| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0355/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 20.7.3.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 33
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.******* ,
Улсын яллагч О.Доржмаа,
Иргэдийн төлөөлөгч Г.Булган,
Шүүгдэгч******* ын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* гийн өмгөөлөгч О.Нандинцэцэг,
Шүүгдэгч******* , ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718000220110 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ******* ******* /РД: *******/, 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 1 дүгээр хэсэг *******тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол улсын иргэн, ******* ******* /РД: *******/, 1994 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 1 дүгээр хэсэг ******* тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 29-нд 10 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2017 оны 05 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 3-4 удаа хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн
Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сараас эхлэн хориглосон сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр байнга тогтвортой хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* нь 2017 оны 05 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 3-4 удаа хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сараас эхлэн хориглосон сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр байнга тогтвортой хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч******* ын өгсөн: 2017 оны 4 сарын үед ******* ахтай танилцсан. Бид хоёр хамт 3 удаа өвс татаж байсан. Эзэнгүй айлын хашаанд ургадаг гэж ******* зааж өгсөн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* гийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сард Дарханы DBS телевизийн мэдээгээр ийм ургамал устгалаа гэж ярьж байхыг харсан. Тэгээд телевизээр гарч байсан шиг 5 салаа ургамал байхаар нь татаж үзсэн. ******* тай хамт 3 удаа л татсан. Баталионд эзгүй хашаанд ургадаг юм. Түүгээд тэр хашаанд байдаг нохойны үүрэн дээр тавьчихдаг юм. 2 хоногийн дараа хатчихаар нь цаасанд ороогоод татдаг гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Насанд хүрээгүй гэрч ******* ын өгсөн: 2017 оны 09 сард ******* бид 2 ******* ахтай Мангиртын Мон-Ундрам дэлгүүрийн гадна уулзахад ******* , ******* 2 хоорондоо шивнэж яриад ******* нь нимгэн тунгалаг өнгө бүхий хүнсний гялгар ууттай ургамал шиг зүйлийг ******* д өгсөн. ******* ах тэрнээс нь сонингийн цаасанд ороогоод татсан. ******* ахын татсан зүйлээс тамхины үнэр биш сонин өмхий үнэр үнэртэж байсан. Тэр хоёроос татаж байгаа зүйл нь юу вэ гэж асуухад ******* “хар тамхины ургамал, хаа сайгүй хогийн ургамал шиг ургадаг” гэж хэлсэн. ******* “хар тамхины ургамал юм. Батлион явах замд, уулан дээр гээд энд тэндгүй ургадаг, газраас тасдаад тэнд нь хатаагаад тавьчихдаг. Хатахаар нь очиж аваад нунтаглаад ороогоод татдаг юм” гэж хариулсан. ******* ах тэр зүйлээ байнга л сонинд ороогоод татдаг. Татахаараа толгой эргээд дотор муухайраад байна гэж хэлдэг байсан. ******* ыг нэг удаа ургамал татаж байхыг харсан. ******* ахтай гудамжинд таарах, уулзах болгонд ургамлаа гялгар уутанд нунтаглаад хийчихсэн гаргаж ирээд сонингийн цаасанд ороогоод татаад явж байхыг харсан. Миний ажигласнаар ******* ах л ******* ыг дээрэлхээд тухайн ургамлаа авчруулж өөрөө татаад байдаг бололтой байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/
Насанд хүрээгүй гэрч ******* ы өгсөн: 2017 оны 06 дугаар сард би сагс тоглохоор явж байхад ******* ах намайг дуудаад хаашаа явж байгаа юм гэж асуусан. Тэгж асууж байхдаа халааснаасаа нимгэн гялгар ууттай нунтагласан ургамал гаргаж ирээд сонингийн цаасанд ороогоод татсан. Мөн 2017 оны 07 дугаар сард ******* , ******* хоёртой Од цогцолбор сургуулийн орчимд таарсан. Цаанаас ******* бас ирж яваа харагдсан. ******* ийг ******* , ******* 2 дуудаад бид дөрвүүлээ юм яриад зогсож байтал ******* ах бид гуравт юм харуулъя гээд дагуулж явсан. Од цогцолбор сургуулийн урд гудамжаар явж байгаад цэнхэр өнгийн эзэнгүй хашаа руу ******* заагаад “энэ хашаанд хар тамхины ургамал ургадаг. Ах нь эндээс хар тамхины ургамал түүгээд нохойны үүр дээр нь тавиад хатахаар нь татдаг” гэж хэлсэн. ******* , ******* нар хашаа руу орсон. ******* бид 2 хашааны гадна үлдээд тэр хоёрыг завсраар нь харсан. Тэгтэл хашаа доторх нохойны үүр дээр таслаад хатаагаад тавьсан ургамалууд байсан. ******* , ******* 2 хатсан ургамлаас уутанд хийсэн. ******* ыг ургамал татаж байхыг би хараагүй. Харин ******* г хар тамхины ургамал гэж хэлээд татаж байхыг 2-3 удаа харсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
Гэрч Б.******* ий өгсөн: ******* архи уусан үедээ “Баярын мэдээ” сүмийн хашаанд сагс тоглож байгаа хүүхдүүдийг байнга дээрэлхдэг. Сагс тоглож байхад орой бүр ******* ирээд хар тамхины ургамал ороочихсон татаад явж байдаг. Эхэндээ би мэддэггүй байсан. Тэгсэн ******* ******* г хар тамхи татдаг гэж хэлэхээр нь би мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7049 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. ******* гэж хаяглаж ирүүлсэн шээсэнд Тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай коненцийн жагсаалтад хамаарна. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох техникийн боломжгүй байна. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Дархан Цагдаагийн газар 1718000022 эд мөрийн баримт гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай коненцийн жагсаалтад хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38, 39/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн схем зураг /хх-ийн 11-14/, яллагдагч******* ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-54/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч******* ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийн, шүүгдэгч ******* гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр байнга тогтвортой хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг байнга бэлтгэж, хадгалж, хэрэглээгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч ******* , ******* , Б.******* нарын ...******* байнга хар тамхины ургамал ороочихсон татаад явж байдаг байсан... гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* , ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 29-нд 10 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******* гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн ба түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 60 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий 790 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* ******* г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр байнга тогтвортой хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч******* , ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч ******* г 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* гийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар******* т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар******* нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалүй болохыг дурдсугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий 790 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ