Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 314/ШШ2025/00492

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          

Хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн *************** сумын *** дугаар баг **** гэх газар оршин суух, *************** овгийн ***************гийн ***************ын хүсэлттэй,

 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.*************** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Д.*************** миний бие 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус аймгийн *************** сумын *************** баг мал маллаж, саальчнаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт энэ талаар бичигдсэн байгаа болно. Мөн Өвөрхангай аймгийн *************** сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолтоор нотлогдоно. Би 1974 оны 09 дүгээр сарын 22-нд төрсөн бөгөөд одоо өндөр насны тэтгэврээ хуулийн дагуу тогтоолгох гэсэн боловч ажилласан жил маань хүрэхгүй хохирч байна. Учир нь архиваас 1991 оны 06 дугаар сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 01-н хүртэлх хугацааны ажилласан жилийг шүүлгэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү.”  гэв.

 

2. Хүсэлт гаргагч Д.*************** шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №09 дугаартай зөвлөмжийн хуудас,

            Өвөрхангай аймгийн *************** сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2/75 дугаартай “Тус багийн иргэн ***************гийн *************** нь 1991-1993 онд *************** багт мал маллаж байсан ба тус сумын архивт мал тооллогын А данс хадгалагдаж үлдээгүй бөгөөд Д.*************** нь малчин байсан нь үнэн болно.” гэсэн албан бичиг,

 

            Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаартай “Тус архивын хадгаламжийн санд Өвөрхангай аймгийн *************** сумын Цацрал нэгдлийн 1990, 1991, 1992 оны тогтоол, даргын тушаал, цалингийн баримтыг шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй тул ***************гийн ***************д лавлагаа, хуулбар олгох боломжгүй болно.” гэсэн албан бичиг,

 

          Өвөрхангай аймгийн *************** сумын Цацрал нэгдэл ***************ийн ***************, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 314/ШШ2025/00258 дугаартай “***************гийн ***************ыг хөдөлмөрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосон шийдвэр, Д.***************ын №009 дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн карт зэргийг бүрдүүлж өгсөн.

 

3. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээрӨвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.***************д холбогдох ХААТР-1 маягт, ***************, Г.*************** нарын гэрлэлтийн бүртгэл, Д.***************ын төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг гаргуулж авч хөдөлмөрийн дэвтэрт үзлэг хийсэн.

1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон ***************гийн *************** гэсэн хөдөлмөрийн дэвтэрт үзлэг хийсэн “Цэнхэр өнгийн, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр гэсэн хавтастай байна.

1 дүгээр хуудас: Өвөрхангай аймаг *************** сумын Цацрал нэгдэл Овог ***************, нэр *************** /нэр засвартай/, эмэгтэй, боловсрол бүрэн дунд, хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга Т.Ойдов, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж ягаан бэхээр бичиж, Өвөрхангай аймгийн *************** сумын Цацрал нэгдэл гэсэн дугуй хэлбэртэй тамга дарсан байна.

 

 2-3 дугаар хуудас. Эрхэлсэн ажил: Ажилд орсон гарсан он сар өдөр: 1991-06-01 ***************ын 2 дугаар хэсэгт саальчин, нэгдлийн даргын 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тушаал гэж ягаан бэхээр бичиж, Өвөрхангай аймгийн *************** сумын Цацрал нэгдэл гэсэн дугуй хэлбэртэй тамга дарсан байна

 

6 дугаар хуудсанд: 1991 он 1-12 сарын цалин, 7 дугаар хуудсанд 1992 он 1-12 сарын цалин, 8 дугаар хуудсанд 1993 он 1-9 сарын цалин бүтэн бичилттэй. Нэрийн данс нээх үеийн ажилласан жил 2 жил 9 сар, НД-ын байцаагч гэж гарын үсэг зурж 1995-10-30 гэж хөх өнгийн бэхээр бичиж нийгмийн даатгалын байцаагч гэсэн тамга дарагдсан. Гарын үсгийн тайлалгүй байна.” гэсэн тэмдэглэл,

 

           4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ***************, *************** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

                         Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Хүсэлт гаргагч Д.*************** нь шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг гаргажээ.

     2. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

     3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

            4. Хүсэлт гаргагч *************** овгийн ***************гийн *************** нь  Өвөрхангай аймгийн *************** сумын Цацрал нэгдэлд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбар,          Өвөрхангай аймгийн *************** сумын Цацрал нэгдэл ***************ийн ***************, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн *************** сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2/75 дугаартай албан бичиг, хөдөлмөрийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 314/ШШ2025/00258 дугаартай шийдвэр, гэрч ***************, *************** нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

           Иймд хүсэлт гаргагч *************** овгийн ***************гийн *************** нь  *************** сумын Цацрал нэгдэлд 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.***************аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *************** овгийн ***************гийн ***************ын  *************** сумын Цацрал нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.***************аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ