| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01042/И |
| Дугаар | 320/ШШ2025/01002 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/01002
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, **-р хороо, Сү****, Г**** хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, ***-р байрны *** тоотод оршин суух, Б.А****(Р****)-т холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,545,375 төгрөг, зээлийн хүү 228,936.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,763.45 төгрөг, нийт 7,776,074.75 (долоон сая долоон зуун далан зургаан мянга далан дөрөв) төгрөг 75 (далан тав) мөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А****нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,776,074.75 (долоон сая долоон зуун далан зургаан мянга далан дөрөв) төгрөг 75 (далан тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 320/2025/01042/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г**** хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б*** овогт А****нь 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Г****тай ЗГ-R490169002 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээл авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 7,545,375 төгрөг, зээлийн хүү 228,936.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,763.45 төгрөг, нийт 7,776,074.75 төгрөгийг Б***вогтой А****с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А****шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.А****нь Г**** ХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус банкнаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 7,776,074.75 төгрөгөөс 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,944,480.80 төгрөгийг төлсөн. Одоо үлдсэн 5,831,593.95 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г**** хувьцаат компани нь хариуцагч Б.А*****-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,545,375 төгрөг, зээлийн хүү 228,936.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,763.45 төгрөг, нийт 7,776,074.75 (долоон сая долоон зуун далан зургаан мянга далан дөрөв) төгрөг 75 (далан тав) мөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А****нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,776,074.75 (долоон сая долоон зуун далан зургаан мянга далан дөрөв) төгрөг 75 (далан тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А****нь нэхэмжлэгч Г**** хувьцаат компанийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,776,074.75 (долоон сая долоон зуун далан зургаан мянга далан дөрөв) төгрөг 75 (далан тав) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г**** хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,367 (нэг зуун гучин есөн мянга гурван зуун жаран долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А****с 69,683.5 (жаран есөн мянга зургаан наян гурав ) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 69,683.5 (жаран есөн мянга зургаан наян гурав ) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г**** хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г**** хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А*****т холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,545,375 төгрөг, зээлийн хүү 228,936.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,763.45 төгрөг, нийт 7,776,074.75 (долоон сая долоон зуун далан зургаан мянга далан дөрөв) төгрөг 75 (далан тав) мөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А****нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,776,074.75 (долоон сая долоон зуун далан зургаан мянга далан дөрөв) төгрөг 75 (далан тав) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,367 (нэг зуун гучин есөн мянга гурван зуун жаран долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А****с 69,683.5 (жаран есөн мянга зургаан наян гурав ) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 69,683.5 (жаран есөн мянга зургаан наян гурав ) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус нэхэмжлэгч Г**** хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН