Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/65

 

                                       Ч.*******д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай         

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Шүүгдэгч Ч.******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ч.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ********** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, ** настай, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл *, эхнэр,* хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* *-р баг хөдөө оршин суух хаягтай, /РД:***********/

Шүүгдэгч Ч ******* нь 2023 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* * дүгээр багийн нутаг “******* ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж ойд мод бэлтгэсэн, УНК улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр 7.4м3 м.куб Шинэс модыг тээвэрлэж экологи эдийн засагт 594,309 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 1,782,927 / нэг сая долоон зуун наян хоёр мянга есөн зуун хорин долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Ч.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******д мэдэгдэж,

Иргэний       хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.5-д зааснаар шүүгдэгчээс экологи эдийн засагт учруулсан хохирол болох 3.975.444 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

Шүүгдэгч      Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** УНК улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг тогтоолыг хүчингүй болгож улсын орлогод оруулах, эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон Шинэс төрлийн 16.5 м3 модыг хураан авч улсын орлогод оруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны ОЗ дугаар сарын 11-ны өдрийн 22 өдрийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч бид эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна

Анхан шатны шүүхээс Ч.*******г зохих зөвшөөрөлгүйгээр 16,5м3 мод бэлтгэж тээвэрлэсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

1.Шүүгдэгч нь “ ” гэдэг газраас түлшний мод бэлтгэх зөвшөөрөл авсан боловч тухайн газарт нь бэлтгэх мод байгаагүй тул ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч “******* ” гэдэг газар бусдаар модны хөрөөгөө янзлуулахаар явж байгаад уулзаж зөвшөөрөл бүхий газарт нь түлшний мод байхгүй байгааг хэлж “******* ”-наас мод бэлтгэх зөвшөөрөл хүссэн ба эрхийн бичгийн хугацаа сунгах гээд үзэг бал байхгүй гэсэн яриа болж нь амаар зөвшөөрөл олгосон байдал нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн анхны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байдлаар болон бусад нотлох баримтаар нотлон тогтоогддог. Энэ үйл баримтын дараа буюу модоо бэлтгэж буулгасанаас хойш нь мод буулгасан газарт ирж модыг үзээд *******гийн мод бэлтгэх зөвшөөрлийн хугацааг сунгаж гарын үсгээ зурсан байдаг ба тухайн үед ******* нь гэртээ байгаагүй тул түүний эрхийн бичигт хугацааг сунгаж гарын үсэг зураагүй байна.

Ийм учраас Орхон бүсийн сум дундын ойн ангийн шинжээч нар нь нь зөвхөн Ч.*******гийн зөвхөн өөрт нь ноогдох модыг нягт шоо метрээр хэмжээд 7,4 м3 гэж тооцож гаргаж энэ байдлаар нь экологи эдийн засгийн үнэлгээ, хохирлыг тооцож мөрдөн байцаалын ажиллагаа явагдаж, яллах дүгнэлт үйлдэгдсэн гэж дүгнэж байна. Гэтэл Хараагийн бүсийн ойн ангийн шинжээчид нь *******гийн болон *******гийн бүх модонд сийрэг шоо метрээр хэмжилт хийж 16,5м3 гэж тооцон гаргасан байна. Нягт шоо метр сийрэг шоо метрээр хэмжих хэмжилтийн хооронд 8,5 м3 зөрүү гарахгүй бөгөөд энэ хоёр өөр хэмжилт нь өөр хоорондоо ийм их зөрүүтэй байх боломжгүй гэж үзэж байна. Хараагийн бүсийн ойн ангийн шинжээч нар нь 2 иргэний модны хэмжээг тооцон гаргасан байдал нь шүүх хуралд оролцсон гэрч *******гийн мэдүүлгээр тогтоогдсон. Мод бүгд буулгасан байдлаараа байгаа талаараа мэдүүлдэг тул Хараагийн бүсийн Ойн ангийн шинжээч нар нь хоёр айлын 4 портер орчим модонд хэмжилт хийсэн нь тогтоогдож байна гэж үзэж байна.

Гэтэл шүүх ЭБШХ-ийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх хуулийг зөрчиж хоёр иргэний нийт модны хэмжээгээр хохирлыг тооцсон тул гомдолтой байна. БОХУБ нь иргэн ойгоос мод бэлтгэх зөвшөөрлийг нь сунгаж сар өдрөө тэмдэглэн гарын үсгээ зурсан баримт нь хавтаст хэргийн ... дугаар талд авагдсан байна.

Ийм учраас нийт буулгасан 4 портер модыг бүгдийг нь зөвшөөрөлгүй гэж шүүх дүгнэж 16,5 м3 модны хохирол 3,975,444 төгрөгийг нөхөн төлүүлж 16.5м3 модыг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. нь ойгоос мод бэлтгэх газраа өөрчилж ******* нд мод бэлтгэх, хугацааг нь сунгаж өгөх талаар амаар зөвшөөрсөн байх бөгөөд тухайн үед байгаль хамгаалагч нь ээлжийн амралттай нь албан ёсоор орлож байсан байдал нь нотлон тогтоогдож байгаад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. ******* сумын ЗДТГ дарга нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа зөвшөөрсөн хэмжээнээс илүү мод бэлтгэсэн гэсэн гомдлыг гаргасан байгаа тул мод бэлтгэх зөвшөөрлийг сунгасан байдлыг хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэж байна. Иймээс зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж дүгнэснийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч бид хүлээн зөвшөөрөхгүй гэж анхан шатны хуралдаан дээр мэтгэлцсэн болно. Иймд ЭБШХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Байгаль орчны улсын байцаагчаас өөрийн гэртээ 2 портер түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Цаг агаарын нөхцлөөс болоод явж чадахгүй цаг хугацаа алдсан. Мод бэлтгэх зөвшөөрлийг “ ” гэх газарт олгосон боловч түлшний хуурай модгүй байсан. Байгаль хамгаалагч ид “******* ” гэх газраас мод бэлтгэж болох талаар асуухад зөвшөөрлийн чинь хугацаа дууссан байна. Хугацаагаа сунгуулаарай гэсэн. Тухайн үед нь ээлжийн амралттай гээд сунгалтаа хийлгүүлж чадаагүй 2 портер мод бэлтгэсэн. Харин аав ******* нь мод бэлтгэх зөвшөөрөлдөө сунгалт хийлгэсэн байсан. Бэлтгэсэн 2 портер модоо аавынхаа модтой хамт буулгасан байсан. Гэтэл ойн ангийнхан ирээд бүх модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэж үзсэн. Мөн байгаль хамгаалагчид “******* ”-наас мод бэлтгэх тухай хэлсэн болохоор би зөвшөөрөлтэй гэж бодож байсан. Иймд хэргийг хянаж өгнө үү гэв.  

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.******* нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэл нь тогтоогдсон. Учир нь Ч.******* нь эрхийн бичигт заагаагүй газраас мод бэлтгэсэн үйл баримт нь тогтоогдсон, сумын байгаль орчны байцаагч эрхийг бичгийн хугацааг сунгасан гэж тайлбарлаж байгаа боловч түүний өгсөн мэдүүлгээр энэ байдал нь гүйсгэгдсэн гэж үзэж байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон шүүхээс түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ч.*******д холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3.Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 09 дүгээр сад Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг “******* ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр УНК улсын “Hyundai Porter-2” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шинэс модыг бэлтгэсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...манай сумын иргэн Ч.******* нь түлээний мод бэлтгэхдээ хэмжээ хэтрүүлэн бэлтгэсэн гэж цагдаад шалгуулж байгаа талаар мэдсэн... гэх газар мод бэлтгэх зөвшөөрөл авч  зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахгүйгээр “******* ” гэх газраас мод бэлтгэсэн байсан.  Ер нь бол мод бэлтгэх эрхийн бичгийн сунгалт, газрыг өөрчлөлт хийхэд эрхийн бичгийн ард эрх бүхий этгээд тэмдэглэгээ хийгддэг... Амьдрал дээр хөдөө явж байхдаа эрхийн бичигт сунгалт хийх тохиолдол байдаг.... тухайн хүн нөхөн тэмдэглэгээг хийлгэх ёстой...” гэх мэдүүлэг,

Гэрч “... хадам ах .... Ч.*******гийн хамт “******* ” гэх газар түлээний мод бэлтгэсэн гоожингийн дагуу мод бэлтгэсэн... бид 4 машин мод бэлтгэсэн... байгаль хамгаалагч ирээд эрхийн бичиг шалгаад өөр газар бичиг олгосон байхад энд мод бэлтгэсэн байна гэсэн яриа гарч байсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч “...Алтангэрэл, ******* нарын хамтаар “******* ” гэх газраас мод бэлтгэсэн Бид 3 тус бүр 2 машин мод бэлтгэсэн. Хүн тус бүр 2 машин модны зөвшөөрөлтэй байсан...  Ч.******* эрхийн бичигтэй байсан... эрхийн бичгийн хугацаа газрыг нь хараагүй сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг,

 Гэрч ийн “...******* сумын байгаль хамгаалагч Ч.Төгсбаатар *******, ******* нарын өрх бүрт 8 м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон байсан... тухайн үед *******тэй таарахад мод бэлтгэх хугацаа нь өнгөрсөн эрхийн бичигтэй байсан...” гэсэн мэдүүлэг, Орхон бүсийн  сум дундын ойн ангийн 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 07 дугаартай “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай” шинжээчийн Иргэн Ч.******* нь ойгоос түлээний зориулалтай “шинэс” төрлийн хуурай мод бэлтгэсэн болно.  Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй түлээний зориулалтай  бэлтгэсэн  шинэс төрлийн хуурай модонд хэмжилт хийхэд 7.4 м3 мод бэлтгэсэн байна.  Хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 80.312 төгрөг байна. ... эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэсэн Ч.******* экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 594.309 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн дүгнэлт /хх-44/

Сэлэнгэ аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 10 сарын 06-ны өдрийн  01-29-02/279 дугаартай  “Хохирлын үнэлгээ тогтоох тухай” актаар ... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 594309х3=1.782.927 төгрөг болов.  ..Ч.******* нь  ойн санд учруулсан экологи, эдийн засгийн  үнэлгээгээр нийт 1.782.927 төгрөгийн хохирол учруулсан байна.” гэсэн акт /хх-ийн 52, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

5.Шүүгдэгч Ч.*******гийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, түлшний зориулалтаар мод бэлтгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6.Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг ач холбогдолтой хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй шинжээчийн хоёр дүгнэлтээс нэгийг нь сонгох болсон үндэслэл заагаагүй гэж давж заалдах гомдол гаргасан байна.

8.Хэрэгт шүүгдэгч Ч.*******гийн зохих зөвшөөрөлгүй ойгоос хуурай  мод бэлтгэсэн хохирлын үнэлгээг тогтооход тусгай мэдлэг бүхий шинжээчээр  тогтоолгох зорилгоор  Орхон бүсийн  сум дундын ойн ангийг, мөн хэргийн оролцогч нарын хүсэлтээр  Хараагийн бүсийн сум дундын ойн ангийг тус тус шинжээчээр тус тус томилж дүгнэлт гаргуулсан байна.  

Шинжээч нарын дүгнэлтээр шүүгдэгч Ч.*******гийн бэлтгэсэн гэх  хуурай шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээг гаргахдаа бэлтгэсэн гэх модны хэмжээг Орхон бүсийн  сум дундын ойн анги 7.4м3 гэж хохирлыг тооцсон бол Хараагийн бүсийн сум дундын ойн анги модны хэмжээг 16.5м3 гэж илт зөрүүтэйгээр тооцон гаргажээ.

Хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр ойгоос 2 портер мод бэлтгэсэн, 1 портер /машин/ т 4м3 мод ордог, ... Орхон бүсийн ойн анги дүгнэлт гаргахаар ирэхдээ манай аав *******гийн зөвшөөрөлтэй бэлтгэсэн модыг миний зөвшөөрөлгүй бэлтгэсэн модтой хамт нийлүүлж үнэлгээ гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг,  гэрч “ ..Алтангэрэл, ******* бид гурав тус тусдаа 2 портер мод бэлтгэсэн... бэлтгэсэн модоо нэг дор буулгасан...” гэх мэдүүлэг, гэрч Алтангэрэлийн “... хадам аав ******* болон Ч.*******гийнд нийт 4 портер мод бэлтгэж өвөлжөөндөө буулгасан...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Ч.******* нь бэлтгэсэн түлээний модоо өөрийн төрсөн эцэг болох *******гийнхтэй хамт нэг дор буулгасан үйл баримт тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан  Мод бэлтгэх эрхийн СБА 21-111761,  СБА 21-111758 дугаартай бичгүүдээр иргэн *******д 8м3, Ч.*******д мөн түлээний 8м3 мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байх ба мод бэлтгэх газрыг “ ” гэж зааж мод бэлтгэх хугацааг 2023 оны 08 сарын 01-03 хүртэл 2 хоног, мод тээвэрлэх хугацааг 2023 оны 08 сарын 02-ноос 04 хүртэл 2 хоногоор тогтоосон эрхийн бичгүүд хэрэгт авагджээ.

Эрхийн бичигт заасан хугацаанд  шүүгдэгч Ч.******* нь модоо бэлтгэж чадаагүй гэж тайлбарлаж байгаа боловч тус сумын байгаль орчны байцаагч ийн “эрхийн бичгийг сунгуулах тохиолдол байдаг... энэ талаар  Ч.******* хүсэлт гаргаагүй шалгалтаар явах үед нь эрхийн бичгийн нь хугацаа дууссан ...  мод бэлтгэж байсан” гэсэн мэдүүлгээр эрх бүхий этгээдээс олгосон эрхийн бичигт мод бэлтгэх хугацаанд модоо бэлтгэж амжаагүй тохиолдолд  хугацааг сунгуулах тухай хүсэлтээ иргэн гаргаж, эрхийн бичигт энэ талаар эрх бүхий этгээдээс тэмдэглэл хийгдснээр эрхийн бичиг хүчинтэй болдог.

Хэдийгээр шүүгдэгч Ч.*******д мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий этгээдээс түүнд олгосон боловч эрхийн бичигт заасан газраас өөр газарт мод бэлтгэсэн нь Эрүүгийн хуульд заасан ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.  

Харин шүүгдэгчийн эцэг ******* нь мод бэлтгэх эрхийн бичгийн хугацааг 1 сараар сунгуулж эрхийн бичигт зохих тэмдэглэгээг хийсэн байх тул түүний бэлтгэсэн модыг зохих зөвшөөрөлгүй гэж үзэхгүй.

 Шүүгдэгч Ч.******* нь өөрийн болон эцэг *******д олгосон хоёр эрхийн бичгээр нийт 4 портер буюу 16 м3 хуурай мод бэлтгэсэн, үүнээс 2 портер мод нь зохих зөвшөөрөлгүй буюу эрхийн бичигт заагдсан хугацаа өнгөрсөн үед  эрхийн бичигт зааснаас өөр газар бэлтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хараа бүсийн ойн анги шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа шүүгдэгч Ч.*******гийн нийт бэлтгэсэн гэх 4 портер модонд хэмжилт хийж дүгнэлт гаргасан байх ба энэхүү бэлтгэсэн модны 2 портер мод нь зохих зөвшөөрөлтэй талаар  дүгнэлтэндээ тусгаагүй  байна.

Орхон бүсийн сум дундын ойн анги нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа шүүгдэгчийн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модонд хэмжилт хийж хохирлыг тооцсон байх тул тус ойн ангийн 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 07 дугаартай  “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай”  дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцсэн гэж нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчийг 7.4 м3 мод бэлтгэсэн, 7.4м3  модны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 80.312 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн ойн санд учруулсан хохирлыг Сэлэнгэ аймгийн байгаль орчин аялал  жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 01-29-02/279 дугаартай “Хохирлын үнэлгээ тогтоох тухай” актаар 1.782.927 төгрөгөөр тогтоосныг  баримтлан  шүүгдэгчээс 1.782.927 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирол гаргуулах тухай 4 дэх заалтад, гэмт хэрэг үйлдэж олсон буюу хууль бусаар бэлтгэсэн 7.4 м3 модыг хурааж улсын орлого болгох тухай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,

1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолын

4 дэх заалтыг:  

“4.Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.5-д зааснаар шүүгдэгчээс экологи эдийн засагт учруулсан хохирол болох 1.782.927  төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.” гэж,

6 дахь заалтыг:

“6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 0347 УНК улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож улсын орлогод оруулах, эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 7.4 м3 модыг хураан авч улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Ч.******* түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг заримыг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ                            

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН