Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/67

 

 

                           М.*******, З.******* нарт холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай          

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Э.Улаанаа /цахим/

Хохирогч Б.*******, В.*******

Хохирогчийн өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа, Э.Намжилцэрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр, П.Буманзаяа нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шийдвэрлэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор М.*******, З.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1****************** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******н *******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд ********************* суманд төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *********************мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын **** * дугаар багт оршин суух хаягтай /РД:***********/,

******* овогт ийн *******, Монгол Улсын иргэн, ******* оны ** дүгээр сарын ****-нд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл эхнэр * хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын ****** дугаар багт оршин суух хаягтай /РД:***********/,Шүүгдэгч М.******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын ***** дугаар багийн нутаг “Өвөр сүүж” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ З.*******тай бүлэглэн тухайн “Өвөр сүүж” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч З.******* нь 2023 оны

дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг “Өвөр сүүж” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн В. зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ М.*******тай бүлэглэн тухайн “Өвөр сүүж” гэх газарт зусаж байсан ойр орчны айл өрхийн гишүүд болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: М.*******, З.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

******* овогт *******н *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, З.*******тай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

******* овогт ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, нийтийн хэв журмыг М.*******тай бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 02 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч      М.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэр, мөн “************* ” ХХК-д ирж, очих маршрутаар тогтоож,

Шүүгдэгч      З.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Сант сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг  хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.*******, З.******* нарт мэдэгдэн,

Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан байдал нотлогдохгүй байх тул алтан гинж буюу 13.250.000 төгрөг нэхэмжилсэн хохирогч Б.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй, хэрэгт ирсэн дүрс бичлэгийн СД-1 ширхгийг хэрэгт хавсаргаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******, З.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ....шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдолдоо:

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Кавалын Манлай би М.*******, З.******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийн хохирогч Б.*******, В.******* нарын эрх ашгийг хамгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 3 сарын 25-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас эрүүгийн ******* тоот хэрэгт шүүгдэгч М.*******, З.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Тус шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтаар М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулсныг 5 дахь заалтаар нэмж нэгтгэн 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.

Мөн ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтаар З.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулсныг 6 дахь заалтаар нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.

Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх байдаг. Шүүхээс М.*******, З.******* нарт Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Учир нь шүүгдэгч М.******* нь хэдийгээр хохирлоос 1,783,000 төгрөг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх хэдий ч өмнө Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 12 сарын 3-ний өдрийн 186 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 13-ний өдрийн 238 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгуулж тус тус шийтгэгдсэн байна.

Шүүгдэгч М.******* нь бусдын биед гэмтэл учруулах, танхайрах гэмт хэргүүдэд урьд ял шийтгүүлж байсан байх ба шүүхээс түүнд нийгэмших боломжийг өмнө нь удаа дараа олгож байсан байна. Гэвч шүүгдэгч М.******* нь нийгэмшээгүй байх ба энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлджээ. Тиймээс түүнд ялын үндсэн зорилго болох цээрлүүлэх зорилгын хүрээнд хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ний 86/а дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч нарын биеийн байцаалт хэсэгт М.*******ын ял шийтгэлийг дурдаагүй, мөн үндэслэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 3 сарын 25-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолд М.*******ын ял шийтгэлийг дурдаагүй байна.

Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт яагаад зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг, мөн М.*******ын хувийн байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан шаардлагыг хангаагүй байна.

2.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар  сарын 25-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсгийн Иргэний нэхэмжлэлийн талаар хэсэгт хохирогч Б.*******ын зүүж явсан алтан гинжийг эвдсэн, булаасан үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан эсэх алтан гинж нь Эрүүгийн хуулийн 11.6.1, 20.16.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх талаар дүгнээгүй байна.

Хэрэгт гэрч Б.ийн, насанд хүрээгүй гэрч Г.ын, хохирогч Б.******* нарын алтан гинжийг Б.******* тасдаж авсан талаар мэдүүлсэн мэдүүлгийг яаж үнэлсэн, хэрвээ үнэлээгүй бол хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнээгүй байна. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь зөрүүгүй, цаг хугацааны хувьд тодорхой, шүүгдэгч нарын үйлдлийг нэг бүрчлэн мэдүүлдэг билээ.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 3 сарын 25-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгч би М.*******, З.******* нарын эрх ашгийг хамгаалж шүүх хуралд оролцсон болно. Үндэслэл нь :

1.Шүүх “...эрүүгийн хуулийн 21.2 зүйлийн 1 дэх хэсэгт / худал мэдүүлэх/ 2022 оны 12 сарын 14-ний өдрийн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүхэд гэсний дараа “эсхүл Монгол Улсын Их хурлын хянан шалгах түр хороонд гэж” нэмэлт өөрчлөлт орсон байдлаар хуулийн заалт баримтлаагүй буруу байна” гэж дүгнэсэн атлаа мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуулийн заалт баримтлаагүй зөрчиж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасах шаардлагагүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-р зүйлийн 3-т үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно гэсэн заалтыг мөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-р зүйлийн 1 Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 3 сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр давж заалдах гомдолдоо:

Монголын өмгеөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Төгөлдөр би 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд яллах талын нотлох баримтаар дурдагдсан насанд хүрээгүй гэрч Г., гэрч Ж. нарын мэдүүлгүүд нь хохирогч Б.*******, гэрч Б. нарын мэдүүлэгтэй зөрүүтэй, нотлох баримтаар тооцоход эргэлзээтэй байхад шүүх дээрх гэрч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах’ гэмт хэргийг үйлдсэнд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Г.ын “хүмүүс зодолдоод орилоод байхаар нь очсон чинь ******* эгчийн нүүр нил цус болчихсон нүүрээ дараад хажуу тийшээ харчихсан хэвтэж байсан. Хажууд , ах нар байсан. нь ******* эгчийн дээр мордоод суучихсан гарыг нь хөлөөрөө дарчихсан байсан. хутга барьчихсан байсан..” гэх мэдүүлгээс \хх 120\ насанд хүрээгүй гэрчийг ирэхэд М.******* нь хохирогчийн хажууд эсхүл дээр нь сууж байсан эсэх нь тодорхойгүй,

-гэрч Ж.ын “...манай бэр *******ын дээрээс гэдэг залуу өмдөө татаад босж байсан, гэдэг залуу хэд хэд өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би юу болж байгаа юм бэ та нар гэсэн чинь намайг өө өөрөө зодуулах багаж зэвсгээ бариад хүрээд ирлээ алаад өгнө гэхээр нь би зам харагдахгүй тулж явж байна гэж хэлээд цагдаа дуудна гээд цаашаа зугтаасан чинь араас тэр цагдаагаа дуудаад ир. Цагдаатай чинь хүйс тэмтэрнээ гэж хэлсэн.......Тэгээд дараа нь , нартай тааралдсан чинь танайхан бүгдээрээ янхан ийн янхан бөгснүүд, танайхан гуйлгачин, биеэ үнэлдэг хятадууд гээд байхаар нь дуугараагүй юм..., ...Анх намайг очиход нь дээр нь суучихсан байсан. нь толгой руу нь өшиглөөд байсан...” гэх \ХХ-ийн 123\ хохирогч Б.*******ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч нарын хэн нь учруулсан, хэн нь гэрч рүү хэл үгээр дайрч давшилсан болох нь тодорхойгүй мэдүүлэг,

-хохирогч Б.*******ын “ ..хадам ирээд цагдаа эмнэлэг рүү дуудлага өгнө гээд айл руу явсан. Ээжийг ирэх үед салчихсан байсан....” гэх \хх104\ хэрэг болсны дараа гэрч Ж. ирсэн тапаар өгсөн мэдүүлэг,

-гэрч Б. “... эгч цаанаас ирсэн чинь ******* юм аа бэлдээд ирэв үү бүгдийг нь алчихъя гээд орилоод байсан..,, ...араас ******* бүгдийг нь алчихья гээд байсан. Тэгсэн эгч цагдаа дуудна гэсэн чинь цагдаатай чинь бүгдийг нь алж чадна гээд хойноос хөөгөөд байсан...” гэх мэдүүлэгтээ \хх 148\ шүүгдэгч З. бусдыг хэл амаар доромжилсон талаар дурдсан байдаг харин гэрч Ж.ын “...Тэгээд би юу болж байгаа юм бэ та нар гэсэн чинь намайг өө өөрөө зодуулах багаж зэвсгээ бариад хүрээд ирлээ алаад өгнө гэхээр нь би зам харагдахгүй тулж явж байна гэж хэлээд цагдаа дуудна гээд цаашаа зугтаасан чинь араас тэр цагдаагаа дуудаад ир. Цагдаатай чинь хүйс тэмтэрнээ гэж хэлсэн.......Тэгээд дараа нь , нартай тааралдсан чинь танайхан бүгдээрээ янхан ийн янхан бөгснүүд, танайхан гуйлгачин, биеэ үнэлдэг хятадууд гээд байхаар нь дуугараагүй юм..” гэх мэдүүлэгт \ХХ-ийн 123\ хэн нь бусдыг хэл амаар доромжилсон талаар тодорхойгүй байна.

Гэрч Ж., насанд хүрээгүй гэрч Г. нарын мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч М.*******, З.******* нар нь бүлэглэж хохирогч Б.*******ын нүүрэн тус газарт учирсан гэмтлийг учруулсан эсхүл хэн нь учруулсан болох нь тодорхойгүй, нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан хохирогч Б.*******, гэрч Б. нарын мэдүүлгээр шүүгдэгч нар нь тус тусдаа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь тодорхой боловч гэрч Ж., насанд хүрээгүй гэрч Г. нарын хэн нь хэн рүү хандаж бусдыг хэл амаар доромжилсон буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдэл төгссөний дараа шүүгдэгч нар нь хэрхэн бүлэглэн, хэний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хэний амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь тодорхойгүй мөрдөгч, прокурорын зүгээс хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүхээс хохирогч Б.*******, насанд хүрээгүй гэрч Г., гэрч Ж., Б. нарын зөрүүтэй мэдүүлгийг үнэлж нотлох баримтаар дурдаж хууль зүйн дүгнэлт гаргасан, дээрх нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад гэрч нарын мэдүүлгийн зарим хэсгийг тодорхойлох хэсэгт дурдаж, хууль зүйн дүгнэлт хийхдээ бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дугаар талд шүүгдэгч З.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхдээ дээрх хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд буюу дараах гэрч нарын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн байна. Үүнд: “...Ж.ыг М.Энхбаяр хэл амаар доромжилж насанд хүрээгүй иргэн Г.ыг ална гэж хөөсөн, зодоон болох үед З.******* бүгдийг ална Цагдаатай чинь ална гээд хөөсөн үйлдэл нь насанд хүрээгүй гэрч Г.ын “... нь гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд ийнхныг бүгдийг нь ална гээд байсан. Тэгээд ах намайг ална даа гартаа хутга барьчихсан араас хөөхөөр нь би морьтой уул руу зугтсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.ын “...Тэгээд би юу болж байгаа юм бэ та нар гэсэн чинь намайг  өөрөө зодуулах багаж зэвсгээ бариад хүрээд ирлээ алаад өгнө гэхээр нь би зам харахгүй тулж явна гэж хэлээд цагдаа дуудна гээд цаашаа зугтаасан чинь араас тэр цагдаагаа дуудаад цагдаатай чинь хүйс тэмтэрнэ гэж хэлсэн. Дараа нь нартай дайралдсан чинь гуйлгачин биеэ үнэлдэг хятадууд гээд байхаар нь дуугараагүй юм” гэсэн мэдүүлэг, гэрч Б.ийн “...Тэгээд би бүгдийг салгаад эгчийг аваад явсан чинь араас ******* бүгдийг алчихъя гээд байсан. Тэгээд эгч цагдаа дуудна гэсэн чинь цагдаатай чинь бүгдийг алж чадна гээд хойноос хөөгөөд байсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна ...” гэжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолд дурдснаар шүүгдэгч М.******* ганцаараа насанд хүрээгүй гэрч Г.ыг, шүүгдэгч З.******* ганцаараа гэрч Э.ыг хэл амаар доромжилсон талаар дүгнэсэн боловч шүүгдэгч М.******* нь насанд хүрээгүй гэрч Г.ыг хэл амаар доромжлоход шүүгдэгч З.******* уг үйлдэлд ямар үйлдлээр оролцсон, шүүгдэгч З. үйлдэлд шүүгдэгч М.******* ямар үйлдлээр оролцсон талаар дүгнээгүй,

-гэрч Б.ийн “...тэр эмээ та нарыг шоронд хатаана, үгээгүй хоосон гуйлгачин гээд заналхийлээд байсан тэгээд манай хоёр бас хэрэлдээд элдэв юм яриад байх шиг байсан...” гэх мэдүүлгээс \хх 143\ дүгнэхэд гэрч Б.ийн “... эгч цаанаас ирсэн чинь ******* юм аа бэлдээд ирэв үү бүгдийг нь алчихъя гээд орилоод байсан..., ...араас ******* бүгдийг нь алчихъя гээд байсан. Тэгсэн эгч цагдаа дуудна гэсэн чинь цагдаатай чинь бүгдийг нь алж чадна гээд хойноос хөөгөөд байсан...” гэх мэдүүлэгт  \хх 148\ дурдсан З. бусдыг хэл амаар доромжилсон гэх үйлдэл нь гэрч Ж.ын З.*******, М.******* нарыг хэл амаар доромжилсон үйлдлээс улбаатай буюу Ж., З.*******, М.******* нарын хооронд хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн учраас хувийн таарамжгүй харилцаа үүссэн байна гэдгийг нотолж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч нар Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж тодорхой хуульчилсан байтал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч З.*******, М.******* нарыг энэ зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхдээ хэн алиных нь үйлдэлд хэн нь хэрхэн оролцсон талаар буюу энэ гэмт хэргийн гол шинж болох бүлэглэн гүйцэтгэх шинжийг тайлбарлаагүй орхигдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Хохирогч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Хэргийг буцааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.

Хохирогч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч нарт маш их гомдолтой байна. Гинжийг нь булааж аваад, биеэ хамгаалах чадваргүй байхад манай эхнэрийг нийлж, бүлэглэж зодсонд нь маш их гомдолтой байна гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж оролцоно. Хохирогчийн өмгөөлөгч К.Манлайгийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Бид нарт гомдол гаргах эрх байхгүй. Хохирогчид анхан шатны шийтгэх тогтоолыг гардаж аваагүй байдаг. Гомдол гаргах боломжгүй учраас тайлбар хэлж оролцож байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж бидний зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.  Хэргийн зүйлчлэл дээр бүлэглэж нэг цаг хугацаанд, үргэлжилсэн байдлаар хохирогч нарыг зодоод байхад яагаад гэмт хэргийг тус тусдаа үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлээд байгаа нь ойлгомжгүй байна. Тийм учраас хэргийн зүйлчлэл дээр санал нийлэхгүй байна. Хохирогч нарыг шүүгдэгч нар нь бүлэглэн зодсон нь хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Уг гэмт хэрэг нь нэг цаг хугацаагаар үргэлжилж, мөн бэлэг эрхтнээ гаргаж хохирогчийг тохуурхан гаж үйлдэл гаргасныг прокурор дан ганц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь хэргийн үйл баримттай нийцэхгүй байна.

... Прокурорын дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол дээр ч хохирогчийн ёс зүйгүй үйлдэл уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хөнгөрүүлж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Бэлэг эрхтнээ гаргаад байгаа асуудал дээр шүүгдэгч анхан шатны шүүх дээр мэдүүлдэг. Миний өмдийг би өөрөө шувтлаагүй, Б.******* шувталчихсан гэж мэдүүлээд байгаа юм. Б.******* өмдийг тайлах ямар ч боломж байгаагүй учраас  М.*******т өмдөө тайлсан идэвхитэй үйлдэл байгаа гэж үзэж байна. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэтгэл санааны хохиролтой асуудлыг яръя. Уг гэмт хэрэг нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсан. Уг хуулинд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр тооцохоор 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөхөөр хуульчилсан. Үүний дагуу Улсын дээд шүүх хууль зүйн яамнаас хамтарсан тушаал гарсан. Гэвч сэтгэл санааны хохирол уг хэрэгт нэг ч яригдаагүй. Уг хохирлыг гаргуулахгүй, хэт нэг талыг барьж шийдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өнөөдрийн давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад  буцааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах шатны гомдлын үндэслэл нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь яллах талын нотлох баримтаар үнэлэгдсэн насанд хүрээгүй гэрч , гэрч нарын мэдүүлэг, хохирогч Б.*******, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй. Шүүх дээрх гэрч нарын мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гэмт хэргийн шинжийг ялимгүй зүйлийг агуулсан гэмт хэргийн шинжийг хангаагүй үйлдлийг зөрчлөөр зүйлчилье гээд 2 тусдаа хууль байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан М.*******, З.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг хөнгөн гэмтэл санаатай учруулсан мөн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон.

... Анхан шатны шүүх анхаарал хандуулах ёстой байсан ч хэтэрхий нэг талыг барьсан. Юунаас болж гэмт хэрэг гарсан нь хавтаст хэрэгт тогтоогдчихсон. Хохирогч нарыг нэгийг нь 100,000 төгрөгөөр торгож, нөгөөх нь хүчингүй болчихсон. Эцсийн эцэст хүүхдийн эрх шиг хохирч үлдэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж М.*******, З.******* нарын олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан гэх заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:          

...Анхан шатны шүүх шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Улсын яллагчийн анхан шатны шүүх дээр гаргасан саналыг давж заалдах шатны шүүхэд дэмжиж оролцож байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр М.*******, З.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнчлэн шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлэх, баримтуудыг харьцуулах, няцаан үгүйсгэх эсхүл баталсан дүгнэлтийг хийж, уг дүгнэлтүүдэд үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын үйлдэлд өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь гэм буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх үндэслэл журам болдог ба дээрх шаардлагыг хангасан нөхцөлд “Шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангасан” гэж үзэх үндэслэл болно.

3.Прокурорын газраас шүүгдэгч М.*******ыг 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын *******дугаар багийн нутаг “******” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ З.*******тай бүлэглэн тухайн “Өвөр сүүж” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч З. 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг “Өвөр сүүж” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн В. зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ М.*******тай бүлэглэн тухайн “Өвөр сүүж” гэх газарт зусаж байсан ойр орчны айл өрхийн гишүүд болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ...шүүгдэгч нарыг хохирогч Б.*******, В.******* нарын биед хөнгөн хохирол учруулсан, бүлэглэн танхайрсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэж үзэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, М.*******ын хохирогч Б.*******ын дээр сууж өмдөө тайлан эрхтнээ гаргаж зүй бус авирласан үйлдэл, хохирогчийн алтан гинж тасарч алга болсон үйлдлүүдэд эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг тооцоолж хохирол гаргах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, гэм буруутай этгээдэд хөнгөн төрлийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны зарчмууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, оролцогчийн хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалаагүй, зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.

4.Иймд хохирогч нараас гаргасан “...Анхан шатны шүүх шүүгдэгч М.*******, З.******* нарт ял оногдуулахдаа зорчих эрх хязгаарлах ялыг хэрэглэсэнд гомдолтой байна” гэх давж заалдах гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хохирогч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын бусад агуулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр, П.Буманзаяа нарын давж заалдах гомдол болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хохирогч нарын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН          

                                ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                                ШҮҮГЧ                                        Б.ЭРДЭНЭХИШИГ