| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00476/И |
| Дугаар | 316/шш2025/00444 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 316/шш2025/00444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 хороо ******* тоотод оршин суух хаягтай гэх, Б******* овогт Б*******гийн Б******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Миний бие 1989 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс Байгал орчныг хамгаалах газар ойн арчилгаа цэвэрлэгээ огтлолын бригадад норомчноор ажилд ороод 1992 оны 1 сар хүртэлхүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Дээрх хугацааны бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул 1989-1992 он хүртэл байгал орчин хамгаалалын газарт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Б.Б******* нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1989 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс арчилгаа цэвэрлэгээний мод огтлолын бригадад 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нормчноор, тус газрын арчилгаа цэвэрлэгээ огтлолын бригадад 1990 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл норомчноор тус тус ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1989 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай ажилд авах тухай тушаал, тус газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн даргын 1990 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай ажилд авах тушаал, ой ан төвийн захирал Б.Жамсрангийн ... Б******* овогтой Б******* нь аймгийн байгаль орчныг хамгаалах газарт ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолын бригадад 1989-1992 онд норомчноор ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов... гэх бичвар бүхий тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Б.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б******* овогт Б*******гийн Б******* /РД:*******/-ыг тухайн үеийн нэршлээр Сэлэнгэ аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1989 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс арчилгаа цэвэрлэгээний мод огтлолын бригадад 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нормчноор, тус газрын арчилгаа цэвэрлэгээ огтлолын бригадад 1990 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл норомчноор тус тус ажиллаж болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ