Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

2024/ДШМ/36

 

 

        

Ж.Жөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор: Ж.Т

             Нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/513 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ж.Жөд холбогдох 2412000000149 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 0, эхнэрийн хамт, А аймгийн Э сумын 0-р багийн Б 0-00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Жийн Ж /РД:0000000000/

 

          Шүүгдэгч Ж.Ж нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 30 минутын орчим  А аймгийн Э сумын 0-р багийн зын уулзвар орчим замд тоёота премио маркын 00-00 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Ж.Жөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/513 дугаартай шүүгчийн захирамжид: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Жанцансамбуугийн Жөд холбогдох эрүүгийн 2412000000149  дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Жөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор,  оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ... А аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.Ц би, Ж.Жөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Ж.Жийг тус шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн талаар тусгаагүй байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахад прокурорын яллах дүгнэлтээр ирүүлсэн яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэхээр байна. Иймд “прокурорын яллах дүгнэлт болох яллагдагчаар татсан тогтоолд тэнссэн хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн талаар дурдаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар танилцуулах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 513 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлтэд тавигдах шаардлагыг тусгаж өгсөн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 01- ний өдөр 131 дугаартай прокурорын яллах дүгнэлт дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна. 2. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн талаар дурдаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан ял оногдуулах боломжгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн нотлох баримтын жагсаалтад А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг тусгаж өгсөн бөгөөд хавсралтад шүүх хуралдаанаар шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтад мөн дээрх шийтгэх тогтоолыг шинжлэн судлуулахаар тусгасан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалсны дараагаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийг хэрэглэх нь шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээ бөгөөд улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ тусган санал гаргаж шүүхээр шийдвэрлэх боломжтой юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлтийн 2 дах хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Хуулийн агуулгыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэвэл Ж.Ж нь эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзнэ. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн зүйлд заасан бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн нэгэн адил гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэггүй, харин субъектийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу хууль, дүрэм, журмыг зөрчиж байгаагаа мэдсээр байж, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлддэгээрээ онцлогтой. Мөн тухай гэмт хэрэг нь бодит хохирол, хор уршиг учрахаас үл хамааран тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд, эрх хассан хугацаа дуусахаас өмнө дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноор гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж, гэмт хэрэг бүрэн төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Жөд ял оногдуулахдаа тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ цагаас үеэс эхлэн Ж.Ж нь санаатай гэмт хэрэг үйлдэхгүй байх үүргийг хүлээж ухамсарлан ойлгосон бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 30 минутын орчим дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь мэдсээр байж дээрх үүргийг зөрчсөн гэдгийг хэргийн үйл баримт нотолж байгаагаас гадна үүнээс үүсэх үр дагаврыг бүрэн ойлгосон гэж үзнэ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлэгч болох объектив талд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үйлдлийн аргыг, эсхүл гэмт хэргийн зүйлчлэл хүндрэх, эрх зүйн байдал нь дордох талаар тусгаж хуульчлаагүй байна. Зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Ж.Ж нь А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 30 минутын орчим А  аймгийн Э сумын 0-р баг зын уулзвар орчим замд, тоёота премио маркийн 00-00 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэж гэмт хэргийн үндсэн шинжийг зөв тодорхойлж дүгнэсэн болно. 3. Шүүхийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасан. хэсгийг баримталсан байна. Гэтэл Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахад прокурорын яллах дүгнэлтээр ирүүлсэн яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэхээр байна гэж дүгнэсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг ноцтой зөрчиж байгаа талаар дүгнээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/513 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар хэсгийн 2 дах хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Гэм буруугийн асуудал шийдээгүй байхад гэм бурууг урьдчилан шийдээд дүгнэлт гаргасан байна.  Урьдчилан дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бол нэмж нэгтгэх асуудлыг тайлбарлаж өгсөн. Эрх зүйн байдлыг дордуулж байна гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/513 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэв.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

             А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Жийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 30 минутын орчим  А аймгийн Э сумын 0-р багийн з уулзвар орчим замд тоёота премио маркын 00-00 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж үзэж, Ж.Жөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Ж  А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, улмаар шүүх түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ... тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна ... гэж  шүүхэд эрх хэмжээ олгож хуульчилжээ.

            Мөн прокурор тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн талаар яллах дүгнэлтэд дурдсан тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж хуульд заагаагүй, хуулиар хязгаарлаагүй тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.                

 

             Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/513 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

           

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэх нь үндэслэлтэй.         

 

 Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Жөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

            1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/513 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,             эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                            ШҮҮГЧИД                                       Т.Д

 

                                                                                     Н.Э