| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2017/00034/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М холбогдох эрүүгийн 1840000420029 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан, Л.М
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Л.М нь 2018 оны 04 дүгээр сарын 16-н өдөр тус сумын харьяат Д.Г-ы зүүн гарын бугалганд хутгаар шарх үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М-ын өгсөн “Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 6 цагийн үед банкны зээл төлөх гээд Баянмөнх сум орсон. Тэгээд 8 цагийн үед Хэрлэн голоос ус авсан. 2 цагийн үед Э-тай таарч нэг пиво хувааж уусан. Г-ыг пивонд явуулсан чинь удаад байхаар нь бид хоёр араас нь машинтай явж хайсан юм. Г-ыг хайгаад явж байсан чинь гандангийн зүүн хойно хэдэн хүмүүс архи уугаад сууж байхаар очсон. Удалгүй Г ирсэн. Ингээд гүүрний хойно гарч нэг шил архи нэг пиво уусан. Ууж байхдаа би Т гэдэгтэй маргасан, Г салгах гэж байгаад хутгалуулсан. Би Г-ыг эмнэлэг хүргэж өгөөд цагдаа дээр өөрөө очсон” гэх мэдүүлэг
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлэгүүд
Шүүгдэгч Л.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Хэрлэн голын гүүрээр гараад гүүрний хойд талын хаашаа явах чиглэл заасан самбарын хажууд замаасаа гараад хээр зогсож пивоо уусан. Тэгэхэд Т араас ирээд бид нартай нийлээд пивоноос уусан. Би тэр өдөр өлөн яваад байсан болохоор согтсон байсан. Т ирээд над руу томроод байсан. Тэгэхээр нь ах нь чамтай маргахгүй гэж хэлсэн. Тэгээд Т ыг дуугүй болохгүй томроод байхаар нь өөдөөс нь муудсан. Т бид хоёр муудалцаж байгаад би өмсөж явсан гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд ханцуйндаа хийсэн. Тэгэхэд Г Т бид хоёрыг салгах гэж голоор ороод зүүн гарынхаа булчинд надад хутгалуулсан. Би Т той муудаж байхдаа хутгаа ханцуйндаа хийсэн байсан. Г-ыг хутгалъя гэсэн бодол байгаагүй. Т ыг томроод байхаар нь айлгах гэж хутгаа харуулж ханцуйндаа хийсэн гэтэл Г салгах гэж дундуур орохдоо надад хутгалуулсан байсан...ХХүүы” гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуу/
Хохирогч Д.Г-ы хэрэг бүртгэлтэд өгсөн “...Баянмөнх сум явж байх замд М-тай таарсан. М М гэдэг залуутай хамт машинтайгаа явж байсан. Тэгээд М, М хоёртой уулзаж юм ярьж байгаад би сумын төв рүү пиво авахаар Э-ын мотоцикльтой явсан. Тэгээд ганцаараа сум орж 1 том Боргио гэдэг пиво аваад буцаад нөгөө газраа очсон чинь тэр хэд байгаагүй. Тэгэхээр нь буцаад Хэрлэн голын гүүрээр урагшаа гартал гүүрний баруун талд, голынхоо урд талд сууж байхаар нь яваад очтол Э, М, М гурав дээр Т, Б гэдэг хоёр залуу нэмэгдэж ирсэн байсан. Ингээд бөөнөөрөө Хэрлэн голын хойд талд гарсан. Т, Б хоёр ч гэсэн хамт явсан. Хэрлэн голын гүүрээр хойшоо гараад хаашаа явахыг чиг заасан самбарын хажуу талаас замаас гарч холгүй зогсож пиво ууцгаасан. Тэгээд бүгдээрээ тойрч суугаад пивоо хуваагаад ууж байсан чинь Т М хоёр маргалдаад боссон. М , Т хоёр маргалдаад машиныхаа цаад талаар орсон. Тэгэхээр нь бид нар бөөнөөр очоод салгасан. Э, М, Б, бид дөрөв М , Т хоёрыг муудаж байхад нь салгаад М ыг зүгээр бай муудаад байх гэж хэлсэн. Тэр хоёрыг салгахад би М ыг бариад холдуулж байсан. М ыг салгаж байхдаа бид хоёр хоорондоо муудаж хоёр биенээ ганц хоёр удаа цохисон. Тэгтэл гэнэт М миний зүүн гарын булчинд хутгалчихсан. Би хаанаас хутга гаргаж ирснийг хараагүй, намайг яаж хутгалсныг ч хараагүй. Нэг мэдсэн миний зүүн гараас цус гоожиж байсан. Э намайг эмнэлэг явъя гээд ардаа суулгаад эмнэлэг дээр ирсэн. эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд миний шарханд оёдол тавьсан. М, М нар эмнэлэг дээр ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-10 хуу/
Гэрч Б.Э-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...М , Б, Г бид дөрвийг юм яриад газар суугаад пивоо ууж байхад М, Т хоёр муудаад машины цаагуур орсон. Тэгэхээр нь бид нар босоод Т , М хоёрыг салгах гээд очиход М гартаа цагаан цагаан төмөр хутга барьчихсан байсан. Т жаахан зайдуу байсан. Тэгээд М , Т хоёрыг салгаж болиулах гээд Г голоор нь орсон чинь М гартаа байсан хутгаараа Г ы зүүн гаранд нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би М ыг чи хүн хутгалчихлаа ш дээ хутгаа өг гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгж байгаад хутгаа машины шалавчин доогуур хийсэн. Тэгэхээр нь би очоод машинаас хутгыг нь аваад зүүн хойш газар шидэж хаясан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 хуу/
Гэрч Б.Н-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “Би 2018.04.16-ны өдөр Баянмөнх сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 17 цагт Г гэдэг хүн зүүн гарын бугалгандаа хутгалуулсан шархтай ирсэн. Үзлэг хийхэд 7.5 см гүнтэй, 3.5 см өргөнтэй зүсэгдсэн шархтай байсан. Шархнаас цус гарсан байдалтай байсан. Шарханд анхдагч цэгцлэлт буюу оёдол тавьсан. Нийт 6 оёдол тавьж, цэвэр боолт хийсэн. Мөн өвдөлт намдаах, цус тогтоох, шингэн нөхөх тариа хийсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13-р хуу/
Гэрч С.М-ны хэрэг бүртгэлтэд өгсөн “...Хэрлэн голын гүүрээр хойшоо гараад хаашаа явах чиглэл заасан самбарын хажууд очоод замаасаа баруун тийшээ гараад зогссон. Тэнд очоод газар суугаад пивоо ууж байтал Т, М хоёр хоорондоо муудаад машины цаагуур орсон. Тэгэхэд Г тэр хоёрыг салгах гээд очсон. Би араас нь очсон. Тэгэхэд Г-ыг хутгалсан байсан. Яг хутгалах үед нь би дэргэд нь байгаагүй. Тэгээд Г-ыг Э эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184 дугаартай
Шүүхээс шүүгдэгч Л.М ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.М нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Хэрлэн голын хойд талд архидан согтуурч тухайн үед үүссэн маргааныг таслан зогсоох гэж байсан Г ы зүүн гарын бугалга тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Д.Г-ы “...М, Т хоёр маргалдаад машиныхаа цаад талаар орсон. Тэгэхээр нь бид нар бөөнөөр очоод салгасан. Э, М, Б, бид дөрөв М , Т хоёрыг муудаж байхад нь салгаад М ыг зүгээр бай муудаад байх гэж хэлсэн. Тэр хоёрыг салгахад би М ыг бариад холдуулж байсан. М ыг салгаж байхдаа бид хоёр хоорондоо муудаж хоёр биенээ ганц хоёр удаа цохисон. Тэгтэл гэнэт М миний зүүн гарын булчинд хутгалчихсан. Би хаанаас хутга гаргаж ирснийг хараагүй, намайг яаж хутгалсныг ч хараагүй. Нэг мэдсэн миний зүүн гараас цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Э-ын “...М , Т хоёрыг салгаж болиулах гээд Г голоор нь орсон чинь М гартаа байсан хутгаараа Г ы зүүн гаранд нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Н-ийн “...Г гэдэг хүн зүүн гарын бугалгандаа хутгалуулсан шархтай ирсэн. Үзлэг хийхэд 7.5 см гүнтэй, 3.5 см өргөнтэй зүсэгдсэн шархтай байсан. Шархнаас цус гарсан байдалтай байсан. Шарханд анхдагч цэгцлэлт буюу оёдол тавьсан. Нийт 6 оёдол тавьж, цэвэр боолт хийсэн...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.М ад ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...М нь миний эмчилгээний зардал, сэтгэл зүйн хохирлыг бүрэн барагдуулж, 1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн учир миний бие гомдолгүй болно” гэх хүсэлтийг бичиж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг /5.3.1/ зөрчөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР