Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/04169

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2024/04169 Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би, Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 895.211 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Нандин-Эрдэнэ нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч 2018 оны 10 сарын 02-ны өдөр Мобиком Корпораци ХХК-ны 99670868 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Хариуцагч нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 08 сарын 09-ний өдөр сарын 3% хүүтэй 510,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2023 оны 09 сарын 07-ны өдөр сарын 3.4% хүүтэй 170,000 төгрөгийг 1 сарын хугацаатай тус тус зээлээр авсан. Гэвч, хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл зүйлийн 26.1 дэх заалт болон "Зээл, зээлийн эрх нээх гэрээ ажиллагааны тухай хуулийн 26 дугаар ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, "Анхааруулах хуудас" илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд, хариуцагчаас 2024 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа 2023 оны 08 сарын 09-ний өдрийн зээл 510.000 төгрөг, зээлийн хүү 136.619 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.100 төгрөг нийт 670,719 төгрөг, 2023 оны 09 сарын 07-ны өдрийн зээл 170.000 төгрөг, зээлийн хүү 46,360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.132 төгрөг бөгөөд дээрх 2 зээлийн төлбөрт нийт 895,211 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь Ж.Нандин-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 895.211 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн хүсэлтэндээ: Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг "МобиФинанс ББСБ" ХХК-ийн дансанд шилжүүлсэн байх тул нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг үүгээр хүргүүлж байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.036 төгрөгөөс 13.018 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 13.018 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч 13.018 төгрөг тус тус гаргуулан нийт 26.036 төгрөгийг нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Нандин-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 895.211 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.036 төгрөгөөс 13.018 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 13.018 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч 13.018 төгрөг тус тус гаргуулан нийт 26.036 төгрөгийг нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ