Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/62

 

 

                                         О.*******д  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай          

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Хохирогч Б.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/111 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор О.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********* мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни * дугаар баг, ******* ********д гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ “******* *******” ХХК-д ************ ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:*************/ урьд

-2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн №82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгүүлсэн.

Шүүгдэгч О.******* нь иргэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах Нархан хотхоны № ** тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бусдад зарж борлуулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: ************** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******д холбогдох ******* тоот хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдан, шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Миний бие яллагдагч овогтой *******ы өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.04.30-ны өдрийн хэргийг прокурорт буцаасан 2024/ШЗ/111 тоот захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

О.******* нь 2022.05.13-ны өдөр иргэн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах Нархан хотхоны 04 тоот байрыг бусдад зарж борлуулан залилангийн хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин энэхүү хэрэгт түүний ээж нь ямар ч буруугүй бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг уг хэрэгт хамааралтай гэдгийг сайтар шалгаж яллагдагчаар татах агуулга бүхий захирамж гаргасныг эс зөвшөөрч байна. Учир нь энэхүү байрыг нэр дээр авсан бөгөөд эхлээд 14 сая төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 6 сая төгрөгийг нь охиндоо өгөөрэй гэж өгснийг нь ******* ээжээсээ нууж үрэн таран хийж ээждээ өгчихсөн гэж худлаа ярьсан байна. Энэ хэрэг даамжирч иргэний шүүхэд ыг өгсөн. Энэ үед ******* нь үлдэгдэл мөнгөө өгсөн гэж ээждээ худал хэлсэн учраас иргэний хэрэг дээр ээжээсээ итгэмжлэл хийлгэж авсан. Байраа буцааж өгөх талаарх иргэний шүүхийн шийдвэрийг ээждээ ердөө хэлээгүй. Ингээд уг байрыг цааш ньд зарахын тулд ээждээ байраа томруулах гэж байгаа гэж өөрийн түрээсэлж байсан спиртын байрыг үзүүлэн д шилжүүлээд өг гэж гуйсан тул тухайн байрыг нэр дээр шилжүүлж өгсөн байна. Харин авсан мөнгийг ******* ердөө ээждээ хэлээгүй энэ талаар ээж нь юу ч мэдээгүй байсан. Нэг ёсондоо ******* нь ээжийгээ хуурч мэхэлсэн үйлдэл явагдсан байна. Түүнээс биш охин *******аатай ярилцан хамтран уг залилангийн хэрэг үйлдсэн гэдэг нь бодит байдлаас харагдахгүй байгаа тул анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргасан. О.******* нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн ын эзэмшлийн байрыг зарж борлуулах залилангийн хэрэг үйлдсэн гэм буруугаа манай үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Энэхүү хэрэгт түүний ээж ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдэг дээр санал нэг байна. ... Яагаад гэвэл О.******* нь ээжийгээ хуурч мэхлэн авсан мөнгийг үрж, давхар ээжийгээ хуурсан үйлдэл харагдаад байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан гэв.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.*******д би мөнгөө өгөөгүй. Би шууд банкны зээлийг хаасан. Хувийн хэрэгт нь банкны хуулгыг авчирч өгсөн байгаа. Ээж нь гарын үсэг зураад, банк дээрээс гэрчилгээгээ аваад нотариат орсон. Ээж нь надад өөрөө шилжүүлж өгсөн юм байна лээ гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хоёр үндэслэлээр хэргийг прокурорт буцаах дүгнэлт гаргасан. Нэгдүгээрт Б. зээлийг банкнаас хаагаадаас тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан байдаг. Энэ нь шүүгдэгчийн ээж нь хэргийн үйл баримтыг бүгдийг нь мэдэж, хэргийн процесст оролцож байсан. Уг үйлдлүүдийг харахаар гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр байна гэж харагддаг. Үүнийг эцсийн байдлаар шалгаагүй байна гэж үзэж байна. Учир нь хохирогч Б. нь бүх л мэдүүлэгтээ талаар дурдаж байсан. энэ хүний бүх үйлдэл нь хамт байсан гэдгийг тухайн үед нь мэдүүлээд ирж байсан. Анхан шатны шүүхээс хүлээж авч прокурорт буцааж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөсд холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй учраас хүчингүй болгуулах зүйл яриад байна. Гэтэл анхан шатны шүүх 3 үндэслэлээр 3 өөр ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Бусад үндэслэлүүд дээр тусгайлан тайлбар хийсэн зүйл байхгүй байна. Дутуу ажиллагаа хийгдсэний дараа хэргийг шийдэх нь зүйтэй гэж харж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Прокурорын газраас яллагдагч О.*******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч О.*******д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 110 тоот захирамжийг гаргажээ.

Захирамжинд яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлэлт дүгнэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн хоёр агуулгыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцсэн хууль зөрчөөгүй байна. 

Энэхүү хэрэг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр удаа дараа шийдвэрлэгдсэн ба шат шатны шүүхэд яллагдагч болон тухайн үйл баримтын агуулгыг нарийвчлан тогтоох, бусад холбогдох этгээдүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст гэм буруутай этгээдийг олж тогтоон зохих хариуцлагыг хүлээлгэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгыг заасаар байхад мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулж ирснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзнэ.

3.Иймд дээрх зөрчлийг арилгуулсны эцэст гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/111 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/111 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН          

                                ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ