| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/02042/И |
| Дугаар | 312/ШШ2025/01417 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 312/ШШ2025/01417
2025 08 11 312/ШШ2025/01417
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэгт 5,000,938.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.******* нь ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-07-17-ны өдөр ******* тоот гэрээний дагуу IPhone15_Plus маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,458,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ******* тоог гэрээний үүрэгт үндсэн зээлд 4,095,466.30 төгрөг, үндсэн хүү 882,466.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,005.74 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 5,000,938.44 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ХХК-с нэхэмжилсэн 5,000,938.44 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,938.44 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 5,000,938.44 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,965 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 47,482.5 төгрөгийг, төрийн сангаас 47,482.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 5,000,938.44 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,965 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 47,482.5 төгрөгийг, төрийн сангаас 47,482.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ