Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 117/ШШ2025/0003

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг батлах тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Б.Сугиржав би,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга *******,  

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, энэ хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.476 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах” тухай нэхэмжлэлийн  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох” тухай 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 152.225.026 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах,  

1.2. 2025 оны 12 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, энэ хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.476 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд  өөрчлөлт  хийлгүүлж  баталгаажуулах”  гэж  нэхэмжлэлийн  шаардлагаа тодорхойлсон.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” Б/61 дугаар захирамжаар[1] *******д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

2.2. Нэхэмжлэгч энэ сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар  тус зөвлөлөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай”  58 дугаар тогтоол[2] гарсан байна.

2.3. Иргэн ******* дээрх тогтоолыг биелүүлэхтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өргөдөл[3] гаргахад тус аймгийн Засаг дарга 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 01/152 дугаар албан бичгээр[4] “Таныг аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа ... хохирол учруулсан асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан ба уг асуудлуудад Авлигатай тэмцэх газраас эрүүгийн 2122001... дугаартай хэрэгт холбогдох ажиллагааг явуулж байна. Иймд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа дээрх асуудалд гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага эцэслэн тогтоосны дараа энэ асуудлыг шийдвэрлэх тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ.

2.4. Улмаар нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны зөвлөлийн 58 тоот тогтоолын хэрэгжилтийг хангахыг Дундговь аймгийн Засаг даргад даалгах, цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаар шүүгчийн захирамж[5], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 776 дугаар шүүхийн тогтоолоор[6] шийдвэрлэсэн байна.

2.5. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр шийтгэх тогтоол[7], Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар магадлалаар[8] шийдвэрлэсэн байх ба 2026 оны 3 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцэхээр  товлосон[9] байна. 

2.6.  *******гийн нэхэмжлэлээр 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 117/ШЗ2025/0004 дугаартай шүүгчийн захирамжаар[10] захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулав.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Тус аймгийн Засаг дарга ******* нь 2020 оны 12 сарын 28-ны өдөр Б/61 дүгээр захирамжаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Би энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөлд 2021 оны 01 сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” Б/61 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгон, *******г урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар “*******ыг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилж 2023 оны 08 сарын 01-нийг хүртэл ажиллуулсан. ******* намайг одоог хүртэл урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэрийг гаргахгүй, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүйг гаргаж байна...

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “ ... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр cap бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх... олговрыг олгоно” гэж заасан.

Төрийн албаны зөвлөлд шийдвэрийнхээ биелэлтийг хангаж өгнө үү гэж, Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан *******ад мөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангаж өгнө үү, ажилдаа оръё гэсэн хүсэлт, өргөдлийг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл намайг ЗДТГ-ын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй гаргасан.

Би хамгийн сүүлд Төрийн албаны зөвлөлд “тус зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа тул хэрэгжүүлж өгнө үү, Дундговь аймгийн Засаг даргын гаргасан хууль бус тушаалын улмаас учирсан хохирол цалин хөлсийг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 02/2280 дугаар албан бичгээр “Зөвлөлийн дээрх шийдвэрийг биелүүлж, тогтоолын биелэлт холбогдох мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус Зөвлөлд ирүүлнэ үү” гэж Дундговь аймгийн Засаг даргад даалгасан боловч одоог хүртэл намайг ажилд эгүүлэн томилохгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 58 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж ******* намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа Дундговь аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эс үйлдэхүйн улмаас ******* надад учирсан хохирол 140.405.637 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд харилцан тохиролцож байна гэв.

2026 оны 2 сарын 12-ны өдөр бичгээр гаргасан эвлэрэлд “... 2.Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн 174,418,496 (нэг зуун далан Дөрвөн сая, дөрвөн зуун арван найман мянга, дөрвөн зуун ерэн зургаа) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас, 2021 оны 02 сарын 09-ний өдрийн Төрийн албан зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагад харилцан тохиролцож 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон, Дундговь аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/05 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан тооцооллын дагуу буурсан 13,250,929 (арван гурван сая, хоёр зуун тавин мянга, есөн зуун хорин ес) төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд хамаарах олговол зохих гарт олгох цалин болох /ээлжийн амралтын цалингаас бусад/ 20,761,930 (хорин сая, долоон зуун жаран нэгэн мянга, есөн зуун гуч) төгрөг, нийт 34,012,859 (гучин дөрвөн сая, арван хоёр мянга, найман зуун тавин ес) төгрөгт холбогдох хэсгээс татгалзав...” гэжээ.  

3.2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа[11]  “... Нэхэмжлэгч *******гээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 152.225.026 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй байх тул шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. *******тэй харилцан зөвшилцөж, тамгын газрын даргаас өөр албан тушаалд томилох боломж байгаа гэж үзэж байна … Иймд нэхэмжлэгч Ц. Эрдэнэсүрэнгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэж тайлбар гаргаж байснаа өөрчилж эвлэрэл  илэрхийлсэн болно.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Эвлэрэл  илэрхийлэхдээ “...Хариуцагч нь тус нэхэмжлэлийн шаардлагаас Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагад эвлэрч 2025 оны 4 сарын 1-нд өөртэй нь зөвшилцөн ажилд томилсон, Дундговь аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/05 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан тооцооллын олговол зохих цалингийн 161,167,567 (нэг зуун жаран нэгэн сая, нэг зуун жаран долоон мянга, таван зуун жаран долоо) төгрөгийн тооцооллоос нэхэмжлэгчид учирсан хохирол болох 140,405,637 (нэг зуун дөчин сая, дөрвөн зуун таван мянга, зургаан зуун гучин долоо) төгрөгийг төлөх, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу нөхөн төлж, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийж, баталгаажуулахаар харилцан тохиролцов...  Энэхүү гэрээний 3-т заасан татгалзал нь зөвхөн олговол зохих цалингаас тооцсон хохирлын хэмжээг багасгаж байгаа ба түүнээс үл хамааран тооцоололд дурдсан дүнгээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу бүрэн нөхөн төлж, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийж, баталгаажуулах үүргийг хариуцагч тал бүрэн биелүүлэхээр тохиролцов...”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч  нь  Монгол Улсын  Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний  өдрийн  58  дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, энэ хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах”-аар маргаж[12] байна.

1.1. Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар[13] *******г Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томилсон.

1.2. Тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” Б/61 дугаар захирамжаар[14] *******д “...Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлан, тодруулгад тус аймаг дахь Төрийн аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит хийгээд гаргасан “сөрөг” санал дүгнэлт, тус Төрийн аудитын газрын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 133/205 дугаар албан шаардлагын дагуу Засаг даргын Тамгын газрын дарга, төсөв шууд захирагч *******д аймгийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар “Сахилгын шийтгэл ногдуулсан” боловч сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж, албан шаардлагыг үл биелүүлж, төсвийн сахилга батыг хангаж ажиллаагүй, зардлыг их хэмжээгээр хэтрүүлсэн, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, байгууллагын батлагдсан төсөв, орон тоо, ажилчдын чиг үүрэг, ачааллыг харгалзаж цалин хөлс тогтоодоггүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, хэрэгжүүлдэг зэрэг зөрчил, дутагдлаа залруулалгүй Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль тогтоомж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврыг дахин зөрчиж байгаа нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны төлөвлөгөөт шалгалтаар тогтоогдож, сахилгын шийтгэл  ногдуулах тухай мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан боловч бодит үндэслэлтэй хариу тайлбар гаргаагүй...” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж үүрэгт ажлаас чөлөөлжээ.

1.3. Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг нэхэмжлэгч  эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсанаар, тус зөвлөлөөс “Захирамж хүчингүй болгох тухай” 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоол[15]   гаргасан байна.

1.4. Зөвлөлийн дээрх шийдвэрийг биелүүлж, тогтоолын биелэлт, холбогдох мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ үү” гэж тус байгууллагаас Дундговь аймгийн Засаг даргад 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 02/2280 дугаартай албан бичгээр[16] мэдэгдсэн.

1.5. ******* дээрх тогтоолыг биелүүлэхтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр[17] хандаж,  Засаг даргаас  2024 оны 02 сарын 02-ны өдрийн 01/152 дугаар албан бичгээр[18] “хуулийн байгууллагад шалгагдаж байгаа 212200... дугаартай хэрэгт гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага эцэслэн тогтоосны дараа энэ асуудлыг шийдвэрлэх тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн байна.

1.6.******* 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд “Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох” тухай 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 152.225.026 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах” гэх нэхэмжлэл[19] гаргасан ба 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар[20] захиргааны хэрэг үүсгэжээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “... гэрээг  бичгээр хийж,  гарын үсгээ зурсан байна” гэж зохицуулжээ.

2.1. *******гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч ******* хариуцагч аймгийн Засаг дарга ******* нар  доорх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр[21] байгуулсан тул эвлэрлийг батлах үндэслэлтэй.

2.2. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар[22] Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд *******тэй зөвшилцсөнөөр[23] 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон ба  нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Төрийн албаны зөвлөлийн 58 дугаар тогтоолыг хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг энэхүү томилгоогоор хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар[24], эвлэрэлд[25] заасанчлан талууд нэхэмжлэлийн үндсэн шаардлагад эвлэрсэн гэж үзэхээр байна.

2.3. Дундговь аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/05 дугаар захирамжаар[26] ажлын хэсэг байгуулан, гаргасан тооцоолол[27] ёсоор  нэхэмжлэгчид 140.405.637 төгрөгийг төлөхийг, нийгмийн  даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийж, баталгаажуулахаар тус тус харилцан тохиролцсон ба нэхэмжлэлийн үндсэн шаардлагад нэгэнт эвлэрсэн тохиолдолд талуудын тодорхойлсон дүн болох хэсэгт холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг хариуцагч зөвшөөрсөн. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 9 сараас 2025 оны 3 сар хүртэлх хугацаанд өөр байгууллагад ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор[28] тогтоогддог.

2.4. Мөн  нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг 174.418.496 төгрөгөөр нэхэмжилсэн энэ нэхэмжлэлийн шаардлагаас нийт 34,012,859 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болохоо эвлэрлийн гэрээнд тодорхойлжээ.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар эвлэрлийн гэрээ бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, улмаар хуульд харшлаагүй байхыг шаардах[29] бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаагүй  хугацаанд буюу аймгийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан *******, *******, , ******* нарын[30] болон бусад этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчихгүй, улмаар хуульд харшлахгүй болох нь  ажлын хэсэг /зорилгодоо нийцсэн/ байгуулсан захирамж[31], ажлын хэсгийн тооцоолол[32], мэргэжлийн байгууллагын хариу[33], гэрчийн мэдүүлэг[34], оролцогчдын тайлбар[35] зэрэгт тус тус үндэслэн тогтоогдох тул энэхүү эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг[36] урьдчилан төлсөн ба  нэхэмжлэлийн шаардлагууд, хэрэгт хийгдсэн ажиллагаа болон нэхэмжлэгч хариуцагч эвлэрэх замаар маргаанаа дуусгавар болгосон бол буцаан олгохгүй гэж заасанд тус тус үндэслэн улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

4. Төрийн албаны зөвлөлийн 58 тоот тогтоолын хэрэгжилтийг хангахыг Дундговь аймгийн Засаг даргад даалгах, цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг өмнө гаргаснаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаар шүүгчийн захирамж[37], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 776 дугаар шүүхийн тогтоолоор[38] тус тус шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан.

5. Мөн Дундговь аймгийн Засаг даргын нэхэмжлэлээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт холбогдох маргаан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 128/ШЗ2021/8945 дугаартай шүүгчийн захирамж[39], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 797 дугаартай тогтоолоор[40] шийдсэн болох нь хэрэгт авагдсан.

6. Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2026 оны 3 сарын 3-ны өдөр *******д холбогдох хэргийг таслан шийдвэрлэхээр товлосон[41].

7. Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталсан захирамжид давж заалдах гомдол гаргах, мөн уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болох зэрэг үр дагаврыг оролцогчдод  тайлбарлан өгч, баримтжуулсан[42] болно.

8. Анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 117/ШШ2025/0003 дугаар шийдвэрийг[43] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон[44] тул хэргийг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх[45] ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанаас өмнө талууд харилцан тохирч эвлэрсэн, эвлэрлийн гэрээг[46] бичгээр байгуулж гарын үсгээр баталгаажуулан  шүүхэд ирүүлсэн тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 68 дугаар зүйлийн 68.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг үндэслэн  шүүгчийн захирамжаар шийдвэрлэх эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 68 дугаар зүйлийг 68.1, 68.4-т заасныг  баримтлан *******гийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах  Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, энэ хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.476 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагад талууд тохиролцож 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргын  албан тушаалд томилсон,  хохирол гаргуулах хэсгээс 34,012,859 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч татгалзсан,  хариуцагч 140.405.637 /нэг зуун дөчин сая дөрвөн зуун таван мянга зургаан зуун гучин долоо/ төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийж, баталгаажуулах”-аар тус тус харилцан тохиролцсон нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эвлэрлийн гэрээг 2026 оны эхний  хагас  жилд  багтаан  биелүүлэхээр талууд тохиролцсон болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.5-т зааснаар хариуцагчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.СУГИРЖАВ

 

 

[1] 1 хх-ийн 4 хуудас

[2] 1 хх-ийн 5 хуудас

[3] 1 хх-ийн 155 хуудас

[4] 1 хх-ийн 28 хуудас

[5] 1 хх-ийн 6-21 хуудас

[6] 1 хх-ийн 22-27 хуудас

[7] 1 хх-ийн 80-108 хуудас

[8] 1 хх-ийн 109-119 хуудас

[9] 2 хх-ийн 239 хуудас  

[10] 1 хх-ийн 61-62 хуудас

[11] 1 хх-ийн 69-70 хуудас

[12] 1 хх-ийн 1-3, 160, 2 хх-ийн 164 хуудас

[13] 1 хх-ийн 149 хуудас

[14] 1 хх-ийн 4 хуудас

[15] 1 хх-ийн 5 хуудас

[16] 1 хх-ийн 29-30 хуудас

[17] 1 хх-ийн 155 хуудас

[18] 1 хх-ийн 28 хуудас

[19] 1 хх-ийн 1-3 хуудас

[20] 1 хх-ийн 61-62 хуудас

[21] 2 хх-ийн 224-225 хуудас

[22] 1 хх-ийн 197 хуудас

[23] 1 хх-ийн 198 хуудас

[24] 2 хх-ийн 226-228 хуудас

[25] 2 хх-ийн 224-225 хуудас

[26] 2 хх-ийн 201 хуудас

[27] 2 хх-ийн 202-203 хуудас

[28] 1 хх-ийн 152-153, 2 хх-ийн 111-114 хуудас

[29] 2 хх-ийн 179-180 хуудас

[30] 1 хх-ийн 192-196 хуудас

[31] 2 хх-ийн 201 хуудас

[32] 2 хх-ийн 202-203 хуудас

[33] 2 хх-ийн 108-114, 197-198 хуудас

[34] 2 хх-ийн 231-236 хуудас

[35] 2 хх-ийн 226-228, 68-70 хуудас хуудас

[36] 1 хх-ийн 32, 161 хуудас

[37] 1 хх-ийн 6-21 хуудас

[38] 1 хх-ийн 22-27 хуудас

[39] 1 хх-ийн 179-184 хуудас

[40] 1 хх-ийн 185-187 хуудас

[41] 2 хх-ийн 239 хуудас

[42] 2 хх 229 хуудас

[43]  2 хх-ийн 25-46 хуудас

[44] 2 хх-ийн 77-82 хуудас

[45] 2 хх-ийн 133 хуудас

[46] 2 хх-ийн 224-225 хуудас