2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04974

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02 191/ШШ2025/04974

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ... хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,703,651.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,703,651.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* *******тай ЗГ-R000471158 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 20,510,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээл авч, 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр зээлийн хэмжээг 1,000,000 төгрөгөөр, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн хэмжээг 1,440,000 төгрөгөөр, тус тус нэмэгдүүлэн авч, нийт 27,950,000 төгрөгийг зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 18,933,467.59 төгрөг, зээлийн хүү 758,321.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,772.49 төгрөг, нийт 19,703,561.33 төгрөгийг Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаас 2,317,667.33 төгрөгийг төлж үлдэх 17,385,984 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,703,651.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-R000471158 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулагдаж, 20,510,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-R00047115 дугаар Дижитал зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн хэмжээг 5,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ-R000471158 дугаар Дижитал зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн хэмжээг 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ-R000471158 дугаар Дижитал зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн хэмжээг 1,440,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,317,667.33 төгрөгийг төлж, үлдэх 17,385,984 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содномтой эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.

 

6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,703,651.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,317,667.33 төгрөгийг төлж, үлдэх 17,385,984 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,897,664 төгрөг нийт 17,385,984 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,467.81 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 128,233.9 төгрөг, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 128,233.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ