| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 181/2021/00889/И |
| Дугаар | 191/ШШ2025/04879 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/04879
| 2025 05 30 | 191/ШШ2025/04879 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Ц.Амармэнд, Д.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .. дүгээр хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрт 206,388,000 төгрөг, сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гүнирвэд, Л.Батжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Т.,
Иргэдийн төлөөлөгч Б.-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрт 206,388,000 төгрөг, сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нөхөр Ц., 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Миний нөхөр Ц. нь ******* ******* ******* ХХК-д тээврийн жолоочоор ажиллаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орж нас барсан. ******* ******* ******* ХХК-аас үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан нөхөн төлбөрийг авахаар хүсэхэд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21/09 дугаар албан бичгээр Танай нөхөр Ц. нь өөрийн буруутай үйлдлээс болж замын хажуугийн нүх рүү орон осолдож нас барсан. Энэ нь үйлдвэрлэлийн осол биш болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд танай гэр бүлд хуульд заасны дагуу нөхөн төлбөр тооцож олгох боломжгүй тул шүүхэд хандана уу гэсэн хариуг өгсөн. Гэвч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас ******* ******* ******* ХХК-д хандан Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1 дэх заалтыг баримталж Ц.ын уг осол нь үйлдвэрлэлийн осол мөн байна гэх дүгнэлт гаргасан байна. ******* ******* ******* ХХК нь өнөөдрийг хүртэл талийгаачийн нөхөн төлбөрийг өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж заасныг үндэслэн манай гэр бүлд хариуцагчаас нөхөн төлбөрийг гаргуулна. Г.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн 16/06/093/120 дугаар Үйлдвэрлэлийн ослын тухай талийгаач ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон тул үйлдвэрлэлийн осол мөн байна гэх дүгнэлтийг гаргасан. Мөн ******* ******* ******* ХХК-ийн зүгээс ажилд томилогдох үед хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамруулж шалгалт авч баталгаажуулаагүй, тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр тутмын зааварчилгаа танилцуулаагүй ажилд гаргасан талаар тайлбарладаг. Нөхрийгөө нас барснаас хойш манай гэр бүл сэтгэл санааны гүн хямралд орсон. Гэтэл хариуцагч талаас нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийг санаатайгаар бүрдүүлж нийгмийн даатгалын шимтгэлийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тушааж, ажилд томилох тушаал болон гэрээнд хөдөлмөрийн хөлсний хэмжээг тусгаагүй мөн талийгаачид цалин хөлс олгодог байсан дансаа бусдад шилжүүлэх зэрэг үйлдлүүд гаргаж талийгаачийн цалин хөлсийг тооцоолох боломжгүй болгох нөхцөлийг санаатайгаар бүрдүүлж байна. Үүнээс миний бие сэтгэл санааны хямралд орж, эрүүл мэнд минь муудаж хэд хэдэн удаа эмнэлгийн байгууллагад хандаж хэвтэн эмчлүүлсэн, үүнээс болж үр хүүхдүүдийн минь ч эсэн сэтгэл санааны хямралд ороод байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг үндэслэн сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.
2.Хариуцагч ******* ******* ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Т. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дугаар тушаалаар Ц.ыг тээврийн жолоочийн ажилд томилсон тушаал гарсан бөгөөд тушаалын [R1] 2 дугаар заалтаар түүний цалинг рэйсийн тоогоор /хийснээр/ тооцож олгохоор тохиролцсон. Ц. нь манай компанид ажилд томилогдоод 7 хонох гэж байсан бөгөөд компаниас түүнд цалин хөлс огт олгож эхлээгүй байсан юм. Гэтэл нэхэмжлэгч нь 36 сарын цалин гэж 206,388,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэг сард хэдэн төгрөгийн цалин авдаг болохыг ямар тооцооллоор, ямар нотлох баримтаар хэрхэн ийнхүү тооцсон нь ойлгомжгүй байна. Ц. нь 2020 оны 1-8 дугаар сард богд хурд транс ХХК-д ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн түүний эхнэр Г.*******ын Хаан банк дахь эзэмшлийн дансанд мөнгөн шилжүүлэг хийсэн гэх данс нь ******* ******* ******* ХХК болон захирал биш болох нь тэдгээрийн Хаан банк дахь эзэмшлийн дансны тодорхойлолтоор тогтоогддог. Өөрөөр хэлбэл, ******* ******* ******* ХХК-ийн зүгээс Ц.д цалин хөлс олгож байгаагүй. ******* Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан. Тус компани нь Ц.тай 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний 1.6-д зааснаар /хийснээр/ цалинг тооцож олгохоор талууд тохиролцсон ба 2.3-д Ажил олгогч ажилтанд гэрээний 1.6-д заасны дагуу нэг рэйс тутамд тухайн зах зээлийн ханшаар тооцож цалин хөлс олгоно гэж заасан байсан. Ц. нь ажилд орсны дараа 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Гашуун сухайт хилийн боомтоор гарах хаалганы орчим өмнөө явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх зорилгоор урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас замын хажуугийн нүх рүү орон осолдож нас барсан бөгөөд энэ нь түүний буруутай үйл ажиллагаанаас болсон нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд түүний ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлбөрийг тооцож олгох боломжгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,5000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг баримтлан өөрийн болон хоёр хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ******* Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын 3 дугаар бүлгийн 3.3-т зааснаар хохирогч нас барсан бол нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж тооцож одоогийн мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 550,000х150 =82,500,000 төгрөг нэхэмжилжээ. Энэхүү тооцоолол нь үндэслэлгүй бөгөөд дээрх Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын 1 дүгээр зүйлд Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ гэж заасан бөгөөд талийгаач Ц. нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч биш, тэрээр Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс амь насаа алдсан болох нь тогтоогдсон байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам баталсан бөгөөд уг журмын 1.1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хуний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдөнө гэжээ. Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн эмгэг зэргийг дээрх аргачлалын 3.2-т зааснаар Шинжилгээний байгууллагаар тогтоосон байх учиртай. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5-д заасан зохицуулалт нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэгдсэн хэсэг бөгөөд 511.4, 511.5 дахь хэсгийн зохицуулалт нь зөвхөн Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээтэй холбоотой зохицуулалт бөгөөд харин 511.3 дахь хэсгийн зохицуулалт нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ, Иргэний хуулийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан. Эндээс үзэхэд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд л мөнгөн хэлбэрээр арилгахаар хууль тогтоогчоос хуульчилж өгсөн байна.Талийгаач Ц.ын үйлдэл болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд гэм хор учруулсан шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа бөгөөд гэм хор учруулсан этгээд нь ******* ******* ******* ХХК биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3.Иргэдийн төлөөлөгч Б.-очир шүүх хуралдаанд Хүний амь нас хохирсон тул мөнгийг төлөх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/03482 дугаар шийдвэр, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16/06/093/120 дугаар Үйлдвэрийн ослын тухай дүгнэлт, ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, ******* ******* ******* ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хариу мэдэгдэл, ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дугаар Ц.ыг ажилд томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдэгдэх хуудас, осолдсон тээврийн хэрэгслийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2-5а/07 дугаар тодорхойлолт, түүний хавсралт бүхий лавлагаа хариу, ******* банкны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн валютын ханш, иргэн Г.*******ын Хаан банк дахь эзэмшлийн дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ******* ******* ХХК-иас Г.*******ад шилжүүлж байсан гэх цалингийн хураангуй хүснэгт, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/5142 дугаар Тэтгэмж олгуулах тухай албан бичиг, 2008 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д., 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Д. нарын Төрсний гэрчилгээ, эрүүл бойжиж буй талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, Ц.ын нас барсны гэрчилгээ, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 5-, 45-, 1-164/ зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагчаас нотлох баримтаар ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээ, компанийн дүрэм, ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дугаар Ц.ыг ажилд томилох тухай тушаал, мөн өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар, тус ХХК-ийн эзэмшлийн - улсын дугаартай, Nord benz загварын тээврийн хэрэгслийн хот хоорондын болон хотын доторх ачаа тээврийн замын хуудас, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдэгдэх хуудас, иргэн Г.*******аас ******* ******* ******* ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бичгээ гаргасан хүсэлт, ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/81 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, түүний эх хувь, ******* ******* ******* ХХК болон захирал нарын Хаан банк дахь эзэмшлийн дансны тодорхойлолт, ******* ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 8, 9 дүгээр саруудын тайлан, тус ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтыг программаас хэвлэсэн хувилбар /хх-ийн 31-40, 166-178/ зэргийг гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Зам, тээврийн хөгжлийн яамнаас ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/5142 дугаар Тэтгэмж олгуулах тухай албан бичиг /хх-ийн 97-98/ зэргийг,
Хариуцагч талын хүсэлтээр Арилжааны банк, Голомт банк, Хаан банк, Чингис хаан банк, Ариг банк, Төрийн банк, Богд банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Тээвэр хөгжлийн банк, Капитрон банкуудад Ц. нь данс эзэмшдэг талаарх лавлагаа, түүний эзэмшлийн дансны 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга, мөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн богд сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа, тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-95, 98-109, 112-117/ зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 70,162,992 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 2,725,008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрт 206,388,000 төгрөг, сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг нийт 288,888,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ******* ******* ******* ХХК нь миний нөхөр Ц.ыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тээврийн жолоочоор авч ажиллуулж байсан бөгөөд Ц. нь тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ буюу ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолдож нас барсан тул ажилтны 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 206,388,000 төгрөгийг гаргуулахаар ар гэрийн зүгээс шаардсан. Нөхрийгөө нас барснаас хойш манай гэр бүл сэтгэл санааны гүн хямралд орсон. Гэтэл хариуцагч талаас нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийг санаатайгаар бүрдүүлсэн. Сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөгийг Иргэний Хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхтэй гэж тайлбарлав.
6.Хариуцагч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Жолооч Ц. нь Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл осолдож, улмаар өөрөө нас барсан явдал нь үйлдвэрлэлийн осол биш тул түүний ар гэрт нөхөн төлбөр олгох үндэслэлгүй, нөхөн төлбөрт шаардсан 206,388,000 төгрөгийг ямар тооцооллоор гаргасан нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсгийн зохицуулалт нь зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээтэй холбоотой зохицуулалт байна. Талийгаач Ц.ын үйлдэл болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд гэм хор учруулсан шалтгаант холбоо тогтоогдохгүй бөгөөд гэм хор учруулсан этгээд нь ******* ******* ******* ХХК биш гэж маргасан.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/03482 дугаар шийдвэр, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16/06/093/120 дугаар Үйлдвэрийн ослын тухай дүгнэлт, ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, ******* ******* ******* ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хариу мэдэгдэл, ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дугаар Ц.ыг ажилд томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдэгдэх хуудас, осолдсон тээврийн хэрэгслийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2-5а/07 дугаар тодорхойлолт, түүний хавсралт бүхий лавлагаа хариу, Хаан банк дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ******* ******* ХХК-ийн цалингийн хураангуй хүснэгт, Хөдөлмөрийн гэрээний хуулбар, тус ХХК-ийн эзэмшлийн - улсын дугаартай, Nord benz загварын тээврийн хэрэгслийн хот хоорондын болон хотын доторх ачаа тээврийн замын хуудас, Өмнөговь аймгийн богд сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа, тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.Хариуцагч ******* ******* ******* ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тээврийн жолоочоор томилогдон ажиллаж байсан талийгаач Ц. нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цагийн үед тус ХХК-ийн эзэмшлийн - улсын дугаартай, Nord benz маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа, Өмнөговь аймгийн богд сум, Гашуун сухайт хилийн боомтын шалган нэвтрүүлэх хаалганы хажуу нүх рүү осолдож нас барсан болох нь ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дүгээр тушаал, мөн өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, тус компанийн эзэмшлийн - улсын дугаартай, Nord benz загварын тээврийн хэрэгслийн хот хоорондын болон хотын доторх ачаа тээврийн замын хуудас, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16/06/093/120 дугаартай Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлт, ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдэгдэх хуудас, осолдсон тээврийн хэрэгслийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймгийн богд сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн магадлагааны хуулбар, тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт, талийгаач Ц.ын нас барсны гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7-8, 35-39, 105-108, 113-117, 162 тал/,
9.Шүүх талийгаач Ц.ын нас барсан шалтгааныг ******* Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-т ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амь насаа алдсан бол акт тогтооно гэж заасан зохицуулалтад хамаарч байгаа үндэслэлээр үйлдвэрлэлийн осол байсан гэж дүгнэсэн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16/06/093/120 дугаартай дүгнэлт хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч нь уг дүгнэлтийг эс зөвшөөрч, хуульд заасан хугацааны дотор эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй байх тул Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийг хариуцагч талын одоо гаргаж буй тайлбараар үгүйсгэх, эсхүл дүгнэлтийг үндэслэлтэй байсан эсэхийг одоо шинжээч томилох замаар шалган тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй тул талийгаач Ц. нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас амь насаа алдсан үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй.
10.Талуудын маргаантай энэ харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн холбогдох зохицуулалт хамаарна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсэгт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан тул хариуцагч ******* ******* ******* ХХК-д нөхөн төлбөр олгох үүрэг үүссэн гэж үзнэ.
11.Нэхэмжлэгч Г.*******ын хувьд талийгаач Ц.тай хамтын амьдралтай байсан, мөн талийгаачийн төрсөн хүүхдүүд болох 2008 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ын , 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн ын нарын төрсөн эх мөн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/03482 дугаар шийдвэр, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр талийгаачтай нэг ам бүлд хамтран амьдарч байсан, талийгаачийн насанд хүрээгүй төрсөн хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч болохынхоо хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан ар гэр гэх ойлголтод хамаарч, нөхөн төлбөрийг шаардах эрхтэй этгээд байна. /хх-ийн 5-6, 1, 159/
12.Талууд ******* ******* ******* ХХК болон талийгаач Ц. нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн эсэх, талийгаач нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа осолдож нас барсан эсэх, талийгаачийн хамтран амьдрагч Г.******* нь нөхөн төлбөрийг шаардах эрхтэй эсэх асуудлаар хариуцагч маргаагүй.
13.Харин ******* ******* ******* ХХК-иас талийгаач Ц.д цалин хөлс олгож байсан эсэх, талийгаач Ц.ын ар гэрт нөхөн төлбөр олгох үндэслэлтэй эсэх болон нөхөн төлбөрийн хэмжээ, тооцооллын талаар, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсгийн зохицуулалт нь зөвхөн Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээтэй холбоотой зохицуулалт байна. Талийгаач Ц.ын үйлдэл болон ******* си таймс ХХК-ийн хооронд гэм хор учруулсан шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж маргаж мэтгэлцсэн.
14.******* ******* ******* ХХК нь Ц.тай 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.6-д цалин хөлс олгох хэлбэрийг хийснээр тооцохоор, 2.3-д энэхүү гэрээний 1.6-д заасны дагуу нэг рэйс тутамд тухайн зах зээлийн ханшаар тооцож цалин хөлс олгохоор тус тус заасан байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасанд нийцжээ.
15.Жолооч Ц. нь ******* ******* ******* ХХК-тай ийнхүү хөдөлмөрийн харилцаа үүсгэснээс хойш нас барах хүртэлх хугацаанд Гашуунсухайт хилийн боомтоор 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гарч, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орсон буюу 1 удаа /рэйс хийж/ ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2-5а/07 дугаар тодорхойлолт, түүний хавсралт бүхий лавлагааны хариу /хх-ийн 16-17/ зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбараар тогтоогдсон.
16.Талийгаач Ц. нь цалин хөлс тооцож олгох хугацаа болоогүй байхад үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан үйл баримт нь дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, үүнд талууд маргах үндэс болсон байх боловч хариуцагч компанийг Хөдөлмөрийн тухай хуулийн 60, 61, 97 дугаар зүйлүүдэд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
17.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гүнирвэд, Л.Батжаргал нар нь нөхөн төлбөрт шаардсан 206,388,000 төгрөгийн тооцооллоо Ц. нь ******* ******* ******* ХХК-д ажиллахдаа тус компанийн эзэмшлийн - улсын дугаартай тээврийн хэрэгслээр /хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө 8 удаа, байгуулсны дараа 1 удаа/ нийт 9 удаа хилээр орж, гарч /рэйс хийж/ байсан. Нөхөн төлбөрийн тооцооллыг гаргахдаа ******* ******* ******* ХХК-ийн захирал гийн Хаан банк дахь эзэмшлийн данснаас талийгаачийн эхнэр Г.*******ын Хаан банк дахь эзэмшлийн данс руу олгосон цалингийн дунджаар 1 /нэг/ сарын дундаж цалинг 5,733,000 төгрөгөөр тооцсон хэмээн тайлбарлав.
.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Г.*******ын Хаан банкны тоот дансанд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гүйлгээний утга нь гэж, 768,1 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гүйлгээний утга нь гэж, 943,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гүйлгээний утга нь гэж, 160,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын -ны өдөр гүйлгээний утга нь гэж, 120,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гүйлгээний утга нь гэж, 205,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гүйлгээний утга нь гэж, 830,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гүйлгээний утга нь гэж, 2,164,80000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гүйлгээний утга нь гэж, 6,000 төгрөг нийт 5,846,9 төгрөг шилжүүлсэн байх ба нэхэмжлэгчийн Хаан банк дахь тоот дансанд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд хийгдсэн 8 удаагийн орлогын гүйлгээний утгад гэж талийгаачийн ажил үүргээ гүйцэтгэж байсан тээврийн хэрэгслийн дугаарыг тусгасан байна. /хх-ийн 45- тал/
19.Иймд ажилтан Ц.ын сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг /2022 оны 7,8,9 / сард 5,090,945 төгрөгийг 3 сард хувааж, сард 1,948,972 төгрөг гэж тооцох бүрэн үндэслэлтэй бөгөөд энэ үүднээсээ түүний ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтад зааснаар олгох нөхөн төлбөрийн хэмжээг сард 1,948,972 төгрөг, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээ /1,948,972х36 =70,162,992/-ний буюу 70,162,992 төгрөгөөр тогтоох нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцнэ гэж үзлээ.
20.Хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нөхөн төлбөрт 70,162,992 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 136,225,008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол гаргуулах шаардлагын тухайд:
21.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нөхрийгөө нас барснаас хойш манай гэр бүл сэтгэл санааны гүн хямралд орсон тул сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөгийг Иргэний Хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхтэй гэж тайлбарлав.
22.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь жолооч Ц. Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл нь осолдож, улмаар өөрөө нас барсан үйлдэл нь ******* ******* ******* ХХК-ийн хооронд гэм хор учруулсан шалтгаант холбоо тогтоогдохгүй бөгөөд гэм хор учруулсан этгээд нь ******* ******* ******* ХХК биш гэж маргасан.
23.Ажилтан Ц. нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Гашуун сухайт хилийн боомтоор гарах хаалганы орчим өмнөө явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх зорилгоор урсгал сөрж, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас замын хажуугийн нүх рүү орон осолдож нас барсан үйл баримт тогтоогдсон байна.
24.Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл, сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой дээрх хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд тусгайлан заагаагүй тул тухайн өөрчлөлтийг дагаж мөрдөх 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэнэ.
25.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгах талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилсөн.
26.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ******* ******* ХХК-иас сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
27.Иргэдийн төлөөлөгч Б.-очир нь шүүх хуралдаанд Хүний амь нас хохирсон тул мөнгийг төлөх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, хариуцагч талуудыг зохих хэмжээний буруутай гэж дүгнэсэн байгааг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж үзлээ.
28.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 233,550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ******* ******* ХХК-иас сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 70,162,992 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 136,225,008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 508,765 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
Д.БАТХУЯГ