Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/66

 

                                       *******од  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай     

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин лж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн Т.Учрал хөтөлж,

Прокурор ******* /цахим/

Яллагдагч ******* /цахим/

Яллагдагчийн өмгөөлөгч ******* /цахим/ нарыг оролцуулан, 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа лж, шийдвэрлэн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/55 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, ********** индекстэй, 4 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын *-ны өдөр ******** аймгийн ******суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******************** мэргэжилтэн, ******* аймгийн ******* сумын *********** тушаалтай, ам бүл**, эхнэр, * хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум ***-р баг ********* байр, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*************/,

Яллагдагч ******* нь ******* аймгийн ******* сумын ****ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин, ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" 05 дугаар тогтоолоор сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлүүлэхээр заасан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай” А/181 дугаар захирамж гаргаж, ******* аймгийн ******* сумын Дөмбөн 4 дүгээр баг “Дархан АЗЗА” ТӨХК-ийн зүүн талд залгаа байршилтай 2 хэсэг, нийт 2800 м.кв газрыг иргэн Д.Ганболдод, ******* аймгийн ******* сумын Дөмбөн 4 дүгээр баг 16 дугаар байрны зүүн талд байршилтай 360 м.кв газрыг М.Уртнасанд тус тус үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, давуу байдал бий болгосон, мөн ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 05 дугаар тогтоол болон хавсралтаар Дөмбөн 4 дүгээр баг, Журмын хашаанаас зүүн хойд талд оайршилтай 4200 м.кв газрыг хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад, даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” А/86 дугаар захирамжаар тухайн газрын хэмжээг 15,000 м.кв болгон нэмэгдүүлэн, дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, улмаар өөрийн эхнэр үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг “********” ХХК-ийг төлөөлүүлж даргын жолоочоор ажилладаг өөрийн садангийн хүн болох дуудлага худалдаанд оролцуулж, 7,200,000 төгрөгөөр  худалдаж авахаар ялалт байгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Газар ззэмшүүлэх тухай А/181 дугаар захирамжаар 14,986 мкв газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар 30 жилийн хугацаатай “Эмээлт Уул” ХХК-д эзэмшүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******од холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

Хэрэг прокурорт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор ******* 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №01 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:  

Шүүгчийн захирамжийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

-******* сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл хэлэлцсэн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дүгээр хуралдааны тэмдэглэл /1-р хавтасны 146-156х/

-******* аймгийн ******* сумын даргын Тамгын газраас гаргуулан авсан “****” ХХК-ийн эзэмшиж буй ******* аймгийн ******* сумын **** **р баг, Журмын хашааны зүүн хойд талд байрлах 14986 м.кв талбай бүхий газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 82-83-р тал/

-******* сумын *******ын 2022.05.11-ний өдрийн А/86 дугаартай “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” засаг даргын захирамж, хавсралт /дуудлага худалдаанд орох 14 нэгж талбарын жагсаалт, газар эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнэ/1-р.х 100-101 х/

-******* аймгийн ******* сумын даргын тамгын газрын Иргэний танхимд 2022.06.27-ны өдрийн 14:00 цагаас газрын дуудлага худалдаа зохион байгуулагдах гэж байна” гэсэн зар /1-р хавтасны 102-р тал/

- 2022.06.24-нд гаргасан дуудлага худалдаанд оролцох хүсэлт, газрын дэнчин төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р.х 97-99х/

-“*******” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан, “Энхцэцэг” гэж гарын үсэг зурагдсан, дуудлага худалдаанд оролцох хүсэлт /1-р хавтасны 91-92-р тал/

-“” ХХК-иас дуудлага худалдаанд оролцох төлбөр 720,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлсөн төрийн банкны мөнгөн шилжүүлэг, /1-р хавтасны 93-р тал/

-“” ХХК хуулийн этгээдийн лавлагаа /2-р.х 94х/

-2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийн дуудлага худалдааны тэмдэглэл /1-р хавтасны 103-107-р тал/

-******* сумын газрын даамал , ялагчийг төлөөлж “Эмээлт Уул” ХХК-ийн захирал Э.Энхцэцэгтэй 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан № 10/2022 дугаар “Газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ” /1-р хавтасны 94-р тал/

-******* сумын засаг *******ын 2022.09.07-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А/181 дугаартай захирамж, хавсралт /1-р хавтас 163-164-р хуудас/,

- “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болсон дуудлага худалдаагаар нийт 22 байршлаас 12 байршил дээр нь дуудлага худалдааны мөнгөө төлсөн хүмүүсийн газрыг олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ дотор ******* засаг даргын эхнэрийн “Эмээлт Уул” ХХК хүртэл фермерийн зориулалтаар 14986 м.кв газрыг эзэмшихээр болсон байгаа. Тэр дуудлага худалдаанд нь өөрийнх нь жолооч гэж залуу орж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 44-45-р хуудас/, “...”Эмээлт Уул” ХХК-ийн авсан фермерийн газрын байршил дээр даргын жолооч гэдэг залуу байсан ...Тухайн байршил дээр нь дэнчингээ төлсөн хүмүүсийг л оруулаад байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 60-р хуудас/,

-гэрч “...22 дахь газар дээр “” ХХК болон иргэн Сугармаа нар өрсөлдөж, 7,700,000 төгрөгөөр “” ХХК ялагч болсон байна......Би ******* даргын эхнэрийг зүс мэднэ гэхдээ өдөр дуудлага худалдаанд оролцоогүй, “Эмээлт Уул” ХХК-ийг төлөөлж... *******ын жолооч нь М. гэж хүн байдаг тэр өдрийн дуудлага худалдааны 2 байршил дээр оролцсон” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 47-48-р тал/

-гэрч ийн “...Журмын хашааны зүүн хойд талд байрлах 1,5 га газрын фермерийн зориулалтаар олгохоор дуудлага худалдаанд оруулсан энэ газар дээр “Эмээлт Уул” ХХК-ийг төлөөлж нэг хүн орсон ба нэг хүн орсон нь *******ын жолооч гэж хүн орсон. Тэгээд “Эмээл Уул” ХХК-ийг төлөөлж орсон хүн өсгөх журмаар нэг үнэ өсгөөд авсан нөгөө оролцогч үнэ өсгөөгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 51-52-р тал/,

-гэрч М.ын “...Би тухайн дуудлага худалдаанд “Эмээлт Уул” ХХК-ийг төлөөлж оролцсон юм. “Эмээлт Уул” ХХК-ийн захирлаар ******* даргын эхнэр Э.Энхцэцэг гэж хүн байдаг тэр үед жирэмсэн байсан тэгээд оролцох боломжгүй болоод намайг оролцчих гээд надад хэлээд би тухайн дуудлага худалдаанд орж, 7,700,000 төгрөгөөр дуудаж, ялагч болсон юм. Тэгээд энэ газрыг хугацаандаа амжаад л авсан юм “Эмээлт Уул” ХХК-ийн үхрийн фермийн зориулалттай газрын дуудлага худалдаанд надаас өөр нэг орсон ...хэн ...гэдгийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 77-р тал/ зэрэг нотлох баримтаас үзэхэд газрын дуудлага худалдаа хэрхэн явагдсаныг бүрэн шалгасан байна.

Түүнчлэн гэрч , , М., , ,  нараас Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар асууж тодруулсан, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заасан “...газрын дуудлага худалдаа нь хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх, тухайн дуудлага худалдаанд хэдэн хүн оролцсон, ямар үнэ өгсөн зэрэг явцын талаар” хангалттай шалгагдаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар *******од холбогдох хэргийг анхан шатны журмаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлүүлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжтой байна.

Иймд тус аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/55 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Яллагдагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.. нь процессын хувьд алдаатай шийдвэр гаргасан бол Нэгжийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 болон Газрын тухай хуулиар захирамж хүчингүй болгох бүрэн хэмжээний эрх нь байж байдаг. Хэт нэг талыг барьж дүгнээд байна гэдэг үндэслэлээр прокурорт буцааж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэж өгнө үү. Тэр үед миний бие нэмэлт тайлбаруудыг өгөх байх гэж бодож байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Эсэргүүцлийг бидний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний хувьд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Шүүх бүрэлдэхүүнээс хүсэх зүйл нь анхан шатны шүүх дээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн. Өмгөөлөгчийн хүсэлтэд 5-6 заалттай хүсэлт гаргасан байдаг. Шүүхээс нэг заалтыг хангаж шийдвэрлэсэн. Бусад хүсэлтийн агуулгыг харж хэргийг хянаж өгнө үү гэж хүсэж байна. Бидний хувьд тухайн хэргийн хүрээнд хийгдэж байгаа ажиллагаа дутуу хийгдсэн байна.

... Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. Шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байгаа зүйл нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд дурдагдсан ажиллагаануудыг хийлгэх хүсэлт байгаа. Үүнийг хянаж шийдвэр гаргаж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

******* аймгийн ******* сум дахь Прокурорын газраас *******од  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч *******од холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 52 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5.Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/55 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/55 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                          

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ