| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00451/И |
| Дугаар | 192/ШШ2025/05605 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/05605
2025 07 01 192/ШШ2025/05605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И
Хариуцагч: Н
Хариуцагч: Ч
Гэрээний үүрэгт Б.*********гээс 15 053 500 төгрөг, З.*********доржоос 20 500 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Б.*********,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
хариуцагч нарын өмгөөлөгч И.Т
гэрч Б.Б
нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.********* хариуцагч Б.*********, З.*********дорж нарт холбогдуулан 15 053 500 төгрөгийг хариуцагч Б.*********гээс, 20 500 000 төгрөгийг хариуцагч З.*********доржоос гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага маань Б.*********гээс 15,053,500 төгрөг, З.*********доржоос 20,500,000 төгрөг нийт 35,553,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. 2019 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотоос ********* ахалж нэг баг болж *********доржийн хамт ямааны ноолуур авахаар тохиролцсон. Ноолуур аваад мөнгө санхүүг *********хариуцдаг байсан. *********нь *********, *********дорж, *********өд хувааж өгдөг байсан. Тус тусдаа ноолуураа авдаг ба авсан ноолуураа өөрийн машин эсхүл замын машинд бөөнд нь ачуулж Улаанбаатар хотод оруулж ирдэг. *********дорж бөөндөө явуулсан ноолуураас *******ын 10 сая үнэ бүхий ноолуур, ******ийн 500,000 төгрөг бүхий ноолуур, *****ын өгсөн 10 сая үнэ бүхий ноолуур, нийт 20,500,000 төгрөгийг өөрийн нэр дээр бичүүлж тушаасан. ********* бөөндөө явуулсан ноолуураас ****гаас авсан 2 сая үнэ бүхий ноолуур, ****гаас авсан 170,000 төгрөг, 7.905.000 төгрөг, 88.000 төгрөг, 600.000 төгрөг нийт 16.248.500 төгрөг болж байгаа. Энэ мөнгөн дүнд ноолуурын үнээс тусдаа ********* ноолуур тушаасан иргэнээс хурдан удмын морь авсан. *********өөс 2.600.000 төгрөгийг авч тэрхүү морийг авсан. *******х гэх хүний байр хөлсөлж байсан. Байрны хөлс гэж 2.400.000 төгрөг. *********өд очих ёстой байсан 8.600.000 төгрөгийг хариуцагч тал аваад өгч байгаагүй гэдэг. Хариуцагч талтай уулзахад мөнгөний өрлөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Одоо 1.000.000 төгрөг өгөөд цагаан сарын дараа 3.000.000 төгрөгийг өгөөд үлдсэн тооцоог удахгүй өгнө гэж хэлсэн. *********, *********, *********дорж тооцооны дүнг тооцоолж баримт үйлдэж гарын үсэг зурж шүүхэд нотлох баримтаар эх хувиар өгсөн байгаа. Хариуцагч нарт үүрэг оногдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шийдэж өгнө үү. Анх худалдах худалдан авах гэрээ гэж шаардаж байснаа нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг өөрчилж байгаа. Үнийн дүн өөрчлөгдөөгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн өрийг Б.********* төлж барагдуулсан тул Б.*********гээс 15.053.500 төгрөг, З.*********доржоос 20.500.000 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Хэрэгт гараар бичиж өгсөн баримтыг өгсөн бөгөөд уг баримтаар эдгээр хүмүүсийн өрийг баталгаажуулсан гэв.
2. Хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчтэй хамтран ажилладаг байсан ******** нь ******, *********дорж, ********* нарт ноолуурын түүхий эд бэлтгэн нийлүүлэх санал тавьсан. Энэ хугацаанд ********ын зүгээс ********* рүү 2 удаа ноолуурын мөнгө шилжүүлсэн бусад ноолуурын мөнгийг ******д шилжүүлсэн. Хариуцагчийн нотлох баримтад дурдсан ********, ***, ******, ********, ******** нарыг биечлэн уулзаагүй буюу танихгүй. ******тай тооцоо эдгээр 4 хүнд 8.600.000 төгрөг ашиг гарсан. Түрээсийн төлбөр 3.000.000 төгрөг гарсан тухайн үед төлж дуусгасан. Нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна. *********доржийн хувьд *********тэй ноолуур худалдах худалдан авах харилцаанд ороогүй. ******** руу замын унаагаар ноолуурыг шилжүүлээгүй. *********гийн хувьд мөн адил ********, ***, ********, ********, ********ыг танихгүй, танидаг хүн бол Б.*********. Б.*********тэй тооцоо нийлүүлж байсан тооцоо дутаж байгаагүй. Бригадыг ахлаж явсан ******д холбогдуулан нэхэмжлэл гараагүй хэрнээ *********гээс мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. ********* ахалж яваагүй гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. ********* 2 удаа л мөнгийг шилжүүлсэн үлдсэн тооцоог *********руу шилжүүлсэн. Хариуцагчаа тодорхойлохоор бол ******ар тодорхойлох ёстой. ****** тухайн ноолуурыг худалдаж аваад эргээд ноолуурын хариуцлага тооцож байсан хүн бол ******. Бэлтгэн нийлүүлэлт хийж байсан хариуцагч нарыг татаж оруулж ирээд энэ хоёроос тооцоог авах ёстой гэх нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн шаардлага одоогоор юу нэхэмжилж байгаа нь тодорхой бус, морь, түрээсийн мөнгө гэж орж ирсэн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн шаардлага өөр байсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэгт өгсөн бичгийн баримтыг тооцоо нийлсэн баримт гэж үзэх боломжгүй бөгөөд хэзээ хэдийд ямар зорилгоор хийсэн нь тодорхойгүй баримт байдаг гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, гараар бичсэн баримт, Б.*******хийн тайлбар, Б.*****ын тайлбар, Ш.*******ын тайлбар, түүний ********* дансны хуулга, 2019.05.31-ний өдөр Б.*********ийн Хаан банктай байгуулсан зээлийн гэрээ, Б.*********ийн ******* тоот Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлсэн.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр О.********, Т.******, Б.******** нарыг гэрчээр асууж, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б.*********ийн Хаан банкны ******* тоот дансны хуулгыг авч хэрэгт хавсаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Завхан аймагт хамтарч ноолуур авсан бөгөөд эдгээр хүмүүс ноолуур авсан мөнгөө төлөөгүй би төлсөн. ... Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн өрийг Б.********* төлж барагдуулсан тул Б.*********гээс 15.053.500 төгрөг, З.*********доржоос 20.500.000 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэж тайлбарласан.
3. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэгт өгсөн бичгийн баримтыг тооцоо нийлсэн баримт гэж үзэх боломжгүй бөгөөд хэзээ хэдийд ямар зорилгоор хийсэн нь тодорхойгүй баримт. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрч О.********, Т.******, Б.******** нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 2019 оны хавар 4,5-р сард Улаанбаатар хотоос О.******** нь Т.******,З.*********дорж, Б.********* нарыг Завхан аймгийн Отгон руу өөрийн хамтран ажилладдаг Б.*********тэй ноолуур бэлтгүүлэхээр явуулсан болох нь, ноолуур авах мөнгийг О.******** нь шилжүүлэн өгч, авсан ноолуураа Улаанбаатар хот руу ачуулж, явуулж байсан үйл баримтын тухайд талууд маргаагүй.
4.2 Дээрх ноолуурыг цуглуулж, малчдаас худалдаж авах явцад талуудын маргаан үүсэж улмаар, хавтаст хэргийн 5-р талд нэхэмжлэгч Б.*********өөс гаргаж ирүүлсэн баримтыг талууд үйлдсэн талаар гэрч О.********, Т.*********нар мэдүүлсэн байна.
5. Гэрч Т.*********...Завхан аймгаас энд ирэх хүртлээ бодогдож минийх дээр 11 500 000 төгрөг гарсан. Би 2019 оны 7 сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид 5 500 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сард нийт 4 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Би нэхэмжлэгчид төлсөн, Нэхэмжлэгч цаашаа малчидад төлөх ёстой гэж ойлгож байгаа. Энэ баримыг 2019 оны 11 дүгээр сард хийсэн байх. гэж, гэрч О.******** ...Эд нарыг тооцоогоо бүгдийг нь тохироод болсон байх гэж бодсон чинь 2 сарын дараа эд нарын хоорондын маргаан надад сонсогдож эхэлсэн. Нэхэмжлэгч надад Б.*********, З.*********, Т.*********гэх хүмүүсээс нилээд авлагатай гэж хэлсэн. Гомдол ирээд би учрыг нь олох гэсэн боловч эд нарын дотоод асуудал будилаантай болсон байдаг. гэж, гэрч Б.******** Б.*********өөс хэд хувааж ноолуурын мөнгөө авсан. гэж мэдүүлсэн байна.
5.1 Хэрэгт нэхэмжлэгч Б.*********ийн Хаан банкны ******* тоот дансны хуулга авагдсан байх ба хариуцагч Б.********* нь ************ тоот данснаас 2022.10.27-ны өдөр 800 000 төгрөг, 2024.04.15-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 3 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь, түүнчлэн гэрч Т.*********нь аагий ноолуур гэсэн утгаар 2019.07.26-нд 5 500 000 төгрөгийг, 2019.08.25-нд 2 удаагийн гүйлгээгээр аагий гэсэн утгаар 4 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч Б.********* нь хариуцагч Б.*********гээс мөнгө нэхэж байсан утасны чатын зургийг хэрэгт ирүүлсэн байна.
5.2 Эдгээрээс дүгнэхэд хэрэгт ирүүлсэн баримт нь талуудын хооронд маргаан үүсч, улмаар өр төлбөрөө баталгаажуулж, Чой, ******, ********* гэж хүн тус бүрээр тооцоог бичиж баталгаажуулан, гарын үсэг зуруулж, регистрын дугаарыг бичүүлсэн баримтыг шүүх тооцоо нийлсэн баримт гэж дүгнэв. /хх-ийн 5/
6. Дээрх баримтын дагуу шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж хариуцагч тал маргаж байгаа хэдий ч энэ нь гэрч нарын мэдүүлэг, банкны баримтууд зэргээс тухайн үед талууд тооцоо нийлж баталгаажуулсан баримт гэдэг тогтоогдож байна.
6.1 Нөгөөтэйгүүр, хариуцагч тал нэхэмжлэгч Б.********* нь уг баримтын дагуу нэр бүхий малчидад эдгээр хүмүүсийн өмнөөс өрийг төлсөн талаараа нотлоогүй гэсэн тайлбарыг гаргасан хэдий ч дээрх баримт нь нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмнөөс төлбөрийг барагдуулна гэснийг баталсан баримт биш хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмнөөс нэр бүхий иргэдэд ноолуурын мөнгийг төлсөн баримтыг ирүүлсэн байна.
6.3 Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.********* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон зааснаар хариуцагч нараас дээрх өр, төлбөрийг шаардах эрхтэй байна.
7. Хариуцагч Б.*********д холбогдуулан 15 053 500 төгрөг гаргуулахаар шаардсан ба уг шаардлагад морины үнэ 2 600 000 төгрөг, байр хөлсөлж байсан түрээсийн мөнгө 2 400 000 төгрөг, *********өд очих ёстой байсан ашиг 8 600 000 төгрөг гаргуулах шаардлагууд багтсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
7.1 Харин хэрэгт авагдсан тооцоо бүхий баримтад ноолуурны үнэ 4 648 500 гэж тэмдэглэсэн байх ба уг дүнгээс төлөгдсөн 3 800 000 төгрөгийг хасаж, үлдэх 848 500 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
7.2 Хариуцагч З.*********дорж нь дээрх өр төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 20 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*********гээс 848 500 төгрөгийг гаргуулж, хариуцагч З.*********доржоос 20 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*********өд тус тус олгож, илүү нэхэмжилсэн 14 205 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 335 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*********гээс улсын тэмдэгтийн хураамжинд 24 914 төгрөгийг гаргуулж, хариуцагч З.*********доржоос улсын тэмдэгтийн хураамжинд 260 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*********өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ