| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2025/00239/И |
| Дугаар | 192/ШШ2025/05539 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/05539
| 2***5 06 27 | 192/ШШ2***5/05539 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Даваасүрэн, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я
Хариуцагч: Х
Гэм хорын хохиролд *1 766 827 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч А.
хариуцагчийн төлөөлөгч Б.А
иргэдийн төлөөлөгч Л.Э
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2***2 оны 10 дугаар сарын 2*-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Гэм хорын хохиролд *1 766 827 төгрөг гаргуулахаар шаарджээ.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* ХХК нь байнгын ажлын байр байхгүй учир итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ч.*******ын эрэн сурвалжлагдсан шинэ хаягаар нэхэмжлэлээ гаргаж байна. Тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс 2****.10.16-ны өдөр ******* дугаартай захирамж гаргаж хариуцагч хаягандаа байхгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож, энэхүү захирамжинд гомдол гаргасныг 2****.11.21-ний өдөр бүрэлдхүүнтэй шүүгч нар хэлэлцээд ****** тоот тогтоол гаргасан. Шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан шийдвэрийг үндэслэж хэрэг үүсгэчихээд хэрэгсэхгүй болгосон тул эрэн сурважлах ажиллагааг хийсэн цагдаа нар болох *********** нарыг ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газарт гомдол гарган шалгуулсан бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг хангалтгүй муу хийсэн дээрхи этгээдүүд болох цагдаа *********** нар дахин зугтаж бултганагч этэгэд болох Ч.*******тай түүний ашиглаж буй ************ дугаартай утсаар 2****.12.17-ны өдөр холбогдож хаягыг тодруулсан тул дахин нэхэмжлэлээ гаргалаа. Мөн дээрхи цагдаа нар ******* ХХК нь захирал Ч.*******ыг шүүхийн ажиллагаанд саад учруулсан хэмээн арга хэмжээ авахуулах хүсэлтээ шүүхэд гаргаарай гэсэн. ********* миний бие БГД-ийн 7-р хороо, *-р хороолол, ****** байранд үл хөдлөх хөрөнгө өмчилдөг бөгөөд уг байранд ****** ХХК-тай өөрийн үүсгэн байгуулсан *******ХХК-ийн нэрээр 2**2.**.1-ны өдөр Түрээсийн гэрээг байгуулж доод 2 давхар, дээд 2 давхар нийт 626 мк талбай бүхий үйлчилгээний заалыг караоке, лоунж, хэлбэрээр 10 жилийн хугацаатай түрээслэхээр тохирсон. Түрээслэгч ****** ХХК нь цаг хугацаандаа түрээсээ төлөхгүй, 2 давхарын тохижилтоо хийгээгүй, ашиглах үүргээ биелүүлээгүй, түрээсээ төлөхгүй зэрэг байдлаас болж маргаан гарч *******ХХК-ийн зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт **.765.750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба ****** ХХК-аас 153.007.126 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүхийн маргаан явагдаж байхад барилгын засвар тохижилтын зардлын маргаан үүссэн учир ***********ХХК-ийг томилсон ба 2**3.06.07-ны өдрийн 2** дугаартай хөрөнгө оруулалтыг үнэлсэн тайлан гарч ****** ХХК-ийн засвар тохижилтын ажлын нийт дүн 58.083.9** төгрөгт болсныг тооцон ирүүлсэн. Анхан шатны шүүх ****** ХХК-аас 2.1**.*917 гаргуулж *******ХХК-д олгож, *******ХХК-иас 58.083.9** 7-ийг гаргуулж ****** ХХК-д олгохоор шийдвэрлэхдээ ***********ХХК-ийн үнэлгээг үндэслэж 2**3.07.***-ний өдөр **** тоот шийдвэр гаргасан ба Нийслэлийн шүүхээс 2**3.10.11-ний өдөр*** тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхээс 2***.**.09- ний өдөр **тоот тогтоол гарч маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ****** ХХК шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах хүсэлт гаргаснаар ****** ХХК-д 58.083.9** төгрөг тооцож ********* миний бие өөрийн өмчлөлийн машцн болон бэлэн мөнгийг төлж төлбөрийг 2**6.12.12-нд төлж барагдуулсан. Шүүхийн маргаан дууссаны дараа ***********ХХК-ийн үнэлгээг холбогдох хууль зөрчиж гаргасан хэмээн эрх бүхий байгууллага болох Сангийн яаманд *******ХХК гомдол гаргасан бөгөөд тус газраас үнэлгээний *****ХХК-ийг томилсноор 2***.0*.11-ний өдөр 22 тоот дүгнэлт гарсан. *******ХХК-аас ***********ХХК-д холбогдуулан Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын харьяа Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргахад тус газраас 2**5.05.11-ний өдөр *** тоот дүгнэлт гарч үнэлгээчин ******* нарт харуцлага тооцох болно гэсэн ба мөн өдрийн *** тоот албан бичгээр ******* нарт сануулах шийтгэл ногдуулсан. Барилгын хөгжлийн төвөөс 2**6.05.12-ны өдөр ******* тоот албан бичгээр Р.******* нь төсөвчний мэргэшлийн зэрэггүй, Б.******* нь Барилга байгууламжийн угсралтын засварын ажил-ын хүрээнд тэргүүлэх төсөвчин зэрэггүй байсан нь тогтоогдсон. Монголын хохирол үнэлэгчдийн холбооны Удирдах зөвлөлөөс 2**7.0*.13-ны өдөр *** дугаартай шийдвэр гаргаж Р.*******ын ******* хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Сангийн сайдад хүргүүлсэн. *******ХХК-ийн тасралгүй гаргасан гомдлыг үндэслэн Сангийн сайдын 2**7 оны 05 сарын 03-ны өдрийн 1**-р тушаалаар Р.*******ын ******* хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Р.******* нь энэхүү сайдын 1**-р тушаалтай маргаж Нийслэл дэх Захиргааны шүүхэд эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаад амжилт олоогүй ба тус шүүхийн 2**8**.05-ны 0*** тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2**8.03.28-ны ***** тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхээс 2**8.06.20-ны өдөр 2*2 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. ***********ХХК-ийн захирал Р.*******ыг хууль зөрчсөн үнэлгээ гаргасан хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2**8.0*.23-ны өдөр **** дугаартай мэдэгдэх худсаар хариу өгч ***********ХХК-ийн ******* нараас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн. ******* хийх тусгай зөвшөөрлийг эзэмшигч Р.*******, түүний ***********ХХК-ийн хууль зөрчсөн үнэлгээний тайлан, түүнээс учирсан, үүссэн хохиролыг *******ХХК нь ***********ХХК-д холбогдуулан *1.766.827 төгрөгний нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2**9.0*.25-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож 00729 тоот шийдвэр, Нийслэлийн шүүх 2**9.06.1*-ны өдөр 110* тоот шийдвэр, Дээд шүүх 2***0.10.22-ны өдөр******* тоот тогтоол гаргасан. Харин Баянгол дүүргийн прокурорын газрын 2**7.***.2*-ны өдрийн *** тоот тогтоол гарч ******* ХХК-ийн захирал Ч.******* нь *7.000.000 төгрөгний захиалгат ажлын гэрээг шинэчлэж 78.000.000 төгрөгний гэрээ болгож, нэмж 12.000.000 төгрөг авсан мэтээр бүрдүүлж нийт 90.000.000 төгрөгөөр засвар хийсэн мэтээр баримт бүрдүүлж шүүэхд гарган өгч сөрөг нэхэмжлэл гаргасан буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзээд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулсан өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 87.1-д заагдсанаар Ч.******* нь өршөөгдөж хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ийнхүү шүүхэд хуурамч баримт гарган өгч үнэлгээчинд нөлөөлж өндөр үнэлгээ гаргуулсан ******* ХХК -аас хохиролоо нэхэмжлэх эрх үүссэн. Монгол Улсын Дээд шүүхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2**3.07.***-ны өдрийн **** тоот шийдвэртудаа дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар 7 удаа хүсэлт гаргасан бөгөөд 2***.03.11-ны өдөр и/** тоот, 2**5.06.22-ны өдөр ** тоот, 2**6.09.20 -ны өдөр ** тоот, 2**7.0*.18 -ны өдөр ** тоот, 2**7.11.10-ны өдөр 2*1 тоот, 2**8.03.27- ны өдөр ** тоот, 2***2.06.09-ны өдөр *** тоот тогтоолууд тус тус гарч хүсэлтийг хүлээн аваагүй. МонголУлсын Шүүхийн сахилгын хороонд шүүгч нарт холбогдуулан гомдол гаргаж шийдвэрлүүлсэн ба Сахилгын хорооны хурлыг шилний цаанаас үг хэлэх эрхгүйгээр үзсэн тул Монголын Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөрчүүллээ хэмээн гомдол гаргасан бөгөөд 2***2.08.08-ны өдрийн **** тоот, 2***2.09.19-ны өдрийн ТГ-3/*** тоот, 2***2.10.19-ны өдрийн ТГ-1/*92 тоот албан бичгүүдээр үндсэн хуулийн маргаан биш хэмээн хариу өгсөн. Улмаар Шүүхийн тухай хуулийм 25-р зүйлийн 25.7, 25.7.5а,25.7.6 хэсгийн заалт, ИХШХШТХ- ийн 172.2.1, 172.2.2, 172.23 дахь заалт, 1**.* дэх заалт нь үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн өргөдөл гаргасан. Монгол Улсын үндсэн хуулийн цэцээс 2***2.11.16-ны өдрийн хуралдаанаас 23 тоот магадлал гарч манай гомдлоор үүсгэсэн маргааныг хэрэгсэхгүй болгосон. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэийн 2***3.05.03-ны өдрийн *** дүгнэлтээр ИХШХШТХ-ийн 172.2.1, 172.2.2, 172.23 дахь заалтуудын биелэлтийг түдгэлзүүлсэн. Монгол улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг 2***3.03.27-ны өдөр **/1039 тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцийн магадлалд заагдсан асуудлыгУИХ-д уламжилсан болохоо илэрхийлсэн. Шүүхэд хуурамч баримт гарган өгч хуурамч баримтаар шийдвэр гаргуулсан, өршөөлд хамрагдсан ******* ХХК-аас учирсан хохирлоо нэхэмжлэх эрх үүссэн хэмээн үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Доорхи байдлаар хохирлоо задаргаанд оруулж дэлгэрэнгүй болгож байна. Үнэлгээний зөрүү ** 812 1*7 төгрөг, нотариатчдын төлбөр 330 000 төгрөг, өмгөөлөгчдийн төлбөр 5 700 000 төгрөг, Экспертизийн төлбөр 1 000 000 төгрөг, гүйцэтгэлийн төсөвийн төлбөр 1 500 000 төгрөг, үнэлгээний дүгнэлтийн төлбөр *00 000 төгрөг, шуудангийн зардал 9 *80 төгрөг, ном дүрмийн ном **200 төгрөг, нийт дүн *1 766 827 төгрөг. Иймд ******* ХХК-иас гэм хорын хохиролд *1 766 827 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.*-д нэхэмжилж буй этгээд нэхэмжлэлийн үндэслэлийш тодорхой шаардах, түүнийг нотлох нотлох баримтыг хавсаргахыг шаардсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч гэм хор буюу гэрээнээс учирсан хохирол эсвэл *******ний үнэлгээчнээс үнэлсэн үнэлгээнээс учирсан хохирол, эсвэл хуурамч нотлох баримтыг үндэслэн гаргасан хохирол гэдгийг тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл гэм хороор нэхэмжилсэн *1 766 827 төгрөг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 58 083 9** төгрөгийн аль хэсэгт хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Мөн хуулийн 76.1-д шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцхоор заасан. Мөн энэхүү маргааны үндэслэл болсон шинжээчийн дүгнэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн тэнхим зэрэг нь үнэн зөв үнэлж шийдвэрлсэн бөгөөд өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд тусгасан дүнгээр бус шүүхээс бодитоор тогтоогдсон дүн болох 58.083.9** төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байгаа тул дахин нэхэмжлэл гаргаж, шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ бичгээр гаргасан байна.
*. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2****.12.18-ны өдрийн **** дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2****.12.17-ны өдрийн илтгэх хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үнэлгээний зөрүүний жагсаалт, мөнгөний тасалбарын баримтын хуулбар, орлого, зарлагын баримтын хуулбар, Монгол шуудангийн баримт, кассын орлогын баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрэм, иргэний үнэмлэхний хуулбар, 2**2.**.**-ний өдрийн түрээсийн гэрээ, Баянгол дүүргийн шүүхэд 2**2.08.15-ны өдөр гаргасан нэхэмжлэл, 2**2.10.09-ний өдрийн сөрөг нэхэмжлэл, 2**5.05.29-ний өдрийн ****** дугаар барилгын засварын ажлын гүйцэтгэлд экспертиз хийсэн тухай дүгнэлт, барилгын засварын ажлын гүйцэтгэлийн төсөв, 2**5.05.18-ны өдрийн ** дүгээр чанаргүй хийгдсэн ажлын хэмжээ тогтоосон тухай акт, барилгын засварын гүйцэтгэлийн төсөв зохиосон тухай тайлбар, нэгдсэн төсөв, цалингийн задаргаа, 2**3.09.03-ны өдрийн 1128 дугаар Нийсоэоийн мэргэжлийн хяналтын газрын зөрчлийг арилгуулах тухай албан бичиг, Улсын комиссын гишүний ирүүлсэн зөрчил, саналын тэмдэглэл, 2**8.***.21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, 2**3.09.05-ны өдрийн 2**3/*** дугаар барилгад засвар хийх гэрээ, *******ХХК-ийн үйлчилгээний барилгын засварын төсөв, кассын зарлагын баримт, фото зургийн тайлбар, 2**3.10.23-ны өдрийн **** дугаар улсын байцаагчийн дүгнэлт, стандарт шаардлагын биелэлт, 2**3.03.12-ны өдрийн **** дугаар шүүгчийн захирамж, *******ний төвийн 2** дугаар *******, хөрөнгө оруулалт үнэлсэн тухай тайлан, төсөвт өртгийн нэгдсэн тайлан, цалингийн нэгтгэл, материал ба тээврийн зардал, нийт барилгын машин механизмын хэрэгцээ, 2**3.07.***-ны өдрийн **** дугаар шийдвэр, 2**3.10.11-ний өдрийн *** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2***.**.09-ний өдрийн **дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаас дууссан тухай тогтоол, Сангийн яамны 2***.0*.28-ны өдрийн ****** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, *****ХХК-ийн 2***.*.11-ний өдрийн 22 дугаар *******ний тайлан, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2**5.05.11-ний өдрийн 2 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2**6.05.12-ны өдрийн ******* дугаар албан бичиг, 2**7.05.09-ний өдрийн ****** дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Сангийн сайдын 2**7.05.03-ны өдрийн 1** дугаар тушаал, ******* хийх тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаагаар сунгасан иргэдийн нэрс, ******* хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон иргэний нэр, Монголын хохирол үнэлэгчдийн холбооны 2**7.0*.20-ны өдрийн*** дугаар албан бичиг, Монголын хохирол үнэлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2**7.0*.13-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2**8.**.05-ны өдрийн 128/ШШ2**8/0*** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2**8.03.28-ны өдрийн 221/МА2**8/***** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2**8.06.20-ны өдрийн 282 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2**8.0*.05-ны өдрийн *** угаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2**8.0*.23-ны өдрийн **** дугаар гомдлын хариу, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2**9.06.1*-ний өдрийн 110* дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2***0.10.22-ны өдрийн 0**/ХТ2***0/0***** дугаар тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2**7.***.2*-ний өдрийн *** дугаар Прокурорын тогтоол, 2***.03.11-ний өдрийн и/** дугаар шүүхийн тогтоол, 2**5.06.22-ны өдрийн ** дугаар шүүхийн тогтоол, 2**6.09.20-ны өдрийн 0**/ШТ2**6/0***08 дугаар шүүхийн тогтоол, 2**7.0*.18-ны өдрийн 0**/ШТ2**7/000** дүгээр шүүхийн тогтоол, 2**7.11.10-ны өдрийн 0**/ШТ2**7/0****1 дүгээр шүүхийн тогтоол, 2**8.03.27-ны өдрийн 000** дугаар шүүхийн тогтоол, Улсын дээд шүүхийн 2***2.06.09-ний өдрийн 00*** дугаар шүүхийн тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 2***2.08.08-ны өдрийн **** дугаар хариу өгөх тухай албан бичиг, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын 2***2.09.19-ний өдрийн ТГ-3/*** дугаар хариу уламжлах тухай албан бичиг, Үндсэн хуулийн цэцийн 2***2.11.16-ны өдрийн 23 дугаар магадлал, Үндсэн хуулийн цэцийн 2***3.05.17-ны өдрийн 2/2*0 дугаар хариу өгөх тухай албан бичиг, Үндсэн хуулийн цэцийн 2***3.05.03-ны өдрийн *** дугаар дүгнэлт, Улсын дээд шүүхийн 2***3.03.27-ны өдрийн **/1039 дүгээр өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын 2**5.**.12-ны өдрийн бүртгэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2****.03.29-ний өдрийн 183/ШЗ2****/0****дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2****.0*.16-ны өдрийн 1***/ШШ2****/****6 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2****.06.18-ны өдрийн 28** дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2****.10.16-ны өдрийн ******* дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, 2****.11.21-ний өдрийн 183/ШТ2****/****** дугаар шүүхийн тогтоол, зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 5-250, 2-хх-ийн 1-3, /
5. Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...*******ХХК-ийн зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт ** 765 750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба ****** ХХК-иас 153 007 126 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх ****** ХХК-иас 2 1** *91 төгрөг гаргуулж *******ХХК-д олгож, *******ХХК-иас 58 083 9** төгрөгийг гаргуулж ****** ХХК-д олгохоор шийдвэр гаргасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ****** ХХК шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах хүсэлт гаргаснаар ****** ХХК-д 58 083 9** төгрөг тооцож төлбөрийг төлж барагдуулсан. Шүүхийн маргаан дууссаны дараа ***********ХХК-д холбогдуулан Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын харьяа Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргахад тус газраас 2**5.05.11-ний өдөр *** тоот дүгнэлт гарч үнэлгээчин ******* нарт хариуцлага тооцох болно гэсэн ба мөн өдрийн *** тоот албан бичгээр ******* нарт сануулах шийтгэл ногдуулсан. Сангийн сайдын 2**7 оны 05 сарын 03-ны өдрийн 1**-р тушаалаар Р.*******ын ******* хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. ***********ХХК-ийн захирал Р.*******ыг хууль зөрчсөн үнэлгээ гаргасан хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулсан бөгөөд ******* нараас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн. *******ХХК нь ***********ХХК-д холбогдуулан *1 766 827 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2**9.0*.25-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Баянгол дүүргийн прокурорын газрын 2**7.***.2*-ний өдрийн *** тоот тогтоол гарч ******* ХХК-ийн захирал Ч.******* нь *7 000 000 төгрөгийн захиалгат ажлын гэрээг шинэчилж 78 000 000 төгрөгийн гэрээ болгож, нэмж 12 000 000 төгрөг авсан мэтээр бүрдүүлж нийт 90 000 000 төгрөгөөр засвар хийсэн мэтээр баримт бүрдүүлж шүүхэд гарган өгч сөрөг нэхэмжлэл гаргасан буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзээд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулсан Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д заагдсанаар Ч.******* нь өршөөгдөж хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ийнхүү шүүхэд хуурамч баримт гарган өгч үнэлгээчинд нөлөөлж өндөр үнэлгээ гаргуулсан ******* ХХК-иас хохирлоо нэхэмжлэх эрх үүссэн. Үнэлгээний зөрүү ** 812 1*7 төгрөг, нотариатчдын төлбөр 330 000 төгрөг, өмгөөлөгчдийн төлбөр 5 700 000 төгрөг, Экспертизийн төлбөр 1 000 000 төгрөг, гүйцэтгэлийн төсөвийн төлбөр 1 500 000 төгрөг, үнэлгээний дүгнэлтийн төлбөр *00 000 төгрөг, шуудангийн зардал 9 *80 төгрөг, ном дүрмийн ном **200 төгрөг, нийт дүн *1 766 827 төгрөг. Иймд ******* ХХК-иас гэм хорын хохиролд *1 766 827 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.*-д нэхэмжилж буй этгээд нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой шаардах, түүнийг нотлох нотлох баримтыг хавсаргахыг шаардсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч гэм хор буюу гэрээнээс учирсан хохирол эсвэл *******ний үнэлгээчнээс үнэлсэн үнэлгээнээс учирсан хохирол, эсвэл хуурамч нотлох баримтыг үндэслэн гаргасан хохирол гэдгийг тодорхойлоогүй. Маргааны үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд дахин шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргасан.
*. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
*.1 ****** ХХК нь нэрээ өөрчилж, ******* ХХК болгон өөрчилсөн талаар талууд тайлбарласан.
*.2 Анх *******ХХК нь ****** ХХК-тай 2**2 оны ** дүгээр сарын **-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, тэнхлэгийн хэмжээгээр доошоо 2 давхар подваль бүхий 2 давхар 626 м.кв хэмжээтэй талбайг караоке, лаунжийн зориулалтаар ашиглаж, гэрээний хугацаа 10 жил байх ба 2**2 оны 5 дугаар сарын **-ээс 2 давхарыг ашиглалтанд орох үед нийт түрээсийн төлбөр 13 000 000 төгрөг болж өөрчлөгдөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулж байжээ.
*.3 Талуудын хооронд байгуулагдсан дээрх түрээсийн гэрээний асуудлаас маргаан үүсч, улмаар 2**2 оны 8 дугаар сарын 15-ны өдөр *******ХХК нь ****** ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт ** 765 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч ****** ХХК нь нэхэмжлэгч *******ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2**2 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 153 007 126 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.
*.* Уг маргаан бүхий хэргийг Баянгол дүүргийн шүүхийн 2**3 оны 7 дугаар сарын ***-ны өдрийн **** дугаар шийдвэрээр шийдвэрлэж, ****** ХХК-иас 2 1** *91 төгрөг гаргуулж *******ХХК-д олгож, *******ХХК-иас 58 083 9** төгрөгийг гаргуулж ****** ХХК-д олгохоор шийдвэр гаргасан байх ба давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатны шүүхийн тогтоолоор уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн хэвээр үлдээж, шийдвэр биелэгдсэн байна.
*.5 Хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхдээ "... шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасныг **** тоот захирамжаар шийдвэрлэсэн, ***********ХХК-ийн гаргасан үнэлгээнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байх ба шүүх шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон үнэлгээнд тулгуурлаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоодохгүй байна. ... гэж дүгнэжээ.
5. Үүний дараа нэхэмжлэгч *******ХХК нь дээрх хэрэгт шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан ***********ХХК-ийн шинжээч нар болох Р.*******, Д.******* нарын гаргасан дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргаж, холбогдох газруудаар шалгуулсан баримтууд хэрэгт авагдсан байна.
5.1 Түүнчлэн *******ХХК-ийн захирал ********* нь шинжээч Р.*******, Д.******* нарыг шалгуулахаар эрүүгийн журмаар гомдол гаргасныг, 2**8 оны 0* сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын *** дугаар тогтоолоор хөрөнгө оруулалт үнэлсэн тухай тайлан гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг зориуд худал дүгнэлт гаргасан нь тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна./хх-ийн 152, 153/
5.2 Дээрх тогтоолыг эс зөвшөөрсөн гомдолд Чингэлтэй дүүргийн Ерөнхий прокурор 2**8.0*.23-ны өдрийн **** хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгөхдөө ...Р.*******, Д.******* нарын буруутай үйлдлийн улмаас *******ХХК-д хохирол учирсан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьджээ./хх-ийн 15*/
6. Үүний дараа *******ХХК болон ********* нар нь ***********ХХК болон Р.*******, Б.******* нарт холбогдуулан ***********ХХК-ийн 2**3.06.07-ны өдрийн 2** тоот 58 083 900 төгрөгийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, гэм хорын хохиролд *1 766 827 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2**9.0*.25-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, хэвээр үлдээж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд хэрэгт авагдсан байна.
6.1 2****.0*.25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 729 дүгээр шийдвэрийн үндэслэлд ...Дээрх шийдвэрийн үндэслэл болсон ***********ХХК-ийн 2**3.06.***-ны өдрийн 2** дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах үйлчилгээний барилгын 1 давхар болон подвалийн 2 давхар, нийт 3 давхар барилгын засвар тохижилтын ажлын хөрөнгө оруулалт, тохижилтын зардлын хэмжээг 58,083,900 төгрөг гэж тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *0 дүгээр зүйлийн *0.*-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ХХК нь дээрх шинжээчийн дүгнэлт, ажлын үнийг зөвшөөрөхгүй байсан бол тэрээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар тухайн үедээ гомдлоо гарган асуудлаа шийдвэрлүүлэх, энэ талаар нэмэлт болон дахин шинжээч томилуулах эрхтэй байсан ба, энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
6.2 Дээрх шийдвэрийг хянасан 2***0.10.22-ны өдрийн *** дугаар Дээд шүүхийн тогтоолын үндэслэлд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.-т зааснаар шинжээчийн дүгнэлт нь хэргийн нотлох баримт тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамт үнэлэгдэх учиртай. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд, эсхүл, шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт болон дахин шинжилгээ хийхээр заажээ.
7. Нэхэмжлэгч нь *******ХХК-ийн нэхэмжлэлтэй ****** ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад дээрх эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлтийн талаар дахин дүгнэлт хийж, нотлох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *0 дүгээр зүйлийн *0.*.-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно. гэж дүгнэжээ.
8. Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар Улсын дээд шүүхэд 6 удаа хүсэлт гаргасан байх ба хүсэлтүүдийг хангахаас татгалзсан шүүхийн тогтоолуудыг хэрэгт ирүүлсэн байна.
9. Мөн нэхэмжлэгч *******ХХК нь Ч.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг 2**7 оны *** сарын 2*-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарч ******* ХХК-ийн захирал Ч.******* нь *7 000 000 төгрөгийн захиалгат ажлын гэрээг шинэчилж 78 000 000 төгрөгийн гэрээ болгож, нэмж 12 000 000 төгрөг авсан мэтээр бүрдүүлж нийт 90 000 000 төгрөгөөр засвар хийсэн мэтээр баримт бүрдүүлж шүүхэд гарган өгч сөрөг нэхэмжлэл гаргасан буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзээд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулсан Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д заагдсанаар Ч.******* нь өршөөгдөж хэрэг нь хэрэгсэхгүй болгосон байна.
10. Хэргийн баримт, талуудын тайлбар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зэргээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
10.1. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ...2**7 оны *** сарын 2*-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд үндэслэсэн талаар тайлбарлаж, хариуцагч ******* ХХК-ийн захирал Ч.******* нь *7 000 000 төгрөгийн захиалгат ажлын гэрээг шинэчилж 78 000 000 төгрөгийн гэрээ болгож, нэмж 12 000 000 төгрөг авсан мэтээр бүрдүүлж нийт 90 000 000 төгрөгөөр засвар хийсэн мэтээр баримт бүрдүүлж шүүхэд гарган өгч сөрөг нэхэмжлэл гаргасан буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хохирлоо нэхэмжлэх эрх нээгдсэн гэж тайлбарлаж байна.
10.2 Нэхэмжлэгч *******ХХК нь гэм хорын хохирол гаргуулах шаардлагадаа Үнэлгээний зөрүү ** 812 1*7 төгрөг, нотариатчдын төлбөр 330 000 төгрөг, өмгөөлөгчдийн төлбөр 5 700 000 төгрөг, Экспертизийн төлбөр 1 000 000 төгрөг, гүйцэтгэлийн төсөвийн төлбөр 1 500 000 төгрөг, үнэлгээний дүгнэлтийн төлбөр *00 000 төгрөг, шуудангийн зардал 9 *80 төгрөг, ном дүрмийн ном **200 төгрөг, нийт дүн *1 766 827 төгрөгийг гаргуулна гэжээ.
10.3 Нэхэмжлэгч нь дээрх тогтоолд дурдснаар, хариуцагч ******* ХХК-ийн захирал Ч.*******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хохирол гаргуулахаар шаардаж байгаа хэдий ч энэ нь гэрээний үнийн дүнг зассан үйлдэлдээ гэм буруутай гэдгээ зөвшөөрсөн агуулгатай гэж үзэхээр байна.
10.* Тодруулбал, шинжээчийн дүгнэлт буюу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах үйлчилгээний барилгын 1 давхар болон подвалийн 2 давхар, нийт 3 давхар барилгын засвар тохижилтын ажлын хөрөнгө оруулалт, тохижилтын зардлын хэмжээг 58 083 900 төгрөг гэж тодорхойлсны дагуу өмнөх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэсэн байхад, гэрээг 90 000 000 төгрөг болгож зассан үндэслэлээр үнэлгээний зөрүү гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
11. Иргэний хуулийн *97 дугаар зүйлийн *97.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заажээ. Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.
11.1 Дээрхээс дүгнэхэд хариуцагч ******* ХХК болон захирал Ч.******* нарын ямар буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ХХК болон ********* нар *1 766 827 төгрөгөөр хохирсон болох нь тогтоогдохгүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй байх тул гэм хорын хохирол *1 766 827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Иргэдийн төлөөлөгч Л.******* Тухайн 2 компани нь анх гэрээ хийхдээ дэлгэрэнгүй тодорхой заалт оруулж ирээгүйн улмаас мөн анх түрээслэгч компани нь анх засвар үйлчилгээг хийгээд үйл ажиллагааг явуулсан бол маргаан үүсэхгүй байсан болов уу. гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1**дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *97 дугаар зүйлийн *97.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол *1 766 827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65 **7 төгрөгийг төрийн сангийн 10***0**009*1 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Нарта ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 1* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Д.ДАВААСҮРЭН
Д.ЭНХЦЭЦЭГ