2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05060

 

 

 

 

 

 

 

 

2025 06 04

191/ШШ2025/05060

 



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хагт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. хороо, ...хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар ******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт төлсөн 16,335,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Түрээсийн төлбөрт төлсөн 16,335,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 01/19 тоот худалдаа үйлчилгээний д павилон ажиллуулах түрээсийн гэрээг ******* ******* ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу 1 давхарын 19 тоот 58.34 м.кв талбай бүхий Гоо сайхан, гэр ахуй, гоёл чимэглэл, бичиг хэрэг, гар утасны дагалдах хэрэгслийн зориулалтаар бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах зорилгоор 16,335,200 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гийн ын Хаан банк тоот данснаас шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш түрээслүүлэгч тал нь тухайн талбайг түрээслэгч талд хүлээлгэж өгөөгүй, ашиглалтад орохгүй удаж 2 жилийн хугацаа өнгөрсөн. Үүнээс хойш гэрээний хугацаа дууссан талаар Б.*******ийн зүгээс удаа дараа мэдэгдэж, төлбөрөө буцаан авахаар хүсэлт гаргасан боловч өгнө, хүлээж бай гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. Б.*******ийн зүгээс тухайн талбайг ашиглалтанд орох хүртэл хүлээсэн боловч ашиглаж, түрээслэн ажиллуулж чадаагүй. Иймд түрээслэгч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээний хугацаа дууссан тул 16,335,200 төгрөгийг ******* Групп ХХК-аас гаргуулна. Түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгч Б.*******ийн эхнэр гийн гийн дүү гийн ын дансаар шилжүүлсэн. Түрээслэгч нь түрээсийн талбайг хүлээлгэж өгөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй, мөнгөө шаардахаар утсаар яриад яваад байдаг байсан, очиж уулзахаар өгнө гэдэг боловч төлдөггүй. Иймд 16,335,200 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээ байгуулсан гэдэг дээр маргахгүй. Түрээсийн 3 сарын төлбөр, нэг сарын барьцаа төлбөр нийт 16,335,200 төгрөгийг хариуцагчийн дансанд хүлээж авсан. Түрээсийн гэрээ 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 01/19 дугаартай худалдаа үйлчилгээний д павильон ажиллуулах түрээсийн гэрээ талууд байгуулсан. Гэрээ байгуулснаар түрээсийн талбайг улсын комисс 2021 оны 09 сард хүлээж авч 2022 оны 1 сараас эхлэн түрээслэгч, гэрээ байгуулсан нөхцөлийн дагуу оруулж эхэлсэн. Түрээслэгч тал буюу нэхэмжлэгч Б.******* 2022 оны 1 сарын сүүлээр түрээсийн байранд орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2022 оны 05 сарын 02-ны өдөр тус байгууллагад түрээсийн талбайгаа түрээслэх боломжгүй боллоо цаашид гэрээг цуцлаад төлбөрөөс тодорхой хэмжээний төлбөрийг хасуулаад суутган олгохыг хүссэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Гэрээгээ цуцлах болсон тухай бичгээр ирүүлсэн ч гэсэн талбайд үйл ажиллагаа явуулж байсан. Хэрвээ түрээсийн гэрээ цуцлахаар болж, үйл ажиллагаа явуулж зогссон бол түрээслэгч талд талбайгаа хүлээлгэж өгөх, түлхүүрээ гардуулж өгөх процессын үйл ажиллагаа явагдах ёстой. 2022 оны 12 дугаар 2 дугаар сард түрээсийн талбайг Б.******* хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө 2022 оны 12 сард түрээсийн талбайд байсан эд хогшил, зарим ууттай бараа бүтээгдэхүүн зэргийг авч явсан. Түрээсийн талбайг актаар хүлээлгэж өгсөн, хүлээн авсан тийм талуудын хооронд гарын үсэг зуруулсан бичгийн баримт байхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Иргэний үнэмлэхний лавлагаа, итгэмжлэл, Төлбөрийн баримт, ******* ******* ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Түрээсийн гэрээ, ******* ******* ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Садан төрлийн лавлагаа зэргийг,

Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Түрээсийн гэрээ, хүсэлт зэргийг,

Шүүх зохигчдын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулж нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Түрээсийн төлбөрт төлсөн 16,335,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Түрээсийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн боловч түрээсийн талбайг хүлээлгэн өгөөгүй, гэрээний хугацаа дууссан тул төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Түрээсийнхээ талбайд үйл ажиллагаа явуулчихсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрээ байгуулсныхаа дагуу түрээснийхээ талбайг тохиролцсон хугацаандаа өгсөн. Түрээсийн төлбөрөөс давсан хугацаагаар үйл ажиллагаа явуулчихсан учраас энэ төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* ******* ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Түрээсийн гэрээ, ******* ******* ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт, Төлбөрийн баримт, гэрч Ю., Б., Г. нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Түрээслүүлэгч ******* ******* ХХК нь түрээслэгч Б.*******той худалдаа үйлчилгээний д павилон ажиллуулах тухай 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 01/19 тоот түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч ******* ******* ХХК, түрээслэгч Б.*******ид ийн 1 давхарт 19 тоот 58.34 м.кв талбай бүхий гоо сайхан, гэр ахуй, гоёл чимэглэл, бичиг хэрэг, гар утасны дагалдах хэрэгсэл бараа худалдан борлуулах зорилгоор, 1 сарын түрээсийн төлбөр 4,083,800 төгрөг байхаар түрээсийн гэрээ байгуулсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хавтаст хэргийн 53-55 тал/

 

8.Уг гэрээний үүрэгт түрээслэгч Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16,335,200 төгрөгийг эхнэр Г.гийн төрсөн эгч Г.ын Хаан банк дахь данснаас овогтой гийн данс руу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 10 тал/

 

9.Талууд түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдалд болон түрээсийн төлбөрт 16,335,200 төгрөг төлсөн тухайд хэн аль нь маргаагүй.

 

 10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь хариуцагч нь түрээсийн төлбөрийг хүлээн авсан атлаа түрээсийн талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тул гэрээний хугацаа дууссан үндэслэлээр түрээсийн төлбөрийг буцаан шаардсан нь үндэслэлтэй гэж мэтгэлцэж байна.

 

11.Гэрч ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч ажилтай гийн Манай компаний ийг 2021 оны 12 сард улсын комисс хүлээж аваад 2019 онд гэрээ хийсэн хүмүүст мэдэгдсэн. Б.******* 2022 оны 1 сард талбайд орсон. Манайх түрээсийн төлбөрийг 2022 оны 4 сараас тооцно гэдгээ хэлсэн. Б.******* 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээ цуцлах өргөдлөө өгсөн. Талбайг чөлөөлөөгүй тул манайх 2023 оны 01 сард дараагийн түрээслэгчид түрээслэх болоод Б.*******ийг удаа дараа шаардаж байгаад 2023 оны 01 сар талбайг чөлөөсөн гэж мэдүүлсэн. /хавтаст хэргийн 105-107 тал/

 

12.Түрээслэгч Б.******* ******* ******* ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр танай компанийн худалдаан ийн 1 дүгээр давхарт 19 тоот 58,34 м.кв бүхий лангууг түрээслэх гэрээ хийж түрээсийн болон барьцаа төлбөрт 16,335,200 төгрөгийг  тушаасан. Цаг үеийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалан цаашид түрээслэх боломжгүй байдалд хүрсэн тул гэрээг цуцлаж төлбөрийг буцаан авах хүсэлтэй байна гэх хүсэлт гаргасан байна. /хавтаст хэргийн 9 тал/

 

13.Хэрэгт авагдсан гэрч Ю.гийн мэдүүлэг, түрээслэгч Б.******* ******* ******* ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт зэргээс үзэхэд түрээслэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 сарын хугацаанд ийн 1 давхарт 19 тоот 58,34 м.кв талбайг гоо сайхан, гэр ахуй, гоёл чимэглэл, бичиг хэрэг, гар утасны дагалдах хэрэгсэл бараа худалдан борлуулах зорилгоор ашигласан болох нь тогтоогдож байх тул нэг сарын түрээсийн төлбөрт 4,083,800 төгрөгийг суутган тооцож, хариуцагч ******* ******* ХХК-иас үлдэх 12,251,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгох үндэслэлтэй.

 

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд 2022 оны 1 дүгээр сарын сүүлчээр талбайд орж түрээслэсэн гэж маргаж байгаа боловч ийн 1 давхарт 19 тоот 58,34 м.кв талбайг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан акт баримт байхгүй энэ тухайд гэрч Б., Г. нар тодорхой мэдүүлээгүй хариуцагч энэ талаарх баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

15.Хариуцагч ******* ******* ХХК-иас 12,251,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,083,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

16.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 210,972 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 12,251,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,083,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 210,972 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ