Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/68

 

 

                           *******, *******, ******* нарт

                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай          

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор ******* /цахим/

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******

Цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч *******

Цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч ******* нарыг оролцуулан, 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/95 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******, *******, ******* нарт холбогдох ******* дугаартай, ***************** индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* ямаат овогт , Монгол Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр ***** аймгийн ****** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, аймгийн газарт ******************** ажилтай, ам бүл ***, эхнэрийн хамт аймаг, сум, ** дүгээр баг, ** дугаар гудамж, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:**********/;

2. овогт , Монгол Улсын иргэн, ********** оны **** дугаар сарын ****-ны өдөр аймгийн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, аймгийн ********* ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт аймаг, сум ** дүгээр баг, ******* дүгээр гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, /РД:************/; урьд:

- аймгийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

- аймгийн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

- аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан.

3. овогт , Монгол Улсын иргэн, ****** оны ** дугаар сарын **-ны өдөр аймгийн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ********мэргэжилтэй, “*************зочид буудлын үйл ажиллагаа ********ажилтай, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт хот, дүүрэг, ** дугаар хороо, ** байр, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /*/;***********

1.Шүүгдэгч ******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу аймаг дахь газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сум дахь “” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа

Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” 6.2-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

аймаг дахь газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт хариуцсан улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: -авсан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/ 4.4 улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ: -Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах, -Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

газрын ******* нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “” чөлөөт бүсээс гаргаж *******, ******* нарт давуу байдал бий болгосон гэх.

2.Яллагдагч ******* нь ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дахь хэсэгт “Архины зүйлс 2 литр, ...янжуур 200 ширхэг, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй” гэж зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер-5 тамхийг аймгийн сум дахь “” чөлөөт бүсээс гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт тус аймаг дахь газрын ***** *******т 100,000 төгрөгийн хахууль өгсөн,

3.Яллагдагч ******* нь аймаг дахь газрын ********* ажиллаж байхдаа хахууль өгөгч *******ын ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дэх заалтад зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер-5 тамхийг аймгийн сум дахь “” чөлөөт бүсээс гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт 100,000 төгрөгийн хахууль авч, мөн өдөр СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр чөлөөт бүсээс гаргасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас:

*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 литрийн хэмжээтэй “Jack daniels” нэртэй 12 ширхэг архи, “Finlandia vodka, Finlandia” гэх бичигтэй архи 1 литрийн хэмжээтэй 2 ширхэг архи, “Caster 5” нэртэй тамхи 1 хайрцгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгож,

боомтын чөлөөт бүсээс Ерөнхий газрын даргын 2019 оны А/233 дугаар тушаалаар баталсан “Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийг хилээр нэвтрүүлэх” журмыг зөрчсөнтэй холбогдуулсан Зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Finlandia vodka, Finlandia” гэх бичигтэй, 1 литрийн хэмжээтэй архи 10 ширхэг, “Caster 5” нэртэй тамхи 9 хайрцаг 49 ширхэгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хадгалж,

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж олсон гэх ашиг 100,000 /нэг зуун мянга/-н төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулсныг дурьдан,

Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдгээр нь энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ....цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаартай эсэргүүцэлдээ:

...Прокуророос цагаатгах тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн тогтоолд “...Нийслэлийн прокурорын газраас *******ийг яллагдагчаар татсан тогтоол болон 2024 оны 04 оны дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаартай яллах дүгнэлтийн Тогтоох нь хэсэгт “... газрын ******* нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “” чөлөөт бүсээс гаргаж *******, ******* нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч *******ийг яллагдагчаар татаагүй, түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдээгүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай оролцогч талуудын саналыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж эцэслэн шийдвэрлэсэн болно...” гэжээ.

Прокуророос шүүгдэгч *******ийг яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 355 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 225 дугаартай прокурорын тогтоолууд болон 2024 оны  04      оны дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаартай яллах дүгнэлтэд “... аймаг дахь газрын гаалийн улсын байцаагч ******* нь аймаг дахь газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт хариуцсан улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: -авсан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон /4.4 улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ: -Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах, -Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, -Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй, *******ын СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлж давуу байдал бий болгосон үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж хууль зүйн дүгнэлт хийсэн.

Түүнчлэн яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтийн Тогтоох нь хэсэгт Яллагдагч ******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу аймаг дахь газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сум дахь “” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа “...гаалийн газрын ******* нь...” зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “” чөлөөт бүсээс гаргаж *******, ******* нарт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тодруулбал прокуророос тогтоол болон яллах дүгнэлтүүдэд “...гаалийн газрын ******* нь...” гэж *******ийн нэрийг сольж бичсэн бус харин нийтийн албан тушаалтан ******* нь *******ыг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж тээврийн хэрэгсэлд нь хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр хахууль өгөгч *******, хахууль авагч ******* нарт давуу байдал бий болгосон гэх агуулгаар бичиж *******ийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн болохыг анхаарна уу.

Гэвч анхан шатны шүүхээс гэмт хэргийн товч агуулгын дунд хэсэгт “... газрын ******** ******* нь...” гэж бичигдсэн нь *******ыг холбогдуулан яллагдагчаар татсан гэж дүгнэн *******т холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд дурдсан үйл баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байна.

2.Шүүхийн цагаатгах тогтоолд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан

Дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд нь газрын ажилтай *******т хамаарахгүй, өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан биш байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш юм.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” гэжээ.

Шүүгдэгч нарын үйлдэл холбогдол нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******т холбогдох хэргийг “нийтийн албан тушаалтнаас бусад этгээд ...хахууль авсан...” гэх 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх журам, зохицуулалттай нийцсэн гэж үзэхээр байна.

Иймд прокуророос *******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш гэж дүгнэн *******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна.

3.Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын хэргийн субъектэд хамаарахгүй гэж тайлбарлан шүүгдэгч *******т холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/95 дугаартай цагаатгах тогтоолд *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, *******т холбогдох хэргийг тусгаарлан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророор томилогдсон хяналт тавьдаггүй прокурор *******ийн эсэргүүцэлд хариу тайлбар хэлье. Надад хүний бодлыг таах ур чадвар байхгүй. Яллагдагчаар татсан тогтоолд болон яллах дүгнэлтэд газрын ******* нь зорчигчийн хувийн зүйл тээвэрлэж явсныг мэдсээр байж тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийгээгүй, зөрчлийг мэдэгдээгүй гэж байна. Энэ бол ******* байсан, ******* гэж бичсэн нь зөв, алдаа биш байсан гэж тайлбарлаж байна. Техникийн шинжтэй алдаа биш гэж мөн тайлбарлаж байна. ******* гэх хүн хяналт шалгалт хийх ёстой хүн биш. ******* өөрийгөө шалгаж явахгүй. Яллагдагчаар татах тогтоол дээр ингэж бичиж бас бус олон хүний нэр томъёог буруу бичиж, хэрэг шүүхэд шилжиж, улмаар урд нь яллах дүгнэлт үйлдэж байсан прокурор нь шүүхэд шилжүүлж уг хэргийг 60 хоногийн хугацаагаар засварлуулж шүүх буцааж тухайн үедээ уг агуулгыг дурдаж буцаасан байдаг. Прокурор хүлээж аваад эсэргүүцэл бичээгүй. Өөрөөр хэлбэл ******* прокурор хэргийг нь авсан юм шиг байна лээ. Яллагдагчаар татах тогтоолын агуулгад өөрчлөлт оруулаагүй хуулаад буцааж өгсөн.

Прокурор урьд гаргасан  алдааг засахгүй орж ирж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Эсэргүүцэлд тодорхой зүйл байх ёстой. Хуулийн ямар ямар зохицуулалтыг яаж хэрхэн ойлгох, эсхүл монгол бичгийн тольноос иш татах хэрэгтэй. Яллах дүгнэлт эрх зүйн бичиг баримт мөн бөгөөд прокурорын шийдвэр биш. Яллагдагчаар татах тогтоол прокурорын шийдвэр байсан. Тийм учраас уг нөхцөл байдлуудыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 95 дугаартай цагаатгах тогтоолыг шударга ёсыг тогтоосон, үнэн зөв шийдвэр гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд  “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явахад анхны шүүх хуралдаанд сая дурдагдсан нөхцөл байдлуудын хүрээнд шүүхээс нэг удаа 60 хоногоор буцаасан. Гэтэл 60 хоногийн дараа орж ирэхдээ өмнөх байдлаараа орж ирсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлэх ёстой. Тийм учраас ямар гарц гаргалгаа байна гэж өмгөөлөгчийн зүгээс санал хүсэлтээ хэлсэн. Миний зүгээс *******ийн хэрэг нь дурдагдаагүй, уг байдлаас болж манай үйлчлүүлэгчийн эрх нь зөрчигдөөд яваад байх уу? үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тусгаарлаж өгнө үү, манай хоёр үйлчлүүлэгчийн хурлыг үргэлжлүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүхээс хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн. ... Миний үйлчлүүлэгч газарт слесарийн ажил хийдэг. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч *******ын хувьд яллах дүгнэлтэд нийтийн албан тушаалтанд болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх дээр 4 үндэслэл тавьсан. Үүнд яагаад 4 үндэслэл тавьсан бэ гэхээр тухайн үед хөлс өгсөн үү? хахууль өгсөн үү? гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй байна. Миний үйлчлүүлэгч *******ын хувьд тухайн үед явган явж байсан. Энэ хүнийг гаргаад өгөөч ээ гэж хэлээд 100,000 төгрөгийн хөлс өгсөн гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Хөлс үү? эсхүл яллах дүгнэлтэд дурдаад байгаа хахууль уу гэдгийг тодорхойлоогүй байна. Тийм учраас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх энэ нөхцөл байдал үүсэж байна гэж өмгөөлөгчийн дүгнэлт гаргасан.

******* гэх хүн нийтийн албан тушаалтан мөн үү? Нийтийн албан тушаалтанд ажлын чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгөх асуудал яригдаад байна. Гэтэл ******* нь тухайн үед хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан хүн. Гэтэл нийтийн албан тушаалтанд орохгүй хүнд өнөөдөр нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 ******* гэх хүний хувьд гаргуулах гээд байгаа зүйл дотор, зорчигчдын тооноос илүү авсан гэдэг нь байгаа. Гэхдээ албаны чиг үүрэг нь ямар чиг үүрэгтэй байгаад ******* гэх хүн хилээр гаргана гэх ямар нөхцөл байдлыг ашиглаж, албаны чиг үүрэг, эрх мэдэлтэй нь холбогдуулж гаргасан гэдэг нь хэргийн материал дотроос уншаад үзэхэд байхгүй байна. Шүүхээс цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй. Цагаатгах тогтоолын 17-18 дугаар талд маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Хуулийн гаргалгаа, хуулийн нэр томъёо, хэрэгт авагдсан үг өгүүлбэрийг тодорхойлж бичиж өгсөн. Үүнээс гадна цагаатгах тогтоолын 4 дэх хэсэгт  тухайн хүн өөрөө урд нь Батчимэг гэх эгчээрээ дамжуулж өөрт ногдох вискийг зөөсөөр байгаад 12 ширхэг болгож тээшинд аваачиж өгсөн байдаг. Үүнийг хүртэл гэмт хэрэг үйлдсэн замаар олж авсан эд хөрөнгө гэдэг байдлаар хурааж авсан нь хуульд нийцэхгүй байна гэдэг дүгнэлтүүдийг өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Тийм учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс нэмэлт 60 хоногоор буцаахдаа 2 асуудлыг ирүүлсэн байдаг. Яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж *******ын нэрийг бичсэн байна. Дараа нь тогтоох хэсэг дээр ******* нь гэж бичсэн байна. Үүнийг засаж ирүүлсэн байдаг. Дээрх нэмэлтээр шилжүүлсэн шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичих боломжгүй. Прокуророос ******* нь гэдгийг *******ын үйлдэл нь гэж зөвтгөж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. *******ин тогтоох хэсэгт заасан ******* гэдэг нь техникийн шинжтэй алдаа биш учраас засвар оруулах шаардлагагүй, эсэргүүцэл бичих боломжгүй байсан учраас уг байдлаар шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон аймгийн прокурор хэргийн үйл баримттай танилцаад оролцсон. Яллах дүгнэлт үйлдсэн прокуророос асуусан зүйл байдаггүй. Өмгөөлөгч үнэхээр ойлгохгүй байна уу би гайхаж байна. Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт яллагдагч ******* нь нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа хяналт шалгалт явуулахдаа нийтийн албаны урт нэртэй хууль болон Авлигын эсрэг хууль, гаалийн газрын даргын өгсөн журмыг зөрчиж, албан үүргээ урвуулан ашиглаж гээд дуусаагүй явж байгаа. газрын ******* нь зорчигчийн хувийн хэрэглээний зүйлийг тээвэрлэж явсныг мэдсээр байж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй зөрчлийг мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын чөлөөт бүсээс гаргаж *******, ******* нарт давуу байдал бий болгосон хэрэгт нь гэж журамлаж яллах дүгнэлт үйлдсэн. Прокурорын зүгээс ямар нэгэн техникийн шинжтэй алдаа гаргасан зүйл байхгүй. Өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа нь үндэслэл муутай байна. Тийм учраас прокуророос гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******, *******, ******* нарт  холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Нийслэлийн Прокурорын газраас:  

а.Шүүгдэгч ******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу аймаг дахь газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сум дахь “” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль болон аймаг дахь газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи зааврын  заалтыг зөрчин гадаа хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийх журмыг тус тус зөрчин  гаалийн газрын *******ын СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дахь хэсэгт “Архины зүйлс 2 литр, ...янжуур 200 ширхэг, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй” гэсэн журмыг зөрчин тээвэрлэж буй эд зүйлд үзлэг хийлгүйгээр  2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “” чөлөөт бүсээс гаргаж *******, ******* нарт давуу байдал бий болгосон,

б.Яллагдагч ******* нь Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг хилээр нэвтрүүлэх журамд зааснаар илүү хэмжээгээр  тээвэрлэж  гаргахын тулд буй зорчигчийг   зорчигчийн хувийн эд зүйл зааснаас илүү хэмжээний харих тамхий зэргийг аймгийн сум дахь “” чөлөөт бүсээс гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт тус аймаг дахь газрын С т 100,000 төгрөгийн хахууль өгсөн,

в.Яллагдагч ******* нь аймаг дахь газрын слесариар ажиллаж байхдаа хахууль өгөгч *******ын журамд зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер-5 тамхийг аймгийн сум дахь “” чөлөөт бүсээс гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт 100,000 төгрөгийн хахууль авч, мөн өдөр СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр чөлөөт бүсээс гаргасан гэх гэмт хэрэгт холбогдуулж улмаар шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй”  гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Учир нь: Авилга эрх бүхий албан тушаалын гэмт хэргийн хамгийн түгээмэл шинжийн нэг бол эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах байдаг.  Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд энэхүү хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд 4.1.2-д төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч хамаарахаар тусгажээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан байхаар хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үед шүүгдэгч ******* нь аймаг дахь газрын слесариар буюу хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний ажилтан болох нь хэрэгт авагдсан гаалийн ерөнхий газрын харьяа аймаг даххь гаалийн  газрын даргын 2022 оны 09 сарын 15-ны өдрийн Б/68 дугаартай ажилд томилох тухай тушаал,  2022 оны 09 сарын 15-ны өдрийн 58 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх136-141/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдөр харуулын үүргийг давхар гүйцэтгэж  байхдаа өөрийн эзэмшлийн СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр шүүгдэгч *******ын хүсэлтээр “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дэх заалтад зааснаас илүү буюу 12 ширхэг Finlanda архи, 10 хайрцаг Кастер-5 тамхийг аймгийн сум дахь “” чөлөөт бүсээс гаргуулахаар харилцан тохирч 100.000 төгрөгийг авсан, энэхүү шүүгдэгч *******ын хүсэлтийн дагуу аймгийн сум дахь “” чөлөөт бүсээс гаалийн хяналтын шалгалтаар шалгуулахгүйгээр  гаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 Хэдийгээр шүүгдэгч ******* нь аймаг дахь газрын слесариар ажилладаг боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш бөгөөд “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”-д заасан хэмжээнээс илүү архи, тамхийг гаалийн хяналт шалгалтаар гаргаж өгөхөөр бусдаас 100.000 төгрөгийг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, тухайн хэргийн субъектив санаа зорилго нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн тодорхой хөлс авч чөлөөт бүсээс Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн үйлдэл нь авилгын эсрэг гэмт хэрэгт хамаарахгүй ба  анхан шатны шүүхээс түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

Мөн шүүгдэгч *******ыг хахууль авах гэсэн гэмт хэргийн субъект биш гэсэн агуулгаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул аймгийн сум дахь “” чөлөөт бүсээс тогтоосон хэмжээнээс их хэмжээгээр худалдан авсан архи тамхийг гаргуулахаар шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******т хахууль өгсөн гэсэн үйлдэл үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ цагаатгах тогтоолын  тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн хоёр өөр агуулга бүхий заалтыг хамт тайлбарласан хэрэглэсэн алдаа гаргасан байх боловч энэ үндэслэлээр цагаатгах тогтоолыг өөрчлөх хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэхүү дүгнэлтэд зохих тайлбар хийх боломжтой гэж  үзлээ.

Шүүгдэгч *******т прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч нар нь авилгын гэмт хэргийн субъект биш аймгийн сум дахь “” чөлөөт бүсээс журмаар тогтоосон хэмжээнээс илүү архи, тамхийг гаалийн шалгалтаар гаргасан нь авилгын гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байх тул тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул прокурорын энэ талаар гаргасан эсэргүүцлийг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4.*******ин анхан шатны шүүхээс шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/89 дугаартай Захирамжаар 2023 оны 06 дугаар 30-ны өдрийн 355 дугаартай хяналтын прокурорын “*******ийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол” болон яллах дүгнэлтийг шинээр үйлдэж, оролцогч нарт танилцуулан, дахин үйлдэж, гардуулах ажиллагааг засуулаагүй, яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд гаргасан техникийн шинжтэй алдааг засаагүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай оролцогч талуудын саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэх шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд “...яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол, зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал  эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, хэргийг шийдвэрлэж болохоор заажээ.

 Гэтэл анхан шатны шүүх нь дээр дурьдсан үндэслэлээс өөрөөр буюу зөвхөн яллах дүгнэлтэд бичигдсэн агуулга, техникийн алдааг засуулах гэсэн хэргийг тусгаарлаж хэргийг хэлэлцэх үндэслэлгүйгээр шүүгдэгч *******т холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хууль ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

5.Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн заримыг буюу анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 195 дугаартай цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлснийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээр заасан хэсгийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээснээр  анхан шатны шүүх нь  хэргийг хүлээн авч зөвхөн шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болно.

Мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Шүүгдэгч ******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу аймаг дахь газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сум дахь “” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль,  аймаг дахь газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар”-ын ... гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,   газрын ******* нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “” чөлөөт бүсээс гаргаж *******, ******* нарт давуу байдал бий болгосон гэж бичсэн байх ба  газрын ******* нь  гэсэн үг нь шүүгдэгч *******ийн үйлдэлд хамаарах эсэх нь тодорхойгүй яллах дүгнэлт алдаатай бичигдсэн талаар хэргийн оролцогчид хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед маргасан.

 “ газрын ******* нь”  гэсэн нь “шүүгдэгч *******  гаалийн газрын *******ыг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж байгаа гэдгийг мэдсээр байж” гэсэн агуулгыг илэрхийлсэн байх ба “нь” гэсэн үгийг яллах дүгнэлтэд *******т хамаатуулах байдлаар бичигдсэн гэж үзэхээр байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд яллах дүгнэлтэд үгийг утга агуулгын болон техникийн алдаа гаргасан асуудлыг улсын яллагчийн гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/95 дугаартай цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийн заримыг хангасугай.

3. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ           

                                ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН