2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04975

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02 191/ШШ2025/04975

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, ... хаягт байрлах ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 73,622,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан Түрээсийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 73,622,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ХХК нь иргэн *******гийн *******тэй 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж байсан. Тус түрээсийн гэрээгээр манай компанийн өөрийн өмчлөлийн зүйл болох Баянзүрх дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дүгээр байрны нэг давхрын 326м.кв талбай бүхий үйлчилгээний байрыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал худалдаа үйлчилгээний зориулалтаар С.*******т 2 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон ба гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө цаашид түрээслэх эсэх тухайгаа түрээслэгч нь 1 сарын өмнө түрээслэгчид бичгээр мэдэгдэх бөгөөд түрээсийн гэрээг цаашид нэг, нэг жилээр сунгахаар болсон. Мөн тохижилтын хугацаа 25 хоног байх ба түрээсийн төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох бөгөөд эхний сарын түрээсийн төлбөрт 30 хувийн хөнгөлөлт олгож 8,671,600 төгрөг, 2023 оны 8 дугаар сараас эхлэн 12,388,000 төгрөг байхаар тохиролцсон. Худалдаа үйлчилгээний түрээсийн 1 сарын төлбөр м нь 38,000 төгрөг юм. Түрээсийн төлбөрийг манай компанийн Голомт Банкны ******* тоот дансанд шилжүүлж байхаар хэлэлцэн тохирсон. Ингээд түрээсийн гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу түрээсийн байрыг иргэн С.*******т хүлээлгэн өгсөн. Гэтэл түрээслэгч С.******* нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж төлбөрөө төлөхгүй байсан учир манай компаниас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 24/11 дугаартай төлбөр төлөх тухай шаардлага хүргүүлсэн байдаг. Мөн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 24/20 дугаартай албан бичгээр үйлчилгээний талбайг суллаж өгөх болон гэрээг цуцалж, учирсан хохирлоо гаргуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Түрээслэгч С.*******т удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой үр дүн гараагүй. Тиймээс түрээсийн төлбөр төлөх эцсийн хугацааг олгож түрээсийн гэрээнд нь нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцсон. Ингэхдээ 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр түрээслэгч С.*******ийн нөхөр Ч.тай түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Тус гэрээгээр түрээслэгч нь 63,211,990 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд тухайн төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч С.******* нь дахин удаа дараа гэрээний үүргээ зөрчиж байсан тул манай компанийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлсэн байдаг. С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 73,622,000 төгрөгийг төлж, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлж өгөх тухайгаа илэрхийлж гараар бичсэн өргөдлийг гаргасан. Тус өргөдлийг манай компани хүлээн аваад 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлөх боломжит хугацааг олгосон. Ингээд 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болоход түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, мөн талбайг чөлөөлж өгөөгүй байдаг. Манай компаниас түрээслэгч С.*******т удаа дараа гэрээ зөрчсөн тухай мэдэгдлийг явуулж байсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 73,622,000 төгрөгийг төлөөгүй. Мөн дээрээс нь түүнд итгэж байсан учир дараагийн түрээслэгчтэй тухайн талбайг түрээслэх гэрээг хийсэн байхад тэрээр түрээсийн талбайг чөлөөлж өгөхгүй одоог хүртэл манай компанид чирэгдэл учруулж байгаад маш их гомдолтой байна. Иймд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээг цуцалсанд тооцож, үлдэгдэл төлбөр болох 73,622,000 төгрөгийг С.*******ээс гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлага 73,622,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 24,5*******,666 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 24,5*******,666 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 24,5*******,668 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан Түрээсийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 73,622,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* дүгээр байр, 1 давхар хаягт байрлах 326 м,кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон болон түрээсийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 73,622,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 24,5*******,666 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 24,5*******,666 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 24,5*******,668 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., О. нартай эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.

 

6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******т холбогдох Түрээсийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 73,622,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 73,622,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 24,5*******,666 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 24,5*******,666 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 24,5*******,668 төгрөг нийт 73,622,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526,060 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 263,030 төгрөг, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 263,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ