| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03402/И |
| Дугаар | 192/ШШ2025/05604 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/05604
2025 07 01 192/ШШ2025/05604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:А
Хариуцагч: Б
Хариуцагч: М
Зээлийн гэрээний үүрэгт 29 700 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Б.А
хариуцагч нарын төлөөлөгч Б.Н
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.********** хариуцагч Т.**********, Т.********** нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг, алданги 8 100 000 төгрөг, хүү 1 600 000 төгрөг, нийт 29 700 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. ********** би 2022 оны 01 сарын 06-ны өдөр Т.**********, Т.********** нарт 20,000,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 сарын 09-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус өдөр тухайн хугацаанд уг зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлийн эрхийн Ү-********** дугаартай, гэрчилгээний ********** дугаартай, Т.**********, Т.********** нарын өмчлөлийн, Хан-уул дүүрэг, 10-р хороо, Буянт ухаа-2, /17121/ **********ийн зам гудамж, **** байр, 2 тоот 49,23 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлийн газрын үл хөдөл эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Зээлдэгч нар 2022 оны 07 сарын 09-ны өдрөөс зээлийн гэрээний хугацааг жил бүр нэг жилээр сунгах хүсэлтээ тухай бүр бичгээр гаргаж 2025 оны 07 сарын 09-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн гэрээний хүү 800,000 төгрөгийг сар бүрийн 08-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Тохирсон хугацаандаа сар бүрийн хүү 800,000 төгрөгөө тогтмол төлдөг байсан. Хамгийн сүүлд зээлдэгчид 2025 оны 01 сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хүү 800,000 төгрөгийг төлсөн ба түүнээс хойш одоог хүртэл зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөөгүй байна. Холбоо барихаар утсаа авдаггүй, мессеж бичихээр тодорхой хариу өгдөггүй, энэ хугацаанд зээлээ огт төлөхгүй алга боллоо. Иймд өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Т. **********, Т. ********** нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 20,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7 дугаар зүйлд зааснаар 2025 оны 01 сарын 09-ны өдрөөс 2025 оны 03 сарын 31-ны өдөр хүртэл 81 хоногийн алданги /20,000,000 төгрөг*0,5 хувь /1 хоног/ =100,000 төгрөг*81 хоног/ 8,100,000 төгрөг, 2025 оны 02 сарын хүү 800,000 төгрөг, мөн оны 03 сарын хүү 800,000 төгрөг буюу хүүд 1,600,000 төгрөг, нийт 29,700,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 2022 оны 01 сарын 06-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн эрхийн Ү-********** дугаартай, гэрчилгээний ********** дугаартай, Т.**********, Т.********** нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт ухаа-2, /17121/ **********ийн зам гудамж, **** байр, 2 тоот 49,23 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцнаас хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.**********тай 2022 оны 01 сарын 06-ны өдөр Т.**********, Т.********** нар нь 20,000,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 10-ны өдөр сарын 4 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус өдөр тухайн хугацаанд уг зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлийн эрхийн Ү-********** дугаартай, гэрчилгээний ********** дугаартай, Т.**********, Т.********** нарын өмчлөлийн, Хан-уул дүүрэг, 10-р хороо, Буянт ухаа-2, /17121/ **********ийн зам гудамж, **** байр, 2 тоот 49,23 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээг бичгээр байгуулсан байна. Талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан ба гэрээний хугацаа 2025 оны 07 сарын 09-ний өдөр дуусна. Хариуцагч нарт 2022 оны 01 сарын 10-ний өдөр 20 000 000 төгрөгийг өгөхдөө 1 сарын хүүнд 800 000 төгрөгийг суутгаж авсан байдаг бөгөөд нийтдээ 29 000 000 төгрөгийг төлсөн. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022 онд батлагдаж, 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар тодорхой шалгуурыг хангаж, Засаг даргад бүртгүүлж, гэрчилгээ авсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл нэхэмжлэгч Б.******** нь ийм зөвшөөрөл баримт байхгүйгээр хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Иймд уг хууль хэрэгжиж эхэлсэн 2023.03.01-ний өдрөөс хойш хүү шаардах эрхгүй. Мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад алданги шаардаж байгаа нь хууль зөрчиж байна. Хуульд зааснаар алданги нь хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэгжих тул уг шаардлагууд үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт Б.**********гийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2022.01.06-ны өдрийн Б.**********, Т.**********, Т.********** нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Т.**********, Т.********** нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зээлийн хугацаа сунгах хүсэлтүүд хх-ийн 5-15, 134-137/
4. Хариуцагч нараас 2025.05.21-ний өдрийн итгэмжлэл, Т.**********ийн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, Т.**********ийн ХХБ-ны ********* тоот дансны хуулгууд, Д.*********аас Б.**********д шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримтууд, мессэж чатууд зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 34-115/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 01 сарын 06-ны өдөр Т.**********, Т.********** нартай байгуулсан зээл болон барьцааны гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 20 000 000 төгрөг, алданги 8 100 000 төгрөг, хүү 1 600 000 төгрөг, нийт 29 700 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч Б.********** нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан зөвшөөрөл баримт байхгүйгээр хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Иймд уг хууль хэрэгжиж эхэлсэн 2023.03.01-ний өдрөөс хойш хүү шаардах эрхгүй. Мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад алданги шаардаж байгаа нь хууль зөрчиж байна. хуульд зааснаар алданги нь хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэгжих тул уг шаардлагууд үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 20 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 2022.01.10-ны өдрөөс 2022.07.09-ний өдрийг хүртэл хугацаатайгаар, хүүг сар бүрийн 06-ны өдөр, үндсэн зээлийг хугацааны эцэст төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6/
4.2 Уг зээлийн гэрээний баталгаа болгон 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр барьцааны гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр хариуцагч **********, Т.********** нарын өмчлөлийн, Хан-уул дүүрэг, 10-р хороо, Буянт ухаа-2, /17121/ **********ийн зам гудамж, **** байр, 2 тоот 49,23 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ./хх-ийн 7/
4.3 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.********** нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 19 200 000 төгрөгийг хариуцагч Т.**********ийн ХХБ-ны ********* тоот дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 44/
5. Дээрх гэрээнүүд байгуулагдсаны дараа хариуцагч Т.**********, Т.********** нар нь нэхэмжлэгчид зээлийн гэрээг 2022.07.09-ний өдрөөс 1 жил, 2023.07.09-ний өдрөөс 1 жил, 2024.08.25-ны өдрөөс 2025.07.09-ний өдрийг хүртэл сунгуулах хүсэлтийг бичгээр гаргаж, энэ хугацаанд зээлийн хүүнд нийт 29 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон, талууд эдгээр үйл баримтуудын талаар маргаагүй байна./хх-ийн 44-110, 134-137/
5.1 Харин хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч Б.**********г Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан журмыг зөрчиж холбогдох этгээдээс зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хүү шаардах эрхгүй гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. гэж зааснаар хариуцагч нар нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн хүүг төлөөгүйгээс маргаан үүсэж, улмаар нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг шаардсан байна.
6.1 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
6.2 Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Гэсэн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч Б.********** нь хариуцагч нараас зээлийн гэрээнд заасан хугацааны хүү шаардах эрхтэй.
7. Дээрх гэрээний дагуу хариуцагч нар нь үндсэн зээл 20 000 000 төгрөг, үндсэн хүү 38 сарын буюу 30 400 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2025 оны 7 сарын 09-ний өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байна.
7.1 Нэхэмжлэгч нь гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж зааснаар алдангид 8 100 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байх ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тохиолдолд алдангийг шаардсан нь үндэслэлгүй.
8. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 1 400 000 төгрөг, нийт 21 400 000 төгрөгийг хангаж, үлдэх 8 300 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
9. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж зааснаар хариуцагч Т.**********, Т.********** нарын өмчлөлийн, Хан-уул дүүрэг, 10-р хороо, Буянт ухаа-2, /17121/ **********ийн зам гудамж, **** байр, 2 тоот 49,23 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг, хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.**********, Т.********** нараас зээлийн гэрээний үүрэгт 21 400 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.**********д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 8 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.**********, Т.********** нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагч Т.**********, Т.********** нарын өмчлөлийн, Хан-уул дүүрэг, 10-р хороо, Буянт ухаа-2, /17121/ **********ийн зам гудамж, **** байр, 2 тоот 49,23 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.**********, Т.********** нараас улсын тэмдэгтийн хураамжид 264 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.**********д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ