| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00471/И |
| Дугаар | 314/ШШ2025/00435 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 314/ШШ2025/00435
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ****** дүүрэг, *** дугаар хороо, *******ын талбай-02, ******** тауэр, ***** давхарт байрлах, “***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн *********** сумын *** дугаар баг, ****, **** дүгээр гудамж, **** тоотод оршин суух, *********** овгийн ***********ын ***********д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 559,343 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***********” ХХК нь нэхэмжлэлдээ ”...Хариуцагч Х.*********** нь “***********” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2165946 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2165946 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 529,450.57 төгрөг, үндсэн хүүнд 14,446.69 төгрөг, иэмэгдүүлсэн хүүнд 14,446.69 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нийт 559,343.95 төгрөгийг хариуцагч Х.***********оос гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Х.*********** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие Х.*********** Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэн ашигласан. Нийт 559,343 төгрөгийн зээлээс 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 250,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 309,343 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна .” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Хариуцагч Х.***********ын хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 250,000 төгрөг төлсөн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***********” ХХК нь хариуцагч Х.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 559,343 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.*********** нь нэхэмжлэгч “***********” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 559,343 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 559,343 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,430 төгрөгийн тавин хувь болох 8,715 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 8,715 төгрөг, хариуцагч Х.***********оос 8,715 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ