| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01005/И |
| Дугаар | 320/ШШ2025/00870 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 320/ШШ2025/00870
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***р хороо, С*****р, **** давхарт байрлах, ****ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***-р баг, **** тоотод оршин суух, О.П***** (****)-д холбогдох,
Зээлийн төлбөр 1,617,195.96 (нэг сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун ерэн тав) төгрөг 96 (ерэн зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 320/2025/01005/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О овогтой П***** нь ****ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2023.12.07-ны өдөр ЗГ2023120704046 тоот зээлийн гэрээний дагуу Samsung A54 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,538,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан.
2. 2022.11.18-ны өдөр 2007005 тоот ****кредит үйлчилгээний гэрээг байгуулж 466,435.50 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ****аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 2007005 тоот ****кредит гэрээний үүрэгт үндсэн зээлийн үндсэн төлбөр 363,548.53 төгрөг, үндсэн хүүнд 71,245.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,005.67 төгрөг, шимтгэлд 1,400.0 төгрөг, нийт 1,617,195.96 төгрөгийг хариуцагч О-н П*****гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.П***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О.П***** нь ****ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус ББСБ-иас зээлээр гар утас худалдан авсан нь үнэн. Нэхэмжлэлийн нийт төлбөр болох 1,617,195.96 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч О.П*****д холбогдуулан зээлийн төлбөр 1,617,195.96 (нэг сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун ерэн тав) төгрөг 96 (ерэн зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.П***** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 1,617,195.96 (нэг сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун ерэн тав) төгрөг 96 (ерэн зургаа) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,825 (дөчин мянга найман зуун хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.П*****гаас 20,412.5 (хорин мянга дөрвөн зуун арван хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 20,412.5 (хорин мянга дөрвөн зуун арван хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ****ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч О.П*****д холбогдох зээлийн төлбөр 1,617,195.96 (нэг сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун ерэн тав) төгрөг 96 (ерэн зургаа) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,617,195.96 (нэг сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун ерэн тав) төгрөг 96 (ерэн зургаа) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,825 (дөчин мянга найман зуун хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.П*****гаас 20,412.5 (хорин мянга дөрвөн зуун арван хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 20,412.5 (хорин мянга дөрвөн зуун арван хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН