Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/04089

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2024/04089 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүгч , шүүгч Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,,/-д холбогдох

гэм хорын хохиролд 31.479.407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Г.Ганболдод холбогдуулан гэм хорын хохиролд 31.479.407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн В.Жавзан нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсаны дагуу тус Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай 357 дугаар тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/105 дугаар тушаалыг хүчингүй болгосны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар эгүүлэн томилсон байна. Түүнчлэн иргэн В.Жавзан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай 357 дугаар тогтоолыг цаг алдалгүй биелүүлээгүй тул ажилгүй байсан хугацаань цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргий-анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/03411 дүгээр шийдвэрээр В.Жавзанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож уг олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/82 дугаар тушаалыг үндэслэн 19.499.376 төгрөгийг В.Жавзанд ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ. нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга ыг төрийн албанаас халсан байна. Иргэн нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0082 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ыг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/82 дугаар тушаалаар 11 980 031 төгрөгийг д ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ. Төрийн албаны зөвлөлөөс од төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. 31.479.407 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа ын төлсөн 1.000.000 төгрөг, зөрүү 266.316 төгрөгийг нийт 1.266.316 төгрөгийг хасаад 30.213.091 төгрөгийг оос гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

3. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрын дарга төрийн албанаас чөлөөлсөн. аас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 357 дугаартай "Тушаал хүчингүй болгох тухай" тогтоол гарч, Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 03- ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Улмаар аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай ажилд эгүүлэн томилсон тушаалыг биелүүлээгүй үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/03411 дугаартай шийдвэрээр В.Жавзанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, уг олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг даалгасан байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаартай "Хөрөнгө хуваарилах тухай" тушаалын дагуу В.Жавзанд олгосон 19.499.376 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг төлсөн. 2. д олгосон 11.980.031 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжилсэн Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга ыг төрийн албанаас халсан. аас дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0082 дугаартай шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дугаартай тушаалыг хүчингүй болгож, түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаартай "Хөрөнгө хуваарилах тухай" тушаалын дагуу д 11.980.031 төгрөгийг олгосон байна. ы гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараагийн томилогдсон Төрийн бичгийн даргаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн байдаг.

Дараагийн томилогдсон Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас ыг төрийн албанаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхийг шүүхээр хянан шийдвэрлүүлээгүй байдаг. Иймд дараагийн томилогдсон Төрийн нарийн бичгийн даргын нэхэмжлэгчтэй эвлэрсэн шийдвэрийн дагуу олгосон 11.980.031 төгрөгийг хариуцахгүй гэж үзэж байна гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас: , нарт олгосон итгэмжлэл, 2022.01.03-ны өдрийн Б/02 дугаар албан тушаалд томилох тухай тушаалын хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/105 дугаар ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 357 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаалын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/1932 дугаар тогтоод хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/03411 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаалын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн төлбөрийн хүснэгтийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/830 дугаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дугаартай ыг ажлаас халах тухай албан бичгийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0082 дугаар шийдвэрийн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/110 дугаар ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар тушаалын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөрийн хүснэгтийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02/760 дугаар төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 357 дугаар тогтоолын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/1932 дугаар албан бичгийн хуулбар, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

 

5. Хариуцагч талаас: нэхэмжлэлийн хариу тайлбар, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 34 дугаар тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс 2024 оын 6 дугаар 18-ны өдрийн 4/3105 тоот албан бичгээр 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар тушаал, төлбөр төлөгч-улсын байгууллагад холбогдох гүйцэтгэх баримт бичгийн жагсаалтын хуулбар, 2022 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалын хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/105 дугаар тушаалын хуулбар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Х/908 дугаар албан бичгээр 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 34 дугаар тогтоолын хуулбар зэргийг тус тус бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч од холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 31.479.407 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаарлагаа 1.266.316 төгрөгөөр багасгаж 30.213.091 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагаас В.Жавзанд ажилгүй байсан хугацааны цалин гэж олгосон 19.233.060 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна, харин Д.Цогтсайханд ажилгүй байсан хугацааны цалин хэмээн олгосон 11.980.031 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргаж байна.

 

4. Хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/105 дугаартай ажлаас түр чөлөөлөх тухай тушаал гарган тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэгт ажлаас 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон түр чөлөөлсөн байна. /хх-ийн 6/

 

4.1. В.Жавзан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/105 дугаартай ажлаас түр чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан.

 

4.2. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 357 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/105 дугаартай тушаал-ыг хүчингүй болгосон байна. /хх-ийн 34/

 

4.3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/02 дугаартай албан тушаалд томилох тухай тушаал гарган 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилжээ.

 

4.4. Улмаар В.Жавзан нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/03411 дугаартай шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажилгүй байсан хугацааны цалин 19.233.060 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 266.316 төгрөг нийт 19.499.376 төгрөгийг гаргуулан В.Жавзанд олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 9-12/

 

4.5. Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар Хөрөнгө хувиарлах тухай тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах нөхөн төлбөрийн жагсаалтыг хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтын 108-д В.Жавзанд 19.499.376 төгрөг гэж зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр В.Жавзанд 19.233.060 дээрх мөнгөн төлбөрийг олгосон байна. /хх-ийн 51, 64, 15/

 

5. Хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дугаартай ыг ажлаас халах тухай тушаал гарган ыг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан тушаалаас 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөөр дуусгавар болгон ажлаас нь халсан байна. /хх-ийн 17/

 

5.1. нь ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0082 дугаартай шийдвэрээр ыг урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 11.980.031 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 18-25/

 

5.2. Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар Хөрөнгө хувиарлах тухай тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах нөхөн төлбөрийн жагсаалтыг хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтын 75-д д 11.980.031 төгрөг гэж зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр д дээрх мөнгөн төлбөрийг олгожээ. /хх-ийн 29, 51, 60/

 

6. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа В.Жавзан, нарыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 19.233.060 төгрөгийг В.Жавзанд, 11.980.031 төгрөгийг д тус тус олгосон бөгөөд үүнийг төрд учирсан хохирол гэж үзнэ.

 

7. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... хариуцагч нь В.Жавзанд олгосон 19.233.060 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн улсын тэмдэгтийн хураамж 266.316 төгрөгийг илүү нэхэмжилсэн байсан тул нийт нэхэмжилж байгаа 31.479.407 төгрөгөөс 1.266.316 төгрөгийг хасч 30.213.091 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна ... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

 

8. Хариуцагч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0082 дугаартай шийдвэрийн талаар мэдээгүй, энэ талаар надад мэдэгдээгүй, энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, д олгосон 11.980.031 төгрөгийг би төлөх үндэслэлгүй хэмээн маргаж байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар маргаж байгаа хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

10. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заажээ.

 

11. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл нь албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

12. Хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэгт ажлаас, ыг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн болохыг шүүх болон төрийн албаны төв байгууллага тогтоосон тул хариуцагч нь төрд учирсан хохирол 30.213.091 төгрөгийг нөхөн төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй болно.

 

13. Иймд хариуцагч Дашдаваагийн Ганболдоос хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 30.213.091 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулахаар шийдвэрлэлээ.

 

14. Иргэдийн төлөөлөгч Г.Солонгын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ажлаас хууль бусаар халагдаж хохирсон тул ажилд нь эгүүлэн томилох болон ажилгүй байсан хугацааны цалинг олгох тухай шүүхийн шийдвэр гарсан. Төрийн албаны зөвлөлөөс шүүхийн шийдвэрийн биелүүлэн цалин түүнтэй адилтгах орлогыг нөхөн олгосон. Төрийн албан хаагчийн алдаатай гаргасан шийдвэртэй холбоотой хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх нь зүй ёсны юм гэж үзэж байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

15. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

16. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 309.015 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т тус тус зааснаар хариуцагч Дашдаваагийн Ганболдоос хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 30.213.091 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 309.015 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА