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг өгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа, хууль бус үйлдэл гаргасан тул миний бие тухайн яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

Нэг. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******, нарын мэдүүлэг хоорондоо илт зөрүүтэй байна.

Жишээлбэл: Б.******* нь гэрчээр мэдүүлэхдээ *******, ******* нар манай гэрээс 23 цагийн орчим явсан. Манай найзууд яваад удаагүй байж байтал манай гэрт талийгаач Төмөө // орж ирсэн. Орж ирэхдээ гартаа архи барьсан байсан бөгөөд манай эхнэр гэртээ хүүхдүүд байхад архи согтууруулах ундааны зүйл уулгахгүй гэж уурлаад талийгаачийг гэрээс нь гаргачихсан юм. Би талийгаачтай хамт барьж орж ирсэн архийг нь уумаар санагдаад байсан учир талийгаачийн хойноос гараад ...” гээд үйл явдал цааш өрнөсөн гэж мэдүүлсэн.

гэрчээр мэдүүлэхдээ “... ******* гэдэг залуу эхнэр ******* 4 хүүхдийн хамт манай гэрт орж ирсэн. ... архи хувааж ууж, ойр зуурын юм ярилцаж суусан. Гэтэл 22 цаг 30 минутын орчимд гаднаас манай урд талын ... архи барьчихсан орж ирсэн. ... та яваа гэж хэлээд шууд л гаргасан. Тэр хүнийг хашааны хаалгаар гарч явахад нь манай нөхөр *******, хүн орж ирж байхад хөөж гаргалаа, наад чинь муу ч гэсэн хүн шүү дээ гэж хэлээд араас нь гараад явсан. *******ыг гарахад бидний задалсан архинаас 1 шилийг  нь дуусгаад нөгөө шил нь үлдсэн байсныг *******, ******* бид бид гурав ууж дуусгаад ...” гээд үйл явдал цааш өрнөсөн гэж мэдүүлсэн байна. Гэрчүүдийн өгсөн дээрх мэдүүлэгт дараах логик алдаанууд байгаа юм.

1.Гэрч Б.******* өөрийн найзуудыг явсны дараа амь хохирогч орж ирсэн гэж мэдүүлсэн байхад нь *******, ******* гэх хүмүүс тэдэнтэй хамт байхад орж ирсэн гэж мэдүүлсэн байна. Хэрэв нь *******, ******* гэх хүмүүс нь ийг гэрт орж ирэх үед байлцсан бол тухайн үед ямар харилцан яриа болсон, яагаад тэндээс явсныг нотлох гэрчийн мэдүүлэг өгөх зайлшгүй шаардлагатай юм.

2.Гэрч Б.******* нь ийн барьж ирсэн архийг хараад нэмж архи уумаар санагдсан тул түүний араас гарсан гэж мэдүүлдэг боловч гэрч нь найзуудынх нь авч ирсэн 1 шил бүтэн архи байсан гэж мэдүүлдэг. Тэгвэл яг ямар учраас Б.******* нь бүтэн шил архи байсаар байхад ийн авч явсан архийг уух хүсэл төрж түүний араас гарсан гэж мэдүүлэх болов.

3.Гэрч нь Б.*******, *******, ******* нартай гэртээ архи ууж байсан атал ийг орж ирэх үед хүүхдүүдийнхээ дэргэд архи уухгүй гэсэн утгагүй тайлбар хэлсэн байна. Үүнээс харахад нь архи барин Б.*******ын гэрт орох үед Б.*******, нар нь аль хэдийн бусадтай архидан согтуурч байсан атлаа түүнд хандаж хүүхдүүдийнхээ дэргэд архи уухгүй гэсэн утгагүй тайлбар хэлсэнд нь гомдож тэдний хооронд зөрчил маргаан үүсэж, улмаар Б.******* нь ийн араас нь гарч тэдний хооронд зөрчилдөөн үүссэн байж болзошгүй байна.

Энэхүү хэрэгт гол сэжигтэн байвал зохих 2 этгээдийн нэг болох Б.******* болон түүний эхнэр нь амь хохирогч тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй илт логикийн алдаатай хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх тул энэхүү мэдүүлгийн зөрүүг арилгах ёстой байсан ч боловч анхан шатны шүүх энэ тал дээр ямар ч дүгнэлт хийгээгүй.

Хоёр. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.Бүрэнжаргалын 2023.11.22-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ амь хохирогч ийг хүнд гэмтэл авсан, дээрх гэмтэл нь нас барахаас өмнө учирсан гэмтэл, гэмтлийн улмаас талийгаач цочмог цус алдалт, багадалт, ШОК-н хүндрэлээр нас барсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл талийгаач өөрийн биед учирсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Гэтэл шүүхээс шүүгдэгчийг ЭХТА-ийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой байхад ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гурав. Энэхүү хэргийн гол гэрч болох өндөр настан ******* нь тус эрүүгийн хэрэгт өөрийн хүү Б. эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр энэ талаараа цагдаагийн алба хаагч нар өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, айлган сүрдүүлсэн буюу эрүү шүүлт хэрэглэн гэрчийн мэдүүлэг авсан гэж тайлбарладаг бөгөөд энэ талаар гаргасан гомдол нь Хүний эрхийн үндэсний комисст хянагдаж байгаа юм. Иймд тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан хуулиар хориглосон хүнлэг бус аргаар гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтаар ашигласан байж болзошгүй байхад тул энэхүү нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ" гэж тус зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана." гэж заасан байдаг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн баримтлах гол зарчим буюу зорилго болох “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино" гэх зорилгыг ханган шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох чухал нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасны дараа шийдвэрлэх ёстой байсан боловч шүүх нотлох баримт дутуу шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй, эргэлзээтэй байхад буруутай гэж шийдвэрлэсэн.

Мөн улсын яллагч А.Эрдэнэдэлгэр нь 8-15 жилийн хорих ялтай гэмт хэрэгт ялын саналыг 16 жил гэж дэвшүүлсэн бөгөөд алдаа гаргасныг нь сануулахад 12 жил болгон өөрчилсөн. Энэ мэт байдлаар шүүгдэгч Б. хувь заяа, буруу, зөвийг дэнслэн шийдвэрлэх мөрдөгч, прокурор, шүүгч нар энэхүү хэрэгт маш хөнгөн хуумгай, хайхрамжгүй хандаж шийдвэрлэсэн.

Иймд шүүгдэгч ******* нь бусдын амь насыг хохироосон эсэх талаар ЭХХШтХ-ийн 16.1 дүгээр зүйлд заасан Нотолбол зохих байдлууд бүрэн нотлоогүй байх тул шүүх гомдлыг минь хүлээн авч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:

Миний бие 2023 оны 10 сарын 28-ны өдөр Шаамар суманд Амарбаяр буюу Боондоотой 0,5 литрийн хараа мөн 0,5 грамм орчим цэвэр спирт уусан. Тухайн өдрийн 17 цагийн үед ээжийндээ хүргүүлсэн. 29-ний өглөөний 4 цагийн орчимд ээж болох сэрээсэн. Намайг босоход манай гэрт талийгаач болох газар хэвтэж байсан. Намайг согтуу унтаж байх хооронд ******* нар манайд хэдэн удаа орж гарсныг нь мэдэхгүй байна. Талийгаачийг ямар байдалтай орхисныг ч мэдэхгүй байна. Хөгшин настай ээжийн маань ганц мэдүүлгээр үндэслээд 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. Миний бие нь урд өмнө нь хүн рүү хутга барьж дайрч байсан удаагүй. Ээж ******* түүний эхнэр болох Энхтөр нарын мэдүүлэг нь хоорондоо их зөрөөтэй байгаа учир мөрдөн байцаалтын шатанд буцааж шалгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хуульд зааснаар нотолбол зохих байдлыг зайлшгүй тогтоосны үндсэн дээр хэн нэгний гэм бурууг шийдвэрлэх ёстой. Улсын яллагч хохирогчийн өмгөөлөгчийн яриад байгаа ялихгүй зүйлийг арилгаж яах вэ гэдэг зүйлийг эмзэг хүлээж авч байна. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж монгол ардын үг байдаг. Бид нар хэн нэгнийхээ амь насыг хохироож байгаа асуудлыг цонхоор юм уу, зурагтаар харж суугаагүй.  Энэ нөхцөл байдлыг бид нар эргэлзээгүй, бодитоор тогтоох шаардлагатай. Энхтөр болон ******* нарын мэдүүлгийг зөвхөн архитай холбож яриад байгаа зүйл биш. гэх хүнтэй ямар нэгэн харилцаа үүссэн, магадгүй тухайн үед гэмтэл авсан байх боломжтой юу гэдэг асуудлыг тогтоох ёстой. Тухайн цаг хугацаанд байсан гэх гэрчийг яагаад асууж болохгүй вэ? асуугаад бид нарын гомдлыг барагдуулж өгнө үү. Дахин нэг зүйлийг дурдаж хэлэхэд миний үйлчлүүлэгчийн биед хийсэн үзлэг, цус гэдэг зүйлүүдээр ын мэдүүлэг байсан, байгаагүй шүүгдэгч үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна гэж ярьж байна. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хутганаас хурууны хээ гараагүй. Шүүгдэгчийн гэрт үйлдсэн учраас алсан гэж үзэх ямар ч боломжгүй. Цус яагаад гарсан бэ гэхээр босоход шалаар дүүрэн цус байсан. Босоод гишгэчихсэн асуудал байгаа. Биед нь цус илэрсэн учир ******* талийгаачийг алсан гэх ямар ч үндэслэл байхгүй. Гомдолдоо үйлчлүүлэгчийнхээ ар гэрийн хүсэлтээр прокурорын үйлдлийг бичсэн. Зүйл ангид байхгүй ялыг шүүгдэгчид санал болгосон. Гомдлыг минь хангаж өгнө үү гэв

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харамсалтай байна. Би уг гэмт хэргийг хийгээгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ял шийтгэл тохирсон гэж үзэж байгаа учраас бид нар шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Хохирогч талд шүүгдэгч хүндэтгэлгүй хандаж байгаа. ******* нь нэг ч удаа гэх хүнээс ийм шалтгаанаар дүүгийн чинь амь насыг хохироочихлоо. Уучлаарай гэж хэлэхийг нь би хараагүй. Энэ хүн гэм буруугаа хүлээдэггүй. Тэгчихээд анхан шатны шүүхээс ял тооцчихоод би хохирлоо төлж барагдуулна, ялаа хөнгөрүүлье гэж гүйгээд байдаг. Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд, журам зөрчсөн асуудал байхгүй байна гэж харж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хууль зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн, эрх үүрэг нь зөрчигдсөн тохиолдлоор цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт байхгүй. Мөн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянавал

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

3.Шүүгдэгч ******* нь  2023 оны 10 сарын 29-ны өдөр шөнийн 03  цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  3 дугаар баг, 3 дугаар хэсэг “ Физик эмчилгээний  байр” -ны 01 тоотод байрлах өөрийн гэртээ  архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан  иргэн тэй  “ тамхи өгсөнгүй” гэх  шалтгаанаар маргалдаж, ийн  зүүн хөлний гуяны гадна  хэсэгт хугалж  хүнийг алах гэмт хэргийг  үйлдсэн болох нь хэрэгт авагдсан 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “... манай дүү архи хэрэглэдэг байсан. ...архинаас болж хамт архи уусан хүмүүстэйгээ маргалдаад ийм асуудал болсон байх. Ер нь хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй ... их тусч найрсаг хүн  учир хүнд өс санаад байхааргүй хүн байсан... энэхүү хэргийг шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Гэрч  *******ын “... ******* миний бага хүү ... харин талийгаач манай том хүүтэй найз манайхаар  байнга орж гарч явдаг... манай хүү 15 цагийн орчим  гэртээ ирсэн аймаар согтуу  байсан...  Орой 22 цагийн үед ******* ..архитай  орж ирээд ... хөдөө явсан  гэж хэлээд талийгаачийг  айраг ууя гээд талийгаачийг дагуулаад гарсан. ... Талийгаач “*******ын авгай хөөгөөд”  байна гээд  орж ирсэн. ******* араас нь орж ирээд ... сэрээгээд тэр 3 нийлж архи уусан.  “ ******* аниадаа айраг авчирч өгнө гээд гараад явсан. талийгаач бид 3 үлдсэн.... талийгаачаас тамхи  өгсөн ... тэгээд дахин дахин  тамхи нэхээд байсан чинь “Би  чамд зөндөө өгсөн биз дээ” гээд  хоорондоо хэрэлдээд байсан.  Тэгээд  гэнэт  тэр хоёр  гэрийн том өрөөнд  байсан төмөр орон дээр  ноололдож  байгаад босоод ирсэн.  Тэр үед   гарт хутга байсан.  Харин талийгаач  төмөр орон дээрээ хэвтэж байгаад  газарт унаад өгсөн... Би яагаад хутга барьж байгаа юм бэ? гээд  хутгыг нь аваад гал тогооны өрөөний  .. шүүгээний нүдэнд хийчихсэн.  Дараа нь том өрөөнд ороод асаагуурын гэрэл асааж  гэрэлтүүлж харсан чинь талийгаачийн бүсэлхийнээс  доош маш их цус гарчихсан  байсан би очоод  нүдийг нь нээж үзэхэд нас барчихсан байсан....  тэгээд айсандаа  утсаар ярьж чадаагүй байж байтал 04 цагийн үед ******* орж ирсэн. Тэгээд ийн нас барчихсан байна гэж хэлсэн чинь  “ Яахаараа нас  бардаг юм бэ? гээд байсан.  ...*******ын эхнэр цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.*******ын “... манай гэрт  талийгаач  ******* //  орж ирсэн. ... эхнэр гэртээ архи уулгахгүй гээд хөөгөөд гаргачихсан.  ... би  архи уумаар санагдаад талийгаачийн хойноос  гараад ... эгчийнд гэрт 00 цагийн орчим орсон. ... архи хувааж уугаад  .. завсараар нь Булган явсан тухай ярьсан. эгч Булганы айраг уумаар байна  гэсэн.  Би айраг авчирч өгөхөөр гарсан... гэрт ортол эхнэр авчирсан махаа янзал гээд ... эвдэж жижиглээд ....04 цагийн орчим дууссан.  Би эгчид айраг аваачиж өгнө гэснээ гэнэт санаад .. жижиг саванд айраг  хийгээд  архинаас үлдсэн бол уух гээд эгчийн гэрт  ортол эгч  миний урдаас сонин царай гаргаад ******* өнгөрчихлөө  гэж хэлээд  орон дээрээ хэвтэж байсан. ...*******  эгчийн  орны урд шалан  дээр хэвтэж  байсан ба  доогуур нь цус алдсан байдалтай байсан.  Би сандраад буцаж гараад ... эхнэртээ *******  нас барчихсан байна”  гэж хэлээд эгчийн  гэрт ирсэн.... Миний хойноос  манай эхнэр Энхтөр орж ирээд ... эмнэлэг Цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******ийн “ ... 22 цаг 30 минутын орчим  ганднаас манай урд талын  айлын байнга архи  уудаг гэр бүлгүй  ах дүү хоёрын ах нь 1 шил 0.75 литрийн архи  ..барьчихсан орж ирсэн. ... би түүнд “ ах минь уучлаарай  манайд архи дарс уухгүй шүү та яваа”  гэж хэлээд шууд гаргасан. Тэр хүнийг  хашааны хаалгаар гарч явахад нь манай  нөхөр ******* “ хүн орж ирж байхад  хөөж гаргалаа , наад чинь муу ч гэсэн  хүн шүү дээ”  гэж хэлээд араас гараад явсан.... *******  эгчийнд архи ууж байгаад ирлээ. эгч  Булганы айраг  ааруул нэхээд байна гэсэн.  ... мах бэлдэж дууссаны дараа  500 гр айраг  хийж өгөөд *******ыг гаргасан. ... гарч яваад хэдхэн минутын дараа  хар эрчээрээ  нөгөө айргаа гартаа бариастай  гэртээ буцаж орж ирээд  ...хамт архи уусан хажуу айлын ах үхчихлээ гэж эгч  надад хэлэхээр нь .... араас нь гарч эгчийнд орсон... эгч надад ...энэ  нэг балай юм чинь 03 цагийн үед сонин дуугараад  байсан.  Тэгж байснаа орны  ургаш уначихаад чимээгүй  болчихоор нь д энэ яачихваа  гэж хэлэхэд,  ...зүгээр зүгээр  унтаж байгаа байлгүй гэсэн. Сонин дуугараад байхаар нь санаа зовоод нааш цааш  хөдөлгөхөд хөдлөхгүй байхаар нь нүдийг нь татаад харахад хөдлөхгүй байсан. Тэгээд энэ  үхчихсэн юм шийн байна  гэж хэлсэн.... Би ...хүүе ээ та нар чинь хүн үхчихсэн юм бол цагдаа эмнэлэг дууддаггүй юм уу гэж хэлээд ... дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний  ерөнхий газрын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 3738 дугаартай шинжээчийн “ ... хар өнгийн өмдөнд  хурц иртэй  зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна... “ гэсэн дүгнэлт

Шүүх шинжилгээний  ерөнхий газрын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 3738 дугаартай шинжээчийн “ хутганы  ажлын хэсэгт цус илэрч байна. Бариул хэсэгт цус илрээгүй. Илэрсэн цус нь  ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч ийн гэх цусны  ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт,

Шүүх эмнэлгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын  22-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн “...талийгаачид зүүн гуяны артерийн том судас хатгагдаж тасарсан ил шарх, зовхины цус хуралт, хацрын зулгаралт, зүүн  тохойны няцарсан шархтай зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.  Учирсан гэмтэл нь  хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх  гэмтэл нас барахаас өмнө учирсан гэмтэл  болно. Дээрхи гэмтэл нь  шүүх эмнэлгийн  зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд  аюултай  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... талийгаач нь  зүүн гуяны артерийн том судас хатгагдаж, тасарсны улмаас цочмог цус алдалт, багадалт ШОК-н хүндрэлээр нас баржээ....Талийгаач нь 2023 оны 10 сарын 29-ны үүрээр нас барсан байх боломжтой” гэсэн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар  тогтоогдсон байна.  

4. Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу, хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааныг явуулсан байна.

 Мөн шүүх тогтоосон хэргийн үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Б. гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

5. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь хангалттай тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэрч аас мэдүүлгийг авахдаа  дарамталж  хүүхдийнх нь эсрэг мэдүүлэг авсан, гэрчүүдийн  мэдүүлэг зөрүүтэй,  шинжээчийн дүгнэлтээр талийгаач нь хүнд гэмтлийн улмаас нас барсан байдалд шүүх дүгнэлт хийгээгүй, улсын яллагчаас шүүгдэгчид ялын санал гаргахдаа хуульд зааснаас илүү хэмжээгээр  санал гаргаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хэрэгт авагдсан бусад баримтаар шүүгдэгчийн гэм буруутайд   үндэслэл бүхий эргэлзээ тогтоогдсон, байхад шүүх анхааралгүй хэргийг хянан шийдвэрлэсэн  гэж маргасан байна.

6.Хэрэгт авагдсан баримтаар гэрч ******* нь хүн нас барсан тухай Цагдаагийн газарт мэдэгдсэнээр тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хэрэг учрал болсон гэх Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн 3 дугаар хэсэгт байрлах ”Физик эмчилгээний байр”-ны 01 тоот буюу иргэн *******ын гэрт  хэргийн газрын үзлэгийг 2023 оны 10 сарын 29-ны өглөө 06 цаг 01 минутад эхлүүлсэн байна.

Хэрэг учрал болсон газарт байсан  *******ыг  2023 оны 10 сарын 29-ны өдөр гэрчээр  мэдүүлэг авахаар  хуульд заасан эрх үүрэг, улмаар  өөрийн болон гэр бүлийн гишүүдийн, эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх  Өөрийнх нь эсрэг түүний  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай байдлаар мэдүүлэг авч  байна гэж үзвэл энэ тухай  тэмдэглэлд тусгуулан  мэдүүлэг өгөхөөс татгалзах , өмгөөлөгчтэй  мэдүүлэг өгөхийг шаардах эрхтэй талаар  тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан байх ба гэрч *******аас  мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй гэснээр мэдүүлгийг авчээ.  

Гэрч ******* 2023 оны 10 сарын 29-ны өдөр өгсөн мэдүүлгээр “... өөрийн хүү ******* талийгаач нь тамхи өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж ноцолдсон,  ******* нь хутга барьсан байсныг авч  гал тогооны шүүгээнд хийсэн, манайх ганц хутгатай, эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь өөрийн гэрт байсан хажуу айлын хутга болох талаар  болон  талийгаачийг орноос унаад  сонин дуугараад байхаар нь асаагуурыг гэрэл тусгаж харсан, хөдлөхгүй болохоор нь нүдийг нь нээж харсан ... айгаад  утсаар ярьж чадаагүй байхад 04 цагийн үед  ******* гэрт нь орж ирэхэд талийгаачийн нас барсан талаар хэлсэн, түүний эхнэр ******* эмнэлэг цагдаа дуудсан...” гэсэн  мэдүүлэг  /1-р хх-ийн 47-49/,

 Мөн гэрч *******аас 2023 оны 10 сарын 29-ны өдөр дахин мэдүүлэг авахдаа  өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэрэг учрал болсон талаар тодруулах байдлаар мэдүүлгийг авсан байх ба мэдүүлгээр “...*******ын авгай хөөлөө гээд  архитайгаа орж ирээд ... унтаж байсан манай хүү  сэрээгээд  тэр 3 архиа хувааж уусан.  ******* айраг авчирч өгнө гээд  гарч явсны дараа ... бид 2 зөрөөд унтахаар хэвтэж байтал талийгаач орноос унаад сонин дуугараад байхаар нь асаагуурын гэрэл тусгаж харсан, хөдлөхгүй болохоор нь нүдийг нь нээж харахад нас барчихсан бүсэлхийнээсээ доошоо нил цус болсон байхаар нь би хүү сэрээгээд байж байтал 04 цагийн үед  *******  орж ирсэн... , түүний эхнэр ******* эмнэлэг цагдаа дуудсан ...” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн байна.

Гэрч ******* нь дахин мэдүүлэг өгөхдөө  хэрэг учрал болсон талаар болон өөрийн хүү ******* талийгаач хоёр тамхинаас болж маргасан талаар урьд өгсөн мэдүүлгээ няцаагаагүй харин талийгаач нь орноос унаад  сонин дуугараад байхаар нь очиж  үзсэн, хөдөлгөөнгүй болохоор нь нүдийг нь нээж үзсэн... үүний дараа ******* гаднаас орж ирсэн,  ...талийгаачийн биед гэмтэл учруулсан хутгыг хураан авч гал тогооны шүүгээндээ хийсэн талаараа ямар нэгэн зөрүүгүйгээр   мэдүүлсэн  боловч  “...хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд өгсөн мэдүүлгээ мөрдөгч хүч хэрэглэж дарамталж авсан мэдүүлэг тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй...” гэж  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  маргасан байна.    

Гэрч ******* нь хэрэг учрал болох үед байсан ганц гэрч бөгөөд  шүүгдэгч Б. ээжийн хувьд гэмт хэрэг гарахад өөрсдийн зүгээс нөлөөлсөн байдал, шүүгдэгчийн гэм бурууг нуух байдлаар урьд өгсөн мэдүүлгээ өөрчлөх, үгүйсгэх  боломжтой бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад баримт болох шинжээчийн . ...талийгаач нь талийгаачид зүүн гуяны артерийн том судас хатгагдаж тасарсан... учирсан гэмтэл нь  хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэсэн дүгнэлтээр тогтоогдсон, талийгаачийн биед хохирол учруулахад  хутга ашигласан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг гэрч ******* болон шүүгдэгч ******* нар нь өөрийн гэртээ хэрэглэдэг талаар мэдүүлсэн, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн хутга нь гал тогооны шүүгээн дотор байсан  нь гэрч *******ын  2023 оны 10 сарын 29-ны өдөр өгсөн эхний мэдүүлэгтээ ...гэрт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хутгыг хүү ас авч гал тогооны  шүүгээнд хийсэн...  талаар  мэдүүлсэнтэй  тохирч байна.

Мөн гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр “ гэрт нь ороход , нар нь сандарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоосон тухай дүгнэлт, Гэрч Ө.Өнөрийн “...  өнөөдөр өглөө 09 цаг өнгөрч  байхад манай гэрт  тамхи асууж орж ирээд  манайд байхад цагдаа  нар ирээд 13 цаг өнгөрч  байхад аваад явсан. ...  *******  ах манай гэрт өнгөрчихсөн байна лээ  гэж ярихаар нь би яагаад  гэж хэлэхэд надад “үнэн элгээрээ бөөлжсөн юм шиг байна билээ. том том элгээр бөөлжсөн байна лээ ..”  гэж ярьсан гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 61-62/, гэрч *******ын “... манай гэрт орж ирсэн байсан...тэгээд сууж байгаад ******* нас барсан элэг билүү цөсөөрөө бөөлжөөд гэж юм яриад  байсан...”  гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь талийгаачийн нас барсан шалтгааны талаар бусдад өөрөөр тайлбарласан, шүүгдэгч ******* нь *******ыг өглөө 04 цагийн үед орж ирэхэд сэрсэн, талийгаачийг нас барсан талаар мэдээгүй гэдэг боловч гэрч *******гийн “ ...2023 оны 10 сарын 29-ны өдөр өгсөн “ ... хамгийн сүүлд  Би гэрт 2023 оны 10 дугаар сарын 25-н  өдөр очиж хоноод хамгийн сүүлд 2023 оны 10 сарын 27-ны өдөр  ... утсаар залгаж ярихад “******* ах  ажлаасаа гараад манайд ирсэн байна” гэж ярьж байсан. ..Харин өглөө 04 цаг 14 минутад миний  гар утас руу өөрийнхөө дугаараас залгасан байсан “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/,  гэрч *******ын “... тухайн шөнө 04 цагийн үед  над руу залгасан юм шиг  байна лээ ...” гэсэн мэдүүлэг, гэрч *******ийн “...цагдаа руу 04 цаг 47 минут, эмнэлэг рүү 04 цаг 49 минутад ярьсан...  эмнэлэг ирэхгүй байхаар нь эмнэлэг рүү дахин  04 цаг 54 дахин дуудлага хийсэн...05.04 минутад  цагдаа руу дахин дуудлага хийсэн,... ингээд байж байтал 05 цаг 15 минутын  орчим цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 54-55/,  гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “... 3-р багийн оршин суугч *******өөс  Сүхбаатар сумын 3-р баг Физик эмчилгээний  байрны 01 тоотод  хүн нас барсан байна гэсэн  мэдээллийг  2023 оны 10 сарын 29-ны 05 цаг 01 минутад хүлээн  авч тэмдэглэл үйлдэв“ гэсэн тэмдэглэл зэрэг баримтаар ******* нь талийгаачийг нас барсан талаар “...согтож тасраад унтсан тул мэдээгүй...” гэсэн мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн гэрч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ “...мөрдөгч нар дарамталж, айлган сүрдүүлж авсан...” гэж гомдол гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар энэхүү байдал эрх бүхий байгууллагын шалгалтаар эцэслэн тогтоогдоогүй  байх тул түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаас хасах үндэслэлгүй  гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэрч *******ын мэдүүлэг нь гэрч *******ийн мэдүүлгээс зөрүүтэй, ******* гэрт ирсэн гэх ******* ******* нарыг гэрчээр зайлшгүй асуух шаардлагатай байсан гэж маргаж байгаа боловч *******,  ******* нар нь  хэрэг учрал болсон  үед тухайн  газар байгаагүй, талийгаач *******ын гэрт архи барьж орсон эсэх ******* нь түүний авч ирсэн архийг уусан эсхүл өөрөө архи барьж гэрч *******ынд орсон эсэх нь гэмт хэрэг гарсан байдалтай ямар нэгэн хамааралгүй тул иргэн *******, ******* нараас дээрхи байдлыг  зайлшгүй тодруулахаар  мэдүүлэг авах шаардлагатай...” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Мөн шүүх хуралдаанд улсын яллагчаас тухайн гэмт хэргийн зүйл заалтад байхгүй 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн гомдлын хувьд улсын яллагч мэргэжлийн алдаа гаргасан байх ба энэхүү үүрэгт ажилтай холбоотой гаргасан алдааны талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн үйлдлийг  хүнд гэмтэл учруулсны улмаас  хохирогч нас барсан байх магадлалтай гэж маргадаг. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, хүнийг алахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг. Шүүгдэгчийн  талийгаачийн хөл руу хутгаар хатгасан үйлдэл  гэм буруугийн шууд санаатай үйлдэл бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтэл нь  хүнд боловч үхэлд шууд хүргэсэн болох нь тогтоогдсон тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

7. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,

1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН