| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431000840068 |
| Дугаар | 2024/ДШМ/61 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/61
М.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэрийг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор М.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ****************** индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ****** оны ***** дүгээр сарын *****ны өдөр Хөвсгөл аймгийн ******** суманд төрсөн, *****эгтэй, **** настай, яс үндэс ******, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *********** хамт Улаанбаатар хот ***** дүүрэг ***** дугаар хороо *************дугаар байрны *****тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, /РД: ***********/, урьд
-Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч М.******* нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 03 дугаар багийн 03 дугаар хэсэгт байрлах гудамжинд урьдын хувийн таарамжгүй харилцаа буюу “миний дүүг доромжилж зодлоо” гэх шалтгаанаар О.*******ийн биед “дух, шанаанд цус хуралт, баруун доод нэгдүгээр шүдний сулрал” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: М.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* ******* ургийн овогтой *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч О.******* нь цаашид энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх бол холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдан,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарны 22-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолоор ******* овогт *******ын ******* намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.
Миний бие 76 дугаартай шийтгэх тогтоолыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд
Учир нь 2024.02.04-ний өдөр эхнэр *******г хотоос хүргэж очоод 17 цагийн үед буцах гэж байтал хүргэн ах О.******* нь миний машиныг машинтай хааж зогсоод намайг буухад миний баруун шанаа болон цээж руу цохиод хашааны банз суга татаж хадаастай банзаар миний баруун шанаа чих руу цохисон. Миний нүүр рүү цус урсаж ирсэн. Би түүнийг энэ үед гараараа цохисон. Ингээд машиндаа орж суугаад хөдөлсөн юм. Ингэж бид 2 харилцан зодолдсон. Тухайн өдөр ийм үйл явдал болсон талаар гэрчүүд ч мэдүүлсэн байдаг. Гэтэл намайг урьдын хувийн таарамжгүй харьцааны улмаас хүргэн ахыгаа зодсон гэж бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч би болсон хэрэг явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн мэдүүлэг өгсөн юм. Гэтэл шийтгэх тогтоолд намайг шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэжээ гэж худлаа бичсэн байна. Би үүнийг тус шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны явцын бичлэгийг өөрийн биеэр очиж үзэж танилцахад миний өгсөн мэдүүлэг бичигдсэн байна.
3.Хохирогч гэх О.******* нь х.х-ийн 13-14-р хуудсанд өгсөн мэдүүлэгтээ ...надад тухайн хэрэгт нэхэмжлэх бодит эрүүл мэндэд учирсан хохирол болон гаргаж өгөх баримт бичиг байхгүй гэж мэдүүлсэн.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний эмч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 75 дугаартай - О.*******ийн биед дух, шанаанд цус хуралт, баруун доод нэгдүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. -дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэсэн байна. Гэтэл О.*******ийн өгсөн мэдүүлэгт /х.х-13-14,16-р хуудас / эрүүл мэндэд учирсан хохирол болон гаргаж өгөх баримт бичиг байхгүй гэж мэдүүлсэнтэй зөрүүтэй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байхаар заасан байна. Ийм байхад гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж дүгнэлт гаргасан байхад шүүх үүнд бодитой, зөв дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзэж байна.
4.М.******* миний бие хадаастай банзаар О.*******т цохиулж баруун шанаа, чих, цээжиндээ зулгаралт гэмтэл тогтоогдсон. Гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэж гэмтэл аваад 20 гаруй хоногийн дараа шарх эдгэрсэн үед үзэж Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн байдаг. Үүнээс үзэхэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10/ тогтонги алдагдсан нөхцөлд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан байхад хохирогч О.*******ийн хөдөлмөрийн чадвар нь алдагдаагүй гэсэн мөртлөө дээрхи журмын 2.6-д зааснаар Н.******* надад учирсан гэмтлийг эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэг журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэнтэй нэгэн адил дүгнэхээр байсан гэж үзэж байна. О.******* нь угаасаа шүд муутай, хиймэл шүдтэй хүн бөгөөд би хэрэв түүний шүдийг нь сулартал цохисон гэвэл наад зах нь уруул нь хэгзрэх байсан байх гэж үзэж байна.
Дээрхи үйл баримтуудад шүүхийн хийсэн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй учраас шүүгдэгч миний хувьд гомдолтой байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарны 22-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч М.******* нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хохирогч О.*******ийн эрүүл мэндэд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үйл баримтад анхан шатны шүүхээс 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан байдаг. М.*******ын хийсэн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт тодорхой, гэмт хэрэг ямар шалтгааны улмаас үүссэн, гэмт хэргийн улмаас хэнд ямар хохирол учирсан бэ гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдчихсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Тийм учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. М.******* нь нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учруулсан гэдгийг тогтоосон. Хохирогчид учруулсан гэмтлийг хэн учруулсан бэ гэдэг дээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
2024 оны 04-ны өдрийн 17 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 03 дугаар багийн 03 дугаар хэсэгт байрлах гудамжинд хохирогч О.******* нь өөрийн дүүг доромжилж зодлоо гэх байдлаар хүргэн болох М.*******той маргалдсан байх ба шүүгдэгч М.******* нь маргалдах явцдаа хохирогчийн бие мах бодид халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч О.*******ийн “... манай хүргэн болох М.******* нь манай дүүтэй 15 жил орчим хамт амьдарсан атлаа ... дүүг зодож цохиж ёс бус хэллэгээр доромжилдог гэдэг зүйл яригддаг байсан. ...М.******* нь 2 хүүхдээ гудамжинд буулгаад буцах гэж байхад нь би энэ харилцааг нь бүр мөсөн шийдвэрлэе гэж бодоод машиныг нь хааж зогсоод машинаасаа буугаад очиход М.******* бас машинаасаа бууж ирээд “том том юм яриад байгаарай пизда муу гөлөг минь” миний ам хэсэг рүү цохисон би хойш унахад намайг заамдаж боогоод хавирга болон толгой руу цохьсон.. Тэгээд би хойш унаад хашааны банз суга татсан тэгээд цохих гэж байгаа больчихсон... тэр намайг дахин боосон би боолтоос нь гараад машин руугаа гүйж суусан.... ...” /хх-ийн13-16/,
Гэрч О.*******гийн “... ах нөгөөх чинь ирсэн юм уу гэж М.*******ыг асуухаар нь би тиймээ гэсэн. Тэгээд би гэрээс гараад малаа харахаар гарсан... гэтэл ээж над руу залгаад ах руу гаа оч ах чинь танай хүнд зодуулсан байна гэж хэлсэн.... би зодолдсон гэх газар нь очиход ******* ах машин дотроо сууж байсан. Хүзүү хоолой нь боогдсон маягтай... хавдаад цус гарсан байсан.ах тэгээд цагдаад хэлнэ гээд явсан” / хх-ийн 24-26/
Насанд хүрээгүй гэрч П.ийн “... гэр лүүгээ орох гээд явж байхад ******* ах аавын машины хажууд машинтайгаа зогсоод машинаасаа буугаад хоорондоо зодолдсон аав ******* ахыг буланд шахаад хөдлөхөд нь хэцүү байдалтай болгосон. ******* ах гартаа хашааны банз барьсан байсан дүү бид хоёр гэртээ орсон...” /хх-ийн 18-19/
Гэрч Б.гийн “... гудамжинд 2 машин ойрхон зогсож байхаар нь мөргөлдсөн юм болов уу гэж бодсон... хажуугаар нь өнгөрөхөд 2 хүн нэг нь дээр нь нөгөө нь доор нь байрлалтай би тодруулаад сайн хартал доод талд нь байсан хүн нь манай хөрш гэж хочилдог ******* нэртэй ах ах байсан. ... ******* ахын ээж рүү нь залгаад хэлсэн ...” /хх-ийн 35-36/ гэх мэдүүлгүүд
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний эмчийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 75 дугаартай “... О.*******ийн бид дух, шанаанд цус хуралт, баруун доод нэгдүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрхи баруун доод нэгдүгээр шүдний сулрал гэмтэл гэсэн нь булгарсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлж болно “ гэх дүгнэлт /хх-ийн 39-40/,
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 599 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч шүүгдэгч нь М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн.
Шүүгдэгч М.*******ын хохирогч О.*******тэй маргалдаж улмаар түүний түүний нүүрэн тус газар цохисны улмаас түүний дух шанаа хэсэгт цус хуралт, баруун доод нэгдүгээр шүдний бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байх төдийгүй хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь болсон үйл явдлын талаар агуулгын хувьд зөрүүгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч М.*******ын гаргасан “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэргийн бодот байдлыг тогтоож дүгнэж чадаагүй ” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн хохирогчид учирсан гэх шүдний сулрал нь үндэслэлгүй хохирогч хиймэл шүдтэй, шүд нь гэмтлээ гэхэд уруул нь сэтэрсэн байх ёстой гэж маргадаг боловч хохирогчийн шанаанд цохигдсноос баруун доод нэгдүгээр шүдний бүхий хөнгөн хохирол учруулсан талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн хохирогчид үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл, баруун доод нэгдүгээр шүдний сулрал гэмтэл гэсэн нь булгарсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлж болно “ гэсэн дүгнэлтээс үзвэл гэх шүд нь хиймэл байсан гэсэн шүүгдэгчийн гомдол үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгдэгч хохирогч нар нь таарамжгүй харьцаатай байдаг талаар шүүгдэгчийн эхнэр О.*******гийн “ Манай ах М.Пүрэв-очир бид хоёрыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Намайг анх хамтран амьдарч эхлэх үед манай ах надад дэмий юм биш үү гэж хэлж байсан Ах маань намайг өмөөрч *******той таарамжгүй харьцаатай байдаг, ахын дургүй шалтгаан нь “ Чи дүүтэйгээ унтаж голомтоо бузарласан гэж хэлсэн түүнд ах хамгийн дургүй болсон.” гэсэн мэдүүлгээр доромжилсноос үүдэлтэй” гэсэн мэдүүлэг болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь мөн л энэхүү таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,
1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН