| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03730/И |
| Дугаар | 183/ШШ2024/04198 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/04198
2024 оны 10 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/04198 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******, Өлзийт оргил цонх ХХК /РД:6674895/-д холбогдох
1,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Нэргүйбаатар, хариуцагчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн үнийн дүнгээ гаргуулчихвал өөр гомдол санал байхгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэн хэлэлцэх боломжтой. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд баг багаар төлөөд явж байгаа. 500,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Нэргүйбаатар нь Өлзийт оргил цонх ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 1.890.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Өлзийт оргил цонх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 1.850.000 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүхэлд нь төлж харилцан тохиролцож эвлэрсэн болохыг үүргээр илэрхийлж байна талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Л.Нэргүйбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өлзийт оргил цонх ХХК-иас 45.190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Нэргүйбаатарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Л.Нэргүйбаатарын нэхэмжлэлтэй, Өлзийт оргил цонх ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд:
Өлзийт оргил цонх ХХК нэхэмжлэлийн шаардлага 1.850.000 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүхэлд нь нэхэмжлэгч Л.Нэргүйбаатарт төлөхөөр харилцан тохиролцсон гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Нэргүйбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өлзийт оргил цонх ХХК-иас 45.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Нэргүйбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ