Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/60

 

 

 

 

 

 

 

                                         *******д  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Шүүгдэгч ******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Алгирмаа  нарын шийдвэрлэн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  *******д холбогдох эрүүгийн дугаартай, ******************* индекстэй, 7 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт ын Урангоо, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, ***эгтэй, ******** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ***** хамт Улаанбаатар хотын ***** дүүргийн **** хороо ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:***********/

Шүүгдэгч ******* нь өөрийгөө Бүгд Найрамдах Солонгос улсад амьдардаг гэж итгүүлэн, хямд үнээр гэр ахуйн тавилга худалдана гэж бодит бус зураг бүхий хуурамч зар байршуулах байдлаар цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,

1.Хохирогч ****** Хан-Уул дүүргийн ***дүгээр хороо, *********дугаар байрны ****** тоот гэрээсээ 2021 оны 08 дугаар сарын 02-ны 2021 оны 10 дугаар сарын 29-ний хооронд шилжүүлсэн нийт 3,110,000 төгрөгийг,

2.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ****** сумын ***** дугаар баг, ******** тоот гэрээсээ 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,980,000 төгрөгийг,

3.Хохирогч  ******* Сэлэнгэ аймгийн ****** сумын ***** дугаар баг, ****** тоот гэрээсээ 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,260,000 төгрөгийг,

4.Хохирогч  ******** Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо ****** тоотоос 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдөр шилжүүлсэн 700,000 төгрөгийг,

5.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ******** сум, ********* баг, ******** тоотоос 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 сарын 29-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 680,000 төгрөгийг,

6.Хохирогч  ****** Сонгинохайрхан дүүргийн *****дугаар хороо, ******тоот гэрээсээ 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд шилжүүлсэн 12,240,000 төгрөгийг,

7.Хохирогч  ***** Сэлэнгэ аймгийн ********** сумын****** дүгээр баг, ******** тоот гэрээсээ 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 50,000 төгрөгийг,

8.Хохирогч ******* Дархан-Уул аймгийн ******* сумын ****** дүгээр ******** тоотоос 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 480,000 төгрөгийг,

9.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ********* сумын ******* дугаар баг, ******* тоотоос 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 350,000 төгрөгийг,

10.Хохирогч ********** Сэлэнгэ аймгийн ******** сумын * ********дугаар баг, ***** тоотоос 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг,

11.Хохирогч ***** Сэлэнгэ аймгийн ***** сумын *****дүгээр баг, *******тоот гэрээсээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 2,300,000 төгрөгийг,

12.Хохирогч ********** Сэлэнгэ аймгийн ******** сумын *********** дүгээр баг, ***** тоот гэрээсээ 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 820,000 төгрөгийг,

13.Хохирогч *******Сэлэнгэ аймгийн****** сум ***** тоот гэрээсээ 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 438,000 төгрөгийг,

14.Хохирогч ********* Сэлэнгэ аймгийн ******** сумын ********** дугаар баг **** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,305,000 төгрөгийг,

15.Хохирогч ******* Сэлэнгэ аймгийн ******* сум ****** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 90,000 төгрөгийг,

16.Хохирогч ***** Сэлэнгэ аймгийн****** сумын ******* дүгээр баг ****** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн 330,000 төгрөгийг,

17.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ****** сумын ****дугаар баг, ********* тоотоос 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 2,475,000 төгрөгийг,

18.Хохирогч ********** Сэлэнгэ аймгийн ****** сумын ******* дугаар баг, ****** тоотоос 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 930,000 төгрөгийг,

19.Хохирогч******** Сэлэнгэ аймгийн ******* сумын***** дүгээр баг, **** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 сарын 25-ны өдрийн хооронд шилжүүлсэн 360,000 төгрөгийг,

20.Хохирогч****** Сэлэнгэ аймгийн********умын ******** дүгээр баг, ****** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 3,330,000 төгрөгийг,

21.Хохирогч *********Сэлэнгэ аймгийн ******** сумын *****дүгээр баг, ******** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 560,000 төгрөгийг,

22.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ******** сумын ******* дугаар баг, *** тоотоос 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 355,000 төгрөгийг,

23.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ******** сумын **** дүгээр баг, ****** тоотоос 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 120,000 төгрөгийг,

24.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ******** сумын ***** дугаар баг, ****** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг,

25.Хохирогч ***** Сэлэнгэ аймгийн *******сум *********дүгээр баг, ******* тоотоос 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

26.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ********** сум ******* тоотоос 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,460,000 төгрөгийг,

27.Хохирогч *******Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дугаар баг, ****** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

28.Хохирогч ******* Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ****** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг,

29.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ********* сумын ****** дугаар баг, 1****** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 200,000 төгрөгийг,

30.Хохирогч ********Сэлэнгэ аймгийн ******** сумын ******** дугаар баг, ****** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,550,000 төгрөгийг,

31.Хохирогч *********Сэлэнгэ аймгийн ******* сум ******* тоотоос 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 455,000 төгрөгийг,

32.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ********сумын ******** дүгээр баг, ******* тоотоос 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 04-ний хооронд шилжүүлсэн нийт 7,009,500 төгрөгийг,

33.Хохирогч ******** Сэлэнгэ аймгийн ******** сумын**** баг. ******** гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 560,000 төгрөгийг,

34.Хохирогч ********Сэлэнгэ аймгийн ******* сум ***** тоотоос 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд шилжүүлсэн нийт 1,355,000 төгрөгийг,

35.Хохирогч *********Сэлэнгэ аймгийн ********* сум ********** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 80,000 төгрөгийг,

36.Хохирогч ********** Сэлэнгэ аймгийн ********сум, ****** багийн ********тоотоос 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 100,000 төгрөгийг,

37.Хохирогч *********** Сэлэнгэ аймгийн *********сум ******* тоотоос 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг,

38.Хохирогч *********** Сэлэнгэ аймгийн *********** сум ********* тоотоос 2С21 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн 140,000 төгрөгийг,

39.Хохирогч ************ Сэлэнгэ аймгийн ********* сум *******тоотод оршин суух 2021 оны 1 0 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 390,000 төгрөгийг,

40.Хохирогч ********* Сэлэнгэ аймгийн ********* сумын ******** дугаар баг, ********** тоотоос 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 690,000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 сар хүртэлх хугацаанд нийт 40 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан нийт 49,252,500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч овогт ын Урангоог цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар овогт Отгон-Эрдэнийн (РД:) эрх ашиг сонирхлыг хамгаалж асран хамгаалагч тогтоохыг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдан,

Хэрэгт хураагдсан гар утсанд үзлэг хийсэн бичиг бүхий 1 ширхэг СD, Хаан банкны АТМ бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/ 24 дүгээр шийтгэх тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өмгөөлөгч Ц.Дагвадорж би хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт:

“... шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэртээ хүүхдээ харах зуураа 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд буюу 5 сарын хугацаанд өөрийн фэйсбүүк “Gandooldor Doo” гэх хаягнаас “Кореа карго” гэх групп чат нээн гэр ахуйн тавилганы хуурамч фото зураг оруулж, нэр бүхий 40 хохирогчоос 49,252,500 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаараа дамжуулан авч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн талаархи нөхцөл байдлын...” талаар бүрэн тусгаагүй, мөн зүйлийн 2.3-д “...хууль ёсны гэж үзсэн...өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон ******* тухай үед хүргэлтийн ажил хийж, цалингаа бэлнээр өдөр бүр авч байсан нь сардаа 600-700 мянган төгрөгний орлоготой байсан ажлын газрын тодорхойлолт, түүний нөхөр цалин орлоготой байсан нийгмийн даатгал төлсөн лавлагаа зэрэг баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдаагүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна.

Миний үйлчлүүлэгч *******г залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай тооцсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй бөгөөд шүүх зөвхөн мөнгө шилжүүлж хохирсон хохирогчийн тоонд дүгнэлт хийж, хэт нэг талын нотлох баримтыг үндэслэл болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгааг анхаарч үзэхийг хүсье.

Хохирогч 2021-08-09-ний өдрөөс 2021-08-24-ний хооронд 455,000 төгрөгийг шилжүүлсэн, мэдүүлэг “...125,000 төгрөг дараа нь ийн данс руу 330,000 төгрөг шилжүүлсэн...”  Хохирогч 2021-07-30-ны өдрөөс 2021-12-04-ний хооронд  7.009,500 төгрөгийг шилжүүлсэн, ...анх намайг 2021 оны 07 дугаар сарын сүүлээр дэлгүүр дээрээ байхад гэх танил эмэгтэй орж ирээд  надад “манай Солонгос улсад байдаг дүү хямдхан бараа оруулж ирж зардаг та энэ групп ороод бараа захиалж байгаарай” гээд “Кореа Карго” гэсэн нэртэй фэйсбүүк групп чат үзүүлээд намайг тухайн чат дээрээ нэмсэн Тухайн групп чат дээр “ ”,” Goo” гэсэн хоёр фэйсбүүк хаягнаас зарах барааны зураг гээд тавилгын зураг оруулдаг байсан. Би тэндээс анх 2021-07-30-ны едөр Хаан банкны дугаарын Урангоо гэх хүний нэртэй дансанд 175,000 төгрөг, 2021-12-04-нд 200,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Дандаа тавилга худалдаж авах гэж шилжүүлсэн олон удаа бараа захиалсан болохоор одоо яг ямар бараа захиалж байснаа сайн санахгүй байна.

Хохирогч 2021-08-15-ний өдрөөс 2021-11-09-ний хооронд 12.240.000   төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэгт “...нагац эгч холбоотой “фэйсбүүк Каргогоо төлөөд ав” гэсэн нээлттэй бүлгэм байна, манай эгч энэ группын админ нь “Есүсийн сүмд явдаг гэх хүн байдаг юм дүү нь гадаадад сурдаг Хөтөлийн олон хүмүүс групп дээр захиалаад байхад итгээд түүний “ Урангоо” хаан банк дансруу 3,920,000 өөрийн нөхрийн данснаас 400,000, 1,500,000, 500,000, 1 сая, 2,920,000, 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Нийт 12,240,000 төгрөг.

Хохирогч 2021-09-06-ний өдөр 60,000 төгрөгийг шилжүүлсэн, “...манай сумын эгч бараа бүтээгдэхүүний зургийг оруулдаг байсан, 50,000 төгрөг гэсэн нэртэй данс руу хийсэн”

Хохирогч 2021-09-03-ны өдрөөс 2021-09-22-ны хооронд 480.000 төгрөгийг шилжүүлсэн,”...2021 оны 8 сард миний төрсөн эгч М.Ариунаа каргогоо төлөөд ав гэх группт нэгдэн ороод намайг энэ группт нэгтгэсэн байсан...Урангоо гэх хүний данс руу мөнгийг шилжүүлсэн...”

Хохирогч 2021-10-22-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлсэн, “...би бодохдоо Урангоо гэх эмэгтэйг эгчийн дүү нь юм байна гэж ойлгосон. Анх эгч тухайн фэйсбүүкд хаалттай групп дээр манай дүү Солонгост сурдаг, тэндээс бараа материалуудыг Монгол руу явуулдаг гэж хэлж байсан юм...”

Хохирогч 2021-07-20-ны өдрөөс 2021-11-26-ны хооронд 2.300.000 төгрөгийг шилжүүлсэн, “...Хөтөл сити зар группт гэсэн хаягнаас Солонгосоос тавилга захиалаад каргогоор бараагаа ав гэсэн пост оруулсан байсан.,, 32 удаа бараа захиалж 2,410,000 төгрөг гэх фэйсбүүк цахим хаягны эзэн Сайхан сумын харъяат гэх эгч байдаг” гэж мэдүүлсэн байдаг.

Гэрч Ө. нь зарын группт *******гийн нэгэн адил зар байршуулж, хохирогч нараас өөрийн дансаар мөнгө шилжүүлж авдаг байсан талаар олон хохирогч нар мэдүүлж байгаа, фейсбүүкээр хоорондоо харилцсан чатаас дүгнэлт хийж үзвэл олон хүнийг итгүүлэн зарын групптээ элсүүлэн хохирогч болгосон нөхцөл байдал тогтоогдсон байхад хэргийн бодит байдалд эрх зүйн зөв дүгнэлт хийхгүй, миний үйлчлүүлэгчийг хүндрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон явдалд харамсаж байна.

Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “... гэдэг хүнтэй хамгийн анх танилцаад Солонгос улсад суралцдаг гэж цахим хэрэгсэл ашиглаж итгүүлж, фэйсбүүк дэх бусад зарын пейж хуудаст тавигдсан зургийг өөрийн зарж борлуулж байгаа гэр ахуйн тавилга мэтээр худал зар тавьснаа хүлээн мэдүүлээд хохирогч нараас шилжүүлж авсан төгрөгний зарим хэсгийг бэлнээр хадгалж байгаад хохирол төлөхөд хэрэглэсэн гэдэг.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Сайхан суманд амьдардаг эгч маань өөрийнхөө Хөтөл сумын зар дээр болон групп чат пэйжийг өөрөө үүсгэж, олон хүний захиалга авч миний данс руу мөнгөө шилжүүлснээс болж хэтэрхий олон хүн гараад ирсэн бүр хурцадмал болчихсон болохоор хил, гааль хаалттай байгаа ахиж захиалга авахгүй ...” гэсэн тайлбар мэдүүлэг өгч байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл “Гэм буруугүйд тооцох” 2 дахь хэсгийг тайлбарласан “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль.энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид...ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолын холбогдох заалтыг анхаарч үзэж хэргийг шийдвэрлэхийг та бүхнээс хүсье.

Иймээс ын Урангоогийн цахим хэрэгсэл ашиглан худал зар байршуулсан хэргийн бодит байдал, хохирогч нарын болчимгүй, хайхрамжгүй нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 5 настай хүүхдийн хамт амьдарч байгаа, 24 настай, өрх толгойлсон байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:

овогтой Урангоо миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024/ШЦТ/24 тоот шийдвэрийг 2024.04.02 өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

Анх 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бодлогогүй байдлаасаа болж фэйсбүүк интернэт орчинд “каргогоо төлөөд аваарай” гэсэн утгатай постыг анх байршуулснаар Ө. гэх хүнтэй танилцаж байсан. Тухайн үед би өөрийгөө оюутан Солонгос улсад амьдардаг хичээлийн хажуугаар каргоны газар ажилладаг гэж хэлж байсан. Тухайн өдрөөс хойш Ө. гэх хүн надад туслах зорилгоор “каргогоо төлөөд аваарай” гэсэн нэртэй 10-д хүнтэй фэйсбүүк групп чат үүсгэж байсан. Тухайн өдрөөс хойш групп чатанд хүмүүс бага багаар нэмэгдэх болсон. Би уул нь олон хүнд худал хэлж ийм хэмжээний хохирол учруулахыг огт хүсээгүй. Хохирогч болсон 40 хүнээс би 10 гаран хүнтэй өөрийн хувь чатаараа харьцдаг байсан. Групп чатанд байх хүмүүсээс сүүлд над руу олон хүн хувь чатаар захиалга өгье гэж бичиж байсан өөрийн зүгээс олон хүнийг хохироохгүй гэж хариу  бичилгүй орхисон.  Тухайн үеийн асуудлаа бага дээр нь зогсоохын тулд өөрийгөө covid 19 вирусээр өвчилсөн байгаа учир ажлаа хийхгүй байгаа мөн хил хаасан тул захиалга авахгүй гэж Ө. болон тухайн групп чат дээрээ бичиж байсан. Энэ хугацаанд авсан мөнгөнөөсөө тал орчмыг нь далд хийж байгаад хүмүүсийнхээ хохирол төлбөрийг төлөхөд хэрэглэсэн. Энэ хугацаанд нийт хохирол учруулсан хүн бүхнээс уучлалт гуйж хохирлыг эргэн төлсөн ба өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна.

Өөрийн хийсэн буруу үйлдэлдээ гэмшиж байгаагаа ахин илэрхийлье. Мөрдөн байцаах явцад хийсэн байцаалтанд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгч байсан ба тухайн үед айсан бас гэмшиж өмнө нь  байцаалт өгч байгаагүй учир байцаагчийн асуусан асуултанд тийм, тэгсэн гэх хариултыг өгч байсан. Тухайн үед миний нөхөр ажил хийдэг байсан ба  би ч гэсэн өөрөө MD шуурхай шуудан гэх байгууллагад албан тооны бус ажилтнаар ажиллаж хүргэлтийн ажил хийдэг байсан. Ажил гэрээс ойрхон 1 буудлын зайтай байдаг байсан ба өглөөдөө очиж өөрийн бүсийн захиалгын бараагаа хүлээн аваад хүргэлтээ өгч дуусаад маргааш өглөө ажил дээрээ тооцоогоо хийхдээ бэлэн орлогоноосоо зарлагдаж цалингаа өдөр өдрөөр нь авдаг байсан. Хүргэлтийн бүс гэртэй ойрхон овор хэмжээ бага бараа хүргэдэг байсан учир охиныгоо авч явах эсвэл дүү дээрээ үлдээж явах гэх мэтээр ажлаа хийж байсан. Эрхэм шүүгч нарт юуны өмнө өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаагаа ахин ахин илэрхийлье. Шүүхийн тогтоол батлагдтал шүүгдэгч Урангоо миний бие нь өөрийн охин болох 05 настай овогтой хамт амьдардаг байсан. Нөхөр болох нь 2023.01.19 өдөр БНСУ яваад ирээгүй, хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа тул асран хамгаалах хүн байхгүйгээс үүдэн охины минь хувьд улсын асран хамгаалах байгууллагад очиж болохоор тийм асуудал үүсээд байгаа юм. Өөрийн хийсэн гэм буруутай хэргээсээ болж охиныхоо амьдрал,  ирээдүйг хохироон ахиж байж боломгүй том алдаа хийж охиноо алдах эрсдэлээс хамгаалж охины минь байдал эрх ашиг сонирхлыг харгалзан үзэж өгнө үү.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд надад оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрээр ноогдуулсан 03 жил  04 сарын хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулж хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнгөрсөн цаг хугацаанд өөрийнхөө хийсэн гэм буруутай үйлдлээ ойлгож, үнэхээр их гэмшиж байна. Өөрийн хийсэн бүх буруутай үйлдлийг өөрийн биеэр хүлээн зөвшөөрч байна. Маш олон зүйлийг ойлгосныг хэлмээр байна. Хүнд эрх чөлөө гэдэг ямар их чухал байдгийг, амьдралдаа ямар том гэм буруутай үйлдэл хийж алдаа гаргаснаа ойлгож амьдралын маш том сургамжийг өөртөө авсан. Одоогийн нөхцөл байдалд өөрийн хайртай ганц охиныг өөрийнхөө алдаанаас болоод хөлдөө чирээд явж байгаадаа үнэхээр гэмшиж байна. Хийсэн хэрэгтээ маш харамсаж байна. ... Өнгөрсөн хугацаанд миний хийсэн бүх зүйлийг уучлаарай. Өөрийнхөө гэм бурууг үнэхээр их ойлгосон. Ганцхан боломжийг олгож, охиныг минь харж хандах бололцоогоор хангаж, хохирохоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн дээр маргах зүйл байхгүй.  Манай үйлчлүүлэгч ******* нь korea карго гэх групп чат буюу цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилж 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд бусдыг залилж нийт 49,250,500 төгрөгийн хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар амьдралын эх үүсвэр болгосон гэдэг зүйл анги дээр харж үзээч ээ гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө ******* гэмт хэрэг үйлдэж байх цаг хугацаанд хүргэлтийн ажил хийж сардаа 600,000-700,000 төгрөгийн орлоготой байсан. Өөрийн нөхөр ажил хийж тодорхой хэмжээний орлоготой байсан. Дундаасаа нэг хүүхэдтэй. ******* болон нөхөр нь орлоготой байсан учраас амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг анхаарч үзнэ үү. ... Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:                       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч ******* нь 40 удаагийн үйлдлээр 49,252,000 төгрөгийн хохирол учруулж бусдыг залилсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. ...шүүгдэгч *******гийн дансанд үзлэг хийсний улмаас хохирогч нарыг дуудаж, мэдүүлэг авч хохирлын тооцоог гаргаж ажилласан. Анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэм буруу болон  хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч нарыг залилсан нь үнэн, нөхцөл байдалдаа дүгнэлт хийж маш их гэмшээд бүх хохирогч нараасаа уучлал гуйж хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Энэ гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, тухайн үед манай нөхөр бид хоёр хоёулаа ажил хийдэг байсан, зарим мөнгийг дансандаа байлгаж байгаад хохирлоо төлж барагдуулсан. Нөхөр маань Солонгос улс руу яваад сүүлийн үед холбогдохоо больсон. 05 настай охиноо 60 гарсан аавдаа үлдээсэн байгаа. Аав маань ажил хийх боломжгүй болсон зэргийг харгалзан үзэж үр хүүхэдтэйгээ цуг байх, ажил хөдөлмөр эрхэлж тэднийгээ тэжээн тэтгэх бололцоо олгож, зүйлчлэлийг хөнгөрүүлэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******гийн гэм бурууг хэлэлцэж, түүнийг 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 сар хүртэлх хугацаанд нийт 40 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “Өөрийгөө Солонгос улсад амьдардаг гэж итгүүлэн, тус улсаас гэрийн тавилгыг шууд хямд үнээр нийлүүлнэ” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 49,252,500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

Хохирогч /1 хх-ийн 26-30 тал/, /6 хх-ийн 20-21 тал/, /1 хх-ийн 85-56 тал/, /1 хх-ийн 170-171 тал/, /1 хх-ийн 210 тал/, /2 хх-ийн 61-62 тал/, /2 хх-ийн 66-67 тал/, /2 хх-ийн 70 тал/, /2 хх-ийн 73-74 тал/, /2 хх-ийн 78 тал/, /2 хх-ийн 81 тал, 5 хх-ийн 200 тал/, /2 хх-ийн 86-87, 5 хх-ийн 90, 220 тал/, /2 хх-ийн 90, 6 хх-ийн 2 тал/, /2 хх-ийн 93-96, 5 хх-ийн 225 тал/, /2 хх-ийн 99 тал/, /2 хх-ийн 102, 5 хх-ийн 246 тал/, /2 хх-ийн 105-106 тал, 6 хх-ийн 17-18 тал/, /2 хх-ийн 109-110, 5 хх-ийн 204 тал/, /2 хх-ийн 113-114, 6 хх-ийн 10 тал/, /2 хх-ийн 118-121, 5 хх-ийн 210 тал/, /2 хх-ийн 124-125, 3 хх-ийн 150, 5 хх-ийн 231 тал/, /2 хх-ийн 129-130, 5 хх-ийн 207 тал/, /2 хх-ийн 133-134, 5 хх-ийн 234 тал/, /2 хх-ийн 137-138, 6 хх-ийн 8 тал/, /2 хх-ийн 141-142 тал/, /2 хх-ийн 145-146, 5 хх-ийн 217 тал/, /2 хх-ийн 149-150 тал/, /2 хх-ийн 243, 5 хх-ийн 243 тал/, /2 хх-ийн 160-161 тал/, /2 хх-ийн 169-170, 5 хх-ийн 234 тал/, /2 хх-ийн 173, 5 хх-ийн 237 тал/, /2 хх-ийн 176-177, 5 хх-ийн 197 тал/, /2 хх-ийн 180 тал/, /2 хх-ийн 183, 5 хх-ийн 222 тал/, /2 хх-ийн 186, 6 хх-ийн 12 тал/, ******* /6 хх-ийн 6 тал/, ******* /2 хх-ийн 192, 5 хх-ийн 249 тал/, ******* /2 хх-ийн 195, 5 хх-ийн 228 тал/, ******* /2 хх-ийн 202, 6 хх-ийн 14 тал/, ******* /4 хх-ийн 91 тал/, гэрч ******* /1 хх-ийн 37-40, 2 хх-ийн 221-222 тал/, ******* /1 хх-ийн 92 тал/, ******* /2 хх-ийн 215-219 тал/ мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

3.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч *******гийн үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан 40 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “Өөрийгөө Солонгос улсад амьдардаг гэж итгүүлэн, тус улсаас гэрийн тавилгыг шууд хямд үнээр нийлүүлнэ” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 49,252,500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж  үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 Шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 40 хохирогчид учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй болон бусад хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан 03 жил 04 сарын хорих ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хэргийн нөхцөл байдалд тохирсон байна.

4.Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс 40 удаагийн үйлдэлтэй боловч амьдралын эх үүсвэр болгоогүй, ******* болон түүний нөхөр 2 тухайн цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан гэж байгаа боловч  нь өөрийн үйлдлийн шинж байдлыг хууль бус болохыг мэдсээр байвч шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдлээ 05 сарын хугацаанд үргэлжүүлэн бусдын өмчлөлийн хөрөнгө мөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж аван өөрсдийн шууд хувийн хэрэглээнд зарцуулсан болох нь нотлогдсон, түүнийг амьжиргааны эх үүсвэр болгоогүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тэдний гомдлыг хүлээн авч зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй болохыг дурьдав.  

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ