Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 

2024/ДШМ/37

 

 

        

С.А, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Прокурор: Ж.У  

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б /онлайн/

             Шүүгдэгч: С.А, М.Б

             Нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/539 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.А, М.Б нарт холбогдох 2412001270136 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 00 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 0, эхийн хамт А аймгийн Ө сумын Д багийн Ш гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн М М.Б (РД: 00000000),

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 00 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Х багт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Сийн С.А

( РД:000000000)

 

Шүүгдэгч М.Б, С.А нар нь бүлэглэж, 2024 оны 04 дүгээр рын 19-ний өдөр А аймгийн Ө сумын Д багийн Ч гэх газраас иргэн Л.Бн хоёр тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээрээс нь 00-00 00 улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогчид 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас С.А, М.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/539 дугаартай шүүгчийн захирамжид: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А, М.Б нарт холбогдох эрүүгийн 2412001270136  дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.А, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, Шүүгдэгч С.А, М.Б нарыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт А аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч С.Аийн эзэмшлийн “Приус-20” маркийн 00-00 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж, тухайн тээврийн хэрэгслийг А аймгийн Э сумын Тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын харуул Б.Гт хадгалах үүргийг хүлээлгэсэн байгааг дурдаж, Захирамжийг прокурор,  оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ ... А аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.У би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/539 дугаартай шүүгчийн захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч М.Б, С.А нар нь бүлэглэж, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр А аймгийн Ө сумын Д багийн Ч гэх газраас иргэн Л.Бн хоёр тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээрээс нь 00-00 00 улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогчид 1.600.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Тус прокурорын газраас М.Б, С.А нарт холбогдох эрүүгийн 2412001270136 дугаартай хэрэгт 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 137 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Б, С.А нарт холбогдох хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31- ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор ургийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын прокурорт гаргасан хүсэлтэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө огт илэрхийлээгүй, харин хохирлыг төлсөн” гэж дурдсан, хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байна, 2. Шүүх шинжилгээний тухай хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тухайлсан хүснэгтээр тогтоож, мөрдөгч танилцуулахаар хуульчилсан. Энэ ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгээгүй байх бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокуророос дараах байдлаар эсэргүүцэл бичиж байна. Шүүгдэгч С.А, М.Б нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байдаг. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан 6 нөхцөл хангагдсан гэж үзэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд хүргүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хохирогчийн мэдүүлэгт 2 тооны үхрээ буцаан авсан хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй (28 дугаар хуудас) гэснээс үзэхэд түүнд учирсан бодит хохирол төлөгдсөн гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан хохирогчид учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Мөн хохирогчоос өөрт учирсан хор уршигт хамаарах нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байхад үүнийг яллагдагч нараас төлүүлэх, төлүүлэхийг илэрхийлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь яллагдагч гэмт хэрэг үйлдэж үүрэг хүлээсэн этгээд мөн боловч хохирогч өөрт учирсан хохирлын талаар бодит баримт гаргаж өгөөгүй буюу 3.000.000 төгрөг нэхэмжилснийг шууд яллагдагч төлөх ёстой байдлаар тогтоож, түүнийг нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, эрүүгийн хариуцлагыг прокуророос тохиролцох нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн хохирогчийн эрх ашиг зөрчигдсөн, үүнийг сэргээх шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байсаар байгааг нь дурдах нь зүйтэй. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлалд зааснаар уг зүйлчлэлд хамаарах хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох учиртай хэдий ч хохирогч энэ талаар буюу “өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахгүй” гэж мэдүүлсэн бол хор уршгийн зэрэглэлийг гаргуулах үндэслэлгүй юм. Энэ нь хохирогчийн хүсэлтээр хийгддэг ажиллагаа болно. Харин хохирогч өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөн байцаалтын шатанд гаргуулахаар мэдүүлэг өгсөн тохиолдолд мөрдөгчөөс холбогдох баримтыг үйлдэж хэрэгт хавсаргах учиртай. Гэтэл уг хэрэгт хохирогч Л.Б нь өөрийн 2 тооны үхрээ буцаан авсан тухай мэдүүлж, сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахгүй гэж мөрдөгчид хэлснийг тэмдэглэл болгон бичсэн үйл баримт тогтоогддог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 539 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Эсэргүүцлээ бүхэлд нь дэмжиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийг анхаарч үзсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлдэг, мөн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг С.А, М.Б нарт холбогдох хэрэгт анхааран үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийг байцуулан хэргийг  хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг хянан хэлэлцэх явцад шүүхээс хор уршгийг арилгаагүй, сэтгэцэд учирсан хохирогчийн зэрэглэлийг тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэхэд дээрх дурдсан нөхцөл байдлууд хангагдсан гэж үзэж байгаа. Мөн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хийж гүйцэтгэсэн боловч хохирогч тухайн үед хохирол гаргуулахгүй, гомдол саналгүй,  сэтгэцэд учирсан зэрэглэл тогтоолгохгүй гэснийг тэмдэглэлд тусган хэрэгт хавсаргасан. Эдгээрийг нөхөн гүйцэтгэхгүйгээр дахин хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч нар нь хохирол, хор уршгаа барагдуулсан тул А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 539 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө ү ... гэв.

 

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б, С.А нарыг бүлэглэж, 2024 оны 04 дүгээр рын 19-ний өдөр А аймгийн Ө сумын Д багийн Ч гэх газраас иргэн Л.Бн хоёр тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээрээс нь 00-00 00 улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогчид 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, шүүгдэгч С.А, М.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно ... гэж хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Б, С.А нарт холбогдох хэрэг дээрх хуулийн шаардлагыг хангасан, хохирогч мал эрж хайсны зардал нэхэмжилнэ гэсэн хэдий ч хэрэгт нотлох баримт ирүүлээгүй, хохирогч сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй талаар мэдүүлсэн байхад дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

Мөн давж заалдах шатны шүүхэд хохирогч хохирол төлбөр авсан, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй талаар хүсэлт ирүүлсэн байна.

 

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/539 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй.

                 

  Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Б, С.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

          1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/539 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч С.А, М.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,             эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                            ШҮҮГЧИД                                       Т.Д

 

                                                                                     Н.Э