Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2024/04365

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2024/04365 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

10,929,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч Б.Хүрэл-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч  Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Хүрэл-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,929,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч Төрийн банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Баатарсүрэн овогтой Хүрэл-Эрдэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 103500568087 дугаар бүхий кредит карт эзэмших гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг, бэлэн гүйлгээ жилийн 28.8 %, бэлэн бус гүйлгээ жилийн 21.6 % хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай кредит картын зээлийг авсан. Иргэн Баатарсүрэн овогтой Хүрэл-Эрдэнэ нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 103500568087 тоот гэрээний үүргийг үл биелүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй. Төрийн банк нь кредит карт эзэмших гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч Б.Хүрэл-Эрдэнийн Төрийн банк дахь 103500568087 кредит картанд 5 000 000 төгрөгийн лимит олгосон. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д хохирол учруулаад байна. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тоот кредит картын гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4 993 252 төгрөг, үндсэн хүүний төлбөр 5 936 477 төгрөг, нийт 10 929 730 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд Б.Хүрэл-Эрдэнийн кредит карт эзэмших гэрээний зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 10 929 730 төгрөг, шүүхэд нэхэмжилсэн тэмдэгтийн хураамж 189 825 төгрөгийн төлбөрийг гаргуулж Төрийн банкинд олгуулахаар нэхэмжилж байна, холбогдох баримтуудыг хавсаргав... гэв.

 

3. Хариуцагч Б.Хүрэл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү нь өндөр байна, үндсэн төлбөрөө төлөөд хүүг нь багасгах арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна. Мөн урт хугацаатай төлөх хүсэлтэй байна гэв.

 

5. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020.03.23-ны өдрийн 103500568087 дугаар кредит карт эзэмших гэрээ, кредит дансны хуулга, 2024.025.19-ний өдрийн Б.Хүрэл-Эрдэнийн хүсэлтүүд, *******д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Хариуцагч тал нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагын талаархи хариу тайлбар, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ зэрэгийг өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Б.Хүрэл-Эрдэнэд холбогдуулан үндсэн зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр болох 4.993.252,95 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх хүү 5.93.477,69 төгрөг, нийт 10.929.730,41 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Б.Хүрэл-Эрдэнэтэй 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дугаартай Кредит карт эзэмших гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг, бэлэн гүйлгээ жилийн 28.8 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээ жилийн 21.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцаж тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 5.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Кредит карт эзэмших гэрээ, кредит дансны хуулга-ын хуулбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 5-8, 9-10/

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Нэхэмжлэгч Төрийн банк ХК, хариуцагч Б.Хүрэл-Эрдэнэ нарын хооронд байгуулсан Кредит карт эзэмших гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

6. Хариуцагч Б.Хүрэл-Эрдэнэ нь Төрийн банктай Кредит карт эзэмших гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зээлийн төлбөр 5.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй, хүү 5.936.477 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүг багасгах хүсэлтэй байна гэж тайлбарлав.

 

7. Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Хүрэл-Эрдэнэ нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлийн хүүг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

 

8. Иймд хариуцагч Б.Хүрэл-Эрдэнээс зээлийн төлбөрт 10.929.730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-нд олгож шийдвэрлэв.

 

9. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

10. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189.825 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хүрэл-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 189.825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч Баатарсүрэнгийн Хүрэл-Эрдэнэ /РД:УЗ92011619/-ээс 10.929.730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189.825 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хүрэл-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 189.825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ