2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/05607

 

 

 

 

 

2***5 07 01

192/ШШ2***5/05607

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О

Хариуцагч:У

************ ТӨААТҮГ-ын захирлын 2***4 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилласан хугацааны цалин 18 163 000 төгрөг гаргуулж, алданги 1 1*** 500 төгрөг, томилолтын дутуу олгосон зардал 1 ****8 360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Л.*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М

хариуцагчийн төлөөлөгч Ц.О

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2***5 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* хариуцагч ************ ТӨААТҮГ-д холбогдох ************ ТӨААТҮГ-ын захирлын 2***4 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилласан хугацааны цалин 18 163 000 төгрөгийг, алданги 1 1*** 500 төгрөгийн хамт гаргуулж, томилолтын дутуу олгосон зардал 1 ****8 360 төгрөг гаргуулахаар шаарджээ.

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Гоц гойд овогт *******ийн ******* нь ************ ТӨААТҮГ-т 2***1 оны 03 дугаар сарын 04-ны өдөр ************* бүхий нарийн бичгийн дарга албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болно. 2***2 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан тул шинэчилсэн хөдөлмөрийн гэрээг байгуулсан болно. Миний бие Гоц гойд овогт *******ийн ******* нь Япон улстай байгуулсан "Нүүртөрөгч багатай хегжлийн түншлэл"-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг Япон талын нарийн бичгийн газар болон харъяа байгууллагуудтай Монгол Японы Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ) -ын дүрэм журам, холбогдох баримт бичгийн хүрээнд Хамтарсан хорооны даргын удирдамжид өдөр тутам хамтран гүйцэтгэх, ХКОМ түүнтэй холбоотой хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдтэй холбогдох өдөр тутмын ажлыг зохион байгуулах ажил үүргийг хэвийн гүйцэтгэж ирсэн болно. Хамтарсан хорооны даргаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдсоноор Хамтарсан хорооны үйл ажиллагааг Эрчим хүчний яаманд зохион байгуулах, өдөр тутам ажил үүргээ эрчим хүчний яаманд байрлан гүйцэтгэх шууд удирдлагын чиглэл өгөгдсөний дагуу миний бие 2***4 оны 10 дугаар сараас ажилласан болно. ************ ТӨААТҮГ-ын даргын аман хууль бус шийдвэрээр надад 2***4 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цалин хөлс олгохдоо 663,000 төгрөгийн цалин хөлсийг дутуу олгосон, 2***5 оны 01 дүгээр сарын цалин хөлс 3,500,000 төгрөг, 2***5 оны *** дугаар сарын цалин хөлс 3,500,000 төгрөг, 03 дугаар сарын цалин хөлс 3,500,000 төгрөгийг огт олгоогүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт "гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах; эрхтэй гэж заасан болно. Иймд олгоогүй цалин хөлсний олговорт нийт 11,163,000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие ****** Улсын ****** хотод зохион байгуулах НҮБУАӨСК-ын талуудын ** дүгээр бага хурлын үеэр Япон Улсын Байгаль Орчны Яамнаас Хамтарсан Кредит Олгох Механизмыг (ХКОМ)-ыг хэрэгжүүлэгч түнш орнуудын хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдэд 2***4 оны 11 дүгээр сарын 14-өөс 19-ний өдрүүдэд оролцохоор болсон бөгөөд ажил олгогч нь томилолтын тушаал шийдвэрийг гаргалгүй цаг хугацаа алдсанаас томилолтын зардал өссөн бөгөөд миний бие евреесее 1,****8,360 төгрөгийг томилолтын зардлыг илүү гаргасан. Иймд томилолтын илүү гаргасан зардлыг ажил олгогчоос гаргуулах нэхэмжлэл гаргаж байна ************ ТӨААТҮГ-ын захирлын 2***4 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б/** дугаар "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар надад ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Тус тушаалын үндэслэх хэсэгт "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10. Монгол улсын Засгийн газрын 2***0 оны 181 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан ************ ТӨААТҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.5.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 9 дүгээр зүйлийн 9.1 (а), Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, захирлын зөвлөлийн 2***4 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэжээ." Тус тушаалын тушаах хэсэгт "Хамтарсан кредит олгох механизмын нарийн бичгийн дарга ажилтай ******* овогтой ******* нь 2***3-2***4 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй, 2***4 оны гүйцэтгэлийн тайлан хангалтгүй, тайланг баталгаажуулаагүй, 2***4 оны 12 дугаар сарын 16-наас 2***4 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд ажлын байранд ажиллаагүй, ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулсугай" гэжээ. Миний бие ямар нэг байдлаар дээрх сахилгын зөрчлийг гаргаагүй, ажил таслаагүй болно. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын үндэслэх болон тушаах хэсэг нь хоорондоо нийцсэн байвал зохино. Нөгөө талаар тушаал нь хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангах, хуульд нийцсэн байх учиртай. Иймд дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, зөрчил гаргаагүй надад сахилгын шийтгэл ногдуулсан байх тул тус тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаж, улмаар 2***5 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, 2***5 оны 03 дугаар сарын **-ны өдөр тэмдэглэлийг хүлээн авсан болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд ************ ТӨААТҮГ-ын захирлын 2***4 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилласан хугацааны цалин 11 163 000 төгрөг гаргуулж, томилолтын дутуу олгосон зардал 1 ****8 360 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* нь 2***5 оны 01 дүгээр сард Хан-уул дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд томилолтын зөрүү авах, цалингийн дутууг нөхөж авах тухай асуудлаар өргөдөл гаргасан байсан. Тус зөвлөлийн хүмүүс манай төв дээр ирж ажлын байр, хөдөлмөрийн гэрээ, томилолт олгосон хууль эрхийн акт, цалин дутуу бодогдсон талаар шалтгаан, цагийн бүртгэл болон санхүүгийн баримтууд танилцсан, төвийн удирдлага өргөдлийг шийдэх боломжийн талаар Л.*******т мэдэгдсэн ч боловч хүлээж аваагүй болно. Л. ******* нь *********, ТӨААТҮГ-тай 2***2 оны 09 сарын 01 нд ***** тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг. Гадаад томилолтын зардлын түхайд, *********, ТӨААТҮГ нь Л.*******т Сангийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны **** тушаал Гадаад томилолтыг зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай хуулийг баримтлан тушаалын хавсралтын 2-д Зүүн европын орнууд дахь ОХУ-д гадаад томилолтоор ажиллах үед олгох зочид буудал олгох 150 доллар, зам хоног хоол 60 доллар, такси мөнгө 10 доллар нийт 220 ам доллароор тооцож олгосон байна. Томилолтоор очсон ******** улс нь гадаад томилолтын зардал олгох улсуудын жагсаалтанд байдаггүй бөгөөд тус улсын оршдог бүсийн орнуудаар баримжаалж ОХУ-аар тооцож олгосон байна. Хэрэв тус бүсэд орших Турк зэрэг бусад бүх орнууд жишиг болговол 100, 40 ам доллараар зардлыг тооцож олгосон бол нэг өдрийн 70 долларын зөрүүтэй олгогдох байсан. *********, ТӨААТҮГ- нь ажилтнаа бодож тухай бүсийн орнуудын хамгийн их хэмжээгээр гадаад томилолтын зардлын тооцож олгосон бөгөөд, Сангийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны **** тушаал тушаалын 4 болон 5 дугаар хэсэгт зардлын хэмжээг хэтрүүлэхгүй байхыг заасан байдаг тул зөрүү нөхөн олгох боломжгүй юм. Сахилгын шийтгэл оногдүүлсан талаар, ********* ТӨААТҮГ-ын захирал 2***4 оны 12 сарын 15-наас ажлын байрандаа ирж ажиллах, 2***4 оны ажлын тайлангаа биеэр ирж танилцуулах, 2***5 оны ажлын төлөвлөгөө батлуулах, ажлын сонсголд оролцохыг удаа цахимаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй сонсголд оролцоогүй үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил тасалсан тул 2***4.12.31-нд Б/** тоот тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 123 зүйлийн 123.2.1-д зааснаар ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авсан байдаг. *********өв нь тухайн онд гүйцэтгэх төлөвлөгдсөн ажил, захирлаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулан ажилтан бүр оны төлөвлөгөөгөө батлуулж, ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байдаг, өөрийн ажлын тайланд энэ талаараа тодорхой тусгаж, тайлагнах үүрэг хүлээсэн байдаг боловч Л. ******* нь хангалтгүй биелүүлж ирсэн байдаг. Ажлын байрны тодорхойлолтод бичигдсэн шууд харьяалан удирдах албан тушаалтанаас Хөдөлмөрийн хуулийн 43 зүйлийн 43.2.1-д зааснаар ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн гэрээ, төвийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардан, ажлын байрандаа ирж ажиллахыг мэдэгдсэн боловч өгсөн үүрэг даалгавар биелүүлэхээс татгалзсан тул Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 20.6, 20.10 дахь заалт болон Монгол улсын ЗГ-ын 2***0 оны 05.20-ны 181 тогтоолын хавсралтаар батлагдсан ********* ТӨААТҮГ-ын дүрмийн 6.5 зүйлийн 6.5.5-г баримтлан хөдөлмөрийн тухай хуулийн 123 зүйлийн 123.2.1-д зааснаар дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байна. Цалин олгохыг түр зогсоосон түхайд, Л.******* нь 2***5 он гараад амралтын дутуугаа нөхнө гэх зэргээр ажлаа тасалсан, гадаадад явсанаа мэдэгдээгүй, олон удаа и-мэйлээр харилцаж байж гадаадад хуралд оролцож байгаа тухай олж мэдсэн, энэ талаар урьдчилан танилцуулаагүй, зөвхөн цахимаар харилцдаг, байгууллагын дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй болно. Л.*******т ********* ТӨААТҮГ-ын ажилтан болохыг мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж цахимаар мэдэгдэл хүргүүлсэн боловч ажлын байрандаа ирж ажиллахаас, энэ хугацаанд ямар ажил гүйцэтгэсэн талаар тайлбар танилцуулга өгөхөөс татгалзсан тул цалин олгохыг түр зогсоогоод байгаа болно. Төвийн удирдлагаас Л.******* хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж байгаа асуудлыг шийдвэрлэхийг гэж хичээж, түүний түрээслэн ажиллаж байгаа байр ЭХЯам болон Хамтарсан Кредит олгох механизмын хорооны монгол талын дарга Н.*******тэй төвийн удирдлага уулзалт хийж, түүний гаргаж байгаа үйлдлийн талаар танилцуулсан, 2 удаа албан тоот хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна. Байгууллага ажилтан хоёрын үл ойлголцолын шалтгаан нь төрийн ажил албаны бөгөөд ********* ТӨААТҮГ-ын захирал Ж. ******аас Япон Монгол улсын Засгийн газар болон Байгаль орчины яамдын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг сайжруулах, ажлын удирдлага, зохион байгуулалтыг шинэ түвшинд гарган өөрчлөхийг зорьж байгаа асуудлыг хөндөж байгаатай холбоотой болно. Монгол Улс, Япон Улсын засгийн газар хоорондын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болох Хамтарсан хорооны хуралдааны үед УАӨСХА-ны төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн ажил үүргийг гүйцэтгэл хангалтгүй, байгаа нь хариуцан ажиллаж байгаа ажилтан Л.******* нь ЭХЯам дээрх хамтарсан хорооны хурлын нарийн бичгийн даргын ажлыг өөрийн өмчилсөн албан тушаал мэт ойлгож, зөвхөн энэ ажлыг дагнан ажиллах хувийн эрх ашигт нийцүүлэх, ЭХЯам дээр байрлаж, ажлын хариуцлага, хяналтгүй ажиллаж байгаа нь , монгол улсад ашиггүй, японы талын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна гэж үзэж байгаа болно. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргүүд нь зөвхөн Эрчим хүчний яаманд харьяалах ажлууд биш бөгөөд БОУАӨЯ болон бусад яамд, агентлагуудын салбар дундын олон байгуулагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжих төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүд дагалдах сургалт, олон яамд агентлагын хамтын ажиллагаанууд багтаж байдаг. Эдгээр ажлууд сүүлийн жилүүдэд дутуу гүйцэтгэсэн, орхигдсон Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болох Хамтарсан хорооны хуралдааны талаар, бодлого барьж хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй төвийн удирдлагад ажлаа бүрэн танилцуулагддаггүй тул Л.*******т Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д болон УАӨСХА-ны төвийн Хөдөлмөрийн дотоод журам-ын дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа бүрэн хийхийг, хөдөл 9 зүйлийн 9.1-д заасныг дагуу сахилга бат, дэг журмын дагуу захирах, захирагдах ёсыг хүндэтгэн, ажлын байрандаа ажиллахыг шаардах нь зүйн ёсны шаардлага юм. *******ийн *******ийн *********-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, гэрээний хавсралт ажлын байрны тодорхойлолт тусгагдсан уйл ажиллагаа, чиглэл ажил үүрэгийг тодорхой тусгасан байна. Хөдөлмөрийн гэрээний 7.2 Ажилтны үүрэг 7.2.1-7.2.7 заалтад заагдсан үүрэг болон хавсралтаар ажлын байрны тодорхойлолт заагдсан ажил үүргийг Хамтарсан Кредит олгох Механизмыг хэрэгжүүлэх чиглэлээр 1.1-ээс 1.10 заалт бүхий ажлууд, ХКОМ-ын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр, 2.1-ээс 2.4 заалт бүхий ажлууд, Япон улсын Байгаль орчны яам болон харьяа байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулах, чадавх бэхжүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөн зохион байгуүлах, Япон улсын Байгаль орчны яам болон харьяа байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн ажлын талаар Япон улсын санхүүгийн жил дуусахаас өмнө гэрээнд заагдсаны дагуу тайлан гаргаж явуулах зэрэг нийт 16 заалтанд дурьдсан ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээсэн байдаг. Л.******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, төвийн удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн сахилга батыг удаа дараа зөрчиж байгаа боловч төвийн удирдлага дахин арга хэмжээ тооцон сахилгын шийтгэл ногдуулахаас түдгэлзэж, хүлээцтэй хандаж байгаа болно. Өөрийн гаргаж буй дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль тогтоомж, төвийн дүрмийг үл ойшоож, өөрийн дураар ажиллах хандлагатайн илэрхийлэл юм. Л.******* нь Төвийн удирдлагатай өнөөдрийг хүртэл уулзаагүй, утсаар болон цахимаар харилцаагүй, ажлын байрандаа ирээгүй, ажлаа хийж байгаа эсэх нь тодорхойгүй, ажлаа төвийн удирдлагад танилцуулдаггүй тул үнэлж дүгнэх боломжгүй, Хамтарсан Кредит олгох механизмын хорооны нарийн бичгийн даргын ажлаар, ажлаа хийж байгаа гэж зүтгэх нь хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн сахилга батыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл тул цалин олгохыг түр зогсооход хүргээд байна. ********* буюу ТӨААТҮГ-д ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын хяналт шалгалтын баг 2***4 оны 11-12 сард хийгдсэн хяналт шалгалтын танилцуулгын албан шаардлагад албан шаардлагын 1 дүгээрт ********* буюу ТӨААТҮГ нь ЗГ-ын 2***0 оны Засгийн газрын 181 тогтоолоор байгуулагдсан дүрмийн дагуу олгогдсон эрх, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, тогтоол шийдвэр хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ажлын байрны тодорхойлолт батлах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан үндэслэлээр үе шаттай шийтгэл ногдуулахаар байгууллагын үйл ажиллагаа алдагдахгүй байх үүргээ хэрэгжүүлэх ажиллагаа дутагдалтай байх тул удирдлагаас захиргааны хэм хэмжээний шинжтэй акт гаргахдаа үүсэж болох нөхцөл байдал, эрсдэлийг тооцон хүуль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж байх. Үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн, буруутай албан түшаалтанд хариуцлага тооцож зөрчил, дутагдлыг гаргахгүй байхад анхаарах чиглэлээр холбогдох албан тушаалтанд чиглэл зөвлөмж хүргүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зэргээр дурьдсан тул төвийн удирдлагын зүгээс байгууллагын үйл ажиллагааг сайжруулах олон ажил төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрх арга хэмжээний хүрээнд Монгол Улс, Япон Улсын засгийн газар хоорондын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл хэлэлцээрийн хүрээнд Хамтарсан Кредит олгох механизмын хорооны ажлын нарийн бичгийн газрын ажлын явц сүүлийн жилүүд тодорхойгүй, хангалтгүй байгаа эрчимжүүлэх зорилгоор тодорхой ажлууд төлөвлөгдсөн байгаа болно. Эдгээр ажил үүргүүд нь зөвхөн Эрчим хүчний яаманд харьяалах ажлууд биш бөгөөд БОУАӨЯ болон бусад яам, агентлаг зэрэг салбар дундын олон байгуулагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжих олон төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүд явагдах юм. Л.******* нь сүүлийн 3 жилийн хугацаанд ЭХЯам дээр байр түрээслэн сууж Төрийн өмчийн бодлого зохицууллатын газарт Эрчим хүчний чиглэлээр хамтарсан хорооны хурал зохион байгуулдаг ажлыг тусад салгах хүсэлт гаргах зэрэг Засгийн газрын тогтоолыг үл хэрэгсэн, тус төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтоор хийгдэх олон ажил үүргийг орхигдуулан гурван байгууллагын хооронд асуудал үүсгэсэн үйл ажиллагаа явуулсан байдаг. Түүний ажлын хандлагын талаар Хамтарсан Кредит олгох Механизмыг хэрэгжүүлэх хорооны монгол талын дарга асан Энхбат төвийн удирдлагад мэдэгдсэн байдаг. Мөн байгууллагын удирдлагад мэдэгдэлгүй ОУ байгууллагатай хамтран ажиллах болсон зэрэг олон асуудал гарсаар байгаа болно. Хамтарсан Кредит олгох механизмын хорооны ажлын нарийн бичгийн газар нь жилд 1-2 удаа хуралддаг, тамга тэмдэг бүхий хуулийн этгээд биш юм. Л.******* нь ********* буюу ТӨААТҮГ-ын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан юм байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу дараахь нэмэлт тайлбарыг гаргаж байна. Энхбат нь 2***0-2***1 онд БОАЖЯ-нд Гадаад хамтын ажиллагааны уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, тухайн үед Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл" хэлэлцээрийн хүрээнд Хамтарсан Кредит олгох Механизмын нарийн бичгийн даргын газрын үйл ажиллагааны талаархи хурал дээр яригдсан асуудал юм. Өнөөдөр ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь Хамтарсан Кредит олгох механизмын хорооны даргад ажиллаж байгаа бөгөөд тодорхой хугацаагаар хүмүүс сонгогдон ажилладаг хоёр улсын хэлэлцээрийн дагуу ажилладаг ажлын байр болно гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ************ төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2***4.12.31-ний өдрийн Б/** дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2***5.03.**-ны өдрийн *** дугаар тэмдэглэл, ************ төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2***1.03.04-ний өдрийн Б/*** дугаар тушаал, 2***2.09.01-ний өдрийн 22/9 дүгээр Л.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цалингийн хүснэгт, депозит дансны хуулга, Япон улс, Монгол улс хоорондын нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн баримт бичгийн орчуулга, Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл хоёр талын баримт, бичигт өөрчлөл оруулах тухай орчуулга, Хамтарсан кредит олгох механизмын хамтарсан хорооны дүрмийн орчуулга, Хамтарсан кредит олгох механизмын хамтарсан хорооны Монгол талын гишүүдийн 5 дугаар хурлын ***4.10.08-ны өдрийн хурлын тэмдэглэл, хавсралт, хөтөлбөр, Эрчим хүчний яамны 2***4.12.17-ны өдрийн В/4079 дугаар хамтран ажиллах гэрээ, 2***5.01.23-ны өдрийн хурлын тэмдэглэл, хөтөлбөр, Монгол-Японы хамтарсан кредит олгох механизмын хамтарсан хорооны гишүүдээс албан шаардлага хүргүүлэх тухай 2***5.01.23-ны өдрийн албан бичиг, цагийн бүртгэл, депозит дансны хуулга, ****** улсын ****** хотод зохион байгуулах НҮБУАӨСК-ын талуудын ** дүгээр бага хурлын үеэр Япон улсын байгуль орчны яамнаас зохион байгуулах хамтарсан кредит олгох механизмын хэрэгжүүлэгч улсуудын арга хэмжээнд Монгол-Японы ХКОМ-ын нарийн бичгийн дарга Л.*******ийн оролцох 2***4.10.25-ны өдрийн удирдамж, ************ төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2***4.11.13-ны өдрийн А/** дугаар тушаал, зардлын урьдчилсан төсөв, Гадаад томилолтын 2***4 оны илтгэх хуудас, фото зураг, и-мэйл хаягийн зураг, мөнгөн урьдчилгааны тайлан, вальют арилжааны баримт, билетны тасалбарын зураг, 2***5.01.**-ний өдрийн 2 дугаар, 2***5.***.04-ний өдрийн 2***5.***.18-ны өдрийн, 2***5.03.10-ны өдрүүдийн мэдэгдэл, төлбөрийн нэхэмжлэл, дансны хуулга, цалингийн хүснэгт, цагийн бүртгэл, Япон улс, Монгол улм хоорондын Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн баримт бичгийн орчуулга, Хамтарсан кредит олгох механизмын хамтарсан хорооны дүрэм, орчуулгын хамт, ажлын гүйцэтгэлийн тайлангийн орчуулга, 2***4 оны Санхүүгийн жилд Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд даян дэлхийн байгаль орчин стратеги судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн жилийн эцсийн хураангуй тайлан, хүлээн авсан тухай мэдэгдлийн орчуулга, 2***4-2***5 оны санхүүгийн жилд хамтарсан механизмын газрын чадавх бэхжүүлэх ажлын хүрээнд Японы Байгаль орчны яам, Даян дэлхийн баягаль орчин, стратеги судлалын хүрээлэн, Хилийн чанад дахь байгаль орчны хамтын ажиллагааны төв байгууллагуудтай гэрээний дагуу хийгдсэн ажлын тайлан, Япон улс, Монгол улс хоорондын Нүүрстөрөг багатай хөгжлийн түншлэл, орчуулгын хамт, 2***4 оны эцсийн тайлан, ажлын гүйцэтгэлийн тайлан, орчуулгын хамт, Япон улсын 2***4 оны санхүүгийн жилд давхар үр ашиг бүхий агаарын бохирдлыг бууруулах хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэсэн ажлын хураангуй тайлан, орчуулгын хамт, Монгол, Японы ХКОМ-ын хамтарсан хорооны нарийн бичгийн дарга нарын газрын тайлан хүлээн авсныг баталгаажуулах тухай бичиг, орчуулгын хамт, и-мэйл хаягаас харьцаж байсан бичилтүүд орчуулгын хамт, Хамтарсан кредит олгох механизмын Нарийн бичгийн даргын газрын ажлын гүйцэтгэлийн 2***5.03.06-ны өдрийн эцсийн тайлан, орчуулгын хамт, хүлээн авсан тухай мэдэгдэл, орчуулгын хамт, 2***4 оны санхүүгийн жилд Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд Даян дэлхийн байгаль орчин стратеги судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн жилийн эцсийн хураангуй тайлан, орчуулгын хамт, хүлээн авсан тухай тэмдэглэл, орчуулгын хамт, Монгол-Япон улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл, Хамтарсан кредит олгох механизмын хамтарсан хорооны гишүүдийн нэрс, 2***5.01.16-ны өдрийн ажлын удирдамж, 2***5 оны гадаад томилолтын илтгэх хуудас, гадаад томилолтоор ажиллуулах тухай тушаалын төсөл, Японы байгаль орчны яамнаас хамтарсан кредит олгох механизмын чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд хийгдэх зардлын төсөв, мөнгөн гүйлгээний журнал зэргийн ирүүлсэн. /1-хх-ийн 4-27, 66-127, 180-183, 200-227, 243-250, 2-хх-ийн 1-98/

 

4. Хариуцагчаас ************ийн 2***5.04.04-ний өдрийн 103 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, ************ төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2***4.12.31-ний өдрийн Б/** дугаар тушаал, 2***4.12.30-ны өдрийн ************ийн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 52/

 

5. Шүүх талуудын хүсэлтээр дансны хуулга, Хөдөлмөрийн дотоод зурам, ************ Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар захирлын 2***4.11.13-ны өдрийн А/** дугаар тушаал, 2***4.11.12-ны өдрийн ажлын удирдамж, зардлын урьдчилсан төсөв, Монгол улсын Сангийн сайдын 2011.09.12-ны өдрийн **** дугаар тушаал, Гадаад оронд болох хурал, зөвлөгөөн, уулзалт яармагт оролцох, гэрээ хэлэлцээр хийх, туршлага судлах зэрэг ажлаар гадаад оронд явагчдын гадаад албан томилолтын зам, хоног, зочид буудлын зардлын хэмжээ, Уур амьсгалын өөрчлөлтйн судалгаа, хамтын ажиллагааны төвиийн 2***5.***.07-ны өдрийн **** дугаар албан шаардлагын хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2***5.04.18-ны өдрийн **** дугаар ХКОМ-ын нарийн бичгийн даргын тухай албан бичиг, цагийн бүртгэлүүд, и-мэйл хаягт үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргав. /1-хх-ийн 141-174, 2-хх-ийн 1***-104 /

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... ************ ТӨААТҮГ-ын даргын хууль бус шийдвэрээр надад 2***4 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цалин хөлс олгохдоо 663 000 төгрөгийн цалин хөлсийг дутуу олгосон, 2***5 оны 01 дүгээр сарын цалин хөлс 3 500 000 төгрөг, 2***5 оны *** дугаар сарын цалин хөлс 3 500 000 төгрөг, 03 дугаар сарын цалин хөлс 3 500 000 төгрөгийг огт олгоогүй. Иймд олгоогүй цалин хөлсний олговорт нийт 11 163 000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие ****** Улсын ****** хотод зохион байгуулах НҮБУАӨСК-ын талуудын ** дүгээр бага хурлын үеэр Япон Улсын Байгаль Орчны Яамнаас Хамтарсан Кредит Олгох Механизмыг хэрэгжүүлэгч түнш орнуудын хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдэд 2***4 оны 11 дүгээр сарын 14-өөс 19-ний өдрүүдэд оролцохоор болсон бөгөөд ажил олгогч нь томилолтын тушаал шийдвэрийг гаргалгүй цаг хугацаа алдсанаас томилолтын зардал өссөн бөгөөд би өөрөөсөө 1 ****8 360 төгрөгийг томилолтын зардлыг илүү гаргасан. Иймд томилолтын илүү гаргасан зардлыг ажил олгогчоос гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. ************ ТӨААТҮГ-ын захирлын 2***4 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б/** дугаар "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар надад ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Миний бие ямар нэг байдлаар дээрх сахилгын зөрчлийг гаргаагүй, ажил таслаагүй. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын үндэслэх болон тушаах хэсэг нь хоорондоо нийцсэн байвал зохино. Нөгөө талаар тушаал нь хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангах, хуульд нийцсэн байх учиртай. Иймд дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, зөрчил гаргаагүй надад сахилгын шийтгэл ногдуулсан байх тул тус тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Гадаад томилолтын зардлын түхайд, *********, ТӨААТҮГ нь Л.*******т Сангийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны **** тушаал Гадаад томилолтыг зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай хуулийг баримтлан тушаалын хавсралтын 2-д Зүүн европын орнууд дахь ОХУ-д гадаад томилолтоор ажиллах үед олгох зочид буудал олгох 150 доллар, зам хоног хоол 60 доллар, такси мөнгө 10 доллар нийт 220 ам доллароор тооцож олгосон байна. Томилолтоор очсон ******** улс нь гадаад томилолтын зардал олгох улсуудын жагсаалтанд байдаггүй бөгөөд тус улсын оршдог бүсийн орнуудаар баримжаалж ОХУ-аар тооцож олгосон. *********, ТӨААТҮГ нь ажилтнаа бодож тухай бүсийн орнуудын хамгийн их хэмжээгээр гадаад томилолтын зардлын тооцож олгосон бөгөөд, Сангийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны **** тушаал тушаалын 4 болон 5 дугаар хэсэгт зардлын хэмжээг хэтрүүлэхгүй байхыг заасан байдаг тул зөрүү нөхөн олгох боломжгүй юм. ********* ТӨААТҮГ-ын захирал 2***4 оны 12 сарын 15-наас ажлын байрандаа ирж ажиллах, 2***4 оны ажлын тайлангаа биеэр ирж танилцуулах, 2***5 оны ажлын төлөвлөгөө батлуулах, ажлын сонсголд оролцохыг удаа цахимаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй сонсголд оролцоогүй үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил тасалсан тул 2***4.12.31-нд Б/** тоот тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 123 зүйлийн 123.2.1-д зааснаар ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авсан байдаг. Л.******* нь 2***5 он гараад амралтын дутуугаа нөхнө гэх зэргээр ажлаа тасалсан, гадаад явснаа мэдэгдээгүй, олон удаа и-мэйлээр харилцаж байж гадаадад хуралд оролцож байгаа тухай олж мэдсэн, энэ талаар урьдчилан танилцуулаагүй, зөвхөн цахимаар харилцдаг, байгууллагын дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй болно. Л.*******т ********* ТӨААТҮГ-ын ажилтан болохыг мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж цахимаар мэдэгдэл хүргүүлсэн боловч ажлын байрандаа ирж ажиллахаас, энэ хугацаанд ямар ажил гүйцэтгэсэн талаар тайлбар танилцуулга өгөхөөс татгалзсан тул цалин олгохыг түр зогсоогоод байгаа. Л.******* нь сүүлийн 3 жилийн хугацаанд ЭХЯам дээр байр түрээслэн сууж Төрийн өмчийн бодлого зохицууллатын газарт Эрчим хүчний чиглэлээр хамтарсан хорооны хурал зохион байгуулдаг ажлыг тусад салгах хүсэлт гаргах зэрэг Засгийн газрын тогтоолыг үл хэрэгсэн, тус төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтоор хийгдэх олон ажил үүргийг орхигдуулан гурван байгууллагын хооронд асуудал үүсгэсэн үйл ажиллагаа явуулсан байдаг. Мөн байгууллагын удирдлагад мэдэгдэлгүй ОУ байгууллагатай хамтран ажиллах болсон зэрэг олон асуудал гарсаар байгаа болно. Хамтарсан Кредит олгох механизмын хорооны ажлын нарийн бичгийн газар нь жилд 1-2 удаа хуралддаг, тамга тэмдэг бүхий хуулийн этгээд биш юм. Л.******* нь ********* буюу ТӨААТҮГ-ын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Монгол Улсын Засгийн газрын 2***0 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаар тогтоолоор ************ ТӨААТҮГ-ийг байгуулж, тус тогтоолын хавсралтаар дүрмийг баталж, дүрмийн: 4.1 Төв нь Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баримталж буй уур амьсгалын талаарх бодлогыг хэрэгжүүлэх,  холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоо, идэвх оролцоонд дэмжлэг үзүүлэх, улсын болон олон улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулах, шинэ технологи бий болгох, нэвтрүүлэх талаар байгууллага, аж ахуйн нэгжийн идэвх санаачилгыг дэмжиж, туслалцаа үзүүлэх зорилготой. 4.2. Төв нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ. 4.3. Төв нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна: 4.3.1. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн хүрээнд холбогдох тайлан илтгэлийг бэлтгэх; 4.3.2. Уур амьсгалын ногоон сан-тай уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллах мэргэжлийн албаны үүргийг гүйцэтгэх; 4.3.3. Монгол Улс болон Япон Улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл хэлэлцээрийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизмын нарийн бичгийн газрын үүргийг гүйцэтгэх; 4.3.4. Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах; 4.3.5. уур амьсгалын нөхцөл байдал, өөрчлөлтийн чиглэлээр эдийн засаг, нийгмийн салбар дамнасан олон улсын дэмжлэг, санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх; 4.3.6. Уур амьсгалын үндэсний хороо-нд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх; 4.3.7. уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр төрөл бүрийн судалгаа хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах; 4.3.8. мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх; 4.3.9. эрхлэх асуудлаараа хууль тогтоомжид нийцүүлэн гадаад, дотоодын болон олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, санамж бичиг, гэрээ хэлцэл байгуулах, мэдээлэл солилцох, түүний хэрэгжилтийг хангах, төрөл бүрийн хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулах; 4.3.10. хуулиар хориглоогүй бусад гэж тус тус заасан байна. / https://legalinfo.mn/mn/detail?lawId=15466/

 

5. ************ ТӨААТҮГ-ын захирлын 2***1 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/*** дугаар Ажилд томилох тухай тушаалаар нэхэмжлэгч Л.*******ийг нь Монгол-Японы хамтарсан кредит олгох механизм болон түүнтэй холбогдох чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нарийн бичгийн даргаар томилсон ба 2***2 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ***** дугаар хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 17-54/

 

6. Тус газрын захирлын 2***4 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Монгол улсын Засгийн газрын 2***0 оны 181 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан ************ ТӨААТҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.5.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1 (а), Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Захирлын зөвлөлийн 2***4 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл тус тус үндэслэн Л.*******ийг 2***3-2***4 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй, 2***4 оны гүйцэтгэлийн тайлан хангалтгүй, тайланг баталгаажуулаагүй, 2***4 оны 12 дугаар сарын 16-аас 2***4 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд ажлын байранд ажиллаагүй, ажил тасалсан тул ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1-хх-ийн 47/

 

7. Хариуцагч байгууллага нь Л.*******ийг 2***3-2***4 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй, 2***4 оны гүйцэтгэлийн тайлан хангалтгүй, тайланг баталгаажуулаагүй, 2***4 оны 12 дугаар сарын 16-аас 2***4 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд ажлын байранд ажиллаагүй, ажил тасалсан үндэслэлээр ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авсан үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. гэж заасантай нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

8. Монгол Улс болон Япон Улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл хэлэлцээрийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизмын хамтарсан хороо байгуулагдаж, улмаар үйл ажиллагааны дүрмээ баталсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

 

Дээрх хамтарсан хорооны Монгол талын нарийн бичгийн даргаар Н.******* сонгогдон ажиллаж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан ба ХКОМ-ын нарийн бичгийн газрыг Эрчим хүчний яамны дэргэд ажиллуулах талаар 2***4.12.17-ны өдрийн В/4079 тоот албан бичгийг хариуцагч байгууллага болон холбогдох газруудад хүргүүлсэн байна.

 

9. Хариуцагч тал нэхэмжлэгч Л.*******ийг ажлын байранд ирж ажиллаагүй, ажлын цагаа бүртгүүлээгүй гэж тайлбарлаж маргасныг, нэхэмжлэгч нь хийж байгаа ажлын онцлогоос шалтгаалан ажлын байранд тогтмол ажиллах боломжгүй, түүнчлэн 2***4 оны 12 дугаар сарын ***-ны өдрөөс 2***5 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Эрчим хүчний яаманд байрлан ажилласан талаар тайлбарлаж, энэ талаарх цагийн бүртгэлийг хэрэгт ирүүлсэн байна. /1-хх-ийн 93-97/

 

9.1 Хэрэгт ХКОМ-ын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолт болон нэхэмжлэгч Л.*********тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээс тушаалын үндэслэлд дурдсан зөрчлийг гаргасан гэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, хэргийн баримт болон үзлэг хийсэн и-мэйл зэргээс нэхэмжлэгчийг үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил тасалсан гэж үзэхээргүй байна.

 

9.2 Нөгөөтэйгүүр, Л.******* нь дээрх зөрчлийг хэзээ гаргасан, түүнийг нь ажил олгогч хэзээ илрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

9.3 Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Л.*******ийг 2***3-2***4 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй, 2***4 оны гүйцэтгэлийн тайлан хангалтгүй, тайланг баталгаажуулаагүй, 2***4 оны 12 дугаар сарын 16-аас 2***4 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд ажлын байранд ажиллаагүй, ажил тасалсан үндэслэлээр ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан арга хэмжээ авсан нь хуульд нийцээгүй байх тул Б/** дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

10. Ажилтан ажил олгогч нь гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх ба нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ************ ТӨААТҮГ-т нарийн бичгийн даргаар ажилладаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй.

 

10.1 Хариуцагч ************ ТӨААТҮГ нь нэхэмжлэгч Л.*******ийг ажлын байранд ирж ажлаагүйн улмаас 2***4 оны 12 дугаар сар, 2***5 оны 01 дүгээр сараас 2***5 оны 5 дугаар сарын цалинг олгоогүй байх ба нэхэмжлэгч Л.******* нь цагийн бүртгэлийг цаг тухай бүрт нь тогтмол бүртгүүлж, ажлаа хийж хариуцагч байгууллагатай и-мэйл хаягаар харьцаж ажлаа тайлагнадаг байсан ба энэ нь талуудын хооронд харьцаж байсан и-мэйл хаягт хийсэн үзлэгээр тогтоогдоно.

 

10.2 2***2 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаар Хөдөлмөрийн гэрээний 4.2-т ХКОМ-ын нарийн бичгийн дарга Л.*******ийн үндсэн цалин 3 500 000 төгрөгийг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл багтсан байна гэж зааснаар нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 2***4 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цалин хөлс олгохдоо 663 000 төгрөгийг дутуу, 2***5 оны 01 дүгээр сарын цалин хөлс 3 500 000 төгрөг, 2***5 оны *** дугаар сарын цалин хөлс 3 500 000 төгрөг, 2***5 оны 03 дугаар сарын цалин хөлс 3 500 000 төгрөг, 2***5 оны 4 дүгээр сарын цалин хөлс 3 500 000 төгрөг, 2***5 оны 5 дугаар сарын цалин хөлс 3 500 000 төгрөг, нийт 18 630 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

11. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Л.******* нь 2***4 оны 12 дугаар сарын 20-оос 2***5 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 1 1*** 500 төгрөгийг шаардах эрхтэй.

 

12. Мөн нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн шаардлагаа ...****** улсын Байку хотод зохион байгуулах НҮБУАӨСК-ын талуудын ** дүгээр бага хурлын үеэр Япон улсын Байгаль орчны яамнаас хамтарсан кредит олгох механизмыг хэрэгжүүлэгч түнш орнуудын хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдэд 2***4 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 19-ний өдрүүдэд оролцохоор болсон бөгөөд ажил олгогч нь томилолтын тушаал шийдвэрийг гаргалгүй цаг хугацаа алдсанаас томилолтын зардал өссөн бөгөөд өөрөө 1 ****8 360 төгрөгийг гаргасан гэж тайлбарлаж холбогдох баримтыг өгсөн.

 

12.1 Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Сангийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаар Гадаад томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай тушаалыг баримтлан тушаалын хавсралтын 2-т зааснаар Оросын холбооны улсад гадаад томилолтоор ажиллах үед олгох зочид буудалд олгох 150 доллар, зам хоног хоол 60 доллар, такси 10 доллар нийт 220 ам доллароор тооцож олгосон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй.

 

12.2 Тодруулбал, ************ ТӨААТҮГ-ын захирлын 2***4 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/** дугаар тушаалаар ****** Улсын ****** хотод зохион байгуулах НҮБУАӨСК-ын талуудын ** дүгээр бага хурлын үеэр Япон улсын Байгаль орчны яамнаас хамтарсан кредит олгох механизмыг хэрэгжүүлэг түнш орнуудын хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдэд 2***4 оны 11 дүгээр сарын 14-өөс 19-ний өдрүүдэд ХКОМ-ын Нарийн бичгийн дарга Л.*******ийг оролцуулахаар томилж, зардлын урьдчилсан төсвийг хавсралт 2-оор баталж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

12.3 Сангийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаар тушаалаар гадаад томилолтын зардлын хэмжээг шинэчлэн баталсан ба тус тушаалын хавсралтад ****** улс руу явах албан хаагчид олгох зардлын хэмжээ тусгагдаагүй ба хариуцагч байгууллага нь тус улсын оршдог бүсийн орнуудаар баримжаалд томилолтын зардлыг Оросын холбооны улсад томилолтын зардлын хэмжээгээр тооцож томилолтын зардалд **80 ам доллар гэж тогтоосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Л.******* томилолтын илүү гарсан зардал 1 ****8 360 төгрөг шаардах эрхгүй байна.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор .... гомдол гаргах эрхтэй гэж заасан.

 

13.1 Нэхэмжлэгч Л.******* нь дээрх маргаанд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хороо 2***5 оны 03 дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тэмдэглэл гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон байна./хх-ийн 12-15/

 

13.2 Нэхэмжлэгч нь дээрх тэмдэглэлийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэлээ 2***5 оны 4 дүгээр сарын 03-ний өдөр гаргасан нь хуульд заасан хугацаанд гаргасан байна.

 

14. Дээрхийг нэгтгээд ************ ТӨААТҮГ-ын захирлын 2***4 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилласан хугацааны цалин хөлс 18 630 000 төгрөг, алданги 1 1*** 500 төгрөг, нийт 19 732 500 төгрөгийг хариуцагч ************ ТӨААТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаа илүү нэхэмжилсэн 1 ****8 360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан тул нэхэмжлэгч Л.*******т ажилласан хугацааны цалингийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************ ТӨААТҮГ-ын захирлын 2***4 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилласан хугацааны цалин хөлс 18 630 000 төгрөг, алданги 1 1*** 500 төгрөг, нийт 19 732 500 төгрөгийг хариуцагч ************ ТӨААТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаа илүү нэхэмжилсэн 1 ****8 360 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Л.*******т ажилласан хугацааны цалингийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг ************ ТӨААТҮГ-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ****6 148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************ ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 256 612 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ