Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Хэргийн индекс | 2331004150012 |
Дугаар | 2024/ДШМ/70 |
Огноо | 2024-06-27 |
Зүйл хэсэг | 11.4.2.2., |
Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/70
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Д.Ариунтуяа нарыг оролцуулан,
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, ************* индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* ургийн овогт ******* *******, ******* Улсын иргэн, *****оны *** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *********** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-**, эхнэр хүүхдийн хамт ******* аймаг ******* сум ** дугаар баг ** дугаар хэсэг *** тоотод оршин суух хаягтай, /РД:**********/, урьд
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн.
******* ургийн овогт , ******* Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл **, эхнэр хүүхдийн хамт ******* аймаг ******* сум ** дугаар баг ** дугаар хэсэг *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:*******/,
Шүүгдэгч ******* ******* нар нь согтуугаар бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн зүүн талд , нартай маргалдан зодолдож улмаар 3.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
******* аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овогт ******* *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааны танхимаас чөлөөлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,
Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 / нэг сая таван зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдан,
Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, ....шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Номин-Эрдэнэ 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №18 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ:
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн”, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичиж байна.
1.Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд:
Хохирогч мэдүүлэгтээ “.... Тухайн үөд анх шар малгай өмссөн байсан цээж нүцгэн залуу намайг цэцэрлэгийн хашааны булан дээр хэвтүүлээд өөрөө миний дээр гараад миний нүүр хэсэг 5-6 удаа цохиод намайг заамдаад орилж хашхираад байсан тухайн үед юу гэж хэлж байсан талаар би одоо санахгүй байна. Тэгсэн үргзлжлүүлээд костюм өмссөн байсан залуу хүрч ирээд миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад дээрээс нэг удаа далайж цохиод, нүүр хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Түүний дараа мөн миний дээр гараад суусан залуу нүүр хэсэг рүү цохисон бөгөөд яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна ямар ч л байсан олон удаа л цохисон. Хэсэг хугацааны дараа миний дээр гарсан байсан залуу дээрээс буухаар нь би босоод иртэл костюм өмссөн байсан залуу намайг татаж газар унагаад нүүр хэсэг рүү 4-5 удаа өшиглесөн. Тэгээд бид босоод зугтаасан”
Гэрч мэдүүлэгтээ Би босоод хартал миний зодуулсан газраас 5-6 алхмын зайд шар малгай өмссөн байсан залуу болон хөх цэнхэр урт куртиктэй залуу нар Эрдэнэбаяртай зууралдаж, ноцолдсон байдалтай байсан. Тэгээд улмаар Эрдэнэбаярыг цэцэрлэгийн хашааны булан хэсэг рүү дарж унагаад шар малгай өмссөн байсан гэх цээж нүцгэн залуу түүний дээр гарч суугаад нүүр хэсэг рүү нь цохиод байхаар нь би болиулах гэтэл хөх цэнхэр өнгийн урт куртик өмссөн залуу намайг зуураад хөдөлгөхгүй байсан” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хэрэг болсон гэх цаг хугацаанд хэрэг болсон үйл баримтыг бэхжүүлж тусгасан шууд нотлох баримт болох камерын бичлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хохирогч ыг зодсны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байхад шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүх шүүгдэгч нарын хэн алиных нь хохирогчийн эрүүл мэндэд халдан довтолсон идэвхтэй үйлдлийн үр дагавар болох учирсан гэмтлийн зэргийг ялган тогтоосон нь нэг талыг барьсан, хэргийн үйл баримтад тохироогүй, нотлох баримтаар тогтоогдоогүй шийдвэр болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэж байна.
2.Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдснийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3-т “гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдснийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” 3.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилсан.
“Гэмт хэрэгт хамтран оролцох” гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хамтарсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдснийг ойлгоно. Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогч нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцож болно.
Гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсэж байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдана. /УДШТогтоол 2003.05.05-ны өдрийн N210/
Иймд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хууль тогтоогчоос энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч ын биед халдан зодож хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийн шинжийг бүрэн хангасан байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримгыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 3-т хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж тус тус заасан.
Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, дүгнээгүйгээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэн ял завших боломж олгосны дээр, зөвхөн шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан гэж хэрэгт нотлогдоогүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.
Иймд ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл гаргасан ба дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Миний өмнөх шүүхээс авсан ял маш золгүй явдал байсан. Ийм зүйлийн араас энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Хохирогч нар эхэлж зодооныг эхлүүлээгүй байсан бол эсхүл сонин байдлаар харьцаагүй байсан бол үүсэхгүй байх боломж бүрэн байсан. Ийм хэрэгт холбогдож өдий хүртэл явж байгаадаа үнэхээр харамсалтай байна. Би зодоон, гэмт хэргээс маш хөндий хүн. Санаандгүй байдлаар энэ хэрэгт холбогдсон гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас ганц нотлох баримтыг шинжилдэг. Энэ бол хавтаст хэрэгт авагдсан CD бичлэг байгаа. Хавтаст хэрэгт цуглуулагдаж, бэхжүүлэгдэж авагдаж байгаа хуульд нийцүүлэн авсан гэх гэрч хохирогч нарын мэдүүлэг нь тодорхой субъектив санаа зорилго агуулсан нөхцөл байдлаар авагддаг гэж харж байна. Анхан шатны шүүхийн шийдэл зөв байсан. Үндэслэх хэсгийг тодорхой хэмжээнд өөрсдөө зөв талаас нь дүгнэх байх гэж харж байна. ******* нь хохирогч нарт гэмтэл учруулах санаа зорилго огт байгаагүй. Тодорхой хэмжээний үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болсон хууль зүйн факт уг бичлэг дээр маш тодорхой байна. CD бичлэг дээр 4 залуу уулзаж зогсож байгаад хохирогч гэх Эрдэнэбаяр миний үйлчлүүлэгчийг шууд цохиж улмаар уг бичлэгийн 80% нь өвлийн хүйтэнд хувцсыг нь тайлж, тасралтгүй *******ыг зодоод яваад байдаг. Сүүлд нь салгаж аваад явах явцад хамт гэмт хэрэгт шийтгүүлсэн ******* хөлөөрөө хөшиглөхөд гараараа болиулж таслан зогсоож байгаа үйлдэл байгаа. Энэ үйлдлээс харахад уг хоёр яаж үйлдлээрээ нэгдсэн байх вэ?. Дараа нь миний үйлчлүүлэгч хоёр удаа цохисон байдаг. Доороос нь цохиод өвлийн хүйтэнд шалдан байсан учраас хоёр цохиж, салаад дахиж тэр хүнд очоогүй. Уначихсан байгаа хүнд очиж биеийг нь асууж холдоод явж байгаа үйлдэл байгаа. Эндээс дүгнэлт хийхэд ямар нэгэн байдлаар гэмтэл учруулах санаа зорилго агуулаагүй байсан. Өмгөөлөгчийн хувьд тухайн үйл баримтад дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйл заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдлийг үйл явц төгсөх үед хийсэн байна гэж харж байна. Эсрэг талаас юу гэж мэтгэлцсэн бэ гэхээр төгссөн байсан гэсэн асуудлыг ярьдаг. Шүүгчийн нэг дүгнэлттэй санал нийлдэггүй. Харилцан зууралдаж зодолдсон гэдэг дээр санал нийлдэггүй. *******ын хувьд нэг ч удаа харилцан зодолдоогүй. Шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаарч үзээсэй. Тийм учраас прокурорын эсэргүүцэл үндэслэл муутай байна, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******гийн хувьд хохирогчийг зодсон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Прокурорын яллах дүгнэлтэд бүлэглэж үйлдсэн гэж, эрх зүйн байдлыг дордуулж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Тухайн газрын камерын бичлэгээс үзэхэд огтоос хамтран үйлдсэн зүйл харагддаггүй. Анхнаасаа бүлэглэж үйлдсэн бол тухайн гэмт хэргийг анхнаасаа зохион байгуулж бүлэглэж үйлдсэн, эсхүл санаа сэтгэл нэгдэж тухайн хүнд гэмтэл учруулахаар үйлдсэнийг хоёр талаасаа ойлгож байгаа. Гэтэл камерын бичлэгээс харахад ******* өшиглөх гэхээр ******* хөлийг нь түлхдэг. ******* цохих гэхээр ******* нь болиулдаг. 666 Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт авагдаагүй байсан учраас эргэлзээтэй байдал үүсэж байна гэж шүүгдэгчид ашигтайгаар шийдсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнчлэн шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.
Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлэх, баримтуудыг харьцуулах, няцаан үгүйсгэх эсхүл баталсан дүгнэлтийг хийж, уг дүгнэлтүүдэд үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь гэм буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх үндэслэл журам болдог ба дээрх шаардлагыг хангасан нөхцөлд “Шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангасан” гэж үзэх үндэслэл болно.
3.Прокурорын газраас шүүгдэгч ******* ******* нар нь согтуугаар бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн зүүн талд , нартай маргалдан зодолдож улмаар 3.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ...шүүгдэгч *******ыг хохирогч ын биед хүндэвтэр хохирлыг шүүгдэгч *******тай бүлэглэн учруулсан нь нотлогдоогүй, хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч ******* дангаараа учруулсан, энэхүү гэмт хэргийг шүүгдэгч ******* нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэж үзэн Прокуророос ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, *******ын хохирогч ын дээр сууж нүүр лүү нь 4-5 удаа цохиж буй үйлдлийг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэж хэрхэн үзсэн болох түүнийг үгүйсгэж буй нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсны улмаас шүүгдэгчид ял завших нөхцөлийг бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны зарчмууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, оролцогчийн хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалаагүй, зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.
4.Иймд улсын яллагчаас гаргасан “...Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын үйлдэл холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр эсэргүүцлийг хангаж, ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ