| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0771/З |
| Дугаар | 128/ШШ2026/0091 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2026/0091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: овогт ын А /РД:ХГ/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох газар чөлөөлөхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт заагдсан Сүхбаатар дүүргийн ны Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ******* байрны баруун талд тоосгон гарааш[1] гэснээс Улсын бүртгэлийн Ү-2*******8 дугаарт бүртгэгдсэн, А.Аын өмчлөлийн, тус бүр нь 18 м.кв 2 /хоёр/ гараашийг буулгаж, газар чөлөөлөх жагсаалтаас хасаж, захирамжийн 1-р хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгож, А.Аын өмчлөлийн, тус бүр нь 18 м.кв 2 /хоёр/ гарааш өмчлөх эрх зөрчигдсөнийг сэргээх.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжийн 9-т зааснаар "...******* орон сууцны барилгыг Сүхбаатар дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт хүнсний барааны дэлгүүрийн зүүн хойд талд байрлуулан 0,12 га газрыг Тагнуулын Ерөнхий газар-т эзэмшүүлэх эрх олгох тухай..." захирамж гаргасан.
2.2.Дээрх захирамжийн дагуу тус ангийн барьсан Улсын аюулгүй аюулгүй байдлыг хангах газар-ын 2 тоот сууцыг 3 харьцах нь 6 хэмжээтэй 2 ширхэг гараашны хамт Д.Ү нь 1998 онд худалдан авсан[2].
2.3.Улмаар Улсын аюулгүй аюулгүй байдлыг хангах газар-ын 2 тоот сууцыг 3 харьцах нь 6 хэмжээтэй 2 ширхэг гараашны хамт өмчлөгч Д.Ү нь 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газар-т А.А, Бүгд найрамдах Грек улсын иргэн Г К нартай хамтран эзэмших өргөдөл гаргасан[3].
2.4.Ингээд Сүхбаатар дүүргийн ны *******-ын ******* байрны зүүн хойд талд байрлах тус бүр нь 18 м.кв талбайтай, 4 харьцах нь 29, 4 харьцах нь 30 дугаартай гараашийг Д.Ү, А.А, Бүгд найрамдах Грек улсын иргэн Г К нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2*******8 дугаарт бүртгэн 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн огноотой, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон[4].
2.5.Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилт-ын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашны байршлыг нэгдүгээр хавсралтаар[5] баталсан бөгөөд уг хавсралтын 83 дугаарт заагдсан Сүхбаатар дүүргийн ны *******-ын ******* байрны зүүн хойд талд байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн тус бүр нь 18 м.кв талбай бүхий хоёр ширхэг гараашийг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
2.6.Дээрх Нийслэлийн Засаг даргын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохин байгуулалтын албанаас 2025 оны 0******* сарын 02-ны өдөр газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлжээ[6].
2.7.Нэхэмжлэгчийн зүгээс дээрх мэдэгдлийг 2025 оны 0******* сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гомдол[7] гаргахад Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын "... манайхаас зохион байгуулж байгаа арга хэмжээ бишээ, Нийслэлээс зохион байгуулж байгаа арга хэмжээ тул харьяаллын дагуу гомдлыг шилжүүлсэн ..." гэх хариуг амаар өгчээ[8].
2.8.Нэхэмжлэгч А.А 2025 оны 07 дугаар сарын 28-ны Нийслэлийн Засаг даргад гомдол[9] гаргахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03/4966 дугаартай албан бичгээр[10] ... Сүхбаатар дүүргийн ******* хороо, хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ******* байрны баруун талд байрлах гараашнуудыг буулгаж газрыг чөлөөлөхөөр тусгагдсан байх тул танаас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна..." гэх хариуг өгчээ .
2.9.Улмаар нэхэмжлэгчийн зүгээс дээрх гомдлын хариуг эс зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШЗ2025/6066 дугаар захирамжаар[11] захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Сүхбаатар дүүргийн ны *******-ын ******* байрны зүүн хойд талд байрлах тус бүр нь 18 м.кв талбайтай, 4х-29, 4х-30 дугаар /энэхүү дугаарын 2025 оны 0******* сарын үед дугаарласан гэх/-тай гарааш нь Улсын бүртгэлийн Ү-2*******8 дугаарт бүртгэгдсэн ба нэхэмжлэгч А.А миний нэр дээр 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгдсэн. 2025 оны 0******* сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохин байгуулалтын албанаас өмчилдөг гарааш чинь "... газрын зөрчилтэй байх тул газраа чөлөөл..." гэсэн агуулгатай мэдэгдлийг ******* дугаар байрны зүүн хойд талд байрлах гараашнуудын хаалганд наасан байсан. Тухайн мэдэгдэлд "Хариуг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргахыг шаардсан ба нэхэмжлэгч А.А би 2025 оны 0******* сарын 14-ний өдөр гомдол гаргахад ... манайхаас зохион байгуулж байгаа арга хэмжээ бишээ, Нийслэлээс зохион байгуулж байгаа арга хэмжээ тул харьяаллын дагуу гомдлыг шилжүүлсэн..." гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс "... Нийслэлээс зохион байгуулж байгаа юм бол шийдвэрээ бидэнд танилцуулаач гэхэд Нийслэлээс очиж ав гэх ..." хариуг амаар өгсөн.
Нэхэмжлэгч А.А би 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг даргад гомдол гаргахад. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03/4966 дугаартай албан бичгээр "... Сүхбаатар дүүргийн ******* хороо, хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ******* байрны баруун талд байрлах гараашнуудыг буулгаж газрыг чөлөөлөхөөр тусгагдсан байх тул Танаас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна..." гэжээ.
Дээрх хоёр албан бичгээр иргэдийн гарааш нь Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн үйлчлэлд хамаарахгүй хэдий ч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүлж буй гарааш буулгах арга хэмжээнд өртсөн нь А.А миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд бүрэн утгаар "халдсан" гэж үзэхээр байна. Иймд:
- Нийслэлийн засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжийн 9-т зааснаар "..."*******" орон сууцны барилгыг Сүхбаатар дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт хүнсний барааны дэлгүүрийн зүүн хойд талд байрлуулан 1,12 га газар..." олгож ******* айлын орон сууцыг тоосгон гараашны хамт барьсан байдаг ба тухайн захирамжийн үйлчлэл хугацаагүй, мөн тухайн захирамжийг хүчингүй болгосон шийдвэр өнөөдрийн байдлаар байхгүй байна.
- Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай, "Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн 1 дүгээр хавсралтын 83-т "... Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ******* байрны баруун талд ..." гэж заасан байна. Гэтэл манай гараашнууд нь ******* байранд хамаарах бөгөөд тухайн байрны салшгүй хэсэг учраас Улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл манай гараашнууд ******* дугаар байрны зүүн тал, баруун тал, баруун хойд тал, зүүн хойд талд байрлаж байна. Үүгээр Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжид хамаарахгүй гэдэг нь нотлогдож байна.
- Нийслэлийн засаг дарга нь Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамж нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилсэн Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн тул Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт заагдсан Сүхбаатар дүүргийн ны "Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ******* байрны баруун талд тоосгон гарааш" гэснээс Улсын бүртгэлийн Ү-2*******8 дугаарт бүртгэгдсэн, А.Аын өмчлөлийн, тус бүр нь 18 м.кв 2 /хоёр/ гараашийг буулгаж, газар чөлөөлөх жагсаалтаас хасаж, захирамжийн 1-р хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгож, А.Аын өмчлөлийн, тус бүр нь 18 м.кв 2 /хоёр/ гарааш өмчлөх эрх зөрчигдсөнийг сэргээлгэхээр шүүхэд хандаж байна... гэжээ.
3.2..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх байршлуудыг баталсан, үүнд нэхэмжлэгч А.Аын эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* байрны баруун урд талд байрлах 2 гараашийг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр доорх газрыг нь чөлөөлөх байршлаар баталсан.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 0******* сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр явган хүний болон авто машины замын зорчих хэсэг, орц гарцыг хаасан, нарийсгасан нийтийн эзэмшлийн зам талбайд гарааш барьсан болохыг мэдэгдэж, газар чөлөөлөхийг шаардсан мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 3.1.4.-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа ашиглах эрхийг хуульд этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийг газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд гэж ойлгоно.
Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжаар гараашны доорх газарт газар эзэмших эрх олгогдсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч тус захирамжийн 9 дэх хэсэгт Сүхбаатар дүүргийн ******* хороонд хүнсний барааны дэлгүүрийн зүүн хойд талд 1200 м.кв газрыг "Тагнуулын төв газар"-т орон сууцны зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байгаагаас харахад тус шийдвэрээр иргэн А.Аод газар эзэмших эрх олгосон шийдвэр биш байна.
Иймд, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар нэхэмжлэгч А.Аын эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* байрны баруун урд талд байрлах 2 гараашны газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан гэж үзэх тул түүний гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.
Нийслэлийн засаг даргын шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв.Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
4.2.Анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжийн 9 дэх хэсэгт "...******* орон сууцны барилгыг Сүхбаатар дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт хүнсний барааны дэлгүүрийн зүүн хойд талд байрлуулан 0,12 га газрыг Тагнуулын Ерөнхий газарт эзэмшүүлэх эрх олгох-оор шийдвэрлэж[12], дээрх захирамжийн дагуу Улсын аюулгүй аюулгүй байдлыг хангах газрын 2 тоот сууцыг 3 харьцах 6 хэмжээтэй 2 ширхэг гараашны хамт Д.Ү нь 1998 онд худалдан авсан нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын *******-ын 2003 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт[13] зэрэг баримтуудаар тогтоогджээ.
4.3.Үүний дараагаар Улсын аюулгүй аюулгүй байдлыг хангах газар-ын 2 тоот сууцыг 3 харьцах нь 6 хэмжээтэй 2 ширхэг гараашны хамт өмчлөгч Д.Ү нь 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт А.А, Бүгд найрамдах Грек улсын иргэн Г К нартай хамтран эзэмших өргөдөл[14] гаргаж, Сүхбаатар дүүргийн ны Тагнуулын ерөнхий газрын ******* байрны зүүн хойд талд байрлах тус бүр нь 18 м.кв талбайтай, 4 харьцах нь 29, 4 харьцах нь 30 дугаартай гараашийг Д.Ү, А.А, Бүгд найрамдах Грек улсын иргэн Г К нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2*******8 дугаарт бүртгэн 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн огноотой, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг[15] олгосон болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар-ын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4/11260 тоот албан бичгийн[16] хавсралтаар ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
4.4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээс шинжлэн үзвэл нэхэмжлэгчийн гараашны газрыг эзэмших эрх газрын хууль тогтоомжийг зөрчөөгүй буюу тухайн тохиолдолд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт "газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг гэж заасан заасан нөхцөл байдал үүсээгүй гэж шүүх үзлээ.
4.5.Тодруулбал хариуцагч маргаан бүхий А/211 дугаар захирамжийг гаргахдаа ...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2******* зүйлийн 24.1.15, 24.1.19 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгон нэхэмжлэгч А.Аын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* байрны баруун урд талд байрлах 2 гараашийг ...газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан... хэмээн үзэж албадан буулгахаар шийдвэрлэсэн.
4.6.Маргааны дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагчийн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж, 57.4 дэх хэсэгт Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч... гэж тус тус заасан нөхцөл байдал нь бодит нөхцөлд тогтоогдсонгүй.
4.7.Учир нь дээр дурдсанчлан нэхэмжлэгч А.Аын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2*******8 дугаар гэрчилгээ олгогдсон бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.10 дахь заалтад улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх, 19.4.11 дэх заалтад өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах гэж тус тус заасан.
4.8.Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно... гэж, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг... ойлгоно гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий гарааш, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий хууль, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг үл хайхран Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн газрыг чөлөөлөх, гараашийг албадан буулгах тухай шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
4.9.Зүй нь хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана гэж заасныг анхаарах шаардлагатай байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн хоёр ширхэг гарааш нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй талаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07-17/1424 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр хүргүүлсэн судалгаанд тусгасан байна[17].
4.10.Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт[18] нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 24/26 дугаар Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолыг[19] удирдлага болгосон байх бөгөөд тус тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буулгах шийдвэрийг гаргасан.
Дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 24/26 дугаар тогтоолын хавсралтын 2.4.б Газрын эрхийг хэсэгчлэн болон бүхлээр нь хүчингүй болгох, дуусгавар болсон байршлуудыг нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох[20] хэсэг, 2.5 Орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэх[21], 3.1 Барилга байгууламжийн газрыг чөлөөлөх[22] болон тогтоолын хавсралтын бусад хэсгүүдийг судлан үзэхэд Сүхбаатар дүүргийн ны ******* байрны баруун талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2*******8 дугаар бүхий гарааш бүхий газар нь ямарваа нэгэн байдлаар харагдаагүй, нэрлэн заагдаагүй.
4.10.Мөн хариуцагч Нийслэлийн Засаг даргаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж Захиргааны ерөнхий хуулийн 2******* зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасны дагуу маргаан бүхий захиргааны шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх, хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох, тайлбар гаргах боломжоор хангаж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан аль нэг хэлбэрээр сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй.
4.11.Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга дээрх нөхцөл байдлыг тогтоолгүйгээр 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамж гаргаж, уг маргаан бүхий захирамж гарахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт байхгүй, харин захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 04 дугаар сарын 02-ны өдөр газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд үүнийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчжээ.
4.12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 28.1.1 дэх хэсэгт нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол гэх үндэслэлээр тайлбарлах авч Нийслэлийн Засаг даргын зүгээс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжаа гарахаас өмнө маргаан бүхий гараашнууд нь хэрхэн нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ямар бодит нөхцөл байдал үүссэн болохыг хөдөлбөргүй баримтаар нотлоогүй тул хариуцагчийн энэ тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
4.13.Дээрх тохиолдолд гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн бодит нөхцөл байдлыг судлан тогтоогоогүй, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулалгүйгээр нэхэмжлэгчид сөрөг үр дагавар бүхий захиргааны шийдвэрийг гаргасан нь хуулиар тогтоосон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул учир дутагдалтай болжээ.
4.14. Түүнчлэн уг захиргааны хэргийн 1 дүгээр хавтасны 2******* талд авагдсан нэхэмжлэгч А.Аын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаанд үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг 70 м.кв гэж тусгасан[23] байх бөгөөд хоёр гараашны талбайн хэмжээг 36 м.кв хэмжээ бүхий талаар нарийвчлан тусгаагүй, тэмдэглэсэн зүйлгүй байх тул шүүхийн зүгээс 2 ширхэг гарааш гэх агуулгын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
4.15.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/211 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт заагдсан Сүхбаатар дүүргийн ны Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ******* байрны баруун талд тоосгон гарааш гэснээс Улсын бүртгэлийн Ү-2*******8 дугаарт бүртгэгдсэн, А.Аын өмчлөлийн, тус бүр нь 18 м.кв хоёр гараашийг буулгаж, газар чөлөөлөх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3 дэх хэсэг, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 2******* зүйлийн 24.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Аоос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт заагдсан Сүхбаатар дүүргийн ны Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ******* байрны баруун талд тоосгон гарааш гэх хэсгийн нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2*******8 дугаарт бүртгэгдсэн хоёр ширхэг гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид нөхөн олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР