| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01096/И |
| Дугаар | 320/ШШ2025/01016 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 320/ШШ2025/01016
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ***-р хороо, Б**** тоотод байрлах, Х***** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын **** дугаар баг, Б**** гэх газар оршин суух, Ө**** овогт Э.Ц*** (Р****)-д холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,692,545.90 (нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга таван зуун дөчин тав) төгрөг 90 (ер) мөнгө, үндсэн хүү 1,025,427.80 (нэг сая хорин таван мянга дөрвөн зуун хорин долоо) төгрөг 80 (ная) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 85,805.49 (наян таван мянга найман зуун тав) төгрөг 49 (дөчин ес) мөнгө, нийт 2,803,779.19 (хоёр сая найман зуун гурван мянга долоон зуун далан ес) төгрөг 19 (арван ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 320/2025/01096/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х***** хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Ц****нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №ТО-СТГ/2023-126606 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 1,899,900 (нэг сая найман зуун ерэн есөн мянга есөн зуу) төгрөгийн зээлийг нэг сарын 3.18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч Э****-н Ц****нь санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 09 дүгээр сараас эхлэн 604 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Э****н Ц****нь байгуулсан санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 2,803,779.19 (хоёр сая найман зуун гурван мянга долоон зуун далан ес) төгрөг 19 (арван ес) мөнгө гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ц****шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Ц****нь Х***** ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус ХХК-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 2,803,779.19 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х***** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Э.Ц****д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,692,545.90 (нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга таван зуун дөчин тав) төгрөг 90 (ер) мөнгө, үндсэн хүү 1,025,427.80 (нэг сая хорин таван мянга дөрвөн зуун хорин долоо) төгрөг 80 (ная) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 85,805.49 (наян таван мянга найман зуун тав) төгрөг 49 (дөчин ес) мөнгө, нийт 2,803,779.19 (хоёр сая найман зуун гурван мянга долоон зуун далан ес) төгрөг 19 (арван ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ц****нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,803,779.19 (хоёр сая найман зуун гурван мянга долоон зуун далан ес) төгрөг 19 (арван ес) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х***** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,810 (тавин есөн мянга найман зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц****аас 29,905 (хорин есөн мянга есөн зуун тав) төгрөгийг, улсын орлогоос 29,905 (хорин есөн мянга есөн зуун тав) төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х***** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х***** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ц****д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,692,545.90 (нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга таван зуун дөчин тав) төгрөг 90 (ер) мөнгө, үндсэн хүү 1,025,427.80 (нэг сая хорин таван мянга дөрвөн зуун хорин долоо) төгрөг 80 (ная) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 85,805.49 (наян таван мянга найман зуун тав) төгрөг 49 (дөчин ес) мөнгө, нийт 2,803,779.19 (хоёр сая найман зуун гурван мянга долоон зуун далан ес) төгрөг 19 (арван ес) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох 2,803,779.19 (хоёр сая найман зуун гурван мянга долоон зуун далан ес) төгрөг 19 (арван ес) мөнгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,810 (тавин есөн мянга найман зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц****аас 29,905 (хорин есөн мянга есөн зуун тав) төгрөгийг, улсын орлогоос 29,905 (хорин есөн мянга есөн зуун тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х***** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН