2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******0************** 01 14 191/ШШ*******0**************/001*******4

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* гудамж, ******* дүгээр барилга, ******* давхарт байрлах ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Зээлдэгч Б. нь *******0*******3 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр 48001*******00**************0 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Galaxy A34 маркийн гар утас барьцаалж, тус банк бус санхүүгийн байгууллагаас ******* сарын хугацаатай 1,449,900 төгрөгийг нэг сарын 3,3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Б. нь зээлийн гэрээний *******.*******.1, *******.*******.7 дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаяг болох дүүргийн нутаг дэьсгэрийн харьяаллын дагуу дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний үнэмлэхийн хаягаар хандахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх шалтгаанаар *******0*******4 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ*******0*******4/*******1*******74 тоот захирамж гарсан байна. Иймд хариуцагч Б. одоо хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

 

*******. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

*******.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ТЗ101/18 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******4.10.09-ний өдрийн 183/ШЗ*******0*******4/*******1*******74 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Б.гийн *******0*******3.0*******.07-ны өдрийн хүсэлт, *******0*******3.0*******.07-ны өдөр 48001*******00**************0 тоот Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

*******.*******. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0*******4.01.13-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1, 1**************.*******-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба ******* ******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* гудамж, ******* дүгээр барилга, ******* давхарт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. ******* ******* нь овогт /Регистрийн дугаар *******/-той *******0*******3 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр 48001*******00**************0 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Galaxy A34 маркийн гар утас барьцаалж, ******* сарын хугацаатай 1,449,900 төгрөгийг нэг сарын 3,3 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь зээлдэгч болох хариуцагч Б.гийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

*******. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Б.гийн хаягийг дүүрэг, 1******* дугаар хороо, *******-14******* гудамж, тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт *******,*******84,3*******8.7******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн *******0*******4 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ*******0*******4/*******1*******74 дугаар захирамжаар дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

*******. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Б.гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, дүүрэг, 1******* дугаар хороо, *******-14******* гудамж, тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаяг нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тодорхойлсон хаяг байх ба тухайн хаягт хариуцагч Б. бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудан ХК-ийн шуудангийн илгээмжийн магадлагаагаар тогтоогдсон байна.

 

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох дүүрэг дэх Цагдаагийн ******* дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.*******.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, дүүрэг, 1******* дугаар хороо, *******-14******* гудамж, тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүрэг дэх Цагдаагийн ******* дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР