Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 316/шш2025/00428

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Д******* аймаг, Х******* сум, 2 дугаар баг, Чойнхорын Б*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Ц******* сумын 1 дүгээр баг, О******* гэх газарт оршин суух /РД: *******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2,788,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч Г.Ал*******т холбогдуулан 2,788,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч Г.Ал*******т холбогдуулан 2,788,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Г.Ал******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,788,700 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.

Талууд хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч Г.Ал*******т холбогдуулан 2,788,700 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ