| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03781/И |
| Дугаар | 191/ШШ2025/05454 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/05454
| 2025 06 16 | 191/ШШ2025/05454 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Э.******* нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр арилжаа хийгээд ашгийн 50 хувийг өгнө гээд 4,300,000 төгрөгийг уг өдөр надаас авсан. Дараа нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг над руу шилжүүлсэн. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 658,000 төгрөг шилжүүл гэсний дагуу данс руу нь шилжүүлсэн. Үүнээс хойш 07 дугаар сарын 20-ны өдөр буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, холбоогүй болсон. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд Э.*******ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтээ: Т.******* миний бие Э.*******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.*******ийн оршин суух хаяг Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ...тоот болох нь тогтоогдсон тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Т.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Т.******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ийн оршин суугаа хаяг тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т.*******ий хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Т.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ