| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01045/И |
| Дугаар | 320/ШШ2025/00869 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 320/ШШ2025/00869
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **-р хороо, Б****, Ж**** тоотод байрлах **** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***-р баг, **** тоотод оршин суух, Г.Б***** (Р***)-т холбогдох,
Зээлийн төлбөр 2,512,760.32 (хоёр сая таван зуун арван хоёр мянга долоон жар) төгрөг 32 (гучин хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 320/2025/01045/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б***** нь тус компаниас 2024 оны 02 сарын 27-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж 2,606,418 төгрөгийг 3,9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээл хүүний төлөлтийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй компани хохироосоор байна гэжээ.
Хариуцагч Г.Б***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Б***** нь **** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус ББСБ-иас зээлээр гар утас худалдан авсан нь үнэн. Нэхэмжлэлийн нийт төлбөр болох 2,512,760.32 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Б*****т холбогдуулан зээлийн төлбөр 2,512,760.32 (хоёр сая таван зуун арван хоёр мянга долоон жар) төгрөг 32 (гучин хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б***** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 2,512,760.32 (хоёр сая таван зуун арван хоёр мянга долоон жар) төгрөг 32 (гучин хоёр) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч **** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,154 (тавин таван мянга нэг зуун тавин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*****оос 27577 (хорин долоон мянга таван зуун далан долоо) төгрөгийг, улсын орлогоос 27577 (хорин долоон мянга таван зуун далан долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б*****т холбогдох 2,512,760.32 (хоёр сая таван зуун арван хоёр мянга долоон жар) төгрөг 32 (гучин хоёр) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,512,760.32 (хоёр сая таван зуун арван хоёр мянга долоон жар) төгрөг 32 (гучин хоёр) мөнгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,154 (тавин таван мянга нэг зуун тавин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*****оос 27577 (хорин долоон мянга таван зуун далан долоо) төгрөгийг, улсын орлогоос 27577 (хорин долоон мянга таван зуун далан долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН