Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/04338

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2024/04338 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн*******,*******,*******,*******,*******-д холбогдох,

 Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 6.171.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдийн шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч "Зайсан ΡΓΒ СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч иргэн М.Хүдэрбаатарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар нь маргаантай асуудлын хүрээнд буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан, тохиролцож, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээнд заасан нөхцөлөөр талууд эвлэрсэн болно. ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.", 74.2-д "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана." гэж заажээ.

Иймд талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч, Эвлэрлийн гэрээ байгуулж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. Хавсралтаар талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээг хүргүүлэв.

 

Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч "ЗАЙСАН РГВ" СӨХ, тус СӨХ-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч (цаашид "А" тал гэнэ.), нөгөө талаас хариуцагч, иргэн М.Хүдэрбаатар (цаашид "Б" тал гэнэ.) нар ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийг үндэслэн байгуулав.

Нэг. Гэрээний зорилго Энэхүү гэрээний зорилго нь нэхэмжлэгч талаас хариуцагч талд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг дээр талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, төлбөрийг барагдуулах, гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Гэрээний гол нөхцөл

2.1. Нэхэмжлэгч нь хариуцагч талд холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд СӨХ-ны төлбөр 12.019.760 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Ванн, душ, сауны үнэ 8,000,000 төгрөг гаргуулах, СӨХ-ны ТУЗ-ийн тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно. Нэхэмжлэгч, хариуцагч талууд нь ИХШХШТХ-ийн 26.2, 26.3, 26.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж талууд эвлэрэв.

2.2. Хариуцагч "Б" тал нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас нийт 6,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч "А" талд төлөх үүргийг хүлээв.

2.3. Нэхэмжлэгч "А" тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нийт мөнгөн дүн болох 12.019.760 төгрөгөөс 6.019.760 төгрөгийн шаардлагаас татгалзаж байгаа болно.

2.4. Хариуцагч "Б" тал нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Ванн, душ, сауны үнэ 8,000,000 төгрөг гаргуулах, СӨХ-ны ТУЗ-ийн тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа болно.

2.5. Энэхүү гэрээг талууд баталгаажуулснаар талууд анхан шатны шүүхэд эвлэрлийн гэрээг баталгаажуулах хүсэлтийг хамтран гаргана.

Гурав. Талуудын эрх, үүрэг

3.1. Нэхэмжлэгч буюу "А" талын эрх, үүрэг 3.1.1. Гэрээнд заасны дагуу хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

3.1.2. Гэрээнд заасан үүргээ хариуцагч тал биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөр барагдуулах арга хэмжээ авах эрхтэй болно.

3.1.3. Нэхэмжлэгч уг асуудлаар дахин шүүхэд хандах, нэхэмжлэл гаргах эрхгүй

3.2. Хариуцагч буюу "Б" талын эрх, үүрэг

3.2.1. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

3.2.2. Гэрээнд заасан үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй.

3.2.3. Гэрээний үүргээ биелүүлэхэд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гарсан, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл бий болсон бол гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацааг нэг удаа сунгуулах хүсэлтийг нотлох баримтын хамт гаргах шийдвэрлүүлэх эрхтэй.

Дөрөв. Хариуцлага

4.1. Гэрээний "Б" тал нь гэрээнд заасан үүргээ заасан хугацаанд нь үе шаттай биелүүлэх үүрэгтэй болно.

4.2. Талууд гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр гэрээний харилцаа дуусгавар болно

Тав. Бусад зүйл

5.1.Энэ гэрээнд талууд гарын үсэг зурж, шүүхэд хүсэлтээ гарган шүүхээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Зайсан РГВ СӨХ нь М.Хүдэрбаатарт холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 6.171.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Зайсан РГВ СӨХ-ны нэхэмжлэлтэй, М.Хүдэрбаатарт холбогдуулан 6.171.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан ванн, душ, сауны үнэ 8,000,000 төгрөг гаргуулах, СӨХ-ны ТУЗ-ийн тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно.

 

Нэхэмжлэгч, хариуцагч талууд нь ИХШХШТХ-ийн 26.2, 26.3, 26.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж талууд эвлэрэв.

Хариуцагч М.Хүдэрбаатар нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас нийт 6.000.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Зайсан РГВ СӨХ-д төлж,

Нэхэмжлэгч Зайсан РГВ СӨХ тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нийт мөнгөн дүн болох 12.019.760 төгрөгөөс 6.019.760 төгрөгийн шаардлагаас татгалзаж,

Хариуцагч М.Хүдэрбаатар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ванн, душ, сауны үнэ 8,000,000 төгрөг гаргуулах, СӨХ-ны ТУЗ-ийн тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагаас бүхэлд нь татгалзаж харилцан тохиролцож эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Зайсан РГВ СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.229 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хүдэрбаатараас 110.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Зайсан РГВ СӨХ-д олгож, М.Хүдэрбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Зайсан РГВ сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, М.Хүдэрбаатарт холбогдох иргэний хэрэгт талууд:

Нэхэмжлэгч Зайсан РГВ СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 12.019.760 төгрөгөөс 6.019.760 төгрөгөөс шаардлагаас татгалзаж, 6.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Хүдэрбаатар нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас нийт 6.000.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч,

Хариуцагч М.Хүдэрбаатар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ванн, душ, сауны үнэ 8,000,000 төгрөг гаргуулах, СӨХ-ны ТУЗ-ийн тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж харилцан тохиролцсон гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Зайсан РГВ СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.229 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хүдэрбаатараас 110.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Зайсан РГВ СӨХ-д олгож, М.Хүдэрбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ