2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/05369

 

 

 

 

 

 

 

 

 

2025        06         12                                         191/ШШ2025/05369

 

 

 

    Зохигчдын эвлэрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ...дүгээр хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар УШ92071162/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... хаягт байрлах, ******* *******, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.-/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, 38,361,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* *******, ******* ******* ХХК-д холбогдуулан Амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, 38,361,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* *******, ******* ******* ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ 4-9 дугаар гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 34,560,000 төгрөг төлсөн. Гэрээний 4.1-т зааснаар амины орон сууцыг 45-60 хоногийн дотор барьж, хүлээлгэж өгөх байсан боловч амины орон сууц барих ажил ямар нэгэн байдлаар огт явагдаагүй. Нэхэмжлэгч Г.******* нь барилгын ажил гэрээнд заасан хугацаандаа явагдаагүй талаар хариуцагчтай 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уулзахад тодорхой шалтгаан хэлж, гэрээний хугацааг 2024 оны 2 улирал болгон сунгасан хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүн гараагүй тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байна. Энэ талаар хариуцагч талд мэдэгдэж, төлсөн төлбөрөө авах талаар удаа дараа уулзахад “төлбөрийг удахгүй буцаан өгнө” гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлсөн төлбөрийг буцааж өгөөгүй байна. Иргэний хуулийн 9 зүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” гэж, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” гэж, мөн хуулийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан ба олох байсан орлогод ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө хамаарна. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлсөн төлбөрөө 2024 оны 2 дугаар улирал буюу 2024 оны 6 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд арилжааны банканд хадгалуулсан бол олох байсан орлогод нийт 3,801,600 төгрөг /нийт хадгаламжийн үлдэгдэлд жигнэж тооцсон хүү 2024 оны 6 сараас 2025 оны 6 сар 11 хувь/ болж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4-9 дугаар гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ар гүнт дугаар шинэчилсэн гэрээнээс татгалзаж, үндсэн төлбөрт төлсөн 34,560,000 төгрөг, олох байсан орлого 3,801,600 төгрөг, нийт 38,361,600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Г.*******гийн нэхэмжлэлтэй манай байгууллагад холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 38,361,600 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс сар бүр 8,000,000 төгрөгөөр төлж 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6,361,600 төгрөг төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч ******* ******* ******* ******* ХХ нь 38,361,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үлдэх 6,361,600 төгрөгийг төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* *******, ******* ******* ХХК-д холбогдуулан Амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, 38,361,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.       

 

5.Талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 4-9 дугаар Амины орон сууц Захиалгаар бариулах гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ар гүнт дугаар Амины орон сууц захиалгаар бариулах шинэчилсэн гэрээ байгуулагдсан болон гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 34,560,000 төгрөг, олох байсан орлого 3,801,600 төгрөг нийт 38,361,600 төгрөг гаргуулах тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 38,361,600 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үлдэх 6,361,600 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүнтэй эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******, ******* ******* ХХК-д холбогдох Амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, 38,361,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 38,361,600 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үлдэх 6,361,600 төгрөг нийт 38,361,600 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,758 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 174,879 төгрөг, хариуцагч ******* *******, ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 174,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ