| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2234006410197 |
| Дугаар | 2024/ДШМ/64 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/64
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Э.Уянга /цахим/
Яллагдагч С.*******
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай, ************** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд ******* оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *******мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* * дүгээр баг, * дугаар хэсэгт оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай. /РД:**********/
Яллагдагч С.******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын нутаг дэвсгэр Ар угалз гэх газраас иргэн ******* эзэмшлийн тариан талбайн хашааны 50 ширхэг төмөр шонг нууцаар хууль бусаар авахдаа бусдын эзэмшлийн Бонго загварын******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан үйлдэж 535000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас: С.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн яллагдагч ******* овогт ******* *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагааг хийлгэхээр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,
Яллагдагч ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдан, ...шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №11 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:
Шүүгчийн захирамжийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч танилцахад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №2023/1113/259 дугаартай захирамжид заасан ажиллагааг бүрэн хийж шаардлагатай гэрчүүд болон шинжээч мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан 50 ширхэг шонг хохирогч хүлээлгэн өгсөн зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч С.******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэг удаагийн үйлдлээр 50 ширхэг шон хулгайлсан талаар гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй, няцаан үгүйсгээгүй, 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэсэн байхад нотлох баримтыг өөр хооронд нь харьцуулан дүгнэлгүй, дээрх дүгнэлтийг хийсэн нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Хохирлын үнэлгээг тогтоохдоо хулгайд алдагдсан 50 ширхэг шонг үнэлсэн 3 дахь удаагийн үнэлгээг нотлох баримтаар тооцож, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үнэлгээгээр тогтоосон. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд гаргасан 2 удаагийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэж яллагдагчийн гаргасан хүсэлтийн дагуу мөрдөгч дахин шинжилгээ хийлгэснийг шүүх анхаарч үзээгүй болно.
2.Төв аймгийн Цагдаагийн газарт тус аймгийн сумын иргэн аас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “...Төв аймгийн сумын * дүгээр багийн нутаг “ ” гэх газарт байх газар тариалангийн талбайн хашааны шон хулгайд алдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг бүртгэн авч тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Төв аймгийн сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн тариалангийн газар болох нь газрын гэрчилгээгээр тогтоогддог тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад иргэн ын тариалангийн талбайн шон алдсан гэх хэсэг нь аль аймгийн нутаг дэвсгэрт хамаарах эсэх хилийн цэсийг тогтоолгох, бусад мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна.
Захирамжид заасан ажиллагааны дагуу шон алдсан гэх хэсэг нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Ар угалз” гэх газарт хамаарч байгааг тогтоож шүүхийн шатанд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг Сэлэнгэ аймгийн шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 259 дугаар шүүгчийн захирамжаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 719 дугаартай захирамжид заасан ажиллагааг бүрэн хийгээгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан тул захирамжид заасан ажиллагааг хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай бүрэн гүйцэт явуулахын тулд илэрсэн болон оролцогч, гэрч хохирогчийн олонхи нь байгаа газарт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын харьяаллыг прокурор тогтоож болно...” гэж заасан.
Эрүүгийн ******* дугаартай ******* холбогдох хэрэгт Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх, захирамжид заасан ажиллагааг бүрэн хийх зорилгоор прокуророос хэргийн харьяалал тогтоох шаардлагагүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусгасан.
Шүүгчийн захирамжид “...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцаасан байхад Төв аймгийн Прокурорын газар хүлээн авч, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн харьяалал зөрчиж нэмэлт ажиллагаа хийсэн байна...” гэжээ.
Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяаллыг тогтоох эрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхэд олгогдоогүй байхад анхан шатны шүүхээс хэргийн хяналтын харьяаллыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Мөн шүүхийн хэргийг Прокурорт буцаах тухай захирамжид хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Яллагдагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн ******* сумаас гэх найзаасаа гуйж аваад нэг өдөр гэх хуурай ахынхаа хашаанаас ачаад явж байсан. Замаараа д хэлчихсэн учраас авчихсан. Анх намайг байцаалт өгөхөд байцаагч нь “хүмүүс өгч авч л байдаг” гээд орхичихсон. Наад 10 шон чинь ******* шон байж болно. Би гээд нөхөрт нь хэлчихсэн. Би өөрийнхөө тариалангийн талбай руу мал ороод байна гэсэн чинь бүгдийг нь машинтай чинь хурааж авна гээд хурааж авсан гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д заасан илэрсэн болон хохирогч, гэрчийн олонхи байгаа газарт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын харьяаллыг тогтооно гэж зүтгээд байна. Гэтэл хохирогч, гэрч нар нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байдаг. С.******* л Сэлэнгэ аймгийн ******* суманд байдаг. Хэрэг гарсан нутаг дэвсгэр нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэдэг. Уг хэрэг нь 2 удаа яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр 3 удаа буцчихаад байна. Шүүх харьяаллыг зөв тогтоогоод явуулаад байдаг. Прокурор шалгах ёстой зүйлээ хийгээгүй.
...Хэргийн харьяалал нь ******* сумын нутаг дэвсгэрийн Ар угалз гэх газар гэж тэмдэглэх хэсэгтээ зөв биччихээд тогтоох хэсэгтээ Төв аймгийн нутаг дэвсгэрээ бичиж зөрчөөд байна. Харьяаллыг үнэн зөв тогтоолгохоор шалгуулсан байдаг. Яллах дүгнэлтийн 14 дүгээр талд байгаа. Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 07974 дугаартай захирамж дээр хохирогч ******* тариалангийн талбай гэх газрын солбилцлыг тогтоохоор Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаарал байхгүй гэсэн байдаг. Хэрэг гарсан нутаг дэвсгэр нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэр байх тул уг харьяалал нь зөв байгаа юм. Шүүх хэргийн харьяаллыг зөрчөөгүй.
Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэдгийг яагаад зөрчсөн гэж үзээд байгаа юм. Шүүгчийн захирамж дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-д “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж тодорхой ойлгомжтойгоор дурдчихсан байна. Хуулийн заалтыг барьсан байхад ойлгомжгүй, эргэлзээтэй байна гэж эсэргүүцэлдээ бичсэн. Тийм учраас прокурорын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч ******* холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 6, 7-д тус тус зааснаар тус хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх буюу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
3.Яллагдагч ******* холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр 100 тоот захирамжийг гаргажээ.
Захирамжид яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлэлт дүгнэлт өгч яллагдагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, оролцогчийн эрх хязгаарлагдсан болон дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн хоёр агуулгыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцсэн хууль зөрчөөгүй байна.
Яллагдагч С.******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын нутаг дэвсгэр “Ар угалз” гэх газраас иргэн ******* эзэмшлийн тариан талбайн хашааны 50 ширхэг төмөр шонг нууцаар хууль бусаар авахдаа бусдын эзэмшлийн Бонго загварын ******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан үйлдэж 535.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу явагдана” гэж,
Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж,
6-д “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж,
7-д “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Иймд тус хэргийн гарсан газар нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Ар угалз” гэх газар байх тул харьяалах Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, харьяаллын дагуу Прокурорын байгууллага хяналтаа хэрэгжүүлэх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн энэ хэрэгт харьяалал зөрчиж нотлох баримт цуглуулах бэхжүүлэх ажиллагааг явуулсныг оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй тул дээрх зөрчлийг арилгуулсны эцэст гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч Захирамжид үйл баримт болох шинжээчийн 3 удаагийн дүгнэлтийн аль нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, хөрөнгийн үнэлгээний гэрээнд зурагдсан гарын үсэг С.*******гийнх мөн эсэхийг тогтоолгох шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа дутуу гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил нь процессын алдаанд хамаардаг ба хуульд заасан оролцогчдын эдлэх эрх, үүрэг нь Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх эрх чөлөөний зарчмуудад суурилагдсан байдгийг дурьдах нь зүйтэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, шүүх хуралдааны товын талаархи санал, шүүх хуралдаанд оролцогчдыг дуудах, шүүх хуралдааныг хаалттай явуулах санал, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах санал гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж, 7-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн яллагдагчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, дээрх хуулийн заалтын дагуу ажиллагааг явуулахаар хэргийг Прокурорт шилжүүлж шийдвэрлэх боломжийг олгосон байна.
5.Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан агуулгаас шинжээчийн 3 удаагийн дүгнэлтийн аль нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, хөрөнгийн үнэлгээний гэрээнд зурагдсан гарын үсэг С.*******гийнх мөн эсэхийг тогтоолгох ажиллагааг нөхөн гүйцэтгэх тухай асуудлыг хасаж байгаа боловч шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт өөрчлөлт орохгүй болохыг дурьдав.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор үйлдсэн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 57 тоот яллах дүгнэлт нь яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгийг Сэлэнгэ аймгийн ******* сумын “Ар угалз” гэх газар гэж бичсэн боловч тогтоох хэсэгтээ Төв аймгийн сумын “Ар угалз” гэх газар гэж алдаатай бичсэн болохыг дурьдаж яллах дүгнэлтэд дурьдсан уг алдааг засахыг даалгаж шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж нь “Үндэслэх” хэсэгтэй байгааг дурьдаж, энэ төрлийн алдаа байнга давтагдаж байгааг тэмдэглэж, цаашид энэхүү алдааг давтахгүй байхыг анхааруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ