Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2026/0083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ж.Э, Х.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т нарыг оролцуулан Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-д тус тус холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Т ХХК.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ,

Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК.

Гуравдагч этгээд: Э,

Г******* С******* ******* ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжийн 50 байршлаас Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII хурлын тэмдэглэлд заасан Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршлаас Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 1 дүгээр тэмдэглэлийн Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Сонгон шалгаруулалтын баримт бичиг батлах тухай А/22 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.8-ын 25, хоёрдугаар хавсралтын 2.11-ийн 25 дахь хэсэгт тус тус заасан Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 01 дүгээр дүгнэлтийн Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 15 дугаар тогтоолын Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг хамтран хэрэгжүүлэх Г/23-82 дугаар гэрээний Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, Т ХХК-тай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ-г үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-ын эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга :

Манай Т ХХК нь 2018 оноос Улаанбаатар хот, дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, гудамж-32, төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайг 35 автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байна. Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг төрийн захиргааны эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр эрхлэн явуулдаг. Тодруулбал:

1.2019 онд №ТЗГ-2019/30 дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-г Нийслэлийн автозамын хөгжлийн газартай;

2.2020 онд ТЗГ-2020/22 дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-г Нийслэлийн автозамын хөгжлийн газартай;

3.2021 онд ТЗГ-2021/50 Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-г Нийслэлийн автозамын хөгжлийн газартай;

4.2022 онд ТЗГ-2022/39 дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-г Нийслэлийн замын хөгжлийн газартай;

5.2023 онд ТЗГ-2023/43 дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-г Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-тай;

6.2024 оны 07 сарын 01-ний өдөр Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-тай ТЗГ-2024/02 дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-г байгуулсан.

Бид тус гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан тул цаашид гэрээний хугацаа сунгагдаж, үргэлжлүүлэн ажиллана гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Гэвч Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ нь 2024 оны 12 сарын 31-ны өдөр 01/1121 дугаартай албан бичгээр ...төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-н төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК хариуцан хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт явуулж 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Иймд дээрх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчидтэй хийсэн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгааг үүгээр мэдэгдэж байна. гэх мэдээлэл ирүүлсэн.

Мөн тус газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний 01/57 дугаартай мэдэгдлээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/165 дугаар захирамж, А/1058 дугаар захирамжид заасны дагуу Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК нь хариуцан хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт явуулж 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээний 2.4.2, 4.1.4-т заасныг үндэслэж 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1121 дугаар албан бичгээр... мэдэгдэл хүргүүлсэн. Иймд мөн гэрээний 4.1.4-т үйлчилгээ эрхлэгчээс гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тохиолдолд Зориулалтын талбайг гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 5 өдрийн дотор хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөх гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох Э болон Г******* С******* ******* ХХК-н түншлэлд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгнө үү гэх мэдэгдэл ирүүлсэн. Гэвч дээрх мэдэгдэл нь дараах үндэслэлээр хуульд зөрчсөн байх тул бид цаашид гэрээ үргэлжлүүлэн байгуулах эрхтэй гэж үзэж байна.

Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын 2025 оны 01 сарын 14-ны 01/57 дугаартай албан бичигт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээний 2.4.2, 4.1.4-т заасныг тус тус үндэслэж манай компанийг нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөхийг шаардсан байна. Гэвч бидний гэрээгээр хэлэлцэн тохирсон эдгээр заалт нь гэрээний үүргийн зөрчил гарсан тохиолдолд үйлчлэх ба гэрээг цуцлах харилцааг зохицуулсан. Бид гэрээний дагуу үүргийн зөрчил огт гаргаагүй тул тус заалтуудын үндэслэн нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэх өгөхийг шаардах эрхгүй.

Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ... 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх болсон" гэжээ. Гэтэл бид тус талбайд 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалт хийж Э болон Г******* С******* ******* ХХК-тай гэрээ байгуулсан гэх боловч энэхүү төсөл сонгон шалгаруулалтын хугацаанд бидэнд огт мэдэгдээгүй. Цаашид гэрээ буюу 2024 оны 12 сарын 31-ний өдөр л цаашид гэрээ байгуулагдахгүй тухай байгуулагдахгүй тухай ч бидэнд хэлээгүй. Гагцхүү гэрээнд заасан сүүлчийн өдөр мэдээлэл хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж, мөн хуулийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж ... захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн...этгээдийг ойлгоно гэж тус тус заасан.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 4.1.5-д хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг шударга, эрх тэгш, ил тод, өрсөлдөөнд суурилсан, нээлттэй, үр дүнтэй, хариуцлагатайгаар зохион байгуулж, сонгон шалгаруулалтын бүх үе шатны явц, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлнэ гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа оролцогчид харилцан эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж, мэдээллээр жигд хангах, шаардлага тавих, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа ил тод байх зарчмыг баримтална гэжээ.

Иймд, бидний ашиг сонирхолд шууд сөргөөр нөлөөлж буй төр хувийн хэвшлийн түншлэлийн сонгон шалгаруулалтын талаар бидэнд огт мэдэгдээгүй, оролцох боломжоор хангаагүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар гаргах боломж олгоогүй. Тиймээс тус байршилд зогсоолын менежмент, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгүүлэхээр Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийг сонгон шалгаруулсан гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Манай компани нь тус талбайг ашиглахдаа нийт 346,148,787 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Тодруулбал, үүнээс 133,619,787 төгрөгийг эд хөрөнгийн тохижуулалтад зарцуулсан байх бол 212,529,000 төгрөгийг зогсоолын хураамжид тус тус төлсөн. Гэрээний үүргийг шударгаар биелүүлж 6 жил гаруй үргэлжилсэн гэрээний харилцааг цаашид ч үргэлжлүүлэх сонирхолтой байсан. Гэтэл цаашид гэрээ байгуулахгүй гэх нөхцөл байдлыг гэнэт илэрхийлж, бүх мэдээллээс биднийг хаалттай байлгаж, эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг удаа дараа гаргасан байсанд гомдолтой байна.

Мөн нийслэлийн Засаг дарга Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хүрээнд манай компанийг эзэмшиж, ашиглаж байсан зогсоолыг үргэлжлүүлж ашиглуулахаас татгалзаж өөр этгээдэд автомашины зогсоол хэлбэрээр ашиглуулах гэж байгаа нь захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, манай компани автомашины зогсоолын үйлчилгээний стандартыг боловсруулж, зогсоолдоо хэрэглэгчийг түвэг чирэгдэлгүйгээр тээврийн хэрэгслээ байршуулах, ийнхүү байршуулахад туслах, зогсоолоос орох, гарах урсгалыг чөлөөтэй, саадгүй байлгах талаар ажиллаж, хүний нөөцөө чадавхжуулж, зогсоолын эмх цэгц, цэвэр тухтай байх шаардлагыг хангаж ажиллаж байсан. Бидний бий болгосон зогсоолын үйлчилгээний соёл, стандарт, менежмент нь бусад байршилд байгаа автомашины зогсоолын үйлчилгээ, стандартаас харьцангуй өөр, өндөр түвшинд байсан.

Бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрээгүй, бидний хууль ёсны эрх, ашиг өдөр Нийслэлийн Засаг даргад бичгээр гомдол гаргасан. Гэвч тус гомдлыг сонирхол хамгаалаагүй бөгөөд гомдлыг шийдвэрлэх хугацаа дууссан.

Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвд 2025 оны 01 сарын 20-ны өдөр 03/25 дугаартай албан бичгээр төлбөртэй зогсоолын гэрээг сунгах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Гэвч тус хүсэлтэд зохих журмын дагуу хариу өгөөгүй.

Тус нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 10-ны өдөр шүүхэд мэдүүлэхэд шүүгчийн 2025 оны 128/ШЗ2025/1817 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоожээ. Захирамжийн үндэслэх хэсгийн 6 дахь цогцолборт Дээрх үйл баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2023 оны №165 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058 дугаартай захирамж, 2024 оны 01 сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийн улмаас нэхэмжлэл гаргагчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар нэхэмжлэлдээ тодорхой тайлбарлаж ирүүлэх шаардлагатай байна гэжээ.

Тус шаардлагуудын хүрээнд Т ХХК-ийн ашиглаж буй байршилд бидэнд мэдэгдэхгүйгээр сонгон шалгаруулалт явуулсан сонгон шалгаруулалт, түүний дагуу байгуулсан гэрээ, гэрээ байгуулах эрх олгосон захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосноор бид ашиглаж буй байршилдаа цаашид гэрээ байгуулах боломж нээгдэх юм. Мөн компанийн гэрээ байгуулах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхийг даалгаснаар хүсэлтийн хариуг авах эрхээ эдэлж, улмаар цаашид газартаа үйл ажиллагаа явуулах хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломж нээгдэнэ гэжээ.

Хоёр.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Нийслэлийн өмчлөлийн авто зогсоолын менежмент, авто зогсоолын нэгдсэн системийг нийслэлийн Засаг дарга хариуцна 19.2.5-д авто зогсоолын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, судалгаа хийж, түүний менежмент, нэгдсэн системийг хариуцан ажиллах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 16 дугаар тогтоол 4.2.1-т нийтийн хэрэгцээний авто зогсоол барих шаардлагатай газрын судалгааг боловсруулан, зөвшилцөж боломжит байршлыг тогтоон Нийслэлийн Засаг даргад танилцуулах, 4.2.2-т авто зогсоол барьж байгуулахад шаардагдах техник эдийн засгийн урьдчилсан тооцоог гарган, авто зогсоол барихаар тогтоосон байршлаас хамааран авто зогсоолын хэлбэр, хэмжээ, төрлийг тодорхойлох ажлыг зохион байгуулах, 4.2.3-т авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн байршилд газар чөлөөлөх санал гаргаж, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулах", нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 6.3.6.1-д Ил зогсоолуудыг шинээр барих", 6.3.12.1-д "Их багтаамжтай зогсоолуудыг байгуулах хөтөлбөр зэргийг үндэслэн Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох зорилгоор 2023 оны А/165 дугаар захирамж Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1058 Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай захирамжийн хүрээнд:

1.Газар дээрх болон доорх зогсоолын барилга байгууламж, ил зогсоолын байршил, тоо хэмжээ, төлөвлөлт, судалгаа хийх ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 16 дугаар тогтоол 4.2.1-д заасны дагуу Нийтийн хэрэгцээний авто зогсоол барих шаардлагатай газрын судалгааг боловсруулан, зөвшилцөж боломжит байршлыг Нийслэлийн Засаг даргад танилцуулах хүрээнд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой зам, талбайн байршлын судалгаа гарган ажиллаж байна.

2.Бодлогын баримт бичиг, дүрэм, журам, техникийн нөхцөл, техникийн шаардлага, норм, норматив, хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын төслийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах, үйл ажиллагааны журам-ыг батлуулах ажлыг тус тус хийж гүйцэтгэн ажилласан.

3.Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршилд байгаа 2400 зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан иргэн, хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д үүрэг болгосноор тус компаниас төслийн ажлыг эхлүүлэн сонгон шалгаруулах зар мэдээллийг зууны мэдээ сонины 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 103 дахь дугаар, 4 олон улсын байгууллага, 9 дотоод байгууллага буюу танхимуудад төслийн танилцуулга, уриалга, дотоодын 3 сайт, 2 пэйжид төслийн урилгыг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийтэд мэдээлэн, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан ажилласан.

******* Улсын хэмжээнд 1,2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 660 мянга гаруй тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд өдөр тутам оролцож байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо 29 хувиар өссөнөөр Улаанбаатар хотод 1 зогсоолд 23 авто машин оногдож байгаа судалгаа бий. Түгжрэлийн нэлээд хувь нь зогсоол хайгаад замын хөдөлгөөнд удаанаар оролцож байгаа жолооч нартай холбоотой байгаа юм. Өөрөөр хэлбэл зогсоолын хүрэлцээ дутмаг, сул зогсоолын талаарх мэдээлэл жолоочид байхгүйгээс замын ачааллын нэг том хүчин зүйл болж байна.

Дээрх захирамжийг хүчингүй болгосноор:

1.******* улсыг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан төсөл арга хэмжээ царцах;

2.******* Улсын хэмжээнд 1,335,837 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 60,1 хувь буюу 804,050 нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож, нэг өрхөд дунджаар 1,6 машин ногддог. Нийслэл хотод 1113 мянга орчим нийтийн тээврийн автобус 101 чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа хэдий ч хүрэлцээ хангалтгүй улмаас иргэд хувийн автомашинаараа зорчихыг илүүд үзэж, энэ цаашлаад авто замын түгжрэл нэмэгдэх;

3.Иргэн, аж ахуй нэгжүүд өөрсдийн эзэмшлийн байшин барилгын ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хаалт хашлага татаж тогтоосон үнэ тарифыг мөрдөн ажиллаагүйгээс Төлбөртэй зогсоолд иргэд өдөрт 3000-17000 төгрөгийг төлбөртэй зогсоолд зарцуулж, цаашлаад зам, орц гарц, тэмдэглэгээ бүхий газарт тээврийн хэрэгслийн түр буюу удаан байрлуулснаар тээврийн хэрэгслээ ачуулж 60 мянган төгрөг, зөрчил гаргасан үйлдэлдээ 20 мянган төгрөгөөр торгуулж эдийн засгаараа хохирох;

4.Иргэд сул зогсоолын байрлалыг хайж, авто замын хөдөлгөөнд ачаалал ихээр нэмэгдүүлж, замын түгжрэл үүсгэж, цаг хугацаа алдах;

5.Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуй нэгжүүд бүрэн камержуулаагүй, суурилуулсан камер нь ажиллагаагүй, хяналтгүйгээс иргэд эд хөрөнгөөрөө хохирох,

6.Авто замын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдолд 10 хувийг нөлөө үзүүлдэг ч автомашинаас ялгардаг азотын давхар исэл, тоос тоосонцор, зэрэг агаар бохирдуулагч бодисын 20-30 хувь бүрдүүлдэг.

7.Авто зогсоолын менежмент дутмаг, хүрэлцээ муугаас тээврийн хэрэгслийн жолооч нар явган хүний зам дээр зогсох, тээврийн хэрэгслийг байршуулах, ингэснээр явган зорчигчийн эрх зөрчигдөх;

Дээрх төсөл арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр:

1.Авто зогсоолуудыг ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, нэгдсэн удирдлагад оруулснаар авто зогсоолын менежмент сайжирч, автозамын санд төвлөрөх орлого төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө төсөвт төвлөрүүлж байсан орлогоос төслийн эхний 3-н жилд 1-2 дахин дараагийн 5-н жилд 3-4 дахин өсөх тооцоололтой байгаа буюу бүх зогсоолын машин орж гарах хөдөлгөөнийг нийслэлээс бүрэн хянаж орлогыг бодитоор төвлөрүүлэх;

2.Төлбөрийн уян хатан системийг нэвтрүүлэх буюу урьдчилсан болон дараа төлбөрт нөхцөл боломжийг олгох;

3.Худалдаа үйлчилгээний болон албан байгууллагуудаар үйлчлүүлэгчдийг зогсоолоор хангах;

4.Зогсоолын эрэлт хүртээмжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бөгөөд хэрэглэгч гар утасны аппликэйшнээр дамжуулж, тухайн агшинд сул зогсоолын байрлалыг харснаар зогсоол хайж, авто замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй тул энэ нь нийслэлийн авто замын эрчим нэмэгдэх, түгжрэлийг бууруулах боломжийг бүрдүүлэх;

5.Зогсоолын камеруудын бичлэгийг 30 хоногоос дээш хугацаахаар серверт хадгалах. Ингэснээр тээврийн хэрэгслийн эд ангийн хулгайтай тэмцэх, эзэн холбогдогч этгээдийг эрт илрүүлэх гэх мэт олон давуу талтай төсөл юм.

6.Машин 1 минут нормалдахад өөрөөсөө 3 дахин их утаа ялгаруулдаг гэдэг баримт дээр үндэслэн зогсоолын 10% буюу 43 жолооч өдөрт 10 минут зогсоол хайж хий явахгүй байхад нийт 430 минут хэмнэх 1290 машинтай тэнцэх хэмжээний утаа хаягдахгүй болно.

7.Дунд оврын буюу хөдөлгүүр нь 1,500-4,500сс-тай машин 1 цаг нормалдахад дунджаар 1,5-2,0 литр шатахуун зарцуулдаг байна. Цаг агаарын температураас хамаарч шатахууны зарцуулалт нормалдах хугацаанд өөрчлөгдөж болно. Өөрөөр хэлбэл дээрх жишээ дээр хий явах 430 минут буюу бараг бүтэн 1 өдрийн ажлын цаг, 10-15 литр шатахуун хэмнэх тооцоо бий.

Нийслэлийн нийтийн эзэмшлийн 50 байршилд үйл ажиллагаа явуулж буй авто зогсоолуудыг ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, нэгдсэн удирдлагаар хангах, авто зогсоолын менежмент сайжруулах төсөл нь нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулсан бөгөөд нэхэмжлэл гаргаад буй иргэд ч мөн адил нээлттэй байсан болно.

Мөн нэхэмжлэл гаргасан иргэн хуулийн этгээдийн ашиглаж байсан газар нь тухайн иргэдийн эзэмшлийнх бус нийтийн эзэмшлийн газар ба гэрээгээр ашиглах хугацаа дууссан бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан тул гэрээ дахин сунгагдаагүй учир нэхэмжлэл гаргагч этгээд нь тухайн байршилд үйл ажиллагаа явуулахаар шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй болно гэжээ.

Гурав.Хариуцагч Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зарим төслийн тухай 153 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг;

Нийслэлийн Засаг даргын 2023 оны Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамжаар нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг байгуулж, тээврийн хэрэгслийн зогсоолын менежмент, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг зохицуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулахыг:

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай" А/1058 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай дахь 50 байршилд байгаа зогсоолын менежмент, засвар арчлалтыг хариуцан гүйцэтгэхээр нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг;

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII хурлын тэмдэглэлээр нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршилд байгаа 2400 зогсоолын менежмент засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар хувийн хэвшилд хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д тус тус даалгасан.

Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах чиглэлээр Алсын хараа-2050, ******* Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 9.3.27-д Авто зогсоолын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгоно, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 1.4.9-д Авто зогсоолуудын нэгдсэн бүртгэл, төлбөрийн ухаалаг систем нэвтрүүлж, тээврийн хэрэгслийн газар дээрх, доорх, автомат олон давхар зогсоолуудыг дэвшилтэт техник, технологи хөгжүүлэх замаар шинээр барьж авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлнэ зэрэг ******* улсыг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээ юм.

Иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшлийн барилгын ойролцоох нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн хаалт хашлага татаж, тогтоосон үнэ тарифыг мөрдөхгүй иргэдээс төлбөр авах, иргэд сул зогсоолын байрлал хайж авто замын хөдөлгөөнд ачаалал нэмэгдүүлж, замын түгжрэл үүсгэх, цаг хугацаа алдах, санхүү эдийн засгаараа хохирч байгаа учраас уг төсөл арга хэмжээг зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Дээрх тогтоол, захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлуулсан.

Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг журмын дагуу Зууны мэдээ сонины 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 103, 06 дугаар сарын 16-ны өдрийн 119 дэх дугаарт нийтлүүлэн, Олон улсын 4 байгууллага, дотоодын 9 байгууллага буюу танхимуудад төслийн танилцуулга, урилгыг хүргүүлснээс гадна мэдээ мэдээллийн *******, *******, *******, ******* зэрэг сайт, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК Ulaanbaatar Development Corporation, Нийслэлийн мэдээ зэрэг цахим хуудсуудад төслийн урилга болон танилцуулгыг байршуулж 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цаг хүртэлх хугацаанд нийтэд зарласан тул нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Тус хугацаанд 7 хуулийн этгээд оролцох хүсэлтээ ирүүлэн баримт бичиг худалдан авсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 5 хуулийн этгээд оролцох санал ирүүлснийг Ажлын хэсэг 2023 оны 07 дугаар сарын 19, 24, 25-ны өдрүүдэд хуралдаж, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам", "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх Захирлын 2023 оны А/21 дүгээр тушаалаар батлагдсан УБХК2023/05-03 дугаартай төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу үнэлгээ хийсэн.

Урьдчилсан шалгаруулалтын үнэлгээгээр Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэл, Т******* ХХК нар тэнцэж, уралдаант шалгаруулалтын материалыг үнэлсэн бөгөөд дарааллын дагуу хэлэлцээрийг зохион байгуулж, ирүүлсэн санал болон хэлэлцээрийн шатанд шийдвэрлэсэн саналуудын үр дүнд Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг хэрэгжүүлэгчээр Э болон Г*******с******* ******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулах нь зүйтэй гэж ажлын хэсгийн зүгээс шийдвэрлэсэн.

Тус ажлын хэсгийн дүгнэлт, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Төлөөлөн удирдан зөвлөлийн 2023 оны 15 дугаар тогтоолын дагуу Эн Ти би ХХК болон Г*******С******* ******* ХХК-ийн түншлэлтэй 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулсан боловч төсөл хэрэгжүүлэгчид өмнөх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-г дуусгавар болтол нийслэлийн зүгээс 50 байршил дахь зогсоолыг хүлээлгэн өгч чадаагүйгээс төслийн хэрэгжилт хойшилсон.

Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжсэнээр:

- Авто зогсоолуудад ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж нэгдсэн удирдлагад оруулснаар авто зогсоолын менежмент сайжирч, авто замын санд төвлөрөх орлого төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө төсөв төвлөрүүлж байсан орлогоос төслийн эхний 3 жилд 1-2 дахин, дараагийн 5 жилд 3-4 дахин өсөх тооцоололтой байгаа буюу бүх зогсоолын машин орж гарах хөдөлгөөнийг бүрэн хянаж, орлогыг бодитоор төвлөрүүлэх,

- Төлбөрийн уян хатан системийг нэвтрүүлэх буюу урьдчилсан болон дараа төлбөрт нөхцөл боломжийг олгох,

- Худалдаа үйлчилгээний болон албан байгууллагуудаар үйлчлүүлэгчдийг зогсоолоор хангах,

- Зогсоолын эрэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бөгөөд гар утасны аппликэйшнээр дамжуулан тухайн агшинд сул зогсоолын байрлалыг харснаар зогсоол хайж, авто замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй, замын хөдөлгөөний эрчим нэмэгдэх, түгжрэлийг бууруулах боломжийг бүрдүүлэх,

- Төсөл хэрэгжүүлэх авто зогсоолын байршлын засвар арчлалт, цахилгаан автомашины цэнэглэгч станцыг байрлуулах,

- Зогсоолын камеруудын бичлэгийг 30 хоногоос дээш хугацаагаар серверт хадгалах, ингэснээр тээврийн хэрэгслийн эд ангийн хулгайтай тэмцэх, эзэн холбогдогч этгээдийг эрт илрүүлэх гэх мэт давуу талтай юм.

Т ХХК-ийн ашиглаж байсан газар тухайн компанийн эзэмшлийнх бус Нийтийн эзэмшлийн газар ба Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/840 дүгээр захирамжаар батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам-ын дагуу Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-ээр ашиглах хугацаа дууссан бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан тул тухайн байршилд үйл ажиллагаа явуулах нь үндэслэлгүй болно.

Мөн манай компани тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх талаар нэхэмжлэгч Т ХХК-тай өмнөх онуудад гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд орж байгаагүй бөгөөд аливаа хууль, эрх зүйн үр дагавар бүхий гэрээний үүрэг, хариуцлагыг хүлээгээгүй тул захиргааны хэрэгт хариуцагчаар татагдах хууль, эрх зүйн үндэслэлгүй байна.

Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажил ******* улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгуулагдсан тул Т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосноор хэвийн үйл ажиллагаа явуулж буй бусад байршилд тус төслийн үйл ажиллагаа зогсож, гүйцэтгэгч компанид болон Нийслэлийн авто замын хөгжлийн сан-д хохирол учруулах нөхцөл байдал бүрдэнэ гэж үзэж байна гэжээ.

Дөрөв.Гуравдагч этгээд Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

...Э нь Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зарласан УБХК2023/05-03 дугаартай Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн урьдчилсан болон уралдаант шалгаруулалтад оролцох саналыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн АБ-23/25 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Э болон Г******* С******* ******* ХХК-ууд тус сонгон шалгаруулалтад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ХН-23/14 тоот Түншлэлийн гэрээний дагуу хамтран оролцохоор гэрээ байгуулсан ба тус өдрийн ГСМ-121/23 тоот Э болон Г******* С******* ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хамтарсан мэдэгдлээр сонгон шалгаруулалтад Түншлэлийн нэрийн өмнөөс үүрэг хүлээх эрхийг М.Өлзийдэлгэрт итгэмжлэн олгосон.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-аас 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлж, гэрээний хэлэлцээрт урих тухай 01/270 тоот албан бичгийн дагуу Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэл нь сонгон шалгаруулалтад тэнцэж, дараалуулсан жагсаалтын нэгдүгээр байранд орсон тухай мэдэгдлийг ирүүлсэн.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Гэрээ байгуулах тухай 01/437 тоот албан бичгээр Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлд Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулах эрх олгогдсон болно.

Эрх олгогдсоны дагуу Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг хэрэгжүүлэх Г/23-82 тоот гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийн хооронд байгуулсан.

Гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд төслийн байршлуудыг төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгөх эсэх нь тодорхойгүй байдалтай байсан бөгөөд тус хугацаанд түншлэлийн компаниуд нь төсөл хэрэгжүүлэх байнгын бэлэн байдалд ажиллаж, эрх олгогч болон зохицуулагч байгууллагуудад цаг тухайд нь холбогдох мэдээллийг шинэчлэн хүргүүлэх зэргээр төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс шаардлагатай бүхий л ажлуудыг хийж ирсэн.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-д 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн Хариу хүргүүлэх тухай 01/1076 тоот албан бичигт төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн зогсоолуудын 40 байршлыг тодорхойлж, эцэслэсэн.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас зогсоол эзэмшигч нартай байгуулсан гэрээ нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийн компаниудын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан 2025 оны 01 дүгээр сарын 08, 09-ны өдрүүдэд зогсоолын байршил хүлээлцэх, зогсоол эзэмшигч нартай газар дээр нь очиж уулзах ажлыг зохион байгуулсан.

Дээрх ажлын хүрээнд зогсоолын байршлуудыг үе шаттайгаар хүлээн авах ажлыг эхлүүлсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 14-нд Автомашины зогсоолын үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр төслийн үйл ажиллагааг хариуцах Ийзи паркинг ХХК байгуулагдсан.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулж талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны VIII хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийн сайжруулах төсөл-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Ийзи паркинг ХХК нь 40 зогсоолоос 31 зогсоолыг нь хүлээн авч, 19 зогсоолд нь үйл ажиллагаа явуулж байна.

Тус хүлээн авч үйл ажиллагаанд оруулсан авто зогсоолын дунд дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, гудамж-32, Бльюмон төвийн зүүн талын авто машины зогсоол багтсан. Тухайн авто машины зогсоолд дугаар таних иж бүрэн төхөөрөмж суурилуулах, нэгдсэн програм хангамжид холбох ажлыг бид гүйцэтгэж 2025 оны 04 сарын 14-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг эхлүүлсэн.

Бидний гаргасан зураг төслийн дагуу тухайн зогсоолд 50 авто машин зогсох боломжтой бөгөөд зураг төслийн дагуу тохижилтын ажил хийх, хяналтын камер суурилуулах зэрэг ажлыг бид хийхээр төлөвлөж байна. Цаашлаад тухайн зогсоолд цахилгаан машин цэнэглэх станцуудыг байгуулах юм.

Нийслэлийн нийтийн эзэмшлийн 50 зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг гол зорилго нь зогсоолын эргэцийг сайжруулах бөгөөд энэ нь тухайн зогсоолын ойр орчмын аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэгч зогсоол хайж түгжрэл үүсгэх явцыг бууруулах ач холбогдолтой гэжээ.

Тав.Гуравдагч этгээд Г******* С******* ******* ХХК, түүний төлөөлөгч бичгээр тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

...Г******* С******* ******* ХХК нь Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн сонгон шалгаруулалтад Э-тай түншлэлээр оролцож, шалгарсан. Тус шалгаруулалтын дагуу Э болон Г******* С******* ******* ХХК нь хамтарсан компани үүсгэн байгуулж, тус хамтарсан компанийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн өмчийн 50 авто зогсоолын менежментийг шилжүүлэн авах нөхцөлтэй. Өнөөдрийн байдлаар тус хамтарсан компанийг үүсгэн байгуулаагүй бөгөөд шүүгчийн 01/7861 тоот албан бичигт дурдсан нэхэмжлэлд Г******* С******* ******* ХХК нь хууль эрх зүй, үйл ажиллагааны хувьд хамааралгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох боломжгүй байна гэжээ.

Зургаа.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлагын тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

Манай Т ХХК нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад цугларсан нотлох баримтуудтай танилцсаны дагуу дараах үндэслэлээр зарим нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэж байна. Мөн өмнө шүүхэд мэдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжиж байгаа болно.

Хариуцагч нар нь Төр хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалт хийж Э болон Г******* С******* ******* ХХК-тай сонгохдоо ийнхүү төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах гэж буй болон зохион байгуулж буй тухай бидэнд огт мэдэгдээгүй. Цаашид Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ байгуулагдахгүй тухай ч бидэнд хэлээгүй. Гагцхүү гэрээнд заасан сүүлчийн өдөр буюу 2024 оны 12 сарын 31-ний өдөр л цаашид гэрээ байгуулагдахгүй тухай мэдээлэл хүргүүлсэн байдаг тул бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Манай компани тус талбайг 2018 оноос хойш ашиглахдаа нийт 346,148,787 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Тодруулбал, үүнээс 133,619,787 төгрөгийг эд хөрөнгийн тохижуулалтад зарцуулсан байх бол 212,529,000 төгрөгийг зогсоолын хураамжид тус тус төлсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, мөн хуулийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж ... захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн... этгээдийг ойлгоно гэж тус тус заасан.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 4.1.5-д хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг шударга, эрх тэгш, ил тод, өрсөлдөөнд суурилсан, нээлттэй, үр дүнтэй, хариуцлагатайгаар зохион байгуулж, сонгон шалгаруулалтын бүх үе шатны явц, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлнэ гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа оролцогчид харилцан эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж, мэдээллээр жигд хангах, шаардлага тавих, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа ил тод байх зарчмыг баримтална гэжээ.

Дээрхээс дүгнэхэд, бидний ашиг сонирхолд шууд сөргөөр нөлөөлж буй төр хувийн хэвшлийн түншлэлийн сонгон шалгаруулалтын талаар бидэнд огт мэдэгдээгүй, оролцох боломжоор хангаагүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар гаргах боломж олгоогүй нь хууль зөрчиж байна. Тус сонгон шалгаруулалтыг хийхдээ хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр мэдэгдсэн гэж байх боловч тэдгээр зарын алинд ч манай үйл ажиллагаа явуулж буй байршилд төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулж буй тухай мэдээлэл байдаггүй.

Манай компани автомашины зогсоолын үйлчилгээний стандартыг боловсруулж, зогсоолдоо иргэдийг түвэг чирэгдэлгүйгээр тээврийн хэрэгслээ байршуулах, ийнхүү байршуулахад туслах, зогсоолоос орох, гарах урсгалыг чөлөөтэй, саадгүй байлгах талаар ажиллаж, хүний нөөцөө чадавхжуулж, зогсоолын эмх цэгц, цэвэр тухтай байх шаардлагыг хангаж ажиллаж байсан. Бидний бий болгосон зогсоолын үйлчилгээний соёл, стандарт, менежмент нь бусад байршилд байгаа автомашины зогсоолын үйлчилгээ, стандартаас харьцангуй өөр, өндөр түвшинд байсан. Энэхүү төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой дараах баримт бичгүүдийн холбогдох хэсгүүд нь манай компанийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Үүнд:

1.Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн VIII хурлын тэмдэглэлд заасан Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршлаас Т ХХК-н ашиглаж буй байршилд холбогдох хэсэг;

2.Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-аас байгуулсан Ажлын хэсгийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урьдчилсан болон уралдаант сонгон шалгаруулалтын баримт бичиг, урилгыг боловсруулах, батлах тухай 1 дугаартай хурлын тэмдэглэлийн Т ХХК-н ашиглаж буй байршилд холбогдох хэсэг;

3.Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 23-ны өдрийн А/22 дугаартай Сонгон шалгаруулалтын баримт бичиг батлах тухай" тушаалын Нэгдүгээр хавсралтын 2.8-н 25, Хоёрдугаар хавсралтын 2.11-н 25 дахь хэсэгт тус тус заасан Т ХХК-н ашиглаж буй байршилд холбогдох хэсэг;

4.Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийн Т ХХК-н ашиглаж буй байршилд холбогдох хэсэг;

5.Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 15 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын Т ХХК-н ашиглаж буй байршилд холбогдох хэсэг тус тус багтана.

Тодруулбал эдгээр актуудын үндсэн дээр манай ашиглаж байсан авто зогсоолыг бусад этгээдэд ашиглуулах эрхийг олгож төр хувийн хэвшлийн түншлэлийн сонгон шалгаруулалтыг хийжээ.

Мөн Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК нь Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлтэй 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг хамтран хэрэгжүүлэх Г/23-82 тоот гэрээ-г байгуулжээ. Тус гэрээний дагуу Э болон Г******* С******* *******" ХХК-н түншлэл нь төслийг хэрэгжүүлэх зорилгоор дангаар болон хамтран шинээр төслийн компани байгуулах эсхүл байгуулсан компаниар төслийг хэрэгжүүлэх тухай тохиролцсон. Тухайлбал, тус гэрээнд дараах нөхцөлийг тодорхой заасан. Үүнд:

1.Урьдчилсан нөхцөлийн Г-д Төсөл хэрэгжүүлэгч нь уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар төслийн компанийг үүсгэн байгуулахыг тус тус тэмдэглэн гэж,

2.Гэрээний 1.3.2-т Төсөл хэрэгжүүлэгч гэж Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийг,

3.Гэрээний 1.3.4-д Төслийн компани гэж сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээд эсхүл түншлэл төслийг хэрэгжүүлэх зорилгоор дангаар болон хамтран шинээр байгуулсан/байгуулах хуулийн этгээдийг,

4.Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл хэсгийн 2.17.4-д Гэрээний талууд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор доорх урьдчилсан нөхцөлүүдийг бүрэн хангаж, холбогдох нотлох баримтуудыг талууд харилцан ирүүлснээр хүчин төгөлдөр болно. Үүнд: ... Төслийн компани үүсгэн байгуулсан байх,

5.Гэрээний 2.22-т Энэхүү гэрээний 2.17 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдийн аль нэг заалт хангагдаагүй тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг дангаар цуцлах эрхтэй... гэж тус тус заажээ.

Харин Э болон Г******* С******* ******* ХХК нарын хооронд байгуулсан Түншлэлийн гэрээний Хавсралт 2-т Түншлэлийн талууд тус төслийг хэрэгжүүлэхдээ Э 60 хувийн хувь нийлүүлнэ гэж Г******* С******* ******* ХХК 40 хувийн хувь нийлүүлж түншлэлд оролцоно гэж заажээ.

Мөн сонгон шалгаруулалтад оролцохоор тус түншлэлээс ирүүлсэнд төсөлд Түншлэлийн гишүүд нь төслийг хэрэгжүүлэхэд дараах байдлаар оролцохоор төлөвлөсөн байна. Үүнд:

Э:

Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөг боловсруулах, төсөв тооцооллыг боловсруулах;

Төслийн 50 байршлын зогсоолуудыг Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага /UCS0902В:2022/-ын дагуу засвар, арчлалтыг хийх;

Цахилгаан дэд бүтцийн ажил болон цахилгаан цэнэглэгч суурилуулалт;

Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, эрх бүхий байгууллагаас тавих хяналт, шаардлага бусад холбогдох асуудлуудыг бие даан хариуцан гүйцэтгэх;

Г******* С******* ******* ХХК:

Зогсоолыг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд автомашины хяналтын камер, шаардлагатай тоног төхөөрөмжийн суурилуулалт хийх;

Төслийн үйл ажиллагаанд ашиглагдах урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний ухаалаг төлбөрийн систем болон бусад систем хөгжүүлэлт хийх;

Төлбөр тооцооны ухаалаг шийдэл болох цахим хэтэвчийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх;

Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний Смарт карт системтэй холболт хийх үйл ажиллагаа гэх мэт.

Түүнчлэн, энэхүү төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахад түншлэлийн гишүүдийн үүрэг оролцоо ижил тэнцүү, ийнхүү компаниуд хоорондоо түншилж оролцсон нь бусад этгээдээс давуу байдлыг олгосон байна. Энэ тухай 2023 оны 11 сарын 03-ны өдрийн Улаанбаатар ХК-н төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 01 дугаартай дүгнэлтэд Тус түншлэл нь авто зам барих, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мөн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийн нэгдэл байх тул зогсоолын засвар, арчлалт, тэмдэг, тэмдэглэгээ, систем хөгжүүлэлтийг өөрсдийн хүчин чадлаар тогтмол хийх боломжтой, өөрийн хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн UB parking системийг төсөлд ашиглана гэж тодорхой заажээ. Үүнээс үзвэл, тус компаниуд хоорондоо хамтран төсөл хэрэгжүүлэх болсон нь тухайн түншлэлийг сонгон шалгаруулах гол үндэслэл болсон байна.

Гэтэл бодит нөхцөл байдалд тус төслийг Э өөрийн 100 хувь эзэмшлийн компани Ийзи паркинг ХХК-р дамжуулан дангаар хэрэгжүүлж байгаа тухай бид мэдлээ. Тодруулбал, Т ХХК-н нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Зам хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр түншлэлийн гишүүдийг татсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан, түншлэлийн нэг гишүүн болох Г******* С******* ******* ХХК Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн сонгон шалгаруулалтад Эн Ти БиХХК-тай түншлэлээр оролцож, шалгарсан. Тус шалгаруулалтын дагуу Э болон Г******* С******* ******* ХХК нь хамтарсан компани үүсгэн байгуулж тус хамтарсан компанийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн өмчийн 50 авто зогсоолын менежментийг шилжүүлэн авах нөхцөлтэй. Өнөөдрийн байдлаар тус хамтарсан компанийг үүсгэн байгуулаагүй бөгөөд Г******* С******* ******* ХХК нь хууль эрх зүй, үйл ажиллагааны хувьд хамааралгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох боломжгүй байна гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг хамтран хэрэгжүүлэх Г/23-82 тоот гэрээг байгуулаад даруй 1 жил 11 сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хувийн хэвшлийн түншлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, анх тохиролцсоны дагуу төслийн компанийг үүсгэн байгуулаагүй, гэрээ хүчин төгөлдөр болох тухай шаардлагыг хангахгүйгээр үйл ажиллагаа явуулж гэрээний нөхцөлийг ноцтой зөрчиж, түншлэлийн нэг компани нь нөгөө түншлэгчийн оролцоогүйгээр дангаар төслийг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж байна.

Төр, Хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1-т Хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчийн зөвшөөрөлгүйгээр түншлэлийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэхийг хориглоно гэж заасан.

Иймд бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2025 оны 11 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн хувьцаа эзэмшигч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдол гаргасан. Ингэхэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 сарын 15-ны өдрийн албан бичгээр бидэнд Нийтийн эзэмшлийн 50 байршил дах төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн талаар ирүүлсэн гомдолтой танилцаа. Тус төслийн сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК хариуцан хэрэгжүүлдэг байна. Иймд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХХК-ийн нийтийн эзэмшлийн 50 байршил дах төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн гэрээ болон бусад баримт бичгийг манай байгууллага хүчингүй болгох боломжгүй юм гэх хариуг ирүүлсэн.

Мөн бид Нийслэлийн Засаг даргад 2025 оны 11 сарын 12-ны өдөр 42/25 дугаар албан бичгээр хандсан. Гэвч тус хүсэлтийн шийдвэрлэж хариу өгөөгүй тул бид ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Т ХХК-аас Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-т тус тус холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжийн 50 байршлаас Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн Т ХХК-ийн ашиглаж буй байршилд хамаарах талбайд төсөл хэрэгжүүлэгчээр Э, Г******* С******* ******* ХХК түншлэлийг шалгаруулсан сонгон шалгаруулалтыг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК болон Э, Г******* С******* ******* ХХК түншлэлийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх гэрээ-ний Т ХХК-ийн ашиглаж буй байршилд хамаарах хэсгийг, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, Т ХХК-тай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ-г үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжийн 50 байршлаас Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII хурлын тэмдэглэлд заасан Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршлаас Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 1 дүгээр тэмдэглэлийн Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Сонгон шалгаруулалтын баримт бичиг батлах тухай А/22 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.8-ын 25, хоёрдугаар хавсралтын 2.11-ийн 25 дахь хэсэгт тус тус заасан Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 01 дүгээр дүгнэлтийн Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 15 дугаар тогтоолын Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг хамтран хэрэгжүүлэх Г/23-82 дугаар гэрээний Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, Т ХХК-тай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ-г үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-ын эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах тухай гэж ихэсгэж өөрчилсөн. (2 дахь хавтасны 85 дахь тал)

4.Нэхэмжлэгчээс хариуцагч нар төр хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах, цаашид гэрээ байгуулагдахгүй талаар огт мэдэгдээгүй, оролцох боломжоор хангаагүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар гаргах боломж олгоогүй, Э болон Г******* с******* ******* ХХК-ууд хоорондоо түншилж оролцсон нь бусад этгээдээс давуу байдлыг олгосон, хувийн хэвшлийн түншлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, төслийн компанийг үүсгэн байгуулаагүй, нэг компани нь нөгөө түншлэгчийн оролцоогүйгээр дангаар төслийг хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулж байгаа, нийслэлийн Засаг дарга хүсэлтэд хариу өгөөгүй гэж,

хариуцагч Замын хөдөлгөөний удирдлагын төвОНӨТҮГ-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол болон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас үүрэг болгосноор төслийн ажлыг эхлүүлэн сонгон шалгаруулах зарыг нийтэд мэдээлэн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан гэж, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-аас иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшлийн барилгын ойролцоох нийтийн эзэмшлийн талбайд дурд мэдэн хаалт, хашлага татаж, тогтоосон үнэ тарифыг мөрдөхгүй, иргэдээс төлбөр авах, иргэд сул зогсоолын байрлал хайж автозамын хөдөлгөөнд ачаалал нэмэгдүүлж, замын түгжрэл үүсгэх, цаг хугацаа алдах, санхүү эдийн засгаараа хохирч байгаа учраас уг төсөл арга хэмжээг зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай гэж, нийслэлийн Засаг даргаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1121 дүгээр албан бичгээр нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчидтэй хийсэн гэрээн хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон талаар мэдэгдэл хүргүүлсэн, тухайн талбайг хүлээлгэх өгөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн, эдгээр газрууд нь тухайн иргэдийн эзэмшилд бус нийтийн эзэмшлийн газар бөгөөд гэрээг ашиглах хугацаа дууссан, дахин гэрээ сунгагдаагүй учир нэхэмжлэгч нь тухайн байршилд үйл ажиллагаа явуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж,

гуравдагч этгээдээс Э болон Г******* с******* ******* ХХК-уудын түншлэл нь сонгон шалгаруулалтад 1 дүгээр байраар шалгарч тэнцсэн, төслийн гол зорилго нь зогсоолын эргэцийг сайжруулах, энэ нь тухайн зогсоолын ойр орчмын аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэгч зогсоол хайж түгжрэл үүсэх явцыг бууруулах ач холбогдолтой гэж тус тус тайлбарлан маргасан.

5.Тогтоогдсон үйл баримтын тухайд:

5.1.Нэхэмжлэгч Т ХХК 2019-2024 онуудад Нийслэлийн автозамын хөгжлийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-тай тус тус 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, гудамж-32, Блью Мон төвийн зүйн талын нийтийн эзэмшлийн талбайг 35 автомашины зогсоолын зориулалтаар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан.

5.2.Нийслэлийн Засаг дарга 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагаа сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай дахь 50 байршилд байгаа зогсоолын менежмент, засвар, арчлалтыг хариуцан гүйцэтгэхээр нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д даалгажээ.

5.3.Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-аас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1121 дүгээр албан бичгээр Т ХХК-д байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгааг албан ёсоор мэдэгдсэн.

5.4.Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлээр сонгон шалгаруулалт явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулсан тухай, мөн уг түншлэлд нийтийн эзэмшлийн талбайг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхийг Т ХХК-д мэдэгдсэн байна.

5.5.Т ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын гэрээг сунгах тухай хүсэлтэд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ хариу өгөөгүй.

6.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд;

6.1.Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Сонгон шалгаруулалтын баримт бичиг батлах тухай А/22 дугаар тушаалын (1 дэх хавтасны 146 дахь тал) нэгдүгээр хавсралтын 2.8-ын 25, хоёрдугаар хавсралтын 2.11-ийн 25 дахь хэсэгт тус тус заасан Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII хурлын тэмдэглэлд (2 дахь хавтасны 135 дахь тал) заасан Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршлаас Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 1 дүгээр тэмдэглэлийн (1 дэх хавтасны 138 дахь тал) Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжийн (1 дэх хавтасны 98 дахь тал) 50 байршлаас Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагуудын тухайд;

6.1.1.Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/22 дугаар тушаалаар баталсан Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн Төслийн байршлын жагсаалтын 2.8-ын 25, уралдаант шалгаруулалтын баримт бичгийн Төслийн байршлын жагсаалтын 2.11-ийн 25-д нэхэмжлэгчийн Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-тай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-ний дагуу ашиглаж буй дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, гудамж-32, Блю Мон төвийн зүүн талд байрлалтай талбай багтжээ.

6.1.2.******* Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна: 24.1.13.нийслэлийн авто зам, зогсоолын төлөвлөлт, байршил; гэж, ******* Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ, 8.3.11-д авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ гэж заасан.

6.1.3.Хуулийн дээрх заалтуудаас харвал нийслэл хотын эрх хэмжээ зөвхөн үндсэн чиг үүргээр хязгаарлагдахгүй, бусад нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой, тухайлбал, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн нийслэлд тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх нь нийслэлийн чиг үүрэг болохыг хуульчилсан.

6.1.4.Нийслэлийн удирдлага авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бодлого, төсөл, арга хэмжээг санаачлах, хэрэгжүүлэх эрх хэмжээтэй болохыг хууль ёсоор баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн захиргаа нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хотын хөгжлийн бодлогын хүрээнд замын хөдөлгөөн, нийтийн тээвэр болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.

6.1.5.******* Улсын Засгийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 103 дугаар тогтоолын Уралдаант шалгаруулалтын нарийвчилсан журам, жишиг баримт бичиг, санал үнэлэх журам-ын гуравдугаар хавсралтаар Концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичиг-ийг, дөрөвдүгээр хавсралтаар Концесс олгох уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичиг-ийг тус тус баталсан.

6.1.6.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зарим төслийн тухай 53 дугаар тогтоолоор Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, ... авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, ... зорилгоор Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгожээ.

6.1.7.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам-ын 4.1-д Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийслэлийн байгууллага нь Төсөл, хөтөлбөр дангаар болон хамтран хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг-ийг байгуулан ажиллуулна гэж заажээ.

6.1.8.Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай А/165 дугаар захирамжаар нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, тээврийн хэрэгслийн зогсоолын менежмент, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг зохицуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулахыг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д даалгажээ.

6.1.9.Улмаар дээрх шийдвэрүүдийн дагуу Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII дугаар тэмдэглэлээр нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршилд байгаа 2400 зогсоолын менежмент засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар хувийн хэвшилд хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсгийг ахлагч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д үүрэг болгосон байна.

6.1.10.Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 1 дүгээр тэмдэглэлээр төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урьдчилсан болон уралдаант сонгон шалгаруулалтын баримт бичиг, урилгыг боловсруулжээ.

6.1.11.Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А/21 дүгээр тушаалаар Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/22 дугаар тушаалаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг тус тус баталсан байна.

6.1.12.Үүний дараа Нийслэлийн Засаг дарга 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай дахь 50 байршилд байгаа зогсоолын менежмент, засвар, арчлалтыг хариуцан гүйцэтгэхээр нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д даалгасан байна.

6.1.13.Дээрх шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор баримт бичиг, урилгыг боловсруулах үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн талбайн менежментийг хувийн хэвшилд хариуцуулан гүйцэтгүүлэх шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд зохих журмын дагуу хэрэгжүүлсэн гэж үзнэ.

6.1.14.Ажлын хэсгээс сонгон шалгаруулалтыг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг хүртэл 36 хоногийн хугацаанд нийтэд зарласан, тухайлбал, Нийтийн тээврийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын талаар Зууны мэдээ сонины 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 106, 06 дугаар сарын 16-ны өдрийн 119 дэх дугаарт нийтлүүлсэн, мэдээ, мэдээллийн Ulaanbaatar.mn, *******, *******, ******* зэрэг сайт, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК Ulaanbaatar Development Corporation, Нийслэлийн мэдээ зэрэг цахим хуудсандаа төслийн урилга болон танилцуулгыг тус тус байршуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

6.1.15.Урьдчилсан шалгаруулалтад 5 хуулийн этгээд санал ирүүлсэн, харин нэхэмжлэгч хуулийн этгээд тухайн сонгон шалгаруулалтад санал ирүүлээгүй байна.

6.1.16.Ажлын хэсэг Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлтэй 4 удаагийн хэлэлцээр хийж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийг төслийн хэрэгжүүлэгчээр шалгаруулжээ.

6.1.17.Нэхэмжлэгч хуулийн этгээд маргаан бүхий байршилд газар ашиглах, эзэмших эрхгүй, нийтийн эзэмшлийн талбайг хариуцагч төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцож байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.

6.1.18.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэж заасан.

6.1.19.Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах, цаашид гэрээ байгуулагдахгүй талаар огт мэдэгдээгүй, оролцох боломжоор хангаагүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар гаргах боломж олгоогүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

6.1.20.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.2.Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 01 дүгээр дүгнэлтийн (1 дэх хавтасны 195 дахь тал) Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 15 дугаар тогтоолын (1 дэх хавтасны 202 дахь тал) Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг хамтран хэрэгжүүлэх Г/23-82 дугаар гэрээний (1 дэх хавтасны 204 дэх тал) Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд; 7

6.2.1.Ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгнэлтээр Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан, тус дүгнэлтийг үндэслэн Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар тогтоолоор уг төслийг Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэхээр Гэрээ байгуулах эрх олгож, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг хамтран хэрэгжүүлэх Г/23-82 дугаар гэрээ байгуулжээ.

6.2.2.Хариуцагч төрийн захиргааны байгууллагуудаас хууль тогтоомжид заасан журмын дагуу Нийтийн тээврийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын талаар нийтэд мэдээлсэн.

6.2.3.Төрийн захиргааны байгууллага хууль тогтоомжид заасан журмын дагуу сонгон шалгаруулалт зарласан бол энэ нь нийтэд нээлттэй, хэн ч оролцох боломжтой.

6.2.4.Сонгон шалгаруулалтад оролцоогүй этгээд тухайн үйл ажиллагааны үр дүнг эсэргүүцэн маргах эрхгүй. Учир нь түүний эрх, ашиг шууд хөндөгдөөгүй, өөрөөр хэлбэл сэргэх эрх буюу хууль ёсны ашиг сонирхол байхгүй.

6.2.5.Захиргааны хэрэг маргааныг шүүхэд гаргахын тулд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцоогүй тул түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзнэ.

6.2.6.Тодруулбал, нийтийн эзэмшлийн талбайг гэрээний дагуу ашиглаж байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дээрх захирамж, тушаалаар хөндөгдөөгүй, нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хууль ёсны үндэслэлтэй бөгөөд хувийн этгээдийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.3.Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг (1 дэх хавтасны 20, 2 дахь хавтасны 61 дэх талууд) хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

6.3.1.Улмаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/57 дугаар албан бичгээр ... Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-ний 4.1.4-т үйлчилгээ эрхлэгчээс гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тохиолдолд зориулалтын талбайг гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 5 өдрийн дотор хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөх гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөх-ийг нэхэмжлэгчид мэдэгдсэн.

6.3.2.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 байршилд байгаа авто зогсоолыг хариуцан гүйцэтгэх этгээдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулахыг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д даалгасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлттэй сонгон шалгаруулалтад Э болон Г******* С******* ******* ХХК-ууд шалгарсан.

6.3.2.Улмаар Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг хэрэгжүүлэх Г/23-82 дугаар бүхий гэрээг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийн хооронд 15 жилийн хугацаагаар байгуулсан

6.3.3.Энэ тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтад хууль ёсоор шалгарсан этгээдэд нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.4.Т ХХК-тай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ-г үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-ын эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд;

6.4.1.Нэхэмжлэгч Т ХХК-аас Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-т 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ТЗГ-2024/02, ЗГ-2024/03 дугаар гэрээг сунгах боломжгүй албан бичгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан, цаашид төлбөртэй зогсоолын гэрээг сунгах тухай хүсэлтээ хүргүүлжээ.

6.4.2.Нэхэмжлэгч хариуцагч төрийн захиргааны байгуулсан дээрх гэрээ 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058 дугаар захирамжаар байгуулагдсан нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч шалгарсан, төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулагдсан, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хариуцагч Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ шийдвэрлэх боломжгүй хууль зүйн боломжгүй юм.

6.4.3.Тодруулбал, нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээ нь хуульд заасан хугацаа дууссан тул эрх зүйн хүчин төгөлдөр байдалгүй болсон, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058 дугаар захирамжаар нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, шалгарсан этгээдтэй төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан нь хууль ёсны журмын дагуу шинэ эрх олгосон захиргааны акт болно.

6.4.4.Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээтэй этгээд биш болсон. Учир нь гэрээ дуусгавар болж, шинэ сонгон шалгаруулалтын дагуу эрх, үүрэг шинээр шалгарсан этгээд болон Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХХК-д шилжсэн байна.

6.4.5.Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагч Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ шийдвэрлэх нь эрх зүйн боломжгүй, гэрээний хугацаа дууссан, шинэ сонгон шалгаруулалт явагдаж гэрээ байгуулагдсан тул хариуцагчид уг асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй гэж үзнэ.

6.4.6.Хариуцагч төрийн захиргааны байгууллагаас гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан энэ тохиолдолд Т ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын гэрээг сунгах тухай хүсэлтэд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ хариу өгөөгүй нь дангаараа нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

6.5.Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-аас нийслэлийн Засаг дарга, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-д холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжийн 50 байршлаас Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII хурлын тэмдэглэлд заасан Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршлаас Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 1 дүгээр тэмдэглэлийн Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Сонгон шалгаруулалтын баримт бичиг батлах тухай А/22 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.8-ын 25, хоёрдугаар хавсралтын 2.11-ийн 25 дахь хэсэгт тус тус заасан Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 01 дүгээр дүгнэлтийн Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 15 дугаар тогтоолын Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, Э болон Г******* С******* ******* ХХК-ийн түншлэлийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл-ийг хамтран хэрэгжүүлэх Г/23-82 дугаар гэрээний Т ХХК-ийн ашиглаж буй байршилд холбогдох хэсгийг, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, Т ХХК-тай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ-г үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮТГ-ын эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР