| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/02037/И |
| Дугаар | 312/ШШ2025/01407 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2025/01407
2025 08 07 312/ШШ2025/01407
Зохигчийн эвлэрэлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 950,702.80 төгрөг, зээлийн хүү 25,148.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,029.71 төгрөг, нийт 980,881.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ч.******* нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 1,899,900 /Нэг сая найман зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн зээлийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Ч.******* нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 10 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлборт зөрчил үүсгэсэн. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг толж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Ч.******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн үндсэн зээл 950,702.80 төгрөг, зээлийн хүү 25,148.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,029.71 төгрөг, нийт 980,881.07 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.******* нь ******* ХХК-иас нэхэмжилсэн 980,881.07 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2025 оны 07 сарын сүүлээр төлж барагдуулсан. Үлдэгдэл 480,881.07 төгрөгийг 2025.08.15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Чулууны *******од холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг төлж, 480,881.07 төгрөгийг үлдэгдэлтэй байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ч.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 950,702.80 төгрөг, зээлийн хүү 25,148.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,029.71 төгрөг, нийт 980,881.07 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 950,702.80 төгрөг, зээлийн хүү 25,148.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,029.71 төгрөг, нийт 980,881.07 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 480,881.07 төгрөгийг 2025.08.15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,091 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,045.5 төгрөгийг, төрийн сангаас 14,045.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 950,702.80 төгрөг, зээлийн хүү 25,148.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,029.71 төгрөг, нийт 980,881.07 төгрөгийн шаардлагаас хариуцагч Ч.******* нь 500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 480,881.07 төгрөгийг 2025 оны 08 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,091 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******оос 14,045.5 төгрөгийг, төрийн сангаас 14,045.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ