Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 40

 

С.Ш -д  холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,  нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар магадлалтай, С.Ш-д холбогдох эрүүгийн хэргийг тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... овогт С.Ш-д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Ш ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэлдээ “...Хохирогч Б.П , шүүгдэгч С.Ш  нар хоорондоо маргалдаж з-д олдсон байж болох боловч шүүгдэгч С.Ш ын ямар үйлдлээс хохирогч Б.П гийн амь насанд аюултай хүнд гэмтэл учирсныг тогтоогоогүй буюу үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой эсэх нь т-д орхойгүй байна...” гэжээ. Гэтэл хохирогч Б.П гийн /1хх-10-11/, 116-117, 125-126/ болсон үйл явдлын талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд нь гэрч Б.-д баяр /хх-119/, Б.Б /хх-12-13/, гэрч О.Б /хх-24/, гэрч Н.Т /хх-120-121/ нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байгаа. Дээрх нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад баримтуудаас дүгнэж үзэхэд хохирогч Б.П  нь шүүгдэгч С.Ш ын гэр лүү орохдоо биеийн эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчин зовиур байхгүй зүгээр байсан, харин С.Ш ын гэрт түүнтэй маргалдаж з-д олдсоны дараа өөрийн байрлаж байсан байрандаа буцаж ирэхдээ биеийн байдал нь муудаж дөрвөн хөллөж орж ирсэн, орж ирэхдээ “алах нь байна” гэж орж ирсэн талаар гэрч Б.-д баярт хэлсэн нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл хохирогч Б.П  нь С.Ш той хамт гарахаас өмнө эрүүл мэндийн хувьд зүгээр байсан харин буцаж ирэхдээ бие нь муудсан байдалтай мөлхөж орж ирсэн, улмаар эмнэлэгт үзүүлэхэд уушиг унах гэмтэл учирсан нь баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Иймд магадлалд заасан дээрх заалт үндэслэлгүй байна.

Мөн “...Мөрдөн шалгах болон прокурорын шатанд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт б-д ит байдлаар нь хянаж үзэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-д заасан “нотлох баримтыг шалгаж үнэлэх” журам хэрэгжээгүй байна гэж үзэхээр байна. ...Хохирогчийн дал, гуя, ташаа орчимд үүссэн байсан улайлт, хөхрөлт нь гэрч Н.Т-ийн өшиглөсөн үйлдэлтэй холбоотой эсэх, энэ нөхцөл байдал нь хохирогчид учирсан уушигны шалчийлт, уналт гэмтэл үүсэхэд нөлөөлөх эсэх талаар огт шалгаагүй орхигдуулсан...” гэжээ.

Шинжээч Э.Анхбаяр /хх-44-45, 172-173/-ын мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Б.П гийн биед учирсан гэмтэл нь Н.Төгөлдөрийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэдэг т-д орхойлогдсон. Мөн шинжээчийн дүгнэлт гаргахдаа үндэслэсэн гэх өвчтөний түүхэнд давж заалдах шатны магадлалд дурдсан “...дал, гуя, ташаа орчимд үүссэн байсан улайлт, хөхрөлт...” тусгагдаагүй, мөн уг гэмтэл уушиг унах гэмтэл учирхад нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй юм. Нэгэнт шинжээчийн дүгнэлтээр Н.Төгөлдөрийн өшиглөсөн үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн өшиглөсний улмаас “уушигны шалчийлт цээжний хөндий дэх хий хуралт, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” гэх гэмтэл учрах боломжгүйг шинжээч мэдүүлсэн бөгөөд хэрэгт энэ талаар хангалттай шалгаж тогтоосон гэж үзэж байна. Н.Төгөлдөр хохирогч Б.П г өшиглөсөн гэж хохирогч тогтвортой мэдүүлсэн бөгөөд хохирогчийн биед хохирол учруулахгүйгээр халдсан гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжийг агуулж байна.

Тухайн үйлдэл нь 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө болсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг зөрчлийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Мөн “...Шинжээч Э.Анхбаяр нь 2017 оны 10 дугаар сарын 10-нд гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа Б.П гийн биед зүүн уушигны шалчийлт, цээжний хөндий дэх хий хуралт, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл нь ихэвчлэн зам тээврийн ослын эсвэл өндрөөс унах үед үүсдэг, цөөн тохиолдолд бусдад з-д уулсан үед хүчтэй доргилт авбал үүсэх боломжтой гэмтэл гэж мэдүүлсэн атлаа зүүн уушигны шалчийлт гэмтэл нь баруун гуя болон ташаа орчимд өшиглөх үед үүсгэгдэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээ төрүүлэхээр болсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокуророос нэмэлт эсвэл дахин шинжилгээг хийлгээгүй...” гэжээ.

Гэтэл хохирогч Б.П гийн биед учирсан гэмтэл нь хүний биед хэдий хугацаанд яаж мэдрэгдэх боломжтой, гэмтэл авсан даруйдаа хүн босож явах, шатаар бууж явах боломжтой байсан эсэхийг тогтоогоогүй гэж байгаа боловч шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...Тухайн гэмтлийн шинж байдлаас хамаараад өвчин зовиур нь тухайн үедээ юм уу түүнээс хойш 2 юм уу 3 цагийн дараа илэрч болно...” гэж мэдүүлснээр дээрх байдлыг т-д руулсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.П гийн биед ямар гэмтэл учирсан, тухайн гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарч байгаа талаар маргаагүй, хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлт т-д орхойгүй, бүрэн биш, эсхүл эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлогдож тогтоогдсон үйл баримтыг ойлгомжгүй байдлаар үгүйсгэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч С.Ш  нь өөрийн гэртээ хохирогч Б.П г з-д ож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх С.Ш ын ямар үйлдлээс хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоогоогүй, үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй, шүүх хуралдааныг хийх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтээр Б.П гийн биед учирсан зүүн уушигний шалчийлт, цээжний гэмтлийг С.Ш  учруулсан болох нь хохирогч Б.П гийн удаа дараагийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийг шатаар Цагдаагийн газар руу зүгээр алхаад орсон гэдгийг харсан болон, мөн гэртээ мөлхөж орж ирсэн болохыг харсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шинжээчийг дүгнэлт гаргасантай нь холбогдуулан мэдүүлэг авахад эргэлзээтэй тайлбар хийгээгүй, хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг ямар тохиолдолд үүсэх талаар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд тайлбарласан баримт гэж үзэхээр байгаа. Шүүгдэгч С.Ш ын гэм бурууг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд дурдсан баримтуудыг үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах тухай улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан хэлсэн саналдаа “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хохирогч Б.П г з-д сон үйлдэл нь хангалттай нотлогддог. Учир нь Б.П  хэрэг болсон өдөр архидан согтуурч, өөрийн ухаанаа алдсан тухайгаа удаа дараа мэдүүлсэн байдаг. Хохирогч 4-5 удаа байцаалт өгөхдөө сүүлийн хоёр байцаалт дээрээ “С.Ш -д  з-д уулсан” гэж ярьдаг болохоос өмнөх гурван мэдүүлэгтээ “С.Ш  намайг з-д оогүй, яг юу болсноо санахгүй байна” гэсэн байцаалт өгсөн байдаг. Гэрч н.-д баяр, н.Батзориг, н.Баярсайхан нар анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээ өөрчилж өгсөн мэдүүлэгтээ “тухайн үед зодоон болсныг мэдээгүй, энэ талаар маргааш өдөр нь н.Пүрэвсүрэн ярьж байсан” гэдэг болохоос биш яг тухайн үед “намайг С.Ш  зодчихлоо” гэдэг байдлаар ярьсан зүйл байхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан байдаг. Шүүх эмнэлгийн 328 тоот дүгнэлтийн талаар шинжээч эмч тайлбарлахдаа хохирогчид учирсан гэмтэл автомашины осол, өндрөөс унах, цөөхөн тохиолдолд з-д уулснаас үүсэх боломжтой гэдэг. Бусдад з-д уулсны улмаас дээрх гэмтлийг авсан гэж гаргасан дүгнэлт байхгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад бусдад з-д уулсны улмаас дээрх гэмтлийг авсан байна гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Хохирогчид ил харагдах шарх, сорви байдаггүй. Дээрх гэмтлийг шүүгдэгч учруулсан гэж үзэх юм бол хүчтэй дэвсэлт болон доргилтын улмаас үүснэ. Ингэснээр ямар нэгэн зулгаралт, няцралт үүсэх боломжтой. Хэдийгээр шүүх эмнэлгийн 328 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтад цээжний эдийн няцралт гэж байгаа боловч анхан шатны үзлэг, эмчийн т-д орхойлолт болон эмчлүүлэгчийн дэвтэрт энэ талаар огт дурдаагүй байдаг. Зөвхөн эмзэглэлтэй байна гэснийг үндэслэн зөөлөн эдийн няцралттай гэж үзэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолын гэм буруугийн нотлох баримтыг харахад шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь з-д уулж байснаа санаад бусад зүйлийг санахгүй байна гэж мэдүүлсээр байхад хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгийг үндэслэсэн нь учир дутагдалтай. Мөн гэрч н.-д баяр, н.Баярсайхан, н.Баттуяа нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд үзэх нотлох баримт болж чадахгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй, хэргийг шалгах шаардлагатай тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.Ш -д  холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос С.Ш ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн .... орон сууцанд байх гэртээ иргэн Б.П г з-д ож эрүүл мэндэд нь зүүн уушигны шалчийлт, цээжний хөндий дэх хий хуралт, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх дээрх үйл баримт бүрэн тогтоогдсон гэж харьцуулан үзээд шүүгдэгч С.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, шинжилгээгээр биеийн гадна хэсгийн гэмтэл дотор эрхтэний гэмтэлд хэрхэн нөлөөлөхийг т-д руулах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, тогтоох ёстой бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бусад нотлох баримттай харьцуулан үйл баримтыг тогтоох үүрэгтэй, энэхүү үүргийг анхан шатны шүүх биелүүлж чадаагүй байна.

Хохирогчийн биед учирсан гэмтэл яаж учирсан, үүнд холбогдсон этгээдийн ямар үйлдэл тогтоогдсон, тэрхүү үйлдэл, гэмтэл хоёрын хооронд ямар шалтгаант холбоо байгаа, өөр бусад этгээд холбогдох эсэхийг нарийвчлан тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудад шууд хамааралтай, эдгээр маргаан бүхий асуудлууд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд илэрсээр байхад шүүхээс бодитой, үндэслэлтэй няцаалт хийлгүйгээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн “тодорхойлох” хэсгийн “гэм буруутайд тооцох” хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь зөв болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаар хангалттай ажиллагаа хийгээгүй нь мөн хуулийн  хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д саад учруулсан, тэрхүү нотолбол зохих ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Ө.Мөнхнавчийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                                         ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН